Tuesday, February 28, 2012

афоризм 25

Ээждээ
Удмын хэлхээнд намайг уясан, учгийн цагаан эх мод минь, их илч минь...
Мянган онд, зүүний үзүүр дээр, бурхны шидсэн арвай тогтох бүрийд, төрөл тутамд минь ангир уургаа амлуулсан сүүн хайлан, сайхан сэтгэл, зөөлөн аяст сэтгэлийн ижий тандаа түмэн эхийн сэтгэлийн наран мандсан хорвоогийн хосгүй сайхан өдрийн мэндийг хүргэн мэндчилж байгаадаа туйлын таатай байна.
Учирч золгож, урьд төрөлдөө ч хормойг тань норгосон хүү нь тандаа анх удаа захидал бичлээ. Сэтгэлээ уярааж бичлээ.
Миний бүхий л сайхан дурсамж, бодрол, уярал бүхэн тантай минь холбоотой. Инэгээд л бодохоор “БИ” гэдэг хүний бие танаасаа элтэрч, ухаан минь танаасаа ундарч, урсаж ээ, ээжээ...
...Балчирхан насандаа, харанхуй ноёлж, одод бүдэрсэн шөнөөр таныхаа энгэрт шигдэж унтахдаа л би хадны мангааг хүлээж, тэнгэрт биш шөнийн аниргүй дэлхийд намайг эрхлүүлсэн “наран” байдгыг мэдэрсэндээ. Үрээ гэсэн таны минь сэтгэл наран шиг гэгээлэг, дулаахан. Хачин их нөмөр нөөлөгтэй.
Ухаан орж, хүн санаа суугаад нүдний өмнөх зөв замаа олж ядан бурууд бүдрэхэд “энэрэхүйн бурхан ижий минь” та түмэн нугачаат замын зөвийг зөөллөн заасан өдрийн цагаан аяст саран гэдгийг хүү нь мэдэрсээн.
Таны минь хатуу газрын тарни шивнэн, зүүдэндээ хүртэл ерөөл хайрлах нинжин сэтгэл миний унасан газрын чулууг зөөллөн, ухаарал хайрладаг боловч хүү нь тантайгаа мөнхөд хамт байхгүйгээ мэдрэх бүрийдээ гунигладаг юм. Бага байхдаа л энэ айдсыг мэдэрсэн, тэгээд хачин их бодсон, харуусал зүрхэнд минь мөнхийн хар тамга дарж үлдээсэн. Тиймдээ ч, хүү нь, тандаа дэгдүү их хайртай ч нэг их эрхэлж, нялхамсаад байдаггүй юм.
Таны минь хайр гэрэлтсэн нүдэнд, унтаа салхинаа хонгор сэвлэг нь аясрах нялх үр чинь авч нэг л өдөр хүү нь эрмэг бүргэд болоод үүрнээсээ нисээд явчихна.
Тэгээд унтсан ч үрээ хэмээн зүүдлэн сэрэх эхийн сэтгэл, ээж таны минь сэтгэл бага шаналаасай гэсэндээ дэндүү, бүр дэндүү их хайртайдаа, тандаа эрхэлж нялхарч зүрхэлдэггүй юмаа, ээжээ.
Хааяахан таныхаа хацар бус сэтгэл алгадам сургаал мэлмэрсэн үгэнд ширвүүлчхээд годхийх нусаа шор хийтэл татан зогсож байхдаа л надад хавар эртийн яргуй бороонд цохиолсан мэт тийм гэхийн аргагүй аз жаргал, ухаарал, “би ижийтэй хүн” хэмээсэн аминчхан бахархал төрдөг юм. Энэ л үед амьдралын шуурганд өөрөөсөө жаахан уулаар нөмөрдөж, нөмөрт нь хоргодож болдог юм байна гэсэн бодрол өөрийн эрхгүй төрдөг. Таны минь сэтгэл, хүүд нь нутгийн уулсаас илүү түшигтэй, нөмөр нөөлөг, халуун илчтэй санагддаг юм. Гэхдээ үргэлж тэгж санагддаггүй нуух юун. Харин сэтгэл гундуу, ходоод хонхолзсон үедээ таныхаа сэтгэлийн илчийг санагалздаг болохоороо хүү нь, бурханы өмнө гэмтэй билээ.
Гутарсан үед, миний чихнээ уянгалах, бүүвэйн дууг аялах таны минь хоолой ятгын эгшиг шиг эгшиглээд харанхуй, хүйтэн орчиноо дагаад хөлдчихсөн сэтгэлийн гүний хайруу мөсийг хайлуулж уянгалах ньь эхийнхээ үгэнд ороогүй сарны бүжинг ч уяраам оддын аялгуу байдаг...
Таны минь үс, мичид унтсан шөнийн гол мэт сайхан билээ.
Гэтэл саяхан хархан үсэнд чинь өнчин цагаан хяруу унасныг хараад хүүг нь хачин их гунигийн сүүдэр дайрч, тэнгэрээс хар цасан орсон мэт сэтгэл минь дэнслэн, гэгэлзэж билээ. Цаг хугацаанаас айх шиг ч боллоо.
Тэр үл анзаарагдам өнчин цагаан үс надад үл мэдэгдэх шивнээг шивнэх хүртэл таныгаа мөнх амьдрах юм шиг санаж явж дээ... Тэнэгхэн үр нь.
Та минь их уяхан хүн гэдгээ мэддэг үү. Өөрөө өөрийгөө анзааралгүй, хэн нэгэнд тусалж чадсангүй гэж өөрийгөө чамлаж явдагаас бус та минь ихээс их уяхан хүн.
Хүний үрийн төлөө, төрүүлсэн эхийнх нь сэтгэлээр байнга санаа зовох таныгаа харахад хэцүү л байдаг. Өөртөө бус бусдад санаа зовох бүрийд хүү нь таныг харамладаг. Тэр зовлонгоос өмгөөлмөөр санагддаг.
Гэхдээ ижийн минь зовлон жаргалтай зовлон. Зөвхөн эх хүн л ойлгож мэдрэх зөөлөн гуниг, буйд уянга юм билээ.
Өөрийнх нь үрээс ялгаагүй бусдын үр хазгай гишгэхэд нулимс нь сормуусаа давж урсдаг миний л ээж...
Надад буй сайн сайхан бүхний эх болсон ижий таныхаа сэтгэлийг зовоохгүй, ачийг хариулж, сайхан амьдарна гэж хүү нь тандаа амлахгүй ч...
Харин хог, буртаг нь дээш хөвж, сувд эрдэнэ нь ёроолд нь тунах далай адил амьдралд сайн явнаа, хүү нь.
Ээжээ хүү нь танаасаа унаж ургасан уул уулын хэлхээ, удам судрын дэлбээ.
Хэлж зүрхэлдэггүй хэдэн үгээ зориг гаргаж хэлье.
Төрөл бүрд минь төрүүлж, өсгөсөн ижийдээ хүү нь хайртай....

     


                      Хагас семистрын улс төрийн ерөнхий онолын хичээл
2010,12,21 ны өдөр цаг 11,10 болж байв. УТ ийн ерөнхий онол хичээлийг Өлзийсайхан багш орсон юм. Хагас семистр орсон ч бас л их дурсамжтай сайхан байсан юм. Хичээл дуусаж дүн гаргах болоход улс төрийн 2 анги нийлэн орсон байв. Багш орж ирснээ та нараас нэг хүүхдэд шалгалт дээр нь 10 оноо нэмж өгнө гэж хэлэв. Тэгснээ та нар хэнийг гэж бодож байна гэж 2 ангийнхнаас санал асуулаа. Хүүхдүүд янз бүрийн санал хэлсэн ч манай ангийн Цоомоо намайг гэсэн санал дэвшүүлж байсан юм. Гэтэл багш би орж ирэхдээ хэнд 10 оноогоо өгөхөө шийдээд орж ирсэн гэснээ надаа 10 оноо нэмж өгнө гэдэг юм байна. Багшийг тэгж хэлэхэд их баярласан. Багш миний дэвтрийг 2 ангийнхад үзүүлэн их гоё бичдэг, нямбай, хичээлд идэвхитэй оролцдог, гэх мэт сайхан үгээр урам оруулан магтсан юм. 2 ангийн 70 хүүхдээс онцолж надад нэмэлт оноо өгсөнд их баярлаж байсан, үүний цаана гавъяатай хүмүүс их бий. Миний ээж хамгийн түрүүнд 1-рт ээждээ баярласан, Бурмаа багш маань бид нарын уран зохиолын хичээлийг дармалаар бичүүлж сургасан байсан, тэр их хэрэг болсон. Би хичээлээ байнга дармалаар цэвэр бичиж гол зүйлээ тодруулагчаар тодруулдаг байсан юм. 10 жилд байхдаа миний дэвтэр цэвэр сайхан бичигтэй дэвтрээр шалгарч шагнуулж байсан. Харин Бурмаа багш бид нарт та нар дармалаар бичиж сураарай оюутан болохоор хэрэг болно гэж захидаг байсан. Энэ захиас бас надад хэрэг болсонд их баяртай байдаг. Ангийн олон нөхөд маань ч гэсэн миний бичгийг гоё гээд хэрэв ангийн булан гэж хийдэг бол надаар бичүүлээд хэдүүлээ гараар хийнэ гэж байсан юм байна. Оюутан үеийн маань нэг жил дурсамжтай зүйл зөндөө байлаа. Урлагийн үзлэг болж манайхан ангиараа орно гэж байтал манайхан гэнэт орохоо болиод би орж байлаа. Намайгаа дурсаарай гэдэг дуугаар оролцож 15 онооноос 14 оноо авсан ч түрүүлсэн хүүхэд урлагийн их наадамд ордог гэсэн дүрмээр би байр эзлэж чадаагүй юм. Мөн эрдэм шинжилгээний бага хуралд орсон минь миний хувьд их дурсамжтай зүйл байлаа. Би үндэсний үзэл гэсэн сэдвээр илтгэлээ бичиж уншсан юм. ЭШХ орсноороо би олон зүйлийг мэдэж чадсан ба хүний хөгжил гэсэн номоор шагнуулсандаа баяртай байна.  
                      
                                         10 ЖИЛДЭЭ БИ
Би 2р ангиасаа урлагийн үзлэгт орж эхэлсэн юм. Тэр үеэс хойш нэлээн олон тоглолтонд оролцсон байна. Би шинэ жилийн тоглолтонд ороод  бэлэг авдаг байлаа. Ер нь жил алгасалгүй шинэ жилийн тоглолтонд орсон юм. Намайг 5р анги төгсөх жил сургуулийн  70 жилийн ой болж хөдөө багаар тоглолтонд явах болдог юм байна. Тоглолтонд явахад бас зүгээр яваагүй өдрийн 5000 төгрөг өгөх ёстой байсын байналээ. Гэртээ ирэхэд Захирал багш надаа мөнгө өгч байсан юм. Ингэж тоглолтоор явж байхад бид нарын явж байсан машин эвдрээд жолооч Чумбаа ах төв ороод ирснээ төвд айхтар үер орсон байна гэж ярьсан юм. Энэ үгийг сонссон миний хувьд дотроо их айсан. Урд жил нь үер ороод айл хүртэл урсаж байсан болохоор үерийн уснаас их айж байсан ба манайх гэдэг айл тэр үед малтай яг айхтар үер ордог газар гэрээ барьсан байсан. Би санаа зовохдоо Бурмаа багшаас манай гэр зүгээр байгаа гэж асуусан юм. Ингэхэд багш маань надад зүгээрээ яагаачгүй гээд нэг сайхан тайвшруулж байсан санагддаг юм. Үүнээс хойш 4 жилийн дараа надад багш тэр үед ярьж байсан яриаг дурсан хэлсэн юм. Багш намайг их гэр амьтай гэж ээжид маань хэлсэн байсан юм. Миний асуусан асуулт багшид маань их тод санагдсан байсан юм билээ. Магадгүй тэр үеэс хойш багш намайг их дэмжиж миний уг чанарыг ойлгосон байх гэж одоо би боддог. Монгол хэл уран зохиолын хичээлээ Бурмаа багшаар заалгаж байсан маань минийх хувьд их аз байжээ. Багшийн заасан зүйл ганцхан хичээлээр тогтохгүй л дээ . Ер нь бидэнд амьдралын хичээлийг давхар орж байсан шүү. Багшийн хэлж сургасан олон санаа надад их хэрэг болж байна. Цаашид насан туршид хэрэг болно. Зарим үед бид нарт хэлсэн сургамжийг би хичээлийн дэвтэртээ ч хамаагүй бичээд л авдаг байсан. Багш хүнийг лаатай зүйрлэлтэй бусдыг гэрэлтүүлэхийн тулд өөрийгөө зориулдаг хүмүүс байдаг гэж афоризмд би итгэдэг. Мөн манай хөгжмийн багш их сайн хүн Уртнасан багш болон Лхамсүрэн эгч маань надад ихийг сургасан юм. Урлагт дуртай болж тоглолтонд оролцож байсан үе надад их нөлөөлсөн юм. Хүн л болсон хойно алдаа гаргах нь цөөнгүй . Би одоо өөрийн алдаанаасаа ярих гэж байна. Дунд ангид ороод тамхинд орson юм. Тамхи ямар муухай гэдгийг ойлгоогүй явсан үе. Харин жаахан ухаан сууж дахиж татахаа больсон маань их зөв ухаарсны хэрэг байсан. Одоо нэгэнт ухаарсан учир дахиж татна гэж үгүй. Харин архи бол бараг амсаагүй юм. Сургуулиа төгсөж дараагийн шатны сургуульд орсон минь их чухал байсан. Одоо миний уг чанар ер нь өөртөө хэрэгтэй юу л байна түүнээс аль болох суралцахыг эрмэлзэх түүнээс хүртэхийг илүүд үзэх болсон. 

афоризм 24


Ээжээ би танд хайртай, 10 нас: Ээжээ ярь ярь, 16 нас: Ээж ядаргаатай ш дээ, 18 нас: Энэ гэрээс явмаар байна, 25 нас: Ээжээ таны зөв байжээ, 30 нас: Ээжийнхээ гэрт буцаж очмоор байна, 50 нас: Ээжийгээ алдмааргүй байна, 70 нас: Ээж л миний дэргэд байвал би бүхнээс ч татгалзахад бэлэн байна гэдэг гэнэ шүү ээжийгээ хайрлаж яваарай   Батжаргал явуулав. Чамд баярлалаа сайхан бөгөөд үнэн үг байна.

   2*2=6 Суут жаран сэтгэгч номноос
1.     Эрх мэдэл жинхэнэ хүний мөн чанарыг харуулдаг. Питтак
2.     Золгүй явдлыг болоогүй байхад нь урдчилан харна гэдэг ухаан. Нүүрлэсэн хойно нь түүнтэй тэмцэнэ гэдэг зориг. Питтак
3.     Итгэл зээлдүүлсэн зүйлийг заавал буцаан өгч бай. Питтак
4.     Хамгаас сайн үйл юу вэ? Хийж байгаагаа сайн хийх. Питтак
5.     Хөрөнгө баялгаас ямагт цатгалан сэтгэлгээ төрдөг. Цатгалан хүнээс ямагт бүдүүн авир гардаг. Солон
6.     Хууль бол аалзны шүлсэрхүү юм. Сул дорой хүнийг тэр гарах газаргүй болтол нь хэрэн торлодог, харин хүчтэй нь түүнийг тасдан одох бүлгээ. Солон
7.     Төрийн албаны хүн согтуу байж үзэгдэх л юм бол даруй цаазлан хороовоос зохино. Солон
8.     Аль тааламжтайг нь бус ,аль чухлыг нь хүнд зөвлөж бай. Солон
9.     Хэнтэй ч болгоомжтой харьц, сайхан тунгалаг царайны цаана мууг агуулсан зүрх цохилж байх нь элбэг.    Солон
10.                   Буруу замаар олсон орлогоос гарз нь дээр , гарз гарахад хүн нэг л удаа халаглаад өнгөрнө. Харин нөгөөгөөс нь болж насан туршаа гаслах вий. Хилон
11.                  Ялангуяа зоогийн ширээний ард амаа сайн хамхиж бай. Хилон
12.                  Хуримыг аль болохуйц даруухан ёслох нь зөв. Хилон
13.                  Хэрэв чи хүч чадалтай бол хүнлэг зөлөн бай. Тэгвэл хүмүүс чамаас айхын оронд хүндэтгэх болно. Хилон
14.                  Сайн удирдах аргад урьдаар гэр бүлийнхээ дотор суралцаж боловсор. Хилон
15.                  Дайн дэгдээгүй амар тайван мөчийг ашиглалгүй дэмий бүү өнгөрөө . Хилон
16.                  Залуу наснаасаа л мэргэн ухааныг нөөцөлж ав. Түүнээс илүү найдвартай хөрөнгө гэж хаа ч байхгүй. Биант
17.                  Бусдын дэргэд эхнэртэйгээ бүү нялуур, бүү хэрэлд , эхний тохтолдолд мунхаг, хоёр дахь тохиолдолд галзуу харагдах вий. Клеобул
18.                  Согтуу боолоо битгий шийтгэж цээрлүүл . чи өөрөө согтуу байгаа мэт сэтгэдлийг бусдад төрүүлнэ. Клеобул
19.                  Үнэн юм биш л бол түүнээс холуур яв . /клеобул/
20.                  Бүхнийг урдчилан бодож бай. Периандр
21.                  Чамд хичнээн золгүй явдал тохиолдлоо ч нөхөддөө хандах сэтгэлээ бүү хувирга. Периандр
22.                  Гэмт хэрэг үйлдсэний төлөө төдийгүй гэмт хэрэг үйлдэх санаа төрсний нь төлөө ч цээрлүүлбээс зохилтой. Периандр
23.                  Жаргал цэнгэл хоосон юм. Нэр төр л үхэшгүй бодит зүйл. Периандр
24.                  Хэрэв чи саруул ухааны талаар хайж байгаа бол түүнийхээ тухай шөнө дөлөөр эргэцүүл     /Эпихарм/
25.                  Өөдгүй хүний эсрэг өөдгүй зан гаргана гэдэг тун ч арчаагүй арга. /Эпихарм/
26.                  Эрүүл саруул бай. Болж өгвөл аливаад бүү итгэ. Ухаан гэгч эргэлзэхэд л оршидог юм. /Эпихарм/
Соломон хааны сургаал үгс
1.     Ухаан мэргэнээс олон гай үүддэг. Мэдлэг нэмэгдэнэ гэдэг зовлон нэмэгдэнэ гэсэн үг.
2.     Би олон юм үзсэний эцэст , эгээ л харанхуйг бодвол гэрэл гэгээ илүү хэрэгтэйн адил , мунхаг явснаас ухаантай байх нь хавьгүй чуолбг ойлгов.
3.     Ухаантан болчихлоо гэж бодох үед минь ухаан надаас хол.
4.     Мунхаг оюун ямагт өндөр албан тушаалд тохоогддог. Харин эрүүл ухаанд түүний доогуурх нь оногддог.
5.     Амаа хамхина гэдэг сэтгэлээ хямгадна гэсэн үг. Ас хэдий чинээ сул байна. Төдий чинээ муу юм дагана.
6.     Их инээхэд зүрх өвддөг. Баярлаж хөөрсний эцэст ямагт гуних болно.
7.     Сайхан хэрнээ замбараагүй бүсгүй бол хоншоортоо алтан цагариг зүүсэн гахайнаас өөрцгүй.
8.     Өөгүй дардан мэт санагдагч замууд бий л дээ. Гэвч ийм замын үзүүрт ямагт үхэл хэвтэж байдаг.
9.     Хэрэв чамд хэн хүмүүс Бидэнтэй нийл . бид үнэт эрдэнэсийг төрөл төрлөөр нь олж , орон гэрээ олзоор дүүргэх болно гэвэл хүү минь тэдэнтэй бүү л нийл.
Эзопын сургаалаас тэрээр ядуу боол байжээ
1.     Бусдад аз таарахад бүү атаарх. Харин түүнтэй хамт баярла. Тэгэх юм бол түүний аз чинийх болно. Атаач хүн зөвхөн өөртөө л гай дууддаг.
2.     Хамтран ажиллах хүндээ найрсаг хандаж, байнга яриа хөөрөөтэй яв. Нохой л гэхэд сүүлээ шарвагануулан байж хоолоо олж иддэг. Шүдээ ярзайлгавал хоншоор дундуураа татуулдаг биз дээ.
3.     Баяжихыг бус боловсорч гэгээрэхийг мөрөөд, эд баялгийг үрэн таран хийх амархан. Эрдэм ухаан харин хэзээ ч үрэгдэж алга болдоггүй.
4.     Муу хүн хэзээ ч сайн болдоггүй. Сайн хүн харин эвдэрч өөдгүй амьтан болчих нь тун амархан.
5.     Хүмүүс гайхамшгийг бүтээнэ гэж сагсуурдаг ч үнэндээ хамгийн өчүүхэн зүйлийг ч хийж чаддаггүй.
6.     Өөрт заяагаагүй юмыг өмчлөх гэж чармайгаад хэрэггүй.
7.     Эхнэрээ өөр хүн хүсэхэд хүргэхгүй байя гэвэл түүнтэй эелдэг харьцаж бай. Эм хүйстэн бүхэн хөнгөн хуумгай байх тул ххөс мэт хуурмаг үгээр тэднийг тогтоон гэм хийхээс нь сэргийлж болно.
8.     Эхнэртэйгээ нууцаа бүү хуваалц. Тэр бол чамайг эрхэндээ оруулахаар сэм зэхэж яваа, гэр доторх өрсөлдөгч чинь гэдгийг бүү март.
9.     Жаргах үедээ бусдыг бүү гоочил . дайснууддаа ууч сэтгэлээр ханд. Ямар сайн хүнийг гомдоосноо мэдээд тэд гэмшиг. Өршөөл үзүүлэх боломж гардаг л юм бол бүү алгуурла. Хувь тавьлан хэзээд урваж хөрвөдгийг бат санаж яв.
10.            Ямар ч хүн зөөлөн үгэнд автамхай байдаг
Лаозын сургаал
1.     Бүх хүн сайхан юм гэж ямар сайхан болохыг таньж мэдсэн тэр цагт муухай гэгч бий болжээ.
2.     Ухаантай хүн гэрээс гаралгүйгээр хорвоог таньдаг. Цонхоор харалгүйгээр жинхэнэ даог олж хардаг. Хичнээн хол явна тэр чинээгээр ихийг таних нь үгүй.ухаантай хүмүүс хол явалгүйгээр ихийг таньж ойлгодог. Эд юмсыг харалгүйгээр ямар болохыг нь нэрлэдэг. Гараа хөдөлгөлгүйгээр бүтээн туурвидаг.
3.     Агшааж хавчсан юмс өргөжин сунаж, туйлдуулсан юмс бэхэждэг. Устгаж мөхөөсөн зүйлс сэхэн цэцэглэж, бусдаас ямар нэгэн юм хожихыг санаархсан хүн эцсийн дүнд өөрт байгааг алддаг.
4.     Ээ золгүй хувь тавилаан ? энэ чинь азжаргалын тулгуур юм шүү дээ. Ээ азжаргалаа ? түүн дотор л зовлон гамшиг нуугдаж байдаг юм даа. 
5.     Аливаа юмны хэмжээг мэддэг хүнд азгүй явдал нүүрлэдэггүй.
6.     Юм мэддэг хүн нэг их яриад байдаггүй. Ярьж байгаа хүн харин юм мэдэхгүй байх нь олонтаа.
7.     Олон юм амлаж байгаа бол итгэл даах хүн яавч биш.
8.     Ажил хийж байгаа хүнд бүтэлгүй явдал заавал тохиолдоно. Эд юмтай хүн нэгэн цагт түүнийгээ гээнэ. Асар ухаантай хүн бүтэлгүйтдэггүйн учир ердөө л юм бүрт хуруу дүрдэггүйнх.
9.     Би эрхэмлэн нандигнаж явдаг 3 эрдэнэтэй. Эхнийх нь миний хүнлэг чанар, удаах нь арвич гамтай зан минь, гурав дахь баялаг минь гэвэл би юунд ч бусдын түрүүнд ордоггүй.
10.                        Намайг бага мэдэж байх тусам би эрхэм хүндтэй. Ийм л шалтгаанаар гойдын ухаантай хүмүүс болхи муу хувцас өмсөж, түүн дороо эрдэнийн чулуу өвөртлөж явдаг.
11.                        Хүмүүсийг араасаа дагуулахыг хүсч байвал, өөрөө тэдний араас дага.
12.                        Ухаантай хүн амьдралаа өег хангалуун байлгахын төлөө тэмцдэг. Түүнээс эд хогшил хураадагггүй.
13.                        Үнэн үг уран гоё байдаггүй.
14.                        Аугаа их ухаантнууд төрийг удирдаж байх цагт доодчуул нь тэдний оршин байгааг анзаардаггүй. Аугаа бус ухаантнууд төр барьж байгаа орны иргэд төрөө сүсэлж, удирдагчаа магтаж байдаг. Түүнээс доогуур ухаантнуудын эзэгнэж байгаа төрөөс ард олон айдаг. Бүр дорд хүмүүс төр барих юм бол ард түмэн тэднийг жигшин зэвүүцдэг.
15.                        Өөрийнхөө бодол санааг хянаж бай, тэр бол ирээдүйд хийх үйлдлийн чинь эхлэл.
16.                        Гойдын тэгш шулуун нь муруй мэт харагддаг шиг, гоц мэргэн ухаан тэнэглэлтэй төстэй санагдах нь бий.
17.                        Амар хялбар юманд найдах аваас , гарцаагүй, асар олон бэрхшээл учрах болно.
      Пифагорын сургаал айлдвар гэхдээ энэ яг түүний нэр биш гэнэ. Тэрээр ямагт үнэнийг шууд хэлдэг учир оногдсон хоч нь юм байж таминуусээ
1.     Эрдэмтдийн нийгэмлэгт элсэх хэрэггүй. Хамгийн ухаалаг хүмүүс нэг дор цуглахаараа ердийн л хүмүүс болцгоочихдог
2.     Улиг домог болсон хэв шинжит зүйлсийг үгээрээ ч , үйл ажлаараа ч тойрч бай.
3.     Бусдыг сонсоод үг дуугүй байна гэдэг ухаан сууж буйн шинж. Мэргэн ухааны дээд нь нам гүмд оршдог.
4.     Хэрэв чи үр хойчдоо хүндлэгдэе гэвэл –үхэхийн цагтаа шударга түвшин гэр бүл сайтар шигшигдсэн ном хоёрыг л үлдээ.
5.     Хүмүүсийг таньж сур? хүмүүсийг таних нь бурхадыг танихаас илүү дөхөм, илүү чухал.
6.     Нэн түрүүнд ухаантай байхыг чармай. Харин завтай цагтаа эрдэмтэн болно биз.
7.     Өөрийнхөө шарил дээр унагах чийг үлдээхийн тулд үр хүүхдийнхээ нулимсыг гамнаж бай.
8.     Хэрэв мунхаг хүмүүст зориулагдах аваас , найрсаг зочломтгой зан гэдэг хамгийн дэмий зүйл.
9.     Хорхой шавьж алж хороосон хүүхдээ хатуу чанд чанд шийтгэж бай. Ийм үйлдлээс л алуурчны зам эхэлдэг.
10.          Аугаа их үйлсийг амлалгүйгээр бүтээдэг ёстой.                                                               
Парменид мэө 6-5 зуун,,грекийн гүн ухаантан түүний үлдээсэн сургаал
1.     Дэмий хоосон үг бүү ярьж бай. Утга учиргүйгээр хорвоог бүү харж бай. Нэмэр багатай үгийг бүү чагнаж бай. Сохор хуудам зуршил бий бол ,түүнээ хаяж бай.
2.     Ямар нэгэн юмыг ойлгож авахын тулд хаанаас нь ч эхэлсэн ялгаагүй. Тэртэй тэргүй эхэлсэнрүүгээ буцаад л очно. Үнэн гэгч сайтар дугуйран тогтсон байдаг.
3.     Бүх зүйлийн буцах замыг олж хардаг хоёр толгойтой юм шиг сэтгэгчид байдаг. Тэдний нотолдгоор бол “бид байвч байдаггүй” өгсөх, уруудах хоёр үнэндээ нэг л зам мөр.
4.     Зөрчил хэзээ ч үнэнд нийцдэггүй.
     Эмпедокл түүний сургаал үгс. Грекийн философич мэө 5 р зуун.тэрээр асар баян сурвалжит гэр бүлээс гаралтай байжээ. Түүнд хаан ширээнд суух ч боломж байсан ба гүн ухааны төлөө үүнийгээ орхижээ.
1.     Эрдэм мэдлэг түүнтэй төстэй зүйлсээс, мунхаг харанхуй мөн л өөртэйгээ төстэй юмсаас төрөн гардаг.
2.     Хэрэв хайр дайсагнал хоёр үгүйсэн бол хорвоо яаж үүсэн тогтнох билээ.
3.     Бүхий л юм оюун ухаантай амьтан ч тэр, ургамал ч ялгаагүй
4.     Бүх эд эрхтэн нь хэт том биш, хэт жижиг ч биш, хоорондын зай нь ихгүй, багагүй зөв зохилдсон хүмүүс хамгаас ухаантай байдаг.
     Күнз түүний зарим нэг үг
1.     Ариун сурталт эр хүн ёс зүйг санаж явдаг. Дорд хүн яавал сайхан амь зуухаа л боддог. Ариун сурталт эр хүн хууль зөрчихгүйг бодож явдаг. Дорд хүн ашиг олохоо л боддог.
2.     Юу ярьж буйг нь мэдэхгүйгээр хүмүүсийг таних арга байхгүй.
3.     Ёс зүйтэй хүн ухаалаг ярьж чаддаг.
4.     Хуучирсан зүйлээс шэнийг нээх авъяастай хүн л багш байж бусдыг сургах хэрэгтэй.
5.     Үнэнийг эрж яваа атлаа тааруухан хувцас, бүдүүн борогхон хоолноосоо ичиж байгаа эрдэмтэнтэй юугаа ч ярих билээ дээ.
6.     Жинхэнэ эр хүн хоол бус, аян зам боддог. Тариа тарина гэдэг өлсөхөөс айсных, суралцана гэдэг цалин хөлс горилсных. Ноён нуруутай хүн аян зам л бодож уйтгарлахаас биш, амьдрал зүдүү байна гэж шаналдаггүй.
7.     Ард түмэн удирдагч хоёрын харьцааг томьёолъё л доо. Хаан эзэн бол морь унасан хүн, түшмэл хийгээд хууль цааз нь жолоо цулбуур, ард түмэн бол морь юм. Морьдыг зэрэгцүүлэн урагш залахын тулд жолоо цулбуураа хямгатай барьж, хүчийг нь зөв хуваарилан, нөөх газар нь нөөж явах хэрэгтэй. Ингэхдээ жолоог нь дугтчиж, учир зүггүй давхиулах ёсгүй, морьд хар аяндаа л явж байвал сайн.
8.     Хэн нэгний ухааныг бусдын ухаантай харьцуулж болно. Харин хүний тэнэгийг өөр хэний ч тэнэглэлтэй жишин харьцуулахын аргагүй.
9.     Ариун сурталт эр хүн авьяас чадвараа дутмаг байна гэж санаа зовохоос биш, хүмүүс өөрийг нь таньж мэдэхгүй байна гэж санаа зовдоггүй.
10.   Балчир ахуйдаа бусдыг үл хүндлэх, нас биед хүрээд бүтээл үл гаргах, өтлөвч эс үхэх энэ юутай аймшиг вэ?
11.   Хайрлана гээч мөнхрөлийн, жигшинэ гээч тонилохуйн хүсэл болой. Нэгийг хайрлаж нөгөөг жигших нь ёс зүй биш ээ. Бүх эсрэг тэсрэг зүйлс нь нэг л зүйлийн хоёр тал юм. Эгэл ядууг жигшиж, эд баялгийг хүсэх нь уулын буга хараад унасан морио орхисон мэт болой.
Буддагийн сургаал
1.     Муу юм надад тохиолдохгүй гэж гэнэхэнээр бүү сана. Дусаал хувинг дүүргэдэг юм шүү. Мунхаг хүн бага сага буруу алхам хийсээр муу муухайн үүр уурхай болон хувирдаг.
2.     Эрдэм мэдлэггүй хүн үхэр мэт өтөлдөг. Энэ нас ахихын хэрээр, бие нь бүдүүрэвч ухаан нь ер нэмэгддэггүй.
3.     Алтан зоосоор аадар орсон ч, хүний шунал ханадаггүй. Шунал гэдэг өвчин. Түүнээс хэзээч жаргал төрдөггүйг таньсан хүн л мэргэн болой.
4.     Үнэнийг ярьж бай. Бүү уурлаж бай. Яльгүй зүйл гуйсан хүнд ч хүссэнийг нь өгч бай.  Үргэлжид энэ гурван үгийг биелүүлж явбал өөрөө чи бурхны зиндаанд дөхөж очно.
5.     Хэрээ шиг ичгүүр сонжуургүй, хэрүүлч өөдгүй муу хүнд амьдрах амархан байдаг. Хэзээ ямагт цэвэр ариуныг хайж явдаг, хийсэн бүхэн нь балагт мөргүй, даруу төлөв хүнд амьдрал гэдэг хэцүү.
6.     Уур хилэн шиг өвчин байдаггүй. Хуурмаг зан шиг урхи тор үгүй. Хүний хүсэл шиг гэтлэшгүй гол мөрөн бас үгүй ээ.
7.     Цэцгийн анхилан салхи сөрж үнэртдэгггүй. Буйлс моносны үнэр ч ялгаагүй. Ариун сайхан юм бүхэн салхи сөрж түгдэг. Ашид сайн хүмүүн ямар ч газарт хүрдэг.
8.     Тэнэг хүн тэнэгээ мэдэх юм бол тэр ухаантан боллоо гэсэн үг. Тэнэг хүн биеэ ухаантайд тооцох юм бол хөөрхий дөө ёстой мунхаг аж.
9.     Нэгэн баатар тулалдаанд 1000 хүнийг ялжээ. Нөгөө хүн өөрийгаа ялж гарчээ. Ай тэр өөрийгөө ялагч л аугаа их ялагч болой.
10.               Сайн юм гээч гималайн уулс шиг холоос гэрэлтэн үзэгддэг. Муу юм харин харанхуйд тавьсан сум мэт хэдий ойроос ч үл харагдана.
11.               Эрдмийг шоолдог, хойт насыг үгүйсгэдэг хүмүүст хийхгүй нүгэл хилэнц гэж үгүй.
12.               Үнэнхүү ухаантыг, үргэлжийн ариун мөртэй хүнийг олоход амаргүй ээ. Тийм ариун мөрт ухаантан цаг тутам, хаа сайгүй төрөөд байдаггүй.
Гераклитын онцлог санаа тэрээр мэө 6-5 зуун грекийн энэ сэтгэгчийг 535 онд төрсөн гэж таамагладаг. Язгууртан гаралтай байсан гэнэ. Гэвч тэрээр ямагт бодолд дарагдаж уруу царайт сэтгэгч хэмээх хочтой байжээ. Тэрээр тун ааш муутай байсхийгээд л бусадтай хэрэлдээд муудсан байдаг байжээ.
1.     Бүх юм урсч байдаг. Бүх юм өөрчлөгдөн хувирч байдаг.
2.     Юм бүхэн гал болон хувирч гал өөрөө юм бүхэн болж хувирна. Энэ нь алт эд бараа болон хувирч , эд бараа алт болдгийн адил.
3.     Мөнх настай бүхэн үхнэ. Үхэх үйлтэй бүхэн мөнх насална. Хэн хэнийхээ үхэх үйлээр амьд байж хэн хэнийхээ мөнх насаар мөнх бусыг үзнэ.
4.     Шулуун дардан зам, тойруу бэрх зам 2 эцсийн дүндээ ялгаагүй, нэг л зам шүү дээ.
5.     Сарнин бутрагч бүхэн ямагт хоорондоо эргэн зохицдог.
6.     Муу юм олон, сайн юм цөөн.
7.     Хамгаас сайн ганц зүйл бусад мянгатайгаа дүйнэ.
8.     Уур уцаартайгаа тэмцэх амаргүй шүү. Уур хилэнгийн адгуу хүсэл амины үнэтэй байдаг.
9.     Зугаа цэнгэлтэй тэмцэлдэнэ гэдэг уур цухалтайгаа тэмцэхээс ч хэцүү.
10.   Үнэн бодит ултай үгийг хүмүүс ер нь ойлгодоггүй юм даа.
           Анаксагор мэө 5 зуун, 500 онд төржээ. Түүний сургаалаас
1.     Юмсын мөн чанар түүнд зонхилох бүтцээс хамаарана. Найрлаганд нь асар олон зүйл байгаа хэдий ч , алт зонхилж буй юм бидэнд алт мэт санагддаг.
2.     Юм бүхэн өөрийнхөө хувьд аугаа их ба өчүүхэн.
3.     Бидний мэдрэхүй найдвартай эд биш гэдгийг хялбархан туршилтаар баталж болно. Хар цагаан 2 будаг авъя л даа нэгийг нь нөгөөрүү дусал дуслаар нь хольчихъё. Бидний хараа ийм жаахан өөрчлөлтийг ялгаж харж чадахгүй.гэтэл аль аль анга нь байж л байгаа шүү дээ.
4.     Ургамал гэдэг амьтан л гэсэн үг. Тэд юмсыг мэдэрч баярлаж, гунигладаг. Үүнийгээ навчаа хөдөлгөж илэрхийлдэг. Ургамал ухаантай төдийгүй, мэдлэгтэй ч байдаг.
5.     Мэдрэмж худал байдаг. Ус тунгалаг мэт боловч үнэн чанартаа хар юм. Усаар умдаалж ургасан модны утаа хар байдаг биз дээ. Цас бидэнд цагаан харагддаг. Гэтэл тэр чинь уснаас гаралтай. Ингэхэд хэн цасан цагаан өнгөтэй ус харсан юм бэ?
6.     Бидний мэдэрхүй даанч сул болохоор бид үнэний тухай хэлэлцэх эрхгүй.
 Мо ди буюу Мо цзы мэө 400 онд тэнгэрт хальжээ. Тэрээр та юунд дуртай вэ гэхэд:
1.     Би жаргалтай амьдрал ,элбэг дэлбэгт дуртай. Зовлон шаналалд дургүй гэж хариулжээ.
2.     Төрийг мэргэн жолоодох 3 үндсэн шалгуур
1 хэрвээ ухаантан мэргэдийг өндөр тушаалд гаргахгүй бол, ард түмэн мэргэн ухааныг хүндлэхээ болино.
2 хэрвээ ухаантан мэргэдэд чамлалтай цалин өгөх юм бол, ард түмэн тэдний хийж буй ажлын чухалд итгэхгүй.
3 хэрвээ хүмүүсийг ухаантан мэргэдийн захиргаанд оруулж өгөхгүй юм бол, ард түмэн саруул ухаанаас эмээхгүйд хүрнэ.
1.     Уй гаслангийн чинь үнэн учрыг хэлж өгье
Ухаантан мэргэд ойр тойронд чинь үгүйнх
Усаар эхэлж чийглэлгүйгээр хэн л ер нь
Улаан гараараа халуун төмөрт хүрдэгсэн билээ.
2.     Хаан хүн нүд рүү нь эгц ширтэж байгаад үнэнийг хэлдэг зарц нартай байх ёстой.
3.     Улс орны бүх баялгийг цуглуулан хураасан ч , мэргэн ухаантнуудын үнэ цэнд дөхөхгүй.
4.     Хэрэв зээ ариун явдалт , мэргэн ухаант хүмүүс доорд мунхагуудаа захирч байвал тэнд дэг журам жмнхэнэ ёсоор тогтоно.
5.     Аз жаргалыг гуйж авч болдоггүй. Хэрэв та муу юм хийсэн л бол зайлшгүй ирэх гай зовлонгоос зугтах газаргүй.
6.     Нэгэн шавь нь : Өнгөрснийг таньж болно. Харин ирээдүйг таах ямарч арга байхгүй ээ гэсэндМо ди багш хариуд нь: За тэгвэл чиний ойр дотны хүмүүс эндээс зуун бээрийн хол суудаг байжээ гэж саная. Тэд аюулд өртжээ. Аюулыг гэтлэхэд ганцхан хоногийг хугацаа үлдсэн гэж бодъё. Хэрэв чи яг тэр өдөр амжаад очих юм бол тэд амьд гарна. Үгүй бол үхнэ. Одоо чиний өмнө бат бөх хийцтэй, сайн морьд хөлөлсөн сүйх тэрэг, хэзээ хэзээгүй салж унамаар сайжгий үхэр тэрэг 2 байна. Чи алийг нь сонгох вэ хэмээн асуужээ. Гэтэл шавь нь : мэдээж , сайн морьтой сүйхийг сонгож дотно хүмүүсээ аварна.
За тэр шүү дээ. Гэтэл чи ирээдүйг таамаглах боломжгүй гэж ярьж байдаг хэмээн Мо ди багш нь зэмлэжээ..
          7    Харц ардад 3 зовлон байдаг. Өлссөн хүнд идэх хоол байдаггүй. Даарсан хүнд нөмрөх хувцас байдаггүй. Ядарсан хүнд амрах боломж гардаггүй. Энэ гурваас болж харц ардууд маш их зовдог. Харин энэ үед ван ,гүн, ихэс, ноёд,шанз ятга дарж, даалуу тоглож, хонх бөмбөрийн дуунд наргиж , илд зэвсгээ гайхуулан байлдааны дасгал хийж байдаг. Энгийн ардууд тэгэхээр яаж мөр бүтэн, гэдэс цатгалан явах билээ. Ийм явдал байх ёсгүй гэж би хэлэх байна. Миний санаа бол энэ байдлыг устгахад л бөлгөө.
Сократ мэө 469- 399 он. Өвөл зунгүй хөл нүцгэн явж, хуучин муу хувцас өмсөж, афины театрт очихдоо л сандаал өмсдөг байжээ. Эмэгтэйчүүд түүнийг тоодгүшй байсан ч сократ 2 гэрлэжээ. Эхнэрүүд нь хоорондоо таарамжгүй хэрэлдэх бүрд нь сократ ажиглан суудаг байжээ.хэл амаараа хэнд ч дийлддэггүй байлаа.өөрөө мундаг сайн бүжиглэн бүжгийг бие чийрэгжүүлэх шалгарсан арга гэдэг байжээ. Сократ хот даяараа даган шүтдэг бурхдыг хүлээн зөвшөөрдөггүй. Шинэ бурхны ном түгээдэг. Залуучуудыг буруу зүйлд уруу татдаг хэмээн буруутгаж цаазаар авсан байна.
1.     Эд хөрөнгө , алдар нэр гэдэг, үнэндээ хүнд ямарч сайн чанар нэмдэггүй.
2.     Нөхөрлөл үгүй бол хүмүүсийн хоорондын ямар ч харьцаа үнэ цэнэгүй болдог.
3.     Муу хүн өөрт нь огт ашиггүй байсан ч , бусдад муу юм хийдэг.
4.     Зөв сэтгэдэг, хурц ухаантай хүнийг л жаргалтай хэмээн үзэж болно.
5.     Залуу хүмүүс аль болох ойр ойрхон толинд харж байх ёстой.Сайхан харагдаж байгаа бол тэр гоо сайхнаа илүүц явдлаар гутаахгүйг хичээ. Царай муутай харагдаж байвал тэр үзэмж дорой байдлаа зөв хүмүүжлээр засч залруулах хэрэгтэй.
6.     Байгаагаасаа доогуур харагдана гэдэг бүдүүлэг явдал, харин байгаагаасаа дээгүүр харагдана гэдэг ухаантайн шинж.
7.     Тун гайхалтай ? ямар ч хүн хичнээн хоньтойгоо таг хэлж чадна. Гэвч хичнээн найзтайгаа хэлж чаддаггүй. Нөхөд гэдэг тийм үнэ хүндгүй.
8.     Хэдийгээр бүх юм жижиг сажиг, аар саархан зүйлээс эхэлдэг ч , аливааг зөв эхлэнэ гэдэг яавч аар саар явдал биш.
9.     Би юу ч мэдэхгүйгээ л мэднэ.
10.      Нэг удаа залуухан хүү шүлэг уншихыг сонсоод Сократ энэ надаас илүү сэтгэж, энэ надаас ихийг ярих хүн байна гэж дуу алджээ. Үнэхээр ч Сократын шавь Платон багшаасаа олон талаар дээгүүр гарч олон зүйлийг ярьжээ.
11.      Хожмын алдарт философич Ксенофонтыг мөн сонин тохиолдлоор шавиа болгожээ. Сократ Хөөе гуоил хаанаас авч болдгийг хэлээд өгөөч гэжээ. Зах дээрээс гэж Ксенофонт хариулжээ. Тэгвэл тосыг гэхэд: бас тэндээс гэжээ. Тэгвэл мэргэн ухаан, саруул эрдэм, сайн санааг авахын тулд хаашаа явбал дээр вэ гэхэд : Залуу гайхан бодлогошров. Тэгэхэд нь Сократ Намайг дагаад яв. Би хэлж өгье гэжээ.
Демокрит мэө 460-360 тэрээр 100 насалжээ. Персийн хаан хайртай хатнаа нас барахад гүнээ эмгэнэн гашуудаж харуусал шаналалаасаа болж улс орноо гаргуунд хаяхад хүржээ. Тэхэд нь Демокрит нас барсан хатныг нь амилуулж өгнө гэж ам алджээ. Гэхдээ чухал шаардлагатай бүхнийг бүрдүүлж өгвөл чинь тэр шүү гэж анхааруулжээ. Дарий хаан ч болзлыг хүлээн авав. Гүн ухаантан маань ч үүнд сэтгэл хангалуун байгаагаа хэлээд эцсийн үр дүнд хүрэхэд ганухан нөхцөл дутуу байгааг хаанд айлтгалаа. Демокрит Дарийд Одоо амилхад бараг бэлэн болсон. Ганцхан юм ,,, хаантан та хатныхаа авсан дээр ямар ч хагацал зовлон амссагүй 3 хүний нэрийг бичмэгц л сайхан хатан тань амилан босно гэжээ. Бүхнийг чадагч хаан бодоод бодоод бүх улс гүрэн даяар хайгаад уй зовлон үзээгүй хүнийг олсонгүй. Тэгэхэд Демокрит инээмсэглээд Хөөрхий хүн чи өөр хэнд ч тохиолддоггүй зовлон чамд л тохиолдсон мэт уйлж унжихын хэрэг байна уу? Уй гунигт автаагүй нэг ч хүнийг чи олсонгүй шүү дээ хэмээсэн гэдэг.
Тэрээр амьдралын сүүлийн мөчөө сохор өнгөрөөжээ. Гялалзтал өнгөлсөн зэс царыг шингэж байгаа нарны сөрөг тавьж гялбах хурц гэрэлд нүдээ сохолсон ажээ. Үүнийг түүхчид “нарны цахилгаан соронзон үйлчлэлийг судлахаар нүдээ золиосолсон”. Гэдэг бол “амьдралын муу муухайг харж тэвчихгүй болсноос ийм алхам хийсэн гэж зарим нь хэлдэг байна.
1.     Хүн сонсохын аргагүй бүдүүлэг юм ярьж байгаа нэгнийг хараад Демокрит “ энэ хүн ярихгүй байж чаддаг, амаа хамхиж л чаддаггүй эр юм гэжээ. ккк
2.     Өөрийгөө ухаантай гэж боддог хүнийг өргөмжлөх шиг үр дүнгүй ажил үгүй.
3.     Санамсаргүй тохиолдол гэгчийг хүмүүс өөрсдийнхөө бодлогогүй алхмыг нуух гэж зохиосон юм.
4.     Эрс шулуун үг бол эрох чөлөөт сэтгэлийн эрхэм чанар. Гэхдээ цагийг нь олж хэрэглэхгүй бол маш аюултай.
5.     Хүсэх юм багатай хүн л үнэхээр баян.
6.     Баяр цэнгэлгүй амьдрал гэдэг буудаллах газаргүй , уртын урт аян гэсэн үг.
7.     Ямар нэгэн юм байхгүйдд халагладаггүй , байгаадаа сэтгэл дүүрэн явдаг хүн л ухаантай аж.
8.     Зөвхөн дайснаа дарж байгаа хүн ч биш ,зугаа цэнгэлээ хязгаарлаж чадагчид эр зоригтон бөлгөө. Зарим хүн хэд хэдэн хотыг захирдаг мөртлөө хүүхнүүдийн боол болсон байдаг.
9.     Мэргэн ухаанаас дараах 3 чадвар төрөн гардаг. Зөв шийдвэр гаргах, алдаагүй ярих, хийвэл зохих зүйлээ хийх юм.
Диоген эртний Грекийн гүн ухаантан мэө 4 зуунд амьдарч байжээ. Тэрээр халзан толгойтой , байгалиас заяасан юуг ч өөрчилж болохгүй гэсэн үүднээс хэзээ ч авч байгаагүй урт сахалтай  нэгэн байв. Тэрээр олон салаа мөчир тулж мөчрийнхөө дээд салаануудад бага сага хогшлоо өлгөөд дүүжилчихсэн , байдгаараа багтийчихсөн явдаг байжээ. Македоны Александр Диогентэй уулзаад би их хаан Александр байна гэсэнд цаадах нь түүний өөдөөс хэнэг ч үгүй харин би бол Диоген гэдэг нохой байна гэжээ. Нохой хэмээсний учир нь түүний багш Антисфений сургуулийг         “ Цагаан нохой” гэдэг бөгөөд сурагчид нь өөрсдийгөө ноход гэдэг байсантай холбоотой. Македоны Александр хэрвээ би хаан биш байсан бол Диоген л баймаар байна гэжээ. Харин хаан гүн ухаантны ямарч хүсэлтийг биелүүлэхэд бэлэн байгаагаа хэлэхэд гөжүүд Диоген Тэгвэл нар халхлаад байлгүй надаас холдоод өгөөч хэмээсэн байдаг. Хотын гудмаар гэгээн цагаан өдөр дэн бариад алхаж яваа Диогенийн учрыг лавлахад Би өөдгүй амьтсыг биш, жинхэнэ хүн шиг хүнийг хайж явна гэж хариулжээ. Диоген нэлээн замбараагүй хүн байсан гэж түүх сударт тэмдгэлсэн байдаг.
1.     Антисфентэй уулзахаас өмнө би боол явжээ. Антисфен л намайг боолоос чөлөөлж хүн болгосон. Тэр намайг аливаа юмсын аль нь минийх мөн, аль нь минийи биш вэ гэдгийг сургасан. Эд баялаг бол миний юм биш, ах дүүс, төрөл төрөгсөд,найз нөхөд, алдар хүнд, үнэт зүйлс,бусдын харьцаа хандлага цөм өрөөл бусдад хамаатай болохоос надад хамаагүй. Тэгвэл миний юм гэж юу билээ? Антисфен сургахдаа “Чиний төсөөллүүд” гэсэн юм. Үнэхээр ч миний үзэл бодол эргэцүүлэл эргэцүүлэл харьцангуй эрх чөлөөтэй, хэнээс ч хамааралгүй, төрөн гарахад нь хэнч саад болохгүй. Мөн хүссэнээс минь өөрөөр байлгаж ашиглаж надаас өөр хэн ч чадахгүй.
2.     Платон нэгэнтээ “ хүн бол жигүүргүй төрсөн хоёр хөлт амьтан” ,хэмээн томъёолсныг сонссон Диоген эрдэмтдийн чуулган дээр хамаг өд сөдийг нь зулгаан нүцгэлсэн азарган тахий сугавчилж ирээд : За нөгөө Платоны хүн чинь энэ дээ. Мундаг хумстай эд байгаа биз гэж тохуурхжээ.
3.     Намайг нэгэн хүн хумсын чинээхэн юм гэж нэлээн тохуурхан хэлэхэд хариуд нь би : Чи хүнээс том хумсаа аваач гэж хэллээ. / надаа тохиолдсын гэхдээ миний найз /
4.     Манай ах түрүүвч зардаг. Нэг залуу ирээд ахаа тасарцан түрүүвч байна уу гэжээ? Ах хариуд нь ах нь уранхай түрүүвч зардаггүй гэж хэлжээ.
5.     Өлсгөлөн үедээ хүн жинхнээсээ дурладаг. Хэрэв чи өлсөж чадахгүй юм бол, дүүжлүүрийн гогцоонд хүзүүгээ гогдсон нь дээр.
6.     Диоген нэг удаа тун чухал зүйлийн талаар хичээнгүйлэн ярьхад хэн ч анзаарсангүй. Тэхээр нь шувуу шиг гараа алдлан дэвж цовхочжээ. Удалгүй өөрийг нь сониучирхан тойрсон хүмүүсийг хараад тэр: “ та нар чухал юм ярьхад огт тоохгүй байсан хэрнээ ийм балай юмны төлөө надруу гүйлдэн ирэх ч гэж дээ. Чааваас гэж зэмлэжээ.
7.     Нэгэн баян эр Диогенийг ордондоо дагуулан ирээд энд тэнд шүлсээ хаяхгүй байхыг сануулжээ. Гүн ухаантан хахаж цацан ханиалгаснаа гэрийн эзний нүүрлүү нулимчаад : өөр шүлсээ хаячихаар газар харагдсангүй гэжээ.
8.     Нэгэнтээ тэрээр алгаараа ус хутган ууж байгаа жаалхүүг харуут, үүргэвчиндээ явсан аягыг гаргаж хөсөр шидээд : энгийн амьдрахын ухааныг энэ жаал надаас илүү олсон байна хэмээн дуу алджээ.
9.     Хүн ер нь хэдийд өглөөний ундаа уух ёстой вэ ? гэхэд Диоген : хэрэв чи баян бол хүссэн цагтаа, хэрэв ядуу бол аль боломжтой үедээ гэжээ.
10.                        Хүмүүс яагаад эрэмдэг зэрэмдэг гуйлгачдад өглөг өгдөг мөртлөө, гүг ухаантнуудад юу ч хялайлагадаггүй юм бол? Гэхэд Диоген Учир нь тэд хэзээ нэгэн цагт сохор доголон болчихож магадгүй, харин хэзээ ч ухаантай болохгүй гэдгээ мэдэж байхгүй юу гэжээ.
11.                        Диогенийг чулуун хөшөөнөөс гуйлга гуйж байгааг харсан хүн юунд ингэж байгааг нь асуухад : тэрээр харамч зантай эвлэрч сурч байгаа юм хэмээжээ.
Ийнхүү мэргэн санаа гарган чухал үгээ бидэнд үлдээжээ.
Аристотель тэрээр эртний грекийн гүн ухаантан мэө нтө   384-322 онд амьдарч байлаа. Зарим эх сурвалжид түүнийг Стагирит хэмээн нэрлэсэн нь ч бий. Учир нь түүний төрсөн хот улс болох стагирыг онцолж байгаа ажээ. 17-37 насандаа афинд суурьшиж Платоны академид суралцжээ. Тэрээр Македоны Александрын багш нь байлаа. Александр хаан багшдаа “ энэ хөшөөг  Никомахын хүү бурхан ухаант мэргэн Аристотель танаа зориулж Александр босгов” гэсэн хөшөө бариулсан юм. Александраас нэг удаа “ та яагаад багш Аристотелийг эцэг Флиппээсээ өндөрт үзэж хүндэлдэг юм бэ гэж асуухад тэрээр: Эцэг минь миний биеийг бүрэлдүүлж тэнгэрээс газрыг онуулан буулгасан. Харин Аристотель миний сэтгэлийг бойжуулж , газраас тэнгэр өөд өргөсөн юм гэж хариулсан гэдэг. Македоны Александр 33 тай нас барсан юм.
1.     Нүднээс далд юм бол намайг зодож байсан ч яахав дээ.
2.     Өвдчихөөд өөрийгөө эмчилдэг хүнийг та хараа биз дээ. Байгаль тийм хүнтэй л төстэй.
3.     Өөртөө хайртай байна гэдэг хувиа хичээгчийн гол шинж биш, энэ хайр нь хэр хэмжээнээсээ хэтэрчихвэл л тэр сая амиа хоохойлогч болно.
4.     Нэр төрөө боддог хүн нэрээ боддоггүй хүнийг бодвол илүү атаач байдаг.
5.     Эрдмийн ажилд урагштай хэрнээ зан суртахуунаар ухралттай яваа хүн урагшаа биш , харин улам хурдан хойшоо алхаж яваа хэрэг.
6.     Бүх талаараа нуруутай , хүн чанартай байхгүйгээр нийгмийн зүтгэлтэн болох гэвэл тэр бүтэшгүй.
7.     Олон найзтай хүнд ганц ч нөхөр байдаггүй.
8.     Хэт албархаг уур амьсгалыг инээд эвддэг. Инээдтэй байдлыг албархуу буурьтай төрхөөр залруулдаг.
Жуанз хятадын мэргэн ухаантан байв. Мэө 369 онд төрсөн байна.түүний этгээд сонин сэтгэлт нь өнөө хүртэл уламжлагдан иржээ. 1Тэрээр гал бол халуун биш 2 мэлхийнд сүүл бий. 3 цагаан нохой- тас хар 4 өндгөн дотор өд бий гэх мэт бичиж байв.. “ цзы- мэргэн багш” гэсэн утгатай ажээ.
1.     Тэнгэрийн доор хоёр их хууль цааз оршино. Нэг нь хувь тавилан, нөгөө нь шударга ёс бөлгөө.
2.     Насан туршаа ярьсан хүн юу ч хэлээгүй байдаг. Насан туршаа дуугүй суусан хүнд гаргаж хэлээгүй зүйл нэгээхэн ч үлдээгүй байх нь бий.
3.     Хүний араншинг өөрчилж болохгүй, хувь заяаг ч өөрчилж чадахгүй. ..нугасны хөлийг хэт богино гээд сунгаж татвал өвдөн зовиурлаж, тогорууны хөлийг хэт урт гээд тайрвал зовж тарчилна. Угаас богиныг уртасгах аргагүй, угаас уртыг богиносгох аргагүй.
4.     Үнэнийг хайгч хүн ямагт харанхуйн гүнд тэнүүлчиж явдаг.
Хуэй ши 2*2=6 гэжээ. Мэө 4 р зуунд амьдарч байсан. Вэй улсын хааны шадар сайд байжээ. / концепци-онол номлол/
1.     Энэ хорвоо дээр надтай эгнэх ухаантан хэн байх билээ.
2.     2*2=6 гэдэг нь түүнийхээр анхны өгөгдөхүүн 2 гэдэг нь тодорхой . өгөгдөхүүнээ 2 дахиад авах ёстой билүү? 4 болноо доо.Цогц утга тэгэхээр анхны өгөгдөхүүн дээр дөрвөө нэмэхээр 6 болно гэжээ.   Эсвэл та 2 савх бариад элсэнд зоож мөрийг нь гарга. Хос нүх гаруу? Одоо өөр тийшээ харж суугаад түүнээ 2 дахин үйлд . 4 нүх гараа бизээ. Тэгвэл таны нөгөө талд үлдсэн 2 нүхтэй нийлээд одоо хэд болов. Анхны өгөгдөхүүн эцсийн нийлбэр үржвэрээс орхигдох ёсгүй хэмээн нэлээд өргөн утгаар авч үзвэл хоёр хоёрын зургаа гэдэг нь гарцаагүй боллоо шүү дээ. Гэж гаргалгаа гаргасан байна.
Эпикурын сургаал мэргэн үгс
1.     Өнгөрүүлсэн жаргалтай үеээ санахгүй байгаа бол чи хэдийнээ өвгөн болжээ гэсэн үг.
2.     Хүмүүст хамгийн тэнэг бурангуй хууль ч гэсэн зайлшгүй шаардлагатай. Тиймэрхүү хууль байгаагүй бол хүмүүс аль хэдийнээ бие биенийгээ бариад идчихсэн дээ.
3.     Жижиг сажиг тус дэм үзүүлэхээс бүү зайлсхий. Чамайг бас томоохон юман дээр ч тусалж чадах хүн гэж бодоцгоог.
4.     Номынхоо санд үргэлж шинэ номтой, зоориндоо ямагт бүтэн лонх дарстай, цэцэрлэгтээ амьд цэцэгтэй бай.
5.     Гүн ухааны цэц булаалдсан маргаанд ялагдсан нь голчлон хождог. Учир нь тэр мэдлэгээ аривжуулж чаддаг.
Цицерон / Марк Туллий/  гүн ухаантан уран илтгэгч хүн байсан. Мэө 106 онд төрсөн. Баян язгууртны гэр бүлд төрсөн. Тэрээр улс төрд хэт хутгалдсанаас болж Юлий Цезарын зээ хүү Антоний түүнийг гал цогтой үгээ хэлж байсан индэр дээр цаазлан хороож толгойг нь шонд өлгөжээ. Түүний хэлсэн жигүүр үгээс
1.     Философийн хүч чадал нь сэтгэлийн шархыг анагааж, хоосон санааг хийснэж, хүсэл тачаалаас ангижруулан, айдсыг үргээхэд оршино.
2.     Эргэлзээтэй зүйлийг магтахаа азнана гэдэг мэргэн ухаантайнх
3.     Аливаа юмсын бодит мөн чанар юундаа байгааг бусдаас илүү ухаарч, бусдаас өрсөн тайлж зарчмыг нь тайлбарлаж чаддаг хүн л хамгийн ухаантайд тооцогдох хэрэгтэй.
4.     Ээ цаг үе ээ гэж? Ээ зан суртал аа гэж
Сенека нийтийн тоолол эхлэхээс 4 жилийн өмнө Испанид төржээ. Хүүхэд ахуй цагаасаа Ромд ирсэн тул Ромын гүэ ухаантан яруу найрагч гэгддэг.
1.     Сайхан сэтгэл гэдэг бол хүний биед хоргодох нөмөр олсон бурхан юм.
2.     Өөртөө үнэнч хүн л бусдад хань болж чадна.
3.     Залуу насандаа биеэ зовоож сайтар суралцаад , өтөлсөн хойноо мэдлэгийнхээ үр шимийг амсч жаргах хэрэгтэй.
4.     Бусдыг сургахдаа би шинээр сурч явдаг.
5.     Гомдол тайлах шилдэг эм бол өршөөл юм.
6.     Дорд мулгуу хүний яриа эрээ цээргүй байдаг.
7.     Хүмүүсээс ямагт муу муухай зүйлийг хүлээ. Хар салхи дэгдэхээс өмнө тэнгэр дуугардаг. Байшин нурж унахаасаа өмнө цавтдаг. Түймэр гарсныг утаа нь зарладаг. Харин хүмүүсмйн зүгэс ирэх аюул их байх тусмаа улам чимээ аниргүй, цочир гэнэтхэн нүүрлэдэг. Бид айсуй хүмүүсийн царайг хараад итгэж хууртдаг. Гаднаа тэд хүн ч гэсэн дотроо тэд бүгд араатнууд.
8.     Согтуурна гэдэг сайн дурын галзуурал мөн.
Плутарх грекийн гүн ухаантан ёс зүйч тэрээр 1-2 р зуугы ихэс дээдсийн хүрээлэнд нэр хүндтэй эзэн хаадтай ч ойр шадар нэгэн байжээ.46 онд төрсөн. Плутархын бүхий л зохиол ёс суртахуун / моралиа/ гэсэн ганцхан айд багтдаг.
1.     Он цагийн эрхээр муу чанарууд нь элж, сайн чанарууд нь тийм сэтгэлийг л хүний зөв сэтгэл гэнэ.
2.     Хэн хэнд нь адилхан нөхцөл байгаа тохиолдолд аль зоригтой нь ялдаг.
3.     Найдах юм юу ч үлдээгүй хүнд хүртэл найдвар байдаг.
4.     Гээчих байх гэж айснаасаа болоод хэрэгтэй зүйлээ авч чаддаггүй хүн хамгаас өрөвдөлтэй.
5.     Эрх баригчдын өчүүхэн жижиг алдаа хүртэл том нүгэл мэт харагддаг.
6.     Уурласны хариуд уурлана гэдэг улам их уур гаргана л гэсэн үг.
7.     Амнаас гарсан нэг ч үг огт хэлээгүй үгс шиг тийм их ач авчирсан нь үгүй.
8.     Гар зангах бүрийг минь яг таг давтдаг нөхөр надад хэрэггүй. Тэртэй тэргүй сүүдэр минь үүнийг чамгүй сайн гүйцэтгэчихнэ.
9.     Магтаалд харам хүн байгуулах гавьяагаар мөхөс байдаг.
10.                        Буруу ааш авиртай бөгөөд эрх мэдэлтэй хүнээс илүү зэрлэг араатан гэж үгүй.
11.                        Баячууд болоод эзэн хаан гүн ухаантнуудад хүндэтгэл үзүүлснээрээ өөртөө ч тэдэнд ч нэр төр нэмдэг. Харин гүн ухаантнууд баячуудын өмнө бөхөлзсөнөөрөө тэдэнд алдар хүнд нэмэхгүйн зэрэгцээ өөрийнхөө нэр төрийг үгүй хийдэг.
12.                        Хүн угаасаа хэн л байна , түүнээсээ илүү мундаг болдоггүй.
13.                        Их хүндэтгэл зан суртахууныг өөрчилдөг.
14.                        Зайлшгүй хэрэгцээтэй бус ,хэрэгцээнээс илүү гарч байгаа юмс л биднийг аз жаргалтай болгодог.
15.                        Мулгуу ой муутай хүмүүст тохиолдсон бүхэн цагийн урсгалаар үгүй болдог. Тэд юуг өөртөө тогтоож хадгалж үлддэггүй тул, сайн сайхнаар ямагт дутагдаж , тэгсэн мөртлөө ирээдүй тийш хоосон найдаж харсаар өнөөдрөө ч анзааралгүй алдчихдаг.
Нагаржунай эртний энэтхэгийн философич. тэрээр 113 оны орчим төрсөн ажээ. Нагаржунайг зарим хүмүүс 571 насалсан гэх нь ч бий. Учир нь түүнийг мөнхийн ус гаргаж авсан гэдэг байлаа.                      /нигилист- үгүйсгэх үзэлтэнгүүд/
     Эрдэнийн сан субашид хэмээх сургаалт шүлгүүдийн уг сурвалж Нагаржунайгаас эхлэлтэй юм байна. Харин зохиогч нь сажа бандида Гунгаажалцан юм.
1.     Ачтай тустай зүйлийн тухай мэдэж авуутаа л , хичнээн тааламжгүй бэрх зам туулах байлаа ч , мөнөөх зүйлийг өөрийн болгохоор чармай. Ухаантай хүн яг ийм л маягаар өвчнөө илааршуулах гэж эмийг уудаг билээ.
2.     Үхэл зайлшгүй, үхэж буй хүний зовлон шаналал бол түүний үйлдсэн нүглийн хэмжээ юм. Үүнийг мэдээд , газар дээрх зугаа цэнгэлийн төлөө муу үйл хийх ёсгүйг ухаарч ав.
3.     Үхлийн өмнө хүн эгээ л салхин дор тавьсан дэнлүү мэт.
4.     Зугаа цэнгэлд эд мөнгөө зарцуулснаар чи эндхийн л амар жаргаланг олно. Буян өргөлд зориулбаас үхлийн дараах хойд төрлийн амаржлыг олно. Зовлон гэдэг бол эсвэл цэнгэж зугаауах боломжгүйгээс, эсвэл үрж зарцуулагч эдгүйгээс үүдэгч болой. Харин амар амгалан гэж юу сан билээ?
5.     Цагаа ололгүй буруу хоололсон хүн өвчин тусч , зөв хооллосныхоо хүчинд хүн урт нас, эрүүл мэнд, хүч чадал, баяр хөөрийгавдагчлан..Аливааг мэдэхгүй хүн мөхлөө зүглэж, үнэхээрийн бат мэдлэгтэй хүн дээдийн гэгээрэл амарлингуйг олно.
6.     Өгөөмөр сэтгэл хийгээд ёс журам сахисны ашиг тус бусдад болой. Үнэн тэвчээртэй, нэгэн үзүүрт сэтгэлийн ашиг өөрт болой.
Марк Аврелий / 2 зууны сүүл үеийн Ромын энэ эзэн хааны бүтэн нэр / marcus Aurelius Antoninus/ юм.Гүн ухааннтан биеэ барих чадвараар гойд байжээ. 161-180 онд эзэн хаан байсан байна. Ром хотын төв талбайд морь унасан Марк Авреүийн том баримал хөшөө байдаг. Эзэн хаан бүдүүлэг аймгийнханд баруун гараа сунган өршөөл үзүүлж буйг харуулсан хөшөө ажээ.
1.     Бүх зүйл байнгын өөрчлөл хувиралд оршдог.Чи ч гэсэн ямагт өөрчлөгдөж цаг тутам үхлийн замд шилжиж яваа. Ер нь бүхий л орчлон тийм юм.
2.     Одоо цагийг үзсэн хүн өнгөрсөн үед байсан бүхнийг үзлээ гэсэн үг. Мөнхөд үл тасрах цагийн урсгал дунд бүх юм нэг л янзаараа, нэг л хэлбэрээрээ оршдог.
3.     Чамд тохиолдох юм бүхэн урьдаас зурагдсан байдаг. Аливаа юмсын цаад шалтгаан чиний амьдралыг энэ болж буй үйл явдлуудтай холбож байгаа хэрэг.
4.     Ялаа торлосон аалз үүндээ баярладаг. Анчин хүн туулай ч юмуу? Эчвэл баавгай, буга, харваж унагасандаа загас гөхидсөндөө олзуурхдаг. Хэн хэн нь л дээрэмчин зандалчид юм биш үү..
5.     Мөдхөн чи бүхнийг мартана, тэрчлэн ээлжээ ирэхэд бүх хүн чамайг мартана. Гэж Марк Аврелий амьсгал хураахынхаа өмнө чангаар хэлсэн гэдэг.
Августин  / гэгээн хутагт аврелий августин католикийн гүн ухааны нэгэн эцэг хэмээн үздэг байна. Тэрээр Африкт төрж өссөн.
1.     Гайхамшиг гэж байдаг уу гэж Августинаас асуужээ. Гэтэо Августин байлгүй яахав. Нар мандах бол жинхэнэ гайхамшиг шүү дээ гэжээ.
2.     Амьдралд бид хайртай байдаг нь амьдралдаас болсон юм биш. Түүнийг бид таньснаас л тэр юм.
3.     Муу хүн бусдад хор хүргэхээсээ урьдаар өөртөө гай тарьдаг.
4.     Хүн өөрийнхөө төгс биш гэдгийг мэднэ гэдэг бол төгс явдал юм.
5.     Бусдын зовлонд баярлах нь чөтгөр болж буйн шинж.
6.     Шударга ариун байхыг бүгд хүсдэг л дээ. Даанч энэ нь хүн бүрийн хийж чадах ажил биш л дээ.
Ибн сина / Персийн нэрт эрдэмтэн, их эмч, гүн ухаантан европ даяар Авиценна гэдэг нэрээр алдаршжээ. Бухарын орчим Афшан хэмээх газар төрсөн. 10-11 зуунд амьдарч байсан.
1.     Дурлал 2 төрлийн байдаг. Эхнийх нь жам ёсны дурлал болно. Ийм дурлалд автагсад гадны асар хүчтэй саад тотгор учрахгүй л бол ямар ч аргаар хамаагүй зорилгоо шүйцэлдүүлэхээс наана тайвширдаггүй. Хоёр дахь шинжийн дурлал гээч нь чөлөөт сонголтонд суурилна. Ийм дурлалд автагч заримдаа тэмүүлсэн объект нь хор уршиг тарихаар ч юмуу, өөрт нь ашиг тус болохгүйг урьдаас мэдвэл сайн дураараа мөнөөх тэмүүллээсээ няцдаг.
2.     Эмч хүнд 3 зэвсэг бий. Өвс,мэс,үг...
3.     Хүний сэтгэл шилэн дэнлүүрхүү . мэдлэг бол гэрэл гэгээ бадруулагч гал , бурхны мэргэн ухаан бол тос юм. Хэрэв дэнлүү асч л байвал чи амьд ,унтраа л бол чиний үхэл тэр..
Омар хайяам тэрээр Ираны Нишапур хотын иргэн юм. Тэрээр олон төрлийн авьяасныхаа ачаар хангалуун сайхан амьдарчээ.
1.     Дуулим энэ хорвоод богинохон амьдрах тавилантай
Дурлал дарс хоёргүй насыг элээвэл нүгэлтэй.
Мөнгөн сартай орчлонг цөмөөрөө л бид орхихоос хойш
Мөн биеийн хөгшин залууг тооцож суугаад яалтай.
2.     Ертөнцийн эд эс бүхэнд
Ер бусын сайхан хүмүүний үлдэц бий.
Үсэн дээрх тоосыг ч нандигнан үз
Үзэсгэлэнт бүсгүйн сэвлэг байсныг нь бүү март.
3.     Урлал бүтээлийн оргил нь бид
Ухаан эрдмийн суу нь бид
Бөмбөрцөг дэлхийн ердийн л нэгэн бөгж
Бөгжин дээрх очир алмааз шигтгээ нь бид
4.     Амьдрал гэгч зах зээл ..андыг тэнд бүү эр
Амьдрал гэгч бэртэнги..анагаах эм бүү эр
Өөрөө ч бүү хувир..бусад руу хараад мишээ
Өнөр олноос харин инээмсэглэл бүү эр
Аль –Газали 11-12 зуунд амьдарч байсан. Ираны шашны гүн ухаантан.
1.     Хайр бол танин мэдсэний үр дүнд төрөх сэтгэл, хүн зөвхөн мэдэх юмаа л хайрладаг.тиймээс ч чулууг хайрлаж чаддаггүй. Хайр бол юмсыг таньсан амьд амьтны мөн чанар.
2.     Бие хүний өөрт таашаагдсан зүйлд хандах хандлагыг Хайр төлөөлдөг. Хэрэв энэ таашаал маш хүчтэй байх юм бол , түүнийг дурлал гэнэ.
3.     Бүхий л хайр ердөө 5 шалтгаанаар тодорхойлогдоно.
1 хүн өөрийгөө өөрийн төгс аюулгүй байдлыг хайрлах
2түүний амьдралыг уртасгаж дайснаас нь хамшаалах ариун шүтээнээ хайрлах
3бусдад буян дэм болдог хүмүүсийг өөрт нь онцгойлон туслаагүй байсан ч хайрлах
4 дотоод гадаад аль ч талаар бай , ер нь гоо сайхан юм бүхэнд хайр хүрэх
5 дотоод байдлаараа өөртэй нь адил төстэй хүнийг хайрлах
Жу си 12 зууны үеийн хятадын философич юм.1130-1200. Тэрээр төрийн алба олон хашсан гэнэ. Эзэн хааны зарлиг боловсруулагч шадар сайд болсон ч удаатай. Гэвч бусдын атааг жөтөөг төрүүлж башир явуулгад өртөх шалтгаан болсон ажээ. Жу Си 66 насандаа төрд тэрсэлсэн хэргээр бүх албан тушаал хэргэм зэргээ хураалгаж байжээ. Энэ шийтгэл харалган явдал байсныг 3 жилийн хойно сая ухаарсан хаан Жу сиг цагаатган урьдын эрх мэдлийг нь буцаан олгосон хэдий ч гүн ухаантан цаашид төрийн хэрэгт оролцохоос татгалзсан ажээ. Күнзийн суртал дээдлэгдсэн орнуудад Жу Си г 2 дахь Күнз гэдэг гэнэ.
1.     Аль ч тохиолдолд үнэн гэдэг бол миний мэдэж буй тэр зүйл л юм. Өөр хүний үзэл бодол үүнд хамаагүй бөгөөд мэдлэг гэдэг бол зөвхөн ми0ний таньж мэдсэн үнэний хэмжээ. Миний оролцоотойгоор бусдын мэдэж авсан зүйл бол тэдний хувьд үнэн биш.
2.     Зөвхөн мэдэж аваад л , мэдсэнээ хэрэгжүүлэхгүй бол , юу ч сураагүй адил.
3.     Захирагч дээр байгаадаа хүндлэл хүлээнэ. Зарц боол доор байгаа тул хүндлэл үзүүлнэ. Дээр доор ,өндөр нам байх нь угаас заяаных бөгөөд үүнийг ямарч тохиолдолд эвдэж болохгүй.
4.     Сод ухаантнуудын үг хүмүүст тэнгэрийн дээд зарчмыг таниулдаг. Тэр хэмжээгээрээ ердийн хүмүүсийн хүсэл дурыг үгүй хийдэг.
5.     Урьдаар мэд, дараа нь хий.
6.     Ухаантай хүний чармайлт ердөө 2 зүйлд л чиглэгддэг. Энэ нь бусдыг хүндлэх, оюун ухааны хуулийг бүрэн төгс судлах болой. Энэ 2 аль алиндаа дэм өгдөг. Оюун ухаан хуулийг бүрэн төгс судлах юм бол бусдыг хүндэтгэх чадвар сууна. Хүндэтгэж сурсан хүн оюун ухаан хуулийг төгс судлаж чадна. Эдгээр чанар нь яг л хүний 2 хөл мэт. Зүүн хөл алхах үед баруун хөл зогсч байдаг. Баруун хөл хөдлөх үед зүүн хөл зогсч байдаг шүү дээ.
Ван Янмин   / 1472-1529/ онд амьдарч байв. Хятадын төрийн зүтгэлтэн жанжин хүн байв. Тэрээр үг сөргүүлэхдээ тун гаргууд цэцэн хэлэмгий хүн байжээ
1.     Түүнтэй ярилцагч нэгэн Унтаж буй хүнд ухаан байдаггүй гэхэд Ван Янмин Ухаангүй атал дуудахад яагаад өөдөөс хариу өгдөг юм бэ хэмээсэн удаатай?
2.     Гурван жилийн турш нүдээ анин бясалгаж байгаа ламыг хараад Ван Янмин энэ хүн одоо юуны тухай өдөржингөө хашгирч, юу руу ингэтлээ бүтэн өдөржин нүдээ унагачих шахам ширтдэг байнаа. Гэсэн гэдэг.
3.     Сайн ч , муу ч үгүй байх нь зүрхний уг чанар
Сайнд ч , мууд ч бэлэн байх нь санааны хөдөлгөөн
Сайныг ч , мууг ч мэднэ гэдэг ариун сэтгэлгээ
Сайныг төгс төгөлдөржүүлж, мууг үгүй хийнэ гээч бол аливаа эд юмсын эвийг тааруулж байгаа болой.
1.     Санаа байгаа газар л эд зүйл байна.
2.     Хүний зүрх бол тэнгэрийн хязгааргүй уудам

Монтэнь 1533-1592 онд амьдарч байлаа. Францын философич тэрээр Эйкем хэмээх худалдаачны гэр бүлээс гаралтай.
1.     Хүн бол бусад үй олон амьд амьтнаас илүү ч үгүй , дутуу ч үгүй.
2.     Үэнийг гэрчийн мэдүүлэг дээр ч юмуу, хэн нэгний нэр хүндэд дулдуйдан тогтоож болохгүй.
3.     Би өөртэйгээ бишгүй л зөрчилддөг. Гэхдээ үнэн мөнтэй хэзээ ч зөрчилдөж байсангүй.
4.     Зорилгоос буцах зам 1000 байдаг. Харин түүнлүү хөтлөх зам ганцхан.
5.     Бусдын эрдмийг ашиглаад эрдэмтэн болж болдог. Харин ухаантай мэргэн байхад гагц өөрийн ухаанаас өөр юу ч тус болохгүй.
Бруно Тэрээр Неаполийн орчим дахь Нола хэмээх хотод 1548 онд төржээ. Итали хүн юм. Жордано Филиппо Бруно ядуу тайжийн гэрт төржээ. Тэрээр шашингүй үзэлтэн байв./ атеист / сүм хийдүүд Бруног хавчин хяхаж, шорон гяндан, эрүү шүүлтээр залхаан тэрс үзлээсээ няцхыг шаарлах болжээ. Гэвч Бруно өөрийн үзэл бодлоо тууштай хамгаалж байсан. Харин тэрс үзэлтнүүдийг шатаах шийд гарахад тэрээр Наад ял чинь надад биш, та нарт илүү аймшигтай байх даа. Гэж Бруно шашныхныг даажигнаж байжээ. 1600,2,17 нд Ром хотын төв талбайд түүнийг амьдаар нь шатаажээ. Намайг шатаалаа гээд үзэл бодлыг минь өөрчлөхгүй гэж чангаар хашгирсан гэдэг. Тэр үед Бруно 52 настай байжээ. Өдгөө өнөөх талбайд түүний хөшөө сүндэрлэн байдаг. Тэрээр яруу найрагч байсан бөгөөд түүний шүлгүүд нь ихэнх нь хайрын тухай гэнэ.
1.     Бурханд байх гол шинж гэвэл нэг л юм шүү дээ. Би бол 3 гол чанарыг чухалчилна. Аугаа их, цэцэн мэргэн, ариун нандин. Өөрөөр хэлбэл ухаан , боловсрол, хайр сэтгэл гурвыг хамгаас эрхэмлэнэ.
2.     Эд юмс хорвоогийн дотор бий. Хорвоо тэр бүх эд юмсын дотор бий. Бид түүн дотор , тэр бидний дотор оршино.
3.     Бүхнийг сайтар эргэцүүлбээс : хөнөөнө гэдэг бий болгохын, бий болгоно гэдэг хөнөөхийн нэр. Хайрлана гэдэг үзэн ядна гэсэн үг. Эсрэг зүйлдээ дургүйцэх нь тохирч зохицсоноо хайрлахтай нэг юм. Нэгийг хайрлана гэдэг нөгөөг үзэн ядахад хүргэнэ. Иймд алив бүхний эх үндэс дотор хайр ба үзэн ядалт , нөхөрлөл ба дайсагнал аль аль нь нэг юм.
4.     Бөмбөг тэгшхэн гадаргууд л тогтдог. Ууртай хүн дөлгөөн хүнтэй л амьдарч чадна. Сагсуу нэгэнд даруухан зан таашаагдахын адил шунахай ашигч хүмүүст өглөгч хүн хэрэг болдог.
5.     Байгаль доошоо уруудаж эд хогшил болдог. Хүний оюун сэтгэлгээ яг тэр шатаар өгсөж танин мэдэхүйд хүрдэг.
6.     Судлаагүй зүйлээ тодорхойлно гэдэг зохисгүй явдал, бусдын ухаанаар бодно гэдэг дорд хэрэг. Хүнийг аялдан дагана гэдэг эрх чөлөөт иргэнд даанч зохихгүй. Ёс заншилд итгэнэ гэдэг мунхаг хэрэг. Ухаантай улс мунхагуудаас олон байх ёстой юм шиг, үгүйдээ л тэнцүү, эсвэл үй олон тэнэгүүдийн тоонд дөхөж очих юм шиг санаж олны саналыг дагана гэдэг утгагүй балай явдал.
7.     Хэрэггүй газар үнэний нэр томъёогоор ярих нь хар ухаанаар л бүхнийг цэглэдэг энгийн ард олонд мэргэжлийн нарийн ширийнийг ойлгуулах гэж зүтгэхтэй адил. Байгалаасаа харах гэж биш харааны хяналтан доор хийх юм гэж заяагдсан гарыг нүд болгох гэж мөрөөдөхтэй энэ чинь яг л нэг зүйл.
Бекон 1561-1626  ангийн философич Фрэнсис Бекон тайж язгууртай улс төрийн хүрээнд нөлөөтэй гэр бүлд төрсөн хүн байжээ. Эцэг нь хатан хаан Элизабетийн ерөнхий сайд, тамга сахигч, эх нь 6 Эдуард хааны хүмүүжүүлэгч эрхэм дээдэс Энтони Кукын охин байжээ. Тэрээр авга ха Лорд Берлийн тусламжтайгаар пардаментад сонгогдсон байна. 1621 онд Яков санхүүгийн хямралаас гарахын тулд парламентыг үгэндээ оруулах хэргтэй болж л дээ. Тэгээд канцлер Беконыг золиослоход хүрсэн байна. Бекон ч ёс зүйн алдаа гаргаж хахуул авснаа хүлээв. Түүнийг 40000 стерлингийн фунтээр торгон гянданд хорих ял сонсгожээ. Давж заалдсаны нь дараа хорих ялыг хэрэгсэхгүй болгосон ч Фрэнсис Беконы улс төрийн хэрэг ийнхүү үүрд цэглэгдсэн юм. Чухам тэр үед Бекон
1.     Дэвшиж дэгжих нь заримдаа доромжлогдохыг шаарддаг. Нэр алдарч бас нэр хүндгүй болгодог. Өндөр суудалд тогтож суух амаргүй. Тэндээс ойчихоос өөр буцах зам үгүй. Ийм доройтлоос сэхэх арга байдаггүй нь гунигтай.   Гэж бичжээ.
2.     Тэрээр цэцэн мэргэн үгс цэцэрлэгийн дундуур аялж явахдаа хэлэх дуртай нэгэн байлаа. Тэр үед нарийн бичгийн дарга нь бушуухан тэмдэглэж авдаг байсан төдийгүй, латинаар биёсэн зохиолуудыг нь англи руу хөрвүүлдэг байжээ. Томас Гоббс 1588-1679 тэрхүү туслагч нь Беконы өвийг ийнхүү хойч үед хүргээд зогссонгүй өөрөө хожим алдарт философич болжээ.
3.     Оюун ухааныг зүйрлэх жишээ гэвэл соронз байна. Тэр хүч чадалдаа огтхонч эргэлзэлгүйгээр үй олон зүйг өдөөж чаддаг.
4.     Сэтгэлээ дэлгээд ярьчих найз нөхөдгүй хүн өөрийнхөө зүрхийг урж иддэг.
5.     Дайснаа өрөвдөнө гэдэг өөртөө л өршөөлгүй хандаж буй хэрэг.
6.     Ахуйн нөхцөл, орчин хүнийг аз жаргалтай байхад нөлөөлдгийг үгүйсгэх аргагүй л дээ. Гэхдээ хүний хувь заяа өөрийнх нь гарт л байдаг.
7.     Айдсаас илүү аймшигтай юу ч үгүй.
8.     Зарим үед муу зуршил сайн зуршлыг яг дагаж ирдэг.
9.     Хангалуун амьдралд хүний муу чанарууд илрэх нь амархан. Нөгөөтэйгүүр , ядуурал хүний сайн талуудыг тодруулдаг.
10.                        Зальтай хүмүүс эрдэм мэдлэгийг ойшоодоггүй. Хээгүй бүдүүн тоймын хүмүүс болохоор мэдлэгийг биширч , ухаантай хүмүүс түүнийг амьдралдаа ашигладаг.
11.                        Энэ ертөнцөд юм бүхэн давтагддаг.
12.                        Уншсанаар юмыг мэдэж авдаг. Ярилцсанаар гүйлгээ ухаан суудаг. Бичиж дадсанаар алдаа гаргахаа больдог.
13.                        Нэрд гарч алдаршихын эцсийн үр дүн юу вэ гэвэл? Уран үгэнд ухаан байраа тавьж өгч буй явдал.
14.                        Хүний гэмт үйлдлийг илрүүлэх тун аюултай. Хийсэн хэргийг нь хэн ч мэдэхгүй гэж боодож байгаа хүн амархан засарч болно.харин муу үйл өдөөж байгаад баригдчих юм бол цагаандаа гарч улам их балаг тарихаасаа ч сийхгүй болно.
15.                         Нийгэмд хамгаас их нэмэр болсон шилдэг санаанууд ямагт ганц бие , эхнэр хүүхэдшүй эрчүүдээс төрсөн байдаг.
16.                        Хөрөнгөө үрэн таран хийхгүй байя гэвэл орлогынхоо тэн хагасыг цааш нь хийж бай. Хэрэв өсгөж аривжуулъя гэвэл гуравны хоёрыг нь нөөцөлбөл зохино.
Декарт философич математикч орчин үеийн философийг үндэслэгч турень мужийн лаэ хэмээх бяцхан хотод /1596-1650/ онд төрөн амьдарч байлаа. / Франц/ 1619 оны 11сарын10ныг амьдралынхаа алтан өдөр гэж тэмдэглэжээ. Гүн ухаантан энэ өдөр сэтгэлгээний шинэ систем боловсруулсан ажээ. Бидний мэдэхгүй солонгын учрыг Декарт тайлбарлажээ. Бөмбөлөг хэлбэрт усан дуслуудад нарны туяа хугарсны улмаас солонго үзэгддэг гэдгийг хүмүүс декартаас өмна мэддэг байв. Гэвч гэрлийн хугарлын тухай физикийн хууль байгаагүй тул өнгийн солонго татах үзэгдлийг хэн ч тайлбарлаагүй байжээ. Солонго зөвхөн борооны дараах тэнгэрт ч бус усан оргилуурын орчим бас татдаг тул усны бөмбөлгөн дуслаас болж буйг тэр таамаглаад дугуй хэлбэртэй тунгалаг шилэн савыг усаар дүүргэн ажиглалт хийж өнгө тус бүр солонгорч үзэгдэх хугарлын өнцгийг тодорхойлжээ.1643 оноос Чехийн вангийн охин Елизавета гүнжтэй захидлаар харилцах болжээ. Декарт гүнжийг сэтгэл санаагаар дэмжиж байсан 59 захидал үлджээ. Шведийн вангийн 19 настай охин Декартын тухай сонсуут биширч 1645 онд ордондоо урин залж шавь орсон гэнэ. Эршүүд дайчин Христина гүнж 50 гаруй настай гүн ухаантанд дурласан юмуу гэж бодогдохоор шинжийг олонтаа цухалзуулсан байдаг. Декартыг салхинд цохиулан нас барсныг сонссон гүнж маш их дуу гарган уйлсан гэдэг.
1.     Би сэтгэж байна тэгэхээр амьд байна гэсэн үг.
2.     Найдвар гэдэг нь хүссэн юмаа биелнэ гэж өөртөө итгүүлэх сэтгэлийн тэмүүлэл юм. Айдас бол хүсэл биелэхгүй болов уу гэх сэтгэлээс гардаг.
3.     Хүчирхэг хүн бусдыг өөрөөс нь илүү ухаантай ,боловсролтой , царайлаг байхаас айдаггүй. Хэдий тэр бусдаас илүү байвч өөрийгөө илүү гэж үздэггүй. Учир нь бусдаас давуу энэ чанар бол түүний сайхан сэтгэлтэй харьцуулахад учир холбогдлоор бага юм.
4.     Хүчирхэг, уудам сэтгэлтэй хүмүүс өөрт тохиолдсон азтай учрал , золгүй явдлаас болж сэтгэл санааны баримжаагаа алддаггүй.
5.     Ичгүүр гэдэг бол өөртөө хайртайгаас улбаалсан , зэм хүлээхээс айсны улмаас төрөн гарч буй гуниг цөхрөлийн нэгэн төрөл юм.
6.     Өөрийгаа таньхаас илүү үр дүнтэй ажил байдаггүй.
7.     Хувь заяаг гэхээсээ илүү өөрийгөө ялахыг хичээ. Хорвоод дэг журам тогтоох гэхээсээ илүү хүсч байгаа зүйлээ өөрчил.
Грасиан   1601-1658он. 17 зууны Испанийн философич Бальтасар Грасиан хөдөө нутагт энгийн эмчийн гэрт төрж өссөн.
1.     Саруул ухаанаас гадна ухаан бол хоёр дахин солиорол.
2.     Ухаантан мэргэд хэн бүхнийг үнэлдэг. Хүн бүрээс сайн юм олж хардаг.
3.     Хамгийн сайн өшөө авалт бол мартах , дайсныг өөрийнх нь өчүүхний үнс тоосонд булчихаж буй явдал.
4.     Зам чинь бүдэг байвал ухаалаг , болгоомжтой хүмүүсийг дага. Эрт орой нэгэн цагт тэд аятайхан гарц олчихно.
5.     Хорин насанд мэдрэмж хаанчилдаг, гучин насанд авъяас, дөчин насанд ухаан... гэнээээ
6.     Хялбархан ажлыг хүнд мэт бодож , хүндийг хялбар мэт санаж бай. Эхний тохиолдолд итгэл чинь дэмий мохохгүй. Удаах тохиолдолд зүрх алдахгүй. Ажлыг гүйцэлдүүлэх хамгийн зөв зам бол урьдаас түүнийг хийгдчихсэнд тооцох явдал юм.
7.     Хичнээн хөгширнө тэр чинээгээрээ жинхэнэ хүн болно.
Ларошфуко зохиолч , сэтгэгч, ёс зүйч Франсуа дө Ларошфуко бол бэйс хэргэмтэй. Францын вангийн цусан төрлийн тайж байлаа. Тэрээр 15 насандаа гэрлэжээ. Афоризмийг анх сонгодог утгатай болгон хөгжүүлжээ.
1.     Аугаа их хүн болохын тулд хувь заяа юу л онооно. Тэр бүхнийг ашиглах хэрэгтэй.
2.     Биед эрүүл мэнд чухлын адил, сэтгэлд мэргэн ухаан чухаг.
3.     Ний нуугүй байна гэдэг бол ярих хэрэгтэй бүх зүйлийг нэгд нэгэнгүй яриад , дэлгэх шаардлагагүй зүйлсийн тухайд ам ангайхгүй байхын нэр.
4.     Ялихгүй өрийг бараг хүн болгон л төлдөг. Дунд зэргийн өрийг ихэнх хүн байнга санаж явдаг. Харин том зээл өгсний төлөө талархдаг хүн гэж үгүй.
5.     Хүнд муу юм хийнэ гэдэг бусдад хэтэрхий их ач тус хүргэхийг бодвол , ихэнх тохиолдолд хавьгүй аюул багатай.
6.     Хайр дурлалыг үүсэн бий болдог чанараар нь цэгнэх юм бол , найрсаг сэтгэлээс илүү дайсагналтай төстэй юм.
7.     Хүн бүр ой муутайдаа халагладаг. Харин хэнч эрүүл саруул ухаанаар мөхөс төрсөндөө харамсахгүй юм.
8.     Хайртай хүндээ хаягдсан бол , цагийг нь олж анзаараагүй чиний л буруу.
9.     Төрөлхөөсөө л мунхаг хүмүүс бий. Тэд өөрсдийн хүсэл зоргоор бус , хувь заяаны эрхээр л тэнэг алхамууд хийдэг.
10.                        Ухаантай хүмүүс юунд ч барьц алддаггүй нь ердөөл , юу бодож байгаагаа нүүрэндээ илчлэн харуулдгүйнх.
11.                        Ухаан муутай хүмүүс өчүүхэн гомдлоо ч мартдагггүй. Харин уудам ухаантнууд яльгүй жижиг юмыг анзаарч хардаг хэрнээ , юуханд ч эс гоморхоно.
Спиноза/ 1632-1677 /   Голландын философич худалдаачны гэр бүлд төрсөн. Спиноза болжмор маягийн хүн байлаа. Өглөө 5 цагт босооод 9 цаг хүртэл маш үр бүтээлтэй суудаг байлаа. Тэрээр ядуу зүдүүгийн зовлонг үзэж нас барсан гэнэ.
1.     Цаг хугацаа гэдэг бол эд юмсын байдал бус ердөө л сэтгэлгээний хэлбэр, эс бөгөөс сэтгэж бий болгосон ахуй юм.
2.     Тодорхойлно гэдэг хязгаарлана гэсэн үг.
3.     Ойлгоно гэдэг зөвшөөрөхийн эхлэл
4.     Өөрийгөө дорд үздэг хүмүүс шиг тийм атаач нар цөөхөн
5.     Уйлах хэрэггүй, инээх хэрэггүй, үзэн ядах ч хэрэггүй, гагцхүү ойлгож үз.
Жон Локк тэрээр эрх чөлөөний философич гэгддэг. 1632-1704 онд амьдарч байлаа. Английн баруун өмнөд нутгийн бяцхан хотоос гаралтай. Локк философийн либериализм танин мэдэхүйн онолын эмпиризмын үндэслэгч юм.
1.     Юмыг таньж мэдсэнээр саад бэрхшээл үгүй болж , аливаа асуудал шийдэгдчихдэг юм биш.
2.     Оюун ухаан үнэн мөнийг яг л нүд гэрлийг тусган авдаг шигээр хүлээж авдаг. Нүд гэрэл тийш чиглэж байж л сая олж харна шүү дээ. Энэ л маягаар оюун ухаан цагаан бол хар биш, тойрог бол гурвалжин биш, гурав бол хоёроос олон гэдгийг таньдаг.
3.     Атаархал гэдэг нь хүсч явсан сайн сайхан зүйлийг маань надаас өмнө эзэмших ёсгүй байсан хүн түрүүлээд эзэмшчихлээ гэдэг ухамсраар өдөөгдөж буй сэтгэлийн түгшүүр юм.
4.     Хүмүүсийн үйлдэл бол тэдний санааг хамгийн сайн орчуулагч./ тэрээр энэ үгэндээ их дуртай байжээ/
5.     Буруу хүмүүжилтэй хүний эр зориг бүдүүлэг авир мэт, эрдэм мэдлэг нь их зан мэт, хурц ухаан нь марзаганал мэт, хээгүй байдал нь салан задгай мэт, цайлган сэтгэл нь зусар бялдуучлал мэт харагддаг.
6.     Чин үнэн эгээ л алт шиг, ердөө сав саяхан хүдрээс нь ялгаж авсан байлаа ч , үнэ цэнээ алддаггүй.
7.     Яг ижилхэн хүмүүжилтэй хүмүүсийн дунд авъяас чадварын асар их зөрүү байдаг.
Монтескьё 1689-1755 он. 17-18 зууны францын философич юм. Тэрээр язгууртан гаралтай байлаа.
1.     Бие биеэсээ айх, ганцаардахдаа уйтгарлах, нэг төрлийн амьтдын биесдээ тачаах хүсэл энэ гурав л хүмүүсийг нэгтгэж байгаа юм.
2.     Хүмүүс ямар нэгэн нийгэм байгуулсан л бол , шударга ёсны зарчмууд байгаагийнх.
3.     Шудараг ёс гэдэг бол эд юмсын хоорондын харьцаа. Тухайн эд зүйлийг бурхан Бурхан, чагаа тэнгэр , эсвэл хүн за хэн ч харлаа гэсэн , тэр нэг л янзаараа байдаг.
4.     Эрх мэдэлтнүүдийн тоо хичнээн цөөхөн байх тусмаа эрх баригчдын хүч чадал хийгээд тэдэнд учрах аюул төчнөөн их байна.
5.     Баян байх нь ядуу явахтай адилхан хэцүү байх нөхцлийг бүрдүүлэх явдал хуулийн хамгийн чухал хөтөлбөр юм.
6.     Эх газрынхныг бодвол арлынхан эрх чөлөөнд илүү дуртай байдаг.
7.     Хүмүүс төрөхдөө ариун байдаг. Шударга ёс бол тэдний оршин байхтай ижил төрөлх чанар юм.
8.     Энх амгалан аж төрөх . хүний анхдагч , жинхэнэ хууль бол энэ.
9.     Бүдүүлэг цаг үед хүмүүс аймшигт нүгэл хилэнц үйлдэхдээ ч эмзэглэдэггүй . Гэгээрсэн цаг үеийн хүмүүс аугаа их буян үйлдэхдээ ч сэтгэл түгшдэг. Тэд урьдын муу муухайг мэдэрч түүнийг засч залруулахыг чармайхын хамт энэ залруулалтаас нь бас өөр муу зүйл төрөн гарахыг ухаардаг.
10.                        Атаач хүн өөртөө л дайсагнаж явдаг. Учир нь тэр өөрийнхөө бий болгосон муу муухайд шаналж байгаа амьтан.
11.                        Хэрэв ерөнхийдөө сайн хүн бол , зарим нэг дутагдлууд цухалзах нь огт муу юм биш.
12.                        Хүүхдийг эх орондоо хайртай болгох хамгийн шилдэг арга бол эцэг нь эх оронч байх явдал.
13.                        Эр зоргийг мохоогч зүйлсээс хамгийн хүчтэй нь найр цэнгээн.
14.                        Бид хэзээ гонсойж, хэзээ баярлахаа ч мэддэггүй, тийм харанхуй улс ажээ. Бараг л үргэлж хоосон гуньж , хоосон баярлаж байх юм.
15.                        Юу ч хийлээ гэсэн үнэн хэзээд бүрэнхийг нэвт цойлон гарч ирдэг.
16.                        Амьдрал бол надад олдсон өглөг юм. Хэрэв тэр өглөг буянт үйлс биш болчих юм бол би түүнийг буцаагаад л өгчихнө.
17.                        Ердөө ганцхан хүнийг азжаргалтай болгоход хичнээн ч их юм хэрэгтэй байдаг юм бэ дээ хөөрхий.
Вольтер /1694-1778/ 17 зууны үеийн францын философич тэрээр тухайн үедээ гоц хүн байсан тул ихэс дээдэс түүниэй тун болгоомжтой харьцдаг байжээ. Францын ван 15 р Людвиг Вольтерт гүн хүндэтгэл үзүүлдэг, 14р пап Бенедикт бэлэг сэлт ирүүлдэг, оросын 2 р Екатрина түүнтэй захидлаар харилцдаг, пруссын 2 р Фридрих ван бүр шүтэн биширдэг байжээ. 1746 онд Вольтерийг францын ШУ-ны академид сонгогдсоных дараа 15 р Людвиг түүнийг өөрийнхөө түүхчээр томилжээ.
1.     Гойдын шилдэг зүйл бол сайн зүйлийн дайсан.
2.     Бурхан гэж огтоос үгүй байсан ч , түүнийг бодож олцгоох л байсан.
3.     Аугаа их ухаантнууд л өөр хоорондоо нийлж тохирдог.
4.     Бурхан минь намайг найз нөхдөөс ангижруулж аварч хайрла. Дайснуудтайгаа бол би өөрөө учраа олчихно.
5.     Өөрсдийгөө хайрлах бидний хайр бусдыг хайрлах дэм болдог.
6.     Маш их хүссэн зүйлдээ хүн амархан итгэдэг.
7.     Өөрт заяагаагүй авъяасыг хэнч хэзээ ч олж авч чадахгүй. Харин алдаагаа хэнч хэзээ ч засч залруулж болно.
8.     Шоолсноороо хүнийш засч хүмүүжүүлнэ гэж байхгүй. Харин ч тэнэг хүмүүсийг уурлуулж, инэгэснээрээ улам тэнэг юм хийхэд хүргэнэ.
Франклин / Бенжамин Франклин 1706-1790/ америкчуудын бахархал суут гүн ухаантан эрдэмтэн төдийгүй ухаалаг улс төрч чадварлаг дипломатч бас зохион бүтээгч байжээ. 1787 онд батлагдсан үндсэн хуулийн зохиогчийн нэг нь байлаа. Тэрээр 17 хүүхэдтэй ядуу цагаачийн 8 дахь хүү болон мэндэлсэн байна.
1.     Цаг бол мөнгө     / түүний зураг 100 доллор дээр бий/
2.     Бардам нэрэлхүү зангаас илүү түрүүвчний чинь хэр хэмжээ илүү сайн зөвлөгч болж чадна.
3.     Бүх хүнтэй эелдэг бай. Олон хүнтэй эвсэг бай. Харин цөөн заримтай нь л илэн далангүй бай.
4.     Хэрэв чи эрүүл ухаанд хүндэтгэлтэй хандахгүй бол тэр чамаас хариугаа заавал авна.
5.     Байнга хэргэлдэг түлхүүр ямагт гялалзаж байдаг.
6.     Бурууг зөвтгөж чаддаг хүн өөр ямар нэгэн юм чаддаг байх нь ховор.
Хьюм /1711-1776/   Шотландын философич сэтгэл зүйч.
1.     Хүмүүс бол байгалиас заяагдсан мөн чанараа өөрчилж чадахааргүй амьтад шүү дээ.
2.     Бидний баатарлаг гавъяа гэж нэрлэдэг, сэтгэлийн аугаа гайхамшиг хэмээн шагшин магтдаг бүхэн бол бардам итгэлтэй зан , өөрийгөө хүндлэх үзлээс өөр юу ч биш юм.
3.     Өөрийнхөө тухай удтал ярьж байгаа хүнээс сайрхуу зан гарахгүй өнгөрөх нь үгүй.
4.     Эр зориг, нэр төрөө эрхэмлэх зан хоёрыг сайхан сэтгэлээр зөв тохируулж байхгүй бол , эдгээр чанар нь хүнийг дарангуйлагч, эсвэл дээрэмчин болгож хувиргана.
5.     Өрөвдөх сэтгэлд ямагт хайр энхрийллийн хольц ордог. Харин хорсол зэвүүцэлд үзэн ядалт, уур хилэнгийн орц байдаг.
6.     Бид аливаа хуурмаг явдал , хэлсэн үгэндээ хүрээгүй тохиолдыг буруушаадаг шүү дээ. Учир нь юун гэвэл , хүмүүсийн хоорондын харьцааны утга амласнаа биелүүлэхээс л бүрэн хамаардаг гэж бид үздэг.
7.     Бидэнд үнэхээр сайхан чанарууд байгаа тохиолдолд өөрийн давуу талуудыг ухамсарлахаас илүү магтууштай юу байхсан билээ.
8.     Хайр сэтгэл гэдэг бол нөгөө хүндээ аз жаргалыг хүсч байгаа явдал юм.
9.      Хүмүүс бүхий л юмсыг өөртэйгөө адилтгах , эд юмсын шинж чанарыг зөвхөн өөрсдийн мэдэх чанаруудаар л тодорхойлон дүрслэх дуртай байдаг.
Вовенарг /1715-1747/ францын сэтгэгч , эсээч, ёс зүйч Люк дө Клапье  Вовенарг 32 насалсан юм.
1.     Анхнаасаа төгс биш зүйлийг аугаа суут ухаан ч засч залж чадахгүй.
2.     Хэзээ ч үхэхгүй юм шиг амьдардаг хүн л их үйлсийг бүтээх чадвартай.
3.     Хүмүүс үнэмшиж итгэхгүй байгаа магтаалаа ч дуртайяа сонсдог.
4.     Тэнэг хүмүүс бодсоноос цөөн байдаг , олон юм шиг санагддаг нь бид бие биеэ ойлгодоггүйнх.
5.     Нэрээ хичээмтгий хүнийг бодвол аймхай хулчгар хүмүүс доромжлолыг бага амсдаг.
6.     Хэзээ ч өршөөмгүй, өшөө авч байж л мартахуйц тийм гомдол гэж үгүй.
7.     Нэрэлхүү хүмүүс тун муу дипломатчид . тэд дуугүй сууж чаддаггүй.
8.     Хүн өөрийнхөө алдаанаас ч олигтой суралцдаггүй. Ингээд бодохоор хамгийн сайн зөвлөгөө ч тун ашиг багатай яа даа.
9.     Цөхрөл бол бидний хамгийн том төөрөгдөл.
10.                        Сэтгэлийн хөдөлгөөнөөр хийчихдэг тэнэглэлээс биднийг ухаан аварч чаддаггүй.
11.                        Өчүүхэн дорд хүмүүсийн үзэн ядалт нь тэдний найзархуу занг бодвол аюул багатай.
12.                        Авъяастай хүн өөрийнхөө сонирхолыг хамгаалах чадвартай байдгийг тэнэгүүд ойлгохгүй гайхаж явдаг.
13.                        Хайр гэдэг биеэ тоохоос ч хүчтэй зүйл . таныг доромжлон гоочилж байхад ч гэсэн та тэр эмэгтэйг хайрласаар байж чаддаг.
14.                        Хэрвээ мэргэн үг тайлбар шаардаж л байвал, олигтой болж чадаагүй байна аа гэсэн үг.
15.                        Хүн нэг ч сайн талгүй байна гэдэг нэг ч дутагдалгүй байхын адил ер боломжгүй зүйл.
16.                        Их хэрэг зориглосон л бол , сайн нэрээрээ дэнчин тавих нь гарцаагүй.
17.                        Шинэ юм гэдэг суу билгийн цорын ганц маргашгүй шинж.
18.                        Бусдад таалагдана гэдэг хуурч мэхэлж чадах урлаг.
19.                        Өөрийнхөө нэр хүндийг гутаахгүйн тулд зарим доромжлолыг чимээгүй залгичих нь дээр.
Гольбах 1723-1789 он. 18 зууны францын философич . тэрээр ном бичээд зогсохгүй номыг цуглуулдаг байжээ. Түүнд 2777 боть ном байлаа.
1.     Ялахын тулд сэнхрүүлж ятга.
2.     Худал хуурмаг, шударга бус явдал бол нийгмийн дайснуудын л ашиг сонирхолд буглан оршдог. Үнэн гэдэг бол ухаантай хүн бүрийн найз нөхөр , аз жаргалын эх юм.
3.     Мөн чанар гэж би тухайн биет зүйл юу хийж байгааг , юу болж буйг нь , өөрөөр хэлбэл тэдгээрийн ачаар л яг жинхэнэ байдлаараа оршин тогтнож чадаж байгаа тэр чанаруудынх нь нийлбэрийг ойлгодог.
4.      Хүн бүхнийг мэдэх хувьгүй билээ. Тэр өөрийнхөө үүсэл гарлыг таних , юмсын мөн чанарт нэвтрэх , аливаа бүхний анхдагч шалтгаанд хүрэх заяагүй юм.
5.     Хамгийн ариун дайн ч энх амгаланг бий болгодоггүй.
6.     Жаргалтай амьдрахын тулд эд баялаг хангалттай биш, эд баялгаа ашиглаж чаддаг байх хэрэгтэй.
7.     Хаан ширээнд суусан ухаантан л хамгийн аз жаргалтай хүн байж таарах вий.
8.     Хорвоод шударга бус явдал ноёрхож байдаг.
Кант 1724-1804 он. Шинэ үеийн философийн аугаа их сэтгэгч Иммануил Каит Германы сонгодог философийн эхийг тавьжээ. Тэрээр одоогийн ОХУын Калининград хотод төрсөн ажээ. Насан туршаа ганц бие явжээ. Үдэш яг 10 цагт унтахаар хэвтэж өглөө яг 5 д босдог хэвшлээ 30 жилийн турш өөрчлөөгүй гэнэ.
1.     Трансцендент гэдэг нь ухамсраас ангид , түүнд танигдхааргүй, хамааралгүй оршдог зүйлийг илтгэж байгаа юм.   / Трансцендент- үнэмлэхүй гэсэнтэй дүйнэ/ танин мэдэхүйн хуримтлуулсан туршлагаас ангид буй ямарваа ойлголтыг тэрээрТрансценденталь гэжээ
2.     Бидний субстанц/ мөн чанар/ бодит байдал , хүч, үйлдэл гэх мэт ойлголтууд туршлагаас огт хамаарахгүйгээр үл барам мэдэрхүйн ямар ч үзэгдлийг тусгадаггүй. Эдгээр ойлголтууд заавал тодорхойлолт шаарддаг. Харин туршлага хэзээ ч тодорхойлолт шаардахгүй.
3.     Няцаагдаж дийлдэхээс айх явдалгүй. Тэр бол юу ч биш. Айх өөр юм байна. Бусдад ойлгогдохгүй байхаас л болгоомжлох нь зөв.
4.     Бидний үг бүхэн үнэн байх ёстой. Гэвч энэ бол бид үнэн юм болгоныг нийтэд зарлаад байх албатай гэсэн үг биш.
5.     Мунхаг байна гэдэг дутагдал, түүнийг анагаах эм гэж үгүй.
6.     Суу билиг гэдэг нь юуг зааж сургаж , юунд суралцаж болохгүй вэ гэдгийг үлгэрлэн үзүүлэх авьяас юм.
7.     Ёс зүй бол итгүүлж үнэмшүүлэх гүн ухаан.
8.     Ач тусын хариулах мэдрэмжээрээ хийж буй алхмаас л ёс суртахууны үнэ цэнийг олж харж болох юм.
9.     Биднийг худал хэлэхэд нүүр маань улайж илчилдэг. Гэхдээ нүүр улайна гэдэг дандаа худлаа ярьж байгаагийн баталгаа болж чадахгүй. Биднийг ямар нэгэн юманд буруутгаж байгаа хэн нэгний ичгүүргүй гүтгэлгээс болж нүүр улайх явдал ч бишгүй гардаг.
Шамфор тэрээр афоризмын хаадын нэг юм. Никола
Себастиан Рок Шамфор 1741-1794 он.
1.     Сайн сайханд дурлах хийгээд олон нийтийн санааг үл тоомсорлох , хөдөлмөрт шамдах хийгээд алдар нэрийг үл ойшоох гэх мэт эсрэг тэсрэг чанаруудыг хүмүүс өөртөө төлөвшүүлж чаддагсан бол мөн ч гайхалтай сайхан аа.
2.     Буурьтай ажил дээр хүмүүс бусдад ямар харагдахыг хүссэнээ гаргадаг бол , жижиг сажиг юман дээр жинхэнэ чанараа харуулдаг.
3.     Янз бүрийн хуурамч зан аягаас хамгийн зохимжтой нь худлаа даруу царайлах л юм даа.
4.     Тус хүргэсний маань хариуд мөнгө төлөхөд бидний тусч сэтгэл оргүй болчихдог.
5.     Хайр дурлал төгс төгөлдрийг хайдаггүй. Жинхэнэ төгс зүйлээс тэр айн ширвээтдэг. Түүнд ердөө өөрийнх нь бодож олсон , өөрийнх нь бүтээж чадах тэр төгс төгөлдөр л хэрэгтэй.
6.     Хүмүүжил бол нэгэн бодлын шинээр төрөх үйл явц.
7.     Мунхаг хүнийг мэргэн болгоход тугалгыг алт болгох шиг хэцүү.
8.     Сул талаа мэдэж байх юм тэд бидэнд гай тарьдаггүй.
9.     Шинийг олж харахын тулд зайлшгүй ямар нэгэн шинэ юм хийх хэрэгтэй.
Гегель 1770-1831 он. Идеалист философич юм. Германы сонгодог философийн оргил байлаа.
1.     Хүн гээч амьтан танин мэдсэнийхээ үрээр л мөнх наслана.
2.     Судлана гэдэг бусдын бодож байгааг зөв талаас нь ойлгоно гэсэн үг.
Шопенхауэр 1788-1860 германы философич Артур Шопенхауэр өнөөгийн польшийн Гданьск хотод чинээлэг худалдаачны гэр бүлд төржээ. Тэрээр гутранги үзэлтэн байв. / пессимизм/
Түүний номын санд 1375 ном хадгалан байжээ. Ном унших нь түүний хамгийн дуртай ажил байжээ.
1.     Үнэнийг эрхэмлэдэг хүн бурханыг үзэн яддаг.
2.     /Яагаадыг / бүхий л шинжлэх ухааны эх гэвэл зохилтой.
3.     Хүний гарт байгаа юмнаас толгойд нь байгаа юм илүү чухал.
4.     Залуу насныхаа хамаг ааг хүчийг хэзээ ч хуучрахгүй уран бүтээлд шингээсэн гэж бодохоос илүү сайхан тайвшрал өтөл насанд үгүй.
5.     Мунхаг хүн зугаа цэнгэл хөөж явсаар залхаж гутардаг. Ухаантай хүн бол гагцхүү зовлон гамшгаас зугтаж явдаг.