Tuesday, February 28, 2012

афоризм 12


·        Дурламтгай биш ч гэлээ романтик байх дуртай сан,... тийм дээ ч дурлал хайрын тухай бодож байгаа нэгэнд дараахыг зориуллаа
* Дурлалгүй үнссэнээс доромжлон ярьсан нь дээр
* Хайр бол ертөнцийг үзэх үзэл юм
* Нандин бас аз жаргалгүй бол хайр биш
* Хайрын төлөө үзэн ядаж бус гомдож чаддаг зүрх жинхэнэ       дурлал мөн
* Бусдын жишгээр биш өөрийнхөө үнэлэмжээр дурлах нь жаргал
* Хайр амьдрал хоёрт эм шиг жор гэж үгүй
* хайрыг түүний төлөө хэр их тэнэглэл хийж байгаагаар үнэлж болно....
* урд урдаасаа харж буй хосуудыг бус хоёул нэгэн зүгт харж буй хосуудыг хайртууд гэнэ....
* хайр оршин тогтнох гол нөхцөл нь нэг нь нөгөөгөөсөө хүсэж буй зүйлээс өгч чадах зүйл нь даван гарч байхад оршино.
·        Амьдралын нугачааг бардамхан туулж үргэлж хаврын цэцэг шиг инээмсэглэж яваарай...

·        Єглєє болгон эртлэн босч Єндєр тэнгэрийг бvрэн харж бай Огторгуй   хурмаст уужмын хутгаа чамд хайрлана.
·           Жаргах үедээ бусдыг бүү гоочил. Дайснууддаа ууч сэтгэлээр ханд. Ямар сайн хүнийг гомдоосноо мэдээд тэд гэмшиг. Өршөөл үзүүлэх боломж гардаг л юм бол бүү алгуурла. Хувь тавилан хэзээд урваж хөрвөдгийг бат санаж яв.
“ЭЗОП”
·           Прометей хүнийг бүтээсэн шавраа усаар бус нулимсаар зуурсан юм. Тийм болохоор хүнийг хүчээр номхруулна гэдэг үр дүнгүй. Харин уярааж зөөлрүүлж, аль болохоор аргадахыг хичээсэн нь дээр. Ямар ч хүн зөөлөн үгэнд автамхай байдаг.
“ЭЗОП”
·     Ээ, золгүй хувь тавилаан! Энэ чинь аз жаргалын тулгуур юм шүү дээ. Ээ, аз жаргал аа! Түүн дотор л зовлон гамшиг нуугдаж байдаг юм даа.
“ЛАОЗ” (Лао Цзы)
·     Өөрийнхөө шарил дээр унагах чийг үлдээхийн тулд үр хүүхдийнхээ нулимсыг гамнаж бай.
“ПИФАГОР”
·              Зүүдээ ярихын тулд эхлээд сэрэх хэрэгтэй.“СЕНЕКА”
·              Гомдол тайлах шилдэг эм бол өршөөл мөн.
“СЕНЕКА”
·              Бусдад хэлэхийн өмнө тэр үгээ өөртөө нэг хэлээд үз.
“СЕНЕКА”
·                 Хүмүүсээс ямагт муу муухай зүйлийг хүлээ! Хар салхи дэгдэхээс өмнө тэнгэр дуугардаг. Байшин нурж унахаасаа өмнө цавтдаг. Түймэр гарсныг утаа нь зарладаг. Харин хүмүүсийн зүгээс ирэх аюул их байх тусмаа улам чимээ аниргүй, цочир гэнэтхэн нүүрлэдэг. Бид айсуй хүмүүсийн царайг хараад итгэж хууртдаг. Гаднаа хүн ч гэсэн дотроо тэд цөм араатнууд.              “СЕНЕКА”
·                 Найдах юм юу ч үлдээгүй хүнд хүртэл найдвар байдаг.
“ПЛУТАРХ”
·                 Амнаас гарсан нэг ч үг огт хэлээгүй үгс шиг тийм их ач тус авчирсан нь үгүй.
“ПЛУТАРХ”
·                 Их хүндэтгэл зан суртахууныг өөрчилдөг.
“ПЛУТАРХ”
·                 Өөртөө хатуу, бусдад зөөлөн бай. Тэгж байж л чи хүмүүсийн зүгээс учрах хороос сэргийлж чадна.
“КҮНЗ” (Конфуций)
·                 Бүхий л амьдралыг жолоодож болох ганцхан үг байж болох уу? хэмээн Күнзээс асуухад тэрээр:
- Болно оо. Тийм үг ч бий: ХҮЛЦЭНГҮЙ гэжээ.
“КҮНЗ” (Конфуций)
·                 “Муу юм надад тохиолдохгүй” гэж гэнэхнээр бүү сана. Дусаал хувинг дүүргэдэг юм шүү. Мунхаг хүн бага сага буруу алхам хийсээр муу муухайн үүр уурхай болон хувирдаг.
“БУДДА”
·                 Ялагч дайсантай болно. Ялагдагч гунигтай хоцорно. Ялах, ялагдах хоёрыг үл хэрэгсэн орхивол та амгаланг олно.
“БУДДА”
·                 Хэрэв зээ сохор хүнээс хараа гэж юу болохыг асуувал, тас харанхуйг л нэрлэх вий.
“ХЕРАКЛИТ”
·                 Хэрэв морины нүд хялар байвал түүнийг хялар морь гэдэг. Харин морины нүд том байхад хэн ч том морь гэдэггүй.
“МО ДИ”
·                 Тун гайхалтай! Ямарч хүн хичнээн хоньтойгоо яг таг хэлж чадна. Гэвч хичнээн найзтайгаа хэлж чаддаггүй. Нөхөд гэдэг тийм үнэ хүндгүй.
“СОКРАТ”
·                    Yнэн vг vзэл бодол хоёроо өмөөрч чадахгvй бол би хэлгvй сохор дvлий явсан нь дээр биз дээ
·             Матрахгэдэгнададбурханаасөгсөнсайхансэтгэлийннэгхэсэггэжбибоддог
·                       Уурлажбайхдаахvнийгхайрлажболношдээ
·                 Бисайн vгхэлсэнхvндбаярладагмуугминьхэлсэнхvндбvрихбаярладаг
·     Хvнийгганцтэнэг vгганцтэнэг vйлдэлийнхньтөлөөтэнэгхvнгэждvгнэжболохгvйээ
·                 Хvссэнээрээнамайгшоолжбасзэмлэжбvрхараажзvхэж vзэнядажболнооогэхдээби vнэн vгийнхээтөлөөуучлалхэзээчгуйхгvйхаринхvнчанарынхаа vvднээсболхичнээнчудаауучлалгуйжмөргөжчаднааа
·           Нууцыг хадгалах; завтай цагаа үр дүнтэй ашиглах; гомдлыг тэвчин өнгөрөөх. Энэ гурав л хамгаас хэцүү.        ХИЛОН
 
·      Өрөөл  бусад таныг хайрлаж байна уу гэдгийг сонжихоор өөрөө бусдыг хайрлаж байна уу гэдгээ ажигла 
 /Николай Васильевич Гоголь/
·     Хайр дурлал нь хүний бүхий л сайн сайхан чанарыг нэгтгэдэг.                                   / О. Бальзак/
·     Өөрөөрөө бахдуулах гэж оролдохын оронд өөрийгөө хайрлуулах гэж хичээ.                     / Людвиг Витгер Жтейр /
·     Эрх зоргоор хайр сэтгэл үнэхээр үнэ цэнэтэй байдаг. / Лоне Де Вега /
·     Хэрэв сул талуудаа мэдэж байх юм тэд бидэнд гай тарьдаггүй.                                     / Лихтенбург/
·     Тун нь ихэдчих юм бол эмийн үр гардаггүйчлэн шүүмж, зэмлэл, шударга ёсны хэм хэмжээнээс хальж болохгүй. / Шопенхауэр/
·     Дурласан хүнд муухай юм сайхан харагдах нь бий. /Феокрит/
·     Хайрлана гэдэг хайрласан хүнийхээ амьдралаар амьдрахын нэр.                                / Л Толстой/
·     Дурлалаа илчлэхээс нууж хаах нь илүү аюултай, хор уршигтай байдаг.                  / Шекспир/
·     Гүнзгий дурлал гэдэг биеэ мартана гэсэн үг. / Ж.Ж. Руссо/
·     Дурлалын өвчин эдгэршгүй   /А. Пушкин/
·     Хорвоо дээр төгс төгөлдөр юм байдаггүй гэсэн шалтгаанаар дутагдлаа бүү хаацайл.     /Жюль Ренар/
·     Ёс суртахуун гэдэг нь засрахаасаа эвдрэх нь амар байдаг. / Вовенарг/
·     Шулуун замаар мөлхөж яваа хүн зам гажсан гүйгчийг гүйцдэг.                                    /Ф Бекон/
  • Дэлхий дээрх ямар ч агуу зүйлүүд айдас хүйдэсгүйгээр бий болдоггүй.
  • Сайн эхнэр амьдралын үндэс
  • Хөдөлгөөнгүй амьдрал “үхширсэн” зүүдтэй адил
  • Хүн өөрөө өөрийгөө хүндэтгэх хэрэгтэй
  • Хүмүүс уншихаа боливол сэтгэхээ болино
  • Амьд үг гайхамшгийг бүтээдэг
  • Хүний мөн чанар хүслээр нь илэрдэг
  • Өнөөдөр боломжгүй зүйл маргааш боломжтой болдог
  • Зорилготой хүн хатуужилтай байдаг
  • Хүний нүүр царай дотоод ертөнцөө үргэлж илэрхийлж байдаг
  • Бусдыг хүндэлж байж өөрийгөө хүндлүүл
  • Өөрийнхөө тухай үргэлж ярих нь өөрийгөө гутааж буй хэрэг
  • Сайхан үг - сэтгэлийн чимэг
  • Хүн өөрөө бүхэл бүтэн нэг ертөнц
  • Хэрэв зөвлөгөө сайн бол хэн зөвлөсөн нь хамаагүй
  • Өөрийн бурууг бусдаас асууж мэд
  • Ямар ч бэрхшээл шургуу тэвчээрт ялагддаг
  • Бардам зан гэдэг сул доройгийн шинж
  • Эрүүл мэнд эд баялгаас үнэтэй
  • Ааш занг засахаас эвдэх нь илүү амархан
  • Зүгээр суух нь амралт биш
  • Архидалт бол сайн дурын галзуурал
  • Уур хилэн бол түр зуурын галзуурал
  • Амьдрал мөнхийн тэмцэл
  • Эрүүл мэнд алтнаас үнэтэй
  • Амьдрал богинохон, үг мөнх
  • Хүнээс муу талыг нь биш, сайныг нь олж хар
  • Амьдрал бол мөнх, үхэл нэг л агшин
  • Хүн байх нь хамгийн хэцүү мэргэжил
  • Амжилт бол бүтэлгүй оролдлогын цуваа
  • Үнэнээс айх нь инээдтэй хэрэг
  • Зорилт гэдэг тодорхой хугацаанд биелүүлэх мөрөөдөл
  • Хэрэв ажил чинь хүнд байгаа бол буруугаас нь эхэлсэн гэсэн үг
  • Ойлголцол зөвшилцлийн эхлэл
  • Гарах гарцгүй зүйл гэж үгүй. Бидэнд үргэлж ямар нэг боломж байдаг
  • Хэрэв эргэлзэж байгаа бол татгалзсан нь дээр
  • Хариуцлагаас бүү ай
  • Амьдралын хаалгаа чи өөрийн гараар нээ
  • Бороо, хяруунд цохиулах тусам нялх ногооны ургац сөөм сөөмөөр ахидаг
  • Өөдлөх хүслийн өмнө хаалт гэж үгүй
  • Өөрийн тавилангаар шатаж амьдар
  • Гүйцэтгэх чадваргүй хүн амжилтанд хүрэхгүй
  • Жаргахыг хүсвэл хөлсөө гарга
  • Зан араншин гэдэг нэг насанд үйлчлэх цорын ганц эрдэнэ
  • Зориг байвал мянган хэргийг бүтээнэ
  • Муу дарханы багаж их
  • Хайхрамжгүй хүн үрлэгэн хүний төрсөн дүү
  • Залхуу та шоргоолжны үүрийг ажигла. Тэдний арга ухаанаас суралц
  • Идэх уухын ховдог хоосролтой залгуулдаг бол их нойр хүнд ноорхой навтас хэдрүүлдэг
  • Амжилтын нууц нь өөрт тулгарсан асуудалд эзэн болоход оршино
  • Аажуу тайван алхваас алс хол хүрнэ
  • Сурахаасаа хэвших нь чухал
  • Шаргуу, нөр их хөдөлмөр л сэтгэлийн таашаал өгдөг
  • Хөдөлмөр бол аз жаргал, сайн сайхан бүхний үндэс
  • Би өөртөө таалагдаж байж миний үйлчилгээ борлоно
  • Үйлчилгээний ажилтан гэдэг хувцасны загвар үзүүлэгч ажил хэрэгч хүн
  • Бизнес гэдэг бараа, үйлчилгээний аль нь ч бус, гагцхүү өөрийн гэсэн хэрэглэгчтэй болох явдал
  • Чанар гэдэг үйлчлүүлэгч дахин ирэхийг хэлнэ
  • Золгүй үедээ ч үүрэг хариуцлагадаа үнэнч байна гэдэг агуу үйлс
    Демокрит
  • Ухаантай хүн ужиг хүсэлтэйгээ тэмцдэг. Тэнэг хүн боол нь болдог
    Эпиктит
  • Бусармаг явдлыг хараад дуугүй байна гэдэг өөрөө түүнд оролцож байна гэсэн үг
    Жан-Жак-Русо
  • Бусдын тухай хов жив ярьж суугаа хүнийг бушуухан гэрээсээ хөөж гарга
    Фальс
  • Бид яг юу хүсээд байгаагаа мэддэгсэн бол бидний туйлын хүсэл тийм ч их зүйл байхгүйсэн
  • Зөрүүд зан – тэнэгүүдийн нэрийн хуудас
  • Залуур хатуу чанга гарт байвал завь ямар ч салхийг тэснэ
  • Уулыг чулуу чимнэ, хүнийг толгой чимнэ
  • Шунал тачаалыг захирч бай. Тэгэхгүй бол тэр чамайг эзэмдэнэ
    Эпиктет
  • Хүнийг зөвхөн төрөлхийн төдийгүй олдмол чанарууд ч тодорхойлдог
    Гёте
  • Огт юу ч мэдэхгүй байна гэдэг тийм ч айхтар хортой зүйл биш. Харин дутуу дулимаг эзэмшсэн мэдлэг түүнээс ч аюултай
    Платон
  • Юуг ч маргааш гэж хойш бүү тавь. Энэ нь цаг хугацааны үнэ цэнийг мэддэг хүний давуу тал
    Э.Лабуле
  • Өөрийгөө ялан дийлэхээс бүхий л ялалт эхэлнэ
    Л.Монов
    Зан чанар гэдэг зарчмын дагуу ажиллах чадвар
    И.Кант
  • Уурандаа эхэлсэн зүйл ичгэвтэрээр дуусдаг
    Л.Толстой
  • Хулчгар найз дайснаас ч аюултай
    Л.Толстой
  • Нойр гэдэг сэтгэлийн зовлонг анагаагч
    А.С.Пушкин
  • Илүүдсэнээ мэдмэгц яваад өгөх нь ухаантай хүний чанар
    Жан-Жак-Русо
  • Бэрхшээл дунд ч боломж байдаг
    А.Эйнштейн
  • Бусдаас өөр байгаадаа бүү санаа зов. Харин үүгээрээ бахархах хэрэгтэй
  • Ямар ч хүч чармайлтгүйгээр хүрч болох ганц зүйл бол ялагдал
  • Хөдөлмөр бол өлсгөлөнгийн эцэг, ходоодны өвөө, эрүүл мэндийн өвөг эцэг
    М.Сафир 
  • Агуу зүйлийг нэг өдөр хийдэггүй
    Софокл 
  • Өөрийгөө ажил хөдөлмөрөөс чөлөөлнө гэдэг гэмт хэрэг үйлдсэнтэй адил
    Л.Н.Толстой 
  • Хүний хамгийн үнэт зүйл бол хөдөлмөрлөх чадвар
  • Эргэлзэнэ гэдэг хүч чадлаа алдана гэсэн үг
    О.Бальзак 
  • Хүн юу хийж байгаагаараа өөрийгөө хэн бэ гэдгийг харуулдаг
    Гегель 
  • Хүнийг хийсэн бүтээснээр нь үнэлж цэгнэ
    М.Сервантес 
  • Бүгдийг нэг дор хийнэ гэж үгүй
  • Өглөө босохдоо юу хийх вэ, орой унтахдаа юу хийсэн бэ гэж өөрөөсөө асууж сур
    Пифагор 
  • Сайн эхлэл гэдэг ажлынхаа талыг хийсэнтэй адил
    Платон 
  • Ямар ч ажлын хамгийн хэцүү нь эхлэл
    Ж.Русо 
  • Туйлбартай байх нь амжилтын үндэс
  • Хэн хүлээж чадна түүнд өөрийн цаг хугацаа ирнэ
    О.Бальзак 
  • Биеийн жаргал эрүүл мэндэд, ухааны жаргал мэдлэгт оршино
  • Итгэл найдвар гэдэг хамгийн сайн эмч
  • Эм, өвчнийг бодвол удаан үйлчилдэг
  • Ихэнх хүмүүс өвчнөөс бус эмчээс болж таалал болдог
    Мольер 
  • Хүний оюун санааг эмчлэхгүйгээр биеийг эмчилж болдоггүй
    Сократ 
  • Архи гэдэг ууж байгаа хүнээсээ өшөө авагч
    Леонардо да Винчи 
  • Мөнгө бол амт, үнэргүй
    Веспасион 
  • Мөнгөөр мэдээж сайн үүлдрийн нохой худалдан авч болох ч түүний “сүүлээ шарвах”--ыг худалдан авч болохгүй
    Дж.Биллингс 
  • Зарим үед мөнгө шиг үнэтэй зүйл гэж үгүй
    Р.Эмерсон 
  • Талбайн тоглогчийн алдаа жирийн алдаа.Харин хамгаалагчийн алдаа гоол байдаг
  • Засаг төрийг солихгүйгээр ард түмнийг сольж болох уу?
  • Хамгийн хүнд хэцүүг би бие дээрээ авья.Гэхдээ шийдвэрийг би л гаргана шүү
    А.Гитлер 
  • Явж сурахаасаа өмнө мөлхөж сур
  • Бусдын түлхүүрээр өөрийн хаалгыг онгойлгохгүй
    Ю.П.Азаров
    Хэн найз нөхөдгүй байна тэр хүн өөрөө өөртөө дайсан Шота Руставели
  • Нэрд гарахын тулд эрч далайцтай зүтгэ С.Паркинсон
  • Түүхээ мартсан хүн түүнийг давтах аюултай Сантаяна
  • Үнэн гэдэг чамд таалагдсан худал зүйл
  • Зохиолч номоо яаж бичсэн шиг уншиж сур
  • Хаана аюул байна, тэнд аврал ч байдаг Ф.Гельдерлин
  • Та ус руу буудах тусам загас онох магадлал өснө
  • Өөрчлөн байгуулалт хэтэрвэл бүх юм хуучнаараа үлдэнэ
  • Удаан бодсоноор сайн шийдэлд хүрдэггүй
  • Хурдан гүйхдээ бус, гараанаас яаж гарах нь чухал
  • Ямар ч сайн зүйл хийсэн шийтгэлгүй өнгөрнө гэж үгүй
  • Нэг зарц хоёр ноёнд зэрэг үйлчилдэггүй
  • Таны телефон утас бус, цагны сэрүүлэг дуугарахыг ганцаардал гэнэ
  • Ёс суртахуун гэдэг сул дорой нэгний хамгаалалт
  • Бялдуучлал гэдэг өвдөг сөхөрсөн сөрөг довтолгоо
  • Хүнд хоёр чих, нэг ам заяасан нь бага ярьж, их сонс гэсэн үг
  • Үнэн үг тэр даруйдаа үзэн ядалтыг бий болгодог
  • Хүсэж сурна гэж байдаггүй
  • Хэн чимээгүй байж чадахгүй байна тэр удирдаж чадахгүй
  • Шившиг болсноос үхсэн нь дээр
  • Ямар ч асуудалд хоёр талаас нь хандаж сур
  • Хүчтэй салхи түр зуурынх байдаг
  • Шинэ ноёнтой болно гэдэг шинэ хуультай болно гэсэн үг 
  • Номгүйгээр сурна гэдэг шүүр шанагаар ус утгасантай адил
  • Цуу яриа үнэний хувьтай
  • Бүргэд хэзээ ч ялаа барьдаггүй
  • Халаасан төмрийг хэн ч мушгиж дөнгөнө
  • Дайснаасаа ч гэсэн суралц
  • Агуу зүйлийн үр дүн өчүүхэн жижиг зүйлээс хамаарах үе бий
  • Хүн л болсон хойно алдах эрхтэй
  • Хоёр хүн хэрэлдэхэд гурав дахь нь баярладаг
  • Сайн малчин хониныхоо ноосыг хяргадагаас арьсыг нь хуулдаггүй
  • Унаж үзээд босож сур
  • Бодол санаа гэдэг ургац. Хамгийн гол нь цаг тухайд нь хурааж авах
  • Олз хэзээд эхэлж ирсэн хүнийх байдаг
  • Заль гэдэг хол явахааргүй ухаан
  • Муу үйлийг сайхнаар ярьж хийдэг
  • Хожигдож байж хожиж сурна
  • Би боловсролын сайдаас айхгүй байна, харин сайдын боловсролоос айж байна
  • Үнэгүй хоол хүнс зөвхөн хавх, занганд л байдаг
  • Удирдагч ямар байна, хамт олон тийм байдаг
  • Үхэж байгаа сарнай хогийн ургамлаас ч муухай үнэртэй
  • Шатрын хүү ч ”бэрс” болохыг хүсдэг
  • Гол гүнзгийрэх тусмаа дөлгөөн болдог
    Шекспир 
  • Дайсны тооноос бус эв нэгдлээс нь болгоомжил
  • Өрсөлдөгчөө ялж чадахгүй бол түүнтэй “нэгд”
  • Гөжүүд зан – илжигний бахархал
  • Хүний сул тал залиар нь илэрхийлэгддэг
  • Од зөвхөн харанхуй шөнө харагддаг биз дээ
  • Бамбар тод асах тусам хурдан унтардаг
  • Би танд дэлгэрэнгүй захиа бичлээ. Богино бичих гэсэн боловч цаг зав болсонгүй
    Б.Паскаль 
  • Амжилт гэдэг амжих гэсэн үг
  • Ялагчийн шарх хурдан эдгэдэг
  • Хайгаагүй зүйл олдохдоо амархан
  • Тайван уужуу байна гэдэг агуу хүч
  • Өндрөөс хүн өчүүхэн жижиг харагддаг
  • Ухаан, ходоод хоёр шууд хамааралтай
  • Амаа хамхиж байх нь “шүдэнд” өлзийтэй
  • Хариуцлагаас бүү ай. Эхнэрээс бултаж болдог шиг хариуцлагаас ч мултарч болно
  • Тольгүй бол бид өөрсдийгөө хэн гэж бодох вэ?
  • Удирдагчдыг ухаанаар нь үнэлэхээс, насаар нь ялгадаггүй
  • Бүгдэд таалагдахыг хүсвэл сүйрлийн эхлэл гэсэн үг
  • Хүнд итгэ, гэхдээ шалгаж бай
  • Зовж амьдарснаас үхсэн нь дээр
  • Амьдралын төлөө тэмцэгчид үхэл юу ч биш У. Пенн
  • Эрж хайгаагүй зүйлийг олно гэж үгүй
  • Үхлээс айна гэдэг гутамшиг Сенека
  • Үхлээс бус зорилгогүй амьдралаас айж яв Б.Брект
  • Амьдрал богино ч алдар нэр мөнх Цицерон
  • Сурахад хөгшдөхгүй Т.Мидлтон
  • Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бид ч өөрчлөгддөг Гораций
  • Бусдын эрүүл мэндийн төлөө хундага тулгахдаа өөрийнхийгөө ч бодож бай
  • Цаг хугацаа гэдэг агуу багш Э.Берк
  • Хүчтэний дэргэд хүчгүй нь буруутай И.А.Крылов
  • Нар өөрөө өөрийгөө харж чаддаггүй дутагдалтай
    Сократ 
  • Алаагүй амьтны арьсыг зарах Ж.Лафонтен
  • Хүний зан ааш хувь тавиланг тодорхойлдог Гераклит
  • Өрсөлдөгчөө сонсож сур Сенека
  • Боловсрол гэдэг эрдэнэс.Харин хөдөлмөр түүний түлхүүр П.Бауст
  • Хүмүүжүүлэгч хэн байхаас хүмүүжил хамаардаг
  • Уур хилэн гэдэг хамгийн муу хамгаалалт Шекспир
  • Үг гэдэг хамгийн аюултай зэвсэг П.Кальдерон
  • Шалтгааныг нь олбол өвчин дороо эдгэнэ Гиппократ
  • Нулимс гэдэг аадар бороо гэсэн үг. Уйлсны дараа хүн тайвширдагИ.С.Тургенев
  • Архидалт галзуурахын эхлэл Пифагор
  • Муу муухай зүйлийн шалтгаан хундаганд байдаг
  • Уриагүй зочдыг үдэж гаргахад таатай байдаг
  • Нулимснаас ч дор инээд байдаг
  • Хайр дурлал гэдэг зүрхэн дэхь шүдний өвчин
  • Хайр дурлалд “нүд” гэж үгүй
  • Зүтгэл, сэтгэлийг бурхан ч үнэлдэг
  • Өөртөө хатуу чанга, бусдад аядуу зөөлөн ханд
  • Зоригтны талд дандаа ялалт байдаг
  • Бага зүйлд дэндүү махруу хүн агуу зүйлд чадвар муу байдаг
  • Уур хилэн гэдэг хамгийн муу зөвлөгч
  • Архи хэдий цагаан ч хамрыг улайлгаж,нэр хүндийг харлуулдаг
  • Мөнгөнөөс илүү чухал зүйлийн төлөө ажилла
  • Дуугүй байх нь заримдаа хамгийн хатуу шүүмжлэл болдог
  • Сэтгэлээ чагнаж мэдрэмжиндээ итгэ
  • Ихэнх эрчүүд нялхсыг өхөөрдөн үнсэхдээ асрагчийг нь шохоорхон харж байдаг
  • Сайн нэр гэдэг сайхан царайнаас хавьгүй дээр
  • Сайхнаас цаашгүй эмэгтэй хүний амьдрал шиг там гэж үгүй
  • Гоо үзэсгэлэн гэдэг шүүдэр мэт богинохон настай
  • Эвдэн сүйтгэхээс илүү амар ажил гэж үгүй
  • Аянга цахилгаанд онцгой содон, өндөр мод илүү өртөмтгий
  • Хүн юу гэж байсан ч өөрийн замаар яв
  • Хэн нэгэн чамайг магтвал түүний үнэн эсэхийг магадла
  • Аливаа зүйлийг мэдэхгүй байж хошуу бүү дүр
  • Хардаж хайрлана гэдэг үзэн ядахтай утга нэг
  • Борооны дусал бүр цэцэг жимсэнд амьдрал хайрладаг
  • Сайн удирдагчийн хүчээр муу харилцаа арилна
  • Хүнийг танихын тулд хайрла
  • Аливааг хийж дуусгаагүй бол юу ч хийгээгүйтэй адил
  • Хүнийг байгаль бий болгож нийгэм төлөвшүүлдэг
  • Ухаантай байхыг хүсвэл ухаалаг асуулт тавьж, анхааралтай сонсож, тайван хариул. Хэлж ярих зүйлгүй бол дуугүй бай
  • Мэдлэгийн хүрээнээс хальж гарсан зүйлд итгэхэд бэрх
  • Хүний чаддаг зүйл бол ердөө л тэвчээр, цаг хугацааны нийлэмж
  • Диваажин гэдэг сэрүүлэг байхгүй, даваа гариггүй, дарга байхгүй газар
  • Таны ганцаараа хийсэн гавьяаг ч дарга хуваалцдаг
  • Дүрэм мэддэггүй хүн дуудаж бичүүлэх дуртай
  • Байгаль өөрөө эмч
  • Эрүүл хүмүүс амьдралдаа сэтгэл хангалуун явдаг
  • Эмч та тусалж чадахгүй бол хор уршиг бүү бол
  • Ялагчид завсарлагагүй амьдралын нууцыг мэддэг
  • Хошигнол гэдэг одон медалийг гурван талаас харах чадвар Нед Рорем
  • Хошигнол бол амьдралд аюулгүй хачир бүхий гашуун үнэн
  • Хошигнох нь хүний адгууснаас ялгарах чанар
  • Хоосон толгой хоосон торхтой адил
  • Шүүгч байхгүй бол дор хаяж гэрч байх ёстой
  • Хүүхэн, мөрийтэй тоглоом, шинжээчдэд хэт итгэх нь дампуурлын үндэс
  • Үнэгүй хоолоор дайлна гэж байдаггүй
  • Шалгалт гэдэг хожилгүй сугалаа
  • Цаас юуг ч тэвчинэ, уншигч харин . . .
  • Юу ч уншаагүй хүн гэдэг уншигч биш зохиолч
  • Та хүүхэддээ хэлэх үг олдохгүй бол явж гар нүүрээ угаа гэж хэл Эдгар Хау
  • Хүнд сурталтнууд нэг нэгэндээ ажил олж өгдөг С.Паркинсон
  • Хүний хэмжээ метрээр илэрхийлэгддэг Станислав Ежи Лец
  • Мэс засалч гэдэг зэвсэглэсэн дотрын эмч Г.Малкин
  • Самар хатуу ч заримдаа дотроо хоосон байдаг В. Счисловский
  • Амьдрал-кино зураг, үхэл-фото зураг С.Зонтаг
  • Ихэнх гэмт хэргийн ул мөр ирээдүй рүү чиглэдэг Станислав Ежи Лец
  • Амжилт гэдэг цэвэр тохиолдол Эрл Уилсон
  • Ямар ч тэнэг хийж чадна гэж үзэж байгаа бол чи өөрөө хийгээд үз
  • Ухаантай хүн сурахыг тэмүүлэхэд тэнэг хүн сургахыг урьтал болгодог А.Чехов
  • Сайн худалдаачин негрт дах, эсгий гутал ч зарна
  • Гутлын дэлгүүрийн хамгийн гоё гутлыг худалдагч өмссөн байдаг
  • Сайн худалдаачин гэж худалдан авагчийнхаа хэтэвчийг хоослохыг хэлнэ
  • Худалдагчид хэл, худалдан авагчид нүд хэрэгтэй Я.Ипохорская
  • Худалдан авагчийгаа эхнэрээ гэж бод Д. Огилви
  • Сурталчилгаа гэдэг худалдаа, наймааны хөдөлгүүр Я.Рутковская
  • Зах гэдэг нэг нэгнээ хуурах, хулгайлах газар Анахарсис
  • Цугласан хүмүүсийг хуурах нь нэг хүнийг хуурахаас хялбар К.Бунш
  • Зарим үед нам гүм байдал түгшүүрийн дохио болдог В.Тшаскальский
  • Амжилтанд хүрсэн эр хүний ард бахархсан эхнэр, гайхсан хадам байдаг Б.Хейз
  • Хадам байгаа үед эхнэр нарийн бичгийн үүрэг гүйцэтгэдэг
  • Эр хүний амжилтанд хамгийн сүүлд хадам итгэдэг Г. Хэмфри
  • Засвар – эвдэрхий эд ангийг нөгөөгөөр солих
  • Өнөөдрийн шинжлэх ухаан - маргаашийн техник Э.Теллер
  • Эхнэр гунигтай байвал телефон утас түр эвдэрсэн гэсэн үг
  • Буруу залгасан дугаар үргэлжид чөлөөтэй байдаг Ковач
  • Телефон дуугарах үед эрчүүд үзэг, эмэгтэйчүүд сандал авдаг
  • Телевизорын экран гэдэг бодит байдлын “бэлгэвч” Д.Хильдебрандт
  • Ямар ч авьяас эцсийн эцэст шороонд булагддаг Э.Кроткий
  • Хүний авьяасыг үхсэнийх нь дараа магтан дуулдаг
  • Хүний зааж сургаагүй зүйл үйлдэхийг авьяас гэнэ А.Конар
  • Дүүжилж үхсэн газар зангианы тухай дурсдаггүй В.Счисловский
  • Хүний гэрт өөрийн аз жаргалыг эрдэггүй
  • Аз жаргалтай амьдрал гэж үгүй, харин аз жаргалтай өдрүүд байдаг А.Терье
  • Харанхуй шөнө хүний нүүр улайхыг та харахгүй Б.Уичкот
  • ДОХ – ХХ зууны Гитлерийн дараагийн аймшигт явдал Мадонна 
  • Өөрт нь юу ч байхгүй байхад бусадтай хуваалцья гэх хүнийг коммунист гэнэ
  • Диваажин, тамд ч хөрш олдоно
  • Хөршийн юм дандаа илүү үзэгддэг
  • Ядрах гэдэг хамгийн сайн “дэр” Б.Франклин
  • Эрчүүд чимээгүй байх татгалзсаных, эмэгтэйчүүд – зөвшөөрснийх Л.Массиньон 
  • Би гахайнд хайртай. Яагаад гэвэл нохой биднийг доороос дээш, муур дээрээс доош хардаг бол гахай эн тэнцүү хардаг
    У. Черчилль
  • Би хүмүүсийн мөн чанарыг гүнзгий таних тусам нохойг бүр илүү их хайрладаг боллоо Мадам де Севинье
  • Та нохой тэжээдэггүй бол бушуу найз нөхөдтэй бол Г.Малкин
  • Амьдрал зүүд хоёр нэг номны хуудаснууд А.Шопенгауэр
  • Шөнийг зугаатай өнгөрөөг гэж бурхан хүнд зүүд бэлэглэжээ
  • Нулимстай инээд найруулсан спирттэй адил
  • Инээх шалтгаан олдохгүй бол зээлээр ч атугай инээ
  • Нулимс мөр үлдээдэггүй
  • Нулимс – инээмсэглэлийн дээд хэлбэр Стендаль
  • Нулимс – хамгаалалтын шингэн В.Блоньская
  • Нулимс ч гэсэн өөрийн урсгалтай Станислав Ежи Лец
  • Харанхуй болох тусам од болох амархан Станислав Ежи Лец
  • Хоёр хоёрын дөрөв гэж хэлэхийг эрх чөлөө гэнэ Дж.Оруэлл
  • Манай эхнэрийн хамаатнуудаас надад би л хамгийн их таалагддаг Дж.Кук
  • Холын хамаатантайгаа гэрээсээ хол уулзах шиг сайхан зүйл үгүй
  • Ядуус үр хүүхдээр, баячууд хамаатнуудаар элбэг
  • Үнэнч бармен гэдэг эзнээсээ яльгүй бага орлоготой хүн Р.Орбен
  • Таныг танай эхнэрээс илүү ойлгодог хүнийг бармен гэнэ
  • Тогооч муу бол зөөгч эелдэг наалинхай байна М.Генин
  • Хоолны цэс: дууссан хоолны дараалал Леонард Луис Левинсон
  • Шинэ загвар амжилтгүй болсон бол хурдан сурталчил А.Блох
  • Сурталчилгаа – ХХ зууны агуу урлаг М.Маклюэн
  • Таны эхнэр байнга сурталчилгаа үзвэл та удахгүй дампуурна
  • Сурталчилгаагүй бизнес гэдэг будаг шунхгүй ххүхэнтэй адил С.Бритт
  • Хайр сэтгэл бус, харин хардалт харлаган Л.Даррелл
  • Хардалт бусад өвчний адил орой болоход ихэсдэг П.Лотан
  • Хориглоогүй бол зөвшөөрсөн гэсэн үг Ф.Шиллер
  • Сониныг радио хэзээ ч орлохгүй. Учир нь радиогоор та ялаа цохиж алах гээд үз дээ
  • Та шалнаас унахгүй унтана гэдэг согтоогүйн шинж Д.Мартин
  • Согтуу хүн гэдэг энэ дэлхийн тэнхлэг.Түүнийг тойроод бүх юм эргэж байдаг Э.Ожье
  • Тэвчээргүй хүмүүс үргэлжид хоцорч байдаг Ж.Дютур
  • Хоцорч очсоноос очоогүй нь дээр
  • Найзаа уучлахаас дайснаа уучлах нь хялбар байдаг У.Блейк
  • Та дайснаа уучил, гэхдээ нэрийг нь бүү март Дж.Кеннеди
  • Хүн очоогүй зэлүүд газарт байгалийн сайхан байдаг Б.Карман
  • Робин Гуд баячуудыг л дээрэмддэг байсан.Учир нь ядуусаас авах юм байгаагүй
  • Хаана хууль байхгүй, тэнд гэмт хэрэг ч байхгүй А.Павел
  • Урьдчилж харна гэдэг удирдлагын нэг шинж Б.Паскаль
  • Ямар ч засаглал түр зуурынх байдаг Л.Рытов
  • Авсны үнэ өснө гэдэг амьжиргааны түвшин дээшиллээ гэсэн үг М.Звонарев
  • Туслах гэж байгаа бол бүү саад бол А.Адлер
  • Бүгд намайг уучлах юм. Гэхдээ хэн ч туслахгүй юм Сенека
  • Би дарангуйлагч биш. Миний гадаад төрх л тиймэрхүү харагддаг байхА.Пиночет
  • Улс төрч гэж нэг хонгилын үзүүрт гэрэл хараад нөгөө хонгил ухдаг хүн Дж.Куинтон
  • Улс төрч гэж зөвхөн өөрийн гарт байгаа хөзрөөр тоглогч хүн В.Гжещик
  • Хүн гэдэг улс төрийн амьтан Аристотель
  • Хямдхан улс төрч гэж байдаггүй Л.Питер
  • Улс төрд улсаа худалдах, эсвэл сонгогчдоо худалдах асуудал байнга тулгардаг.Би хоёр дахийг нь сонгоно Шарль де Голль
  • Улс төрд хийж болохооргүй зүйлийг хийх үе олон тохиолддог Т.Рузвельт
  • Улс төрд хүн 20 жилээс илүү явж чаддаггүй Э.Фор
  • Улс төр гэдэг тодорхой бус шинжлэх ухаан Отто фон Бисмарк
  • Маргаашийн цаг агаарын мэдээний үнэн эсэхийг та нөгөөдөр мэдэх болно
  • Ялалтыг өмчлөгчид олон байхад ялагдлын хариуцлагыг хүлээх хүн олддоггүй
    Дж.Кеннеди
  • Ялагчдыг шүүдэггүй Екатерина
  • Мөрөөдөл – толгой доторх төлөвлөгөө, төлөвлөгөө - цаасан дээрх мөрөөдөл
    В. Гжещик
  • Өдрийн тэмдэглэл гэдэг Би, захидал гэдэг Чи К.Выка
  • Сайн зохиол баатрын тухай, муу зохиол зохиолчийн тухай өгүүлдэг Г.Честертон
  • Шувуухай л үнэгүй жиргэдэг Ф.Шаляпин
  • Эх орноо хүн шүүдэггүй
  • Хэрэггүй үг, өгүүлбэр сэтгэлд хоногшсон байдаг Дж.Таррант
  • Хүн санангуутаа мартдаг
  • Юу ч хийхгүй бол хэзээ ч алдаа гаргахгүй Теодор де Банвий
  • Алдааг засаж явахгүй бол дадал болно
  • Та хаана ч хамаагүй удаахан зогсвол таны араас дараалал үүснэ
  • Урд байгаа гүүрээ шатааж байгаа хүнийг гутранги үзэлтэн гэнэ
  • Гутранги үзэлтэн гэж өөдрөг нэгнийг санхүүжүүлэгч
  • Мөрөөдөгчид ганц бие байдаг Э.Бомбек
  • Эмэгтэйчүүдийн хувцас – уран зураг, эрчүүдийн хувцас – баримал Б.Ньюмен
  • Эр хүнийг эхнэрийн нь өмссөн хувцсаар үнэлдэг Т.Дьюар
  • Хэрэв нохой хүнийг зуусан бол энэ шинэ мэдээ биш. Харин хүн нохойг зуусан бол . . . Ч.Андерсон
  • Мөнгө гэдэг хамгийн сайн тайвшруулах эм Л.Левинсон
  • Долоо хоногийн шагнал нь ням гариг В.Брудзиньский
  • Лаа асааж бариад хүүхэн битгий хай Станислав Ежи Лец
  • Морь унасан толгойгүй хүн байдгаас морь байдаггүй Д.Рудый
  • Долоо хэмжээд тайрах эрхийг даргадаа өг В.Колечицкий
  • Гэрээслэл гэдэг нөгөө ертөнцөөс илгээсэн мөнгөн гуйвуулга
  • Үгүй гэж хэлж сур Нэнси Рейган
  • Дэлхий дээр үхэл, татвар хоёр шиг үнэн юм үгүй Б.Франклин
  • Та хууль, дүрэм зөрчвөл торгоно, тэдгээрийг биелүүлбэл татвар авна Л.Питер
  • Татвар төлөгч гэдэг төр, засгийг тэжээгч
  • Татвар төлөгчид - ядуурлын эсрэг дайны золиос
  • Хотын газар сайгүй “татвар” соёолж байна Ч.Уорнер
  • Одон медаль гэдэг улс төрчдийг ажилчин ангиас ялгах тэмдэг
  • Эхнэрүүд асуултаа цөөлбөл эрчүүдийн худлаа хэлэх багасна Ю.Булатович
  • Энх тайван гэдэг хоёр дайны хоорондох түр амсхийлт Ж.Жироду
  • Анагаах ухаан – түрүүвч ба амьдрал К.Краус
  • Цэнгэлдэх хүрээлэнд болдог концертыг урлаг гэх үү, спорт гэх үү А.Рубан
  • Хайр дурлал эмэгтэйчүүдийн мэргэжил, эрчүүдийн сонирхол Ф.Трюффо
  • Үнэ цэнгүй хайр дурлал гэж байдаггүй
  • Яг ижил хоёр хүний халзан нь ухаантай
  • Халзан хүний хууз өтгөн байдаг
  • Сэлэлтийн олон төрөл байдаг ч живэх ганц төрөл байдаг Э.Кроткий
  • Зарим нэг эм өвчнөөс ч аюултай Сенека
  • Шинэ эм гарсан бол шинэ өвчин гарчээ гэсэн үг Л.Кумер
  • Домог гэдэг түүхээс өргөж авсан “охин” Э.Понсела
  • Алтан дундаж гэдэг хамгийн аюулгүй зам Овидий
  • Сансарт хулгай гэж байдаггүй Станислав Лем
  • Хуулийг товч бөгөөд ойлгомжгүй байхаар боловсруулдаг
  • Номыг хэзээ ч хавтсаар нь бүү үнэл
  • Өөрийн алдаан дээр суралцдаг бол хүнийх дээр тушаал ахидаг А.Фюрстенберг
  • Зөвхөн албан тушаалын төлөө үхэн хатан хөөцөлдөгчид өрөвдөлтэй В.Эшкер
  • Албан тушаал сайхан ч хүйтэн шөнө хүнийг дулаацуулдаггүй М.Монро
  • Цаг үеэ олж байраа тавьж өгсөн хүн хол явна Э.Коркош
  • Албан тушаал ахихыг хүсвэл тушаал ахиж яваа хүнээс зүүгд М. Келлог
  • Хэрэв хүн худалдаж авч байгаа бол урлаг мөн Ф.Райт
  • Агуу хүмүүсийн нэрний ард заавал гудамж, талбай байдаг С.Бруто
  • Хүнийг шоглож болно.Гэхдээ нэрээр нь бүү оролд Марина Цветаева
  • Хөөрхөн хүүхний нэр нь ч чимэгтэй байдаг Ю.Булатович
  • Хүний шүд түрүүлж нөгөө ертөнцөд очдог Я.Ипохорская
  • Хамгийн сүүлд инээсэн хүн үүдэн шүдгүй байдаг
  • Лууван хүний нүдэнд маш сайн гэнэ.Та нүдний шил зүүсэн туулай үзсэн үү?
  • Хүний амьтнаас ялгарах нэг шинж нүдний шил зүүх Гарри У.Смитс
  • Харааны шил зүүхэд ухаантай байхаас гадна хараа муутай байх ёстой
    В.Дубинский
  • Толь, сонин хоёрт хэзээ ч бүү итгэ Джон Осборн
  • Хэрэв та цалингаа голж байгаа бол эхнэртээ өгчих Олег Сеин
  • Нэг хүний цалингаар гэр бүл амьдарч болох уу? Болно, гэхдээ нэг л өдөр
    К.Мелихан
  • Цаг хугацаа гэдэг мөнгө. Хоёр долоо хоног гэдэг урьдчилгаа Л.Леонидов
  • Хамгийн хэцүү үе сарын сүүл, ялангуяа сүүлчийн 30 хоног А.Алле
  • Хуримын бөгж гэдэг таны дөнгөний эхний цагираг Жарко Петан
  • Тэнэгүүд эхнэр авч, ухаантнууд нөхөрт гардаг К.Мелихан
  • Хэрэв бүгд ухаалаг эхнэр авбал хөөрхөн хүүхнүүдийг яах вэ? Д.Рудый
  • Найздаа мөнгө зээлдүүлсэн бол хоёуланг нь алдсанд тооц
  • Хадаасаар хадуулдаг ганц амьтан бол морь
  • Хүнээс асуулт асуудаггүй, шүүмжилдэггүй ухаалаг нь - амьтад Дж.Элиот
  • Орчин үеийн урлагийг ойлгоход амар. Хананд өлгөөтэй бол уран зураг, бөгсөн талаас нь урласан бол уран баримал
  • Зураг зурах мэргэжил, харин зарах нь урлаг А.Жоансон
  • Хөлийг нь зураагүй хүнийг уралдаж байна гэж хүлээж авбал сайн зураач К.Краус
  • Эмэгтэй хүн гэдэг алим, могойны хослол Г.Гейне
  • Эмэгтэй хүн – Бурханы хоёр дахь алдаа Ф.Ницше
  • Эмэгтэйчүүд эрчүүдийн хийх бүх зүйлийг хийж чадна. Гэхдээ ганцхан босоогоороо хана норгож чаддаггүй Колетт
  • Эмэгтэйчүүдийн эрх гэдэг эрчүүдийн үүрэг К.Краус
  • Ийм найз нөхөдтэй байхад надад дайсны ч хэрэггүй Л.Питер
  • Турахыг хүсвэл өглөө, өдөр, оройн хоолноос татгалз Ф.Райт
  • Орчин үеийн хүүхнүүд насаа бус жингээ нуудаг Р.Тумановский
  • Манай эхнэр тураах төвд яваад сард 300000¥-ийн өрхийн орлого хасагдсан
  • Хүний бие гэдэг нэг ёсны ачаа юм. Та хүнд ачаа үүрээд хол явахгүй биз дээ
    А.Глазгоу
  • Тарган хүн их идэж тэр хэрээр богино насална Станислав Ежи Лец
  • Би дэндүү таргалжээ. Уг нь төрөхдөө 3кг орчим байсан юмсан
  • Санамсаргүй үхэлд ч шалтаг мундахгүй
  • Хамгийн их тархсан өвчин бол онош тавих К.Краус
  • Бидний өвчин урьд нь байсан л өвчин.Өнөөдөр нэр нь боловсронгуй болжээ
  • Хайр дурлал гэдэг хүүхэд насны хамгийн сүүлчийн хүнд өвчин
  • Хүүхдээ дуугүй байхыг сурга. Ярьж тэд аяндаа сурна Б.Франклин
  • Томчуудын тухай яриа өрнөхөд хүүхэд сэм анхааралтай сонсдог Э.Рузьвелт
  • Сүүлийн судалгаагаар хүүхэд бус эцэг, эхчүүд гэрээсээ их дайжжээ
  • Хөндлөнгийн хүний халаас дахь мөнгийг тоолох нэн сонирхолтой Л.Рытов
  • Мөнгө мөнгөө төрүүлдэг Т.Фуллер
  • Хүн мөнгөө дуусах үед л түүнийг яаж дахин олох тухай боддог Э.Кроткий
  • Хамгийн анх төрсөн өдрөө тэмдэглэхийг санаачилсан хүнийг яах вэ? Алсан ч багадна Марк Твен
  • Зөвхөн тэнэг хүн л үхэх өдөр ойртож буйг тэмдэглэнэ Б.Шоу
  • Ардчиллаас хүчирхийлэл төрдөг Платон
  • Намайг өвөө гэх нь яах вэ.Гол нь эмээтэй суусандаа ичиж байна Граучо Маркс
  • Сайхан хоол хийдэг хүүхэнд сайн иддэг эр таарна
  • Энэ дэлхийг тэвэрч үзмээр байна уу? Тэгвэл дэлхийн бөмбөрцөг худалдаж ав
    М.Генин
  • Гэртээ байгаа шиг бай гэвэл айлд зочилсны хэрэг байна уу?
  • Хаалганы хонх шиг түгшүүртэй зүйл үгүй Ч.Лэм
  • Дуу хоолой гэдэг таны нүүр царай Ж.Боэ
  • Зүрх, толгой хоёрын тулаанд ходоод хождог Станислав Ежи Лец
  • Бүсээ чангалах үед ходоод зүрхэнд ойртож очдог Д.Ополььский 
  • Хүн бүрийн уур өөр өөр температурт буцалдаг Р.Эмерсон
  • Баатруудын араас алиалагч нар тайзан дээр гарч ирдэг Г.Гейне
  • Дайн дуусмагц баатрууд нуувчнаас гарч ирдэг Ю.Булатович
  • Үзэгчгүй баатар гэж байдаггүй А. Мальро
  • Генералууд үргэлжид өнгөрсөн дайнд бэлтгэдэг У.Черчилль
  • Сонин гэдэг түүхийн анхны ноорог Ф.Грэм
  • Ертөнцийг харах цонхыг сониноор таглаж болдог Станислав Ежи Лец
  • Эхний хундагаас татгалзаж болдог.Харин хоёр дахиас эхлээд нэхэж эхэлдэг
    Л.Берне
  • Зарим нэгний амьдрал 40 хүрээд тэгширдэг байхад заримынх нь 100 гр-ын дараа эхэлдэг Л.Джевецкий
  • Би 100гр-аас илүү уудаггүй.Харин үүний дараа би өөр хүн болоод тэр хүн хэмжээгүй их уудаг Э.Кроткий
  • Жинхэнэ дайсан чамайг хаяж явахгүй Станислав Ежи Лец
  • Дайснууд чинь чамайг үргэлжид хурцалж байдаг К.Хепберн
  • Хүүхдэд сургааль бус, жишээ хэрэгтэй Ж.Жубер
  • Эрчүүдийг архинаас холдуулах хамгийн хямд төсөр арга бол машин авч өгөх
  • Бокс гэдэг нөхөрсөг цус сэлбэлт
  • Сайн өмгөөлөгчид хуулиа судалдаг бол ухаалаг нэг нь шүүгчдийг хоолонд урьдаг
  • Хүмүүжүүлэгч нь өөрөө хүмүүжсэн байх ёстой К.Маркс
  • Эцэг эхчүүд хүүхдээ хүмүүжүүлэх бус санхүүжүүлдэг
  • Хүмүүжүүлэх гэдэг сайн хэвшүүлэх Платон
  • Тэнсэн ял авсан үедээ хэрэг бүү тарь Ц.Черник
  • Бид бүгдээрээ өөрсдийн романы баатрууд М.Маккарти
  • Дайны эцсийн зорилго – энх тайван Аристотель
  • Ямар ч дайны эхний 30 хоног л сүр дуулиантай А.Шлезингер
  • Дайныг дуусгах хамгийн хялбар арга бол бууж өгөх Дж.Оруэлл
  • Эмэгтэй хүн 3 жилд нэг нас нэмдэг М.Доннэ
  • Архийг даруулгатай, даруулгагүй гэсэн 2 нөхцөлд уудаг Л.Стафф
  • Архи хэн нэгнийг согтооно. Харин үндэстнийг устгана Ю.Тувим
  • Буруутан олдохгүй бол буруутныг тодруулдаг А.Лебедь
  • Соёлтой байх гэдэг хараал хэлэхгүйгээр хараахыг хэлнэ А.Давидович
  • Би мөнгөтэй ядуу хүн шиг амьдармаар байна П.Пикассо
  • Ядууст туслах арга бол тэдний эгнээнд шилжихгүй байх Л.Ханкок
  • Амьдрал гэдэг өөрөө зүүд Кальдерон
  • Нойргүйдлээс ангижрах ганц зам – унтах Э.Кроткий
  • Сур, сур бас дахин сур. Тэртэй тэргүй ажил олдохгүй юм чинь В.Конюхин
  • Түүхэнд хамгийн агуу хүн хамгийн ядуу байдаг Р.Эмерсон
  • Та цаг хугацаа хэмнэхийн тулд онч мэргэн үгс унш Ю.Базылев
  • Дайнд шархадна гэдэг олзлогдсоноос хавьгүй дээр Д.Эйзенхауэр
  • Жүжгийн зохиол муу байх тусам жүжигчид сайн тоглодог А.Галлер
  • Орчин үед явган зорчигчдыг хурдан “амжигчид” ба хурдан “нүд анигчид” гэж 2 ангилдаг Жан Риго
  •  Жолооны ард бүү унт. Улсад нэг ч гэсэн татвар төлөгч хэрэгтэй шүү
  • Аваар хийсэн үед эрчүүд түрийвчээ ухдаг бол хүүхнүүд толинд өөрийгөө хардаг М.Тернбулл
  • Өнөөдрийн жолооч өчигдрийн замаар маргаашийн машинтай нөгөөдрийн хурдаар явснаас аваар гардаг Витторио де Сика
  • Жолооч гэдэг машины хамгийн найдваргүй эд анги Лео Кампьон
  • Эсрэг явж байгаа автобусанд сул суудал зөндөө байдаг Я.Ипохорская
  • Инээж чаддаггүй хүн лангуу ажиллуулж чадахгүй
  • Амжилтыг бүтээн байгуулах үндэс нь шинэ хүмүүстэй тасралтгүй танилцах
  • Хэрэв амжилт олохыг хүсвэл хамгийн чухал нь ямар ч ажлыг эхэлсэн эцсийг нь хүртэл яв
  • Жирийн хүмүүс амжилттай нэгний яаж амжилтанд хүрснийг судалдаг. Харин тэд бүтэлгүй хүн хэрхэн ялагдал хүлээдгийг сонирхож судалдаггүй
  • Хүний алдар үхсэний дараагаас манддаг Ж.Арреа
  • Хэн өөрийн бүтээлд уусаж чадна тэр хүн мөнх К.Боуви
  • Хөгшрөх тусам цаг хугацаа хурдан өнгөрдөг Э.Сенанкур
  • Хүн залуудаа суралцаж, хөгшрөхөөрөө сурснаа ойлгодог М.Эбнер-Эшенбах
  • Ганцаардах нь хөгширсний шинж А.Олкотт
  • Хүн бүр хөгшрөхөөс айдаг ч урт наслахыг мөрөөддөг Дж.Свифт
  • Ажил хөдөлмөрт л урт наслахын нууц оршино С.Н.Сергеев-Ценский
  • Шинэ юм хуучирдагаас, хуучин зүйл хуучирдаггүй Ф.Рюккерт
  • Хуучин инээмсэглэл байсан газар л үрчлээс үүсэх ёстой М.Твен
  • Хүмүүс ээ, зүрхэндээ л “үрчлээс” битгий үүсгээрэй Д.Гарфилд
  • Залуус мөрөөдөж, хөгшид дурсацгаадаг Л.Арагон
  • Өнөөдөр гэдэг өдөр хоёр маргааштай тэнцэнэ Б.Франклин
  • Цаг хугацаа гэдэг агуу багш Э.Берк
  • Аливаа юманд өөрийн гэсэн хэмжээ, хязгаар бий Солон
  • Өөрөө эрүүл байж эмч бол П.Дюбуа
  • Аав болох амархан, харин аав байх хэцүү В.О.Ключевский
  • Хүмүүжлийн хамгийн сайн сургууль бол гэр бүл С.Смайлс
  • Хүүхдийн тоглоомонд хүртэл гүн гүнзгий агуулга нуугддаг Ф.Шиллер
  • Аав гэдэг хүн мянган багшийг ч орлоно Д.Герберт
  • Хайр дурлал түймэр шиг дандаа ул мөр үлдээдэг И.Стаднюк
  • Хэн дурлаж чадахгүй байна, тэр хүн биш Кабус
  • Хайр дурлалын үндэс бол тэгш байдал Г.Лессинг
  • Жинхэнэ дурлалд хил хязгаар гэж үгүй Проперций
  • Нэг дайсан ихдэнэ, мянган найз багадна Рудаки
  • Зарим тохиолдолд хүн өөрөө өөртөө дайсан болох ч үе бий Цицерон
  • Өндөр албанд очсон нөхөр өнөөдрөөс найз чинь биш Г.Адамс
  • Найз нарын хооронд бүх юм дундынх байдаг Еврипид
  • Уншиж чаддаг, бусдыг сургадаг хүмүүсийг шүүмжлэгч гэнэ Ш.Сент-Бев
  • Шүүмжлэлгүй зохиол гэдэг гэрэлгүй гудамжтай адил С.Я.Маршак
  • Муу зохиол ямар ч ашиггүй, харин бүр хортой Л.Н.Толстой
  • Бүх шинжлэх ухаан, урлагийн үндэс бол хөгжим/ Квинтилиан /
  • Хөгжим гэдэг хүн төрөлхтний орчуулагчгүй ганц хэл Г.Лонгфелло
  • Зураг гэдэг үггүй дуу К.Ф.Юон
  • Зураг - үнэргүй Рембрандт
  • Сайн жүжигчинд муу дүр гэж байдаггүй Ф.Шиллер
  • Нөхцөл байдал өөрчлөгддөгөөс биш, зарчим бол хэзээ ч үгүй О.Бальзак
  • Ганцаар баярлах шиг гунигтай зүйл үгүй Г.Лессинг
  • Хоосон магтаалын оронд гашуун үнэн дээр
  • Ухаан богино бол хэл нь урт Аристофан
  • Бодлогогүй хүмүүс чалчаа байдаг Р.Шеридан
  • Архи – шоронгийн материал техникийн бааз А.Бодрираллар
  • Дайсан чинь магтаж байвал та алджээ гэсэн үг А.Бебель
  • Мэдлэг гэдэг зэвсэг болохоос зорилго биш Л.Н.Толстой
  • Нөхрийн зөвлөгөө гэдэг дайснаас хамгаалах бамбай В.Шекспир
  • Үнэгүй цуу зөгийн балнаас амттай
  • Хэрэв та үнэхээр ухаантай юм бол яагаад ийм ядуу амьдарч байгаа юм бэ?
  • Хэрэв дэлгүүр, хоршоо болон бусад газар дараалал байхгүй бол хүмүүс чөлөөт цагаа хаана өнгөрөөх вэ? М.Задорнов
  • Уулын оройд юу ч ургадаггүй
  • Хэн мэдээлэл сайтай байна тэр нөхцөл байдлыг гартаа оруулдаг У.Черчилль
  • Зөвлөгөөг хэн ч худалдаж авдаггүй учраас үнэгүй байдаг Жан Пти-Сен
  • Юу хийхээ мэдэхгүй байвал урагшаа нэг алхаад үз
  • Онол бол хурандаа, дадлага түүний цэрэг Леонардо да Винчи
  • Хүний оюун ухаан нударганаасаа хүчтэй Ф.Рабле
  • Нулимс инээдтэй адил бусдад нөлөөлдөг О.Бальзак 
  • Хэрэлдэж байгаа хоёр хүний ухаантай нь бууж өгдөг В.Гетё
  • Хайр дурлал – тэнгэрт байгаа нум сумтай хүүхэд
  • Амьдрал гэдэг цэцэг, харин хайр дурлал түүнээс гарах бал В.Гюго
  • Хэн бага ярина тэр ухаантай М.Горький
  • Ажилтандаа бус ажилдаа анхаарал хандуул
  • Он сар, гарын үсэгтэй цаасыг албан бичиг гэнэ
  • Ойлгох гэдэг зөвшөөрөхийн эхлэл Б.Спиноза
  • Албан тушаал зарим хүний зан аашийг эвддэг Сервантес
  • Муу ургац авсан ч дараа жил тарих хэрэгтэй Сенека
  • Хүн ажил дээрээ амьдралынхаа хамгийн сайхан цаг үеийг өнгөрөөдөг
  • Муур хаалганы ард отож байхад хулгана бүжиглэж л байдаг
  • Бээлийтэй муур хулгана барьж чаддаггүй Б.Франклин
  • Булингартсан усыг зөнгөөр нь орхи. Удахгүй тэр тунгалаг болно
  • Өндөр авсан хүний урд зам дандаа уруу байдаг П.С.Таранов
  • Зарчмын талаар хэн ч маргалддагүй
  • Юмны уг үндсийг ухаж ойлго К.Прутков
  • Боксод хамгийн хэцүү нь үйрсэн шүдээ бээлийтэй гараараа шалнаас түүх
  • Бизнес гэдэг хүч хэрэглэхгүйгээр бусдын халааснаас мөнгийг нь авах арга
  • Эмэгтэйчүүд нүдээрээ бус чихээрээ мэдээлэл авах дуртай
  • Эмэгтэйчүүд өлсөхийг хялбархан даван туулдаг
  • Уналт гэдэг хөрш ажилгүй болох, хямрал гэдэг та өөрөө ажилгүй болох
  • Уналт гэдэг бүсээ чангалах, хямрал бол өмдгүй болох гэсэн үг
  • Заан гэдэг Засгийн газрын захиалгаар бүтсэн хулгана Р.Хайнлайн
  • Бид дутагдлаа мэдсэн учир тэд бидэнд төвөг удахгүй
  • Бүхнийг шинээр харахыг хичээ
  • Зорилготой бай. Гэхдээ өнөөдрөөр амьдар
  •  Амжилтын нууц бол өөрт тулгарсан асуудалд эзэн болоход оршино

No comments: