Tuesday, February 28, 2012

афоризм 3


Сайхан сэтгэлтэн ганцаарддаггүй. Түүнд ямагт хөршүүд олдоно. /Күнз/
1Ухаан солиотой хүнд илд бариулах, шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр ав адилхан аюултай. /Пифагор/
2Цорын ганц тэнэг алдаа бол урьдын алдаагаа засч залруулахгүй байх явдал. /Күнз/
3Өөртөө хатуу, бусдад зөөлөн бай. Тэгж байж л чи хүмүүсийн зүгээс учрах хороос сэргийлж чадна. /Күнз/
4Сайхан сэтгэлтэн ганцаарддаггүй. Түүнд ямагт хөршүүд олдоно. /Күнз/
5Ноён нуруутай эр хүн хонхтой адилхан. Цохихгүй л бол дуу гарахгүй . /Күнз/
6Мунхаг хүн өөрийг нь хүмүүс ойлгохгүй байна гэж гомдоллодог. Ухаантай хүн бол эсрэгээр, хүмүүсийг мэдэхгүй байгаадаа харамсдаг. /Күнз/
7Хангалуун амьдралд хүний муу чанарууд илрэх нь амархан. Нөгөөтэйгүүр, ядуурал хүний сайн талуудыг тодруулдаг. /Бекон/
8Хүн аливааг хичнээн бага мэдэх тусам тэр чинээгээрээ сэжигч хардамхай байдаг. /Бекон/
9Уншсанаараа хүн юмыг мэдэж авдаг, ярилцсанаар гүйлгээ ухаан суудаг, бичиж дадсанаар алдаа гаргахаа больдог. /Бекон/
10Мөнгө хөрөнгө л байвал бүхнийг худалдан авч болно гэж бодсоноороо олон хүн юуны өмнө өөрийгөө худалдаж орхидог. /Бекон/
11Адгуус амьтны мөнхрөл бол үр төл нь. Хүнийх бол нэр алдар, бүтээсэн гавьяа нь. /Бекон/
12Жаргал эдэлнэ гэдэг аугаа их хувь ерөөл. Харин бусдад жаргал эдлүүлэх боломж гэдэг бол тэр их хувь ерөөлөөс ч аугаа юм. /Бекон/
13Мэдлэгээс өөр хүчтэй зэвсэг гэж үгүй
Бяр чадалтай байх сайхан Ухаантай байх бүүр ч сайхан (M.Горький)
14Хөдөлмөр бол хүний бүхий л амьдралын хамгийн үндсэн нөхцөл бөгөөд, хөдөлмөр хүнийг өөрийг нь бий болгосон гэж бид ямар нэгэн хэмжээгээр бүрэн хэлэх ёстой.
(Крылов)
15Хүний юм болгон нь нүүр царай, өмссөн хувцас, дотоод санаа сэтгэл нь цөм гоо  сайхан байх ёстой. (Ф.Энгельс)
16Сод авьяас бол нэг % нь yр чавдар 99% нь хүч хөдөлмөр
(А.П.Чехов)
17Эр зориг % заяаны цохиолтыг юу ч биш болгодог
(Эдисон)
18Зөвхөн бүрэн дүүрэн үнэн л сайхан
Хагас үнэнд ямар ч үнэн байхгүй
(Дэмокрит)
19Бардамнал бол дорой хүмүүсийн тайвширал
{Стефан Цвеиг}
20Ухаангүй зориг бол хулчгар зангийн нэн өвөрмөц хэлбэр
(Франклин)
21Бусдын нууцыг алдана гэдэг урвалт өөрийнхийгөө задлана гэдэг мунхаглал
(Сенека)
22Өөр бусдыг хүн гэж үздэг болсон тэр цагаасаа л чи өөр хүн болж эхэлнэ
(Гетё)
23Хүмүүсээ өө сэв муу талыг бус үргэлж ариун сайхныг эрж бай
(А.Радишев)
24Бие биесдээ ариун цагаанаар хандана гэдэг хүмүүсийг хамгийн ойрын төрөл болгодог
(Л.Толстой)
25Хүнд хайхрамжгүй хөнгөн хийсвэр хандах нэг ч хормын төдий хугацаа хүний амьдралд байх ёсгүй
(Гублилий)
26Бусдыг хүнтэтгэх хүндэтгэлээ хялбархнаар алддаг зантай хүн юуны түрүүнд өөрийгөө хүндэтгэхгүй байгаа хэрэг юм.
(Д.Пирсарев)
27Аливаа үндэс муутай ажил дампуурлаар дуусдаг
(Ф.Достоевский) 

28Нөхөрөө ганцаараа байхад нь зэмлэ Олны дунд магт
(И.Гетё)
29Эд хөрөнгө найз нөхөр биш
Харин найз нөхөр эд хөрөнгө
(Солон)
30Олон дэмий нөхдөөс ганц сайн нь дээр
(Иоанн Стобей)
31Бүтэн зууны турш хөдөлмөрлөөд олж аваагүй бүхнийг хайр дурлал ганцхан мөчийн дотор хүнд өгч чаддаг
(Анахарсис)
32Дэмий хоосон залуу нас гай зовлон
(Гетё)
33Муу зуршлыг маргааш биш өнөөдөр хязгаарахад амархан (Абай Хунанбаев)
34Мунхаг хүнд таарсан хариулт бол дуугүй байх гэдгийг мэдэж ав
(Күнз)
35Амьдралын утга учирыг мэдэхгүй хүн, амьд явсаныг хэрэггүй
(Сократ)
36Түүхээ мэдэхгүй хүн сохор хүнтэй адил
(Сократ)
37Хэлсэн бүхэн худал
Хийсэн бүхэн үнэн
(В.Инжинааш)
37Амьдрал гэдэг тоос хөдөлгөн амьд явахын нэр биш, Өөрийн болон бусдын амьдралын төлөө тэмцэх зүтгэлийн нэр юм
(Л.Түдэв)
38Хүмүүсээс өө сэв туу талыг бус үргэлж ариун сайхныг эрж бай
(Лодойдамба)
39Хайр дурлал бурханыг ч шархлуулдаг
(Л.Толстой)
40Дурлаагүй бол амьд явж үзээгүй л гэсэн үг
(Петроний)
 
41Дурлсанаа нуух аргагүй, ганц үг, ганц хүсэмжилсэн харц зарим үед бүр үг дуугүй байдал ч түүнийг илчилж орхидог
(Жан Батист Мольер)
42Хайрлана гэдэг хайрласан хүнийхээ амьдралаар амьдархын нэр
(ПьерАбелэр)
43Хорвоод хүн нэг л удаа төрдөг юм
Хосгүй амаргаа гэж нэг л хүнийг шилдэг
44Сайн сайхан гэр бүл гэдэг 2 зүрх нэг тэмүүлэлтэй байхыг хэлнэ.
45Анхны дурлал хүнд багтаж ядсан их баяр авчирдаг болхоор гадагш гаргаж ярих үгүй юм бол дотроо багтаж шингэдэггүй юм
(Лэв Толстой.)
44Үнэн сэтгэлээсээ дурлаж үзээгүй хүн амьдралын хагас хамгийн сайхан нь нууц нуугдмал хэвээр өнгөрдөг
(Томас Фуллур)
45Хайрлаж дуралсан хүмүүс нүдээрээ бус сэтгэлээрээ хардаг
А.Стендаль
90Цаг хугацаа бол хамгийн аугаа шинэчлэгч Фрэнсис Бекон
91Би сэтгэж байгаа учир оршин байдаг. Декарт
92Ухаантай хариулт авахын тулд ухаантай асууж сур. Гёте
93Хүмүүн хол бодлогогүй болбоос ойр зовлон буй. Күнз
94Явах хүсэлтэйг нь хувь заяа хөтөлнө, хүсэлгүйг нь чирнэ. Сенека
95Сэтгэл санааны тоогүй байдалтай тэмцэж чадаагүй хүмүүс амархан мохдог. Аристотель
96Шулуун замаар мөлхөж яваа хүн зам гажсан гүйгчийг гүйцдэг. Фрэнсис Бэкон
97Шударга журамтай хэн нэгнийг зодоход бүхий л шударга журамтай хүмүүс өвдөлтийг нь мэдэрч байх ёстой. Леонид Aндреев
98Сайхнаас цаашгүй эмэгтэй хүний амьдрал шиг гунигтай юм үгүй. Бернар Фонтенель
99-Гоо үзэсгэлэн яг л шүүдэр мэт богино настай. Чарльз Шваб
100Ухаантай хүн ямагт өөр рүү нь довтолж буй хүмүүсийн талд зогсдог. Учир нь тэдний үг ярианаас өөрийнхөө сул талуудыг олж харах нь түүнд илүү чухал байдаг юм. Ральф Эмерсон
101Хэрүүл хийхэд хоёр хүн шаардагддаг. Хэзээ ч та тэдний нэг нь бүү болоорой. Жон Леббок
102Бие эрүүл, сэтгэл санаа тайван, билэг авьяасаа хөгжүүлж буй хүн л жинхэнэ хүн.
Хэзээ ч битгий бууж өг энэ миний амьдралдаа баримталдаг зарчим Ц Элбэгдорж
103Амьдрал маш богинохон учраас түүнээс аль болох их жаргалыг салгаж ав.
Арван тавны сар гархад л байгалийн сайхныг бишрэн жарга.
"Күнз"
104Муур хар, цагаан байх нь чухал биш. Гол нь хулгана барьж чаддаг бай
105Эд хөрөнгөд нь болоод гэрлэж байгаа хүн , эрх чөлөөгөө худалдаж байгаа хэрэг.
 Мигель де Сервантес
106хүүхэд болгон математик ч байх албагүй гэхдээ тэд хэзээ нэгэн цагт аав ээж болно.                                                                     Сухомлевский

No comments: