Tuesday, February 28, 2012

афоризм 18


Амжилтийн үндсэн зарчмууд
1. Их хайр, Их ололт нь их эрсдлийг байнга дагуулж явдгийг сана.
2. Аливааг алдсан ч хичээл сургуулийг бүүалд.
3. Өөрийгөө хүндлэх, бусдийг хүндлэх, өөрийнхөө бүх үйлд эзэн болох гэсэн зарчмыг мөрд.
4. Хүссэн зүйлээ авч чадахгүй байна гэдэг нь заримдаа гайхамшигт аз дайралт болдгийг сана.
5. Жижиг маргаанаас болж том нөхөрлөлөө бүү алд.
6. Алдаа хийснээ мэдсэн даруйдаа засах алхамыг хийж эхэл.
7. Өдөр бүр хэдэн мөчийг ганцаараа өнгөрөөж бай.
8. Бусадтай нээлттэй бай, гэвч өөрийнхөө үнэ цэнийг бүү алд.
9. Чимээгүй байна гэдэг заримдаа хамгийн сайн хариулт гэдгийг сана.
10. Нэр төртэй сайхан амьдар. Тэгвэл нас ахиж эргэж бодох цагт дахин амьдарсан мэт сэтгэл хангана.
11. Гэр бүлийн доторхи хайрын дулаан уур амьсгал нь таны амьдралын тулгуур суурь юм.
12. Хайртай хүнтэйгээ маргалдаж зөрөх үед зөвхөн өнөөдрийн нөхцөл байдлийг авч үз. Өнгөрсөн амьдралыг бүү сөх. Ирээдүйгээ хар…
13. Өөрийн мэдсэнээ бусадтай хуваалц. Энэ нь мөнхийн алдрыг олох зам юм.
14. Газар дэлхийтэйгээ эелдэг зөөлөн харьц.
15. Жилд нэг удаа урьд очиж үзээгүй газарт оч.
16. Хамгийн сайн харьцаа гэдэг бол зөвхөн биэ биенээ хайрласан хайр нь бие биенийхээ хэрэгцээнээс давж гарсан тэр тохиолдолд л байдаг ганц зүйл гэдгийг сана.
17. Юуг орхиж юуг хаяж байж олж авснаар нь өөрийнхөө амжилтийг дүгнэ.
18. Цагийг маш сайн барьж бай – энэ нь таны амжилтад томоохон тус хүргэнэ  


Күнзийн сургаал 
Дундаж хүнээс дээшээ гарсан хүнтэй дээд юмны тухай ярьж болно Харин дунджаас доогуурхтай дээд юмны тухай ярьж болохгүй.

Хүмүүс зан авираа засаж сайжруулахгүй, сургаж хэлээд байгаа юмыг ойлгохгүй, бас үүргээ мэдэж буй атлаа түүнээ биелүүлж гэм согогоо хаяж гээх чадваргүйг хараад би гасалж гунихрах юм даа.

Төгөлдөр мэргэн хүнтэй учирна гэж бодохоо би бүүр больсон. Буянтай сайхан хүнтэй уулзвал л болох нь тэр бололтой. Хүн яахаараа дөр жолоогүй хэнэггүй, үг сүггүй худалч, ичих нүүргүй шударга бус байж чадаж байна вэ гэдгийг би ер нь ойлгодоггүй юм.

Анхааруулан хэлсэн зүй ёсны сануулгыг хүлээж авахгүй байж яахин болох билээ. Тэгэхдээ энэ дагууд өөрөө засрах нь чухал. Аятайхан хэлж буй зөвлөгөөг сонсоод баярлахгүй байж хэрхэн болох билээ. Тэгэхдээ зөвлөгөөний утга учрыг сайн олох нь чухал. Зөвшөөрөөд л байдаг авч өөрийгөө засдаггүй, утга учрыг нь олоогүй байж баярлачихдаг хүмүүст би тусалж чадахгүй

Мэдэж буй хүн эргэлздэггүй
Хүнлэг хүн сэтгэл чилдэггүй
Зоригтой хүн айж эмээдэггүй.

Буянтай сайн хүн бол хүнд байгаа бүх сайн юм нь ялж дийлэхэд тусалдаг. Шальгүй жижиг хүн бол муу юм нь ялж дийлэхэд нөлөөлдөг.

Чи хэрэв өөрөө биеэ зөв авч явж байгаа бол чамайг ямар ч тушаал мушаал хэрэггүйгээр дагана. Чи өөрөө биеэ буруу авч явбал тушааж албадсан ч тоохгүй

Өөртөө хатуу, бусдад энэрэлтэй байвал өс хонзон үүсдэггүй.

Шударга ёсны тухай ярихгүйгээр бүтэн өдөржингөө цэцэрхэн сууж яахин болох билээ!

Ухаантай сийрэг хүн өөрийн төгөлдөр бусдаа л санаа зовохоос биш, нийтэд алдаршсангүй хэмээн харуусан гомдолдоггүй юм.

Ухаантай сайн хүн жижиг юманд үнэлэгддэггүй боловч бүхий л аугаа ихийг хийж чадна. Шальгүй жижиг хүн бүхий л аугаа ихэд хүч чадалгүйн учир бага жижиг юманд үнэлэгддэг.

Ухаантай сайн хүн зарчмыг хатуу барьдаг боловч зөрүүдэлдэггүй.

Зам адилгүй байвал төлөвлөгөөг хамтран зохиодоггүй.

Яруу тод байх гэдэг ярианд тавигддаг гол шаардлага.

Ашигтай тустай найз гурав, хор хөнөөлтэй найз бас гурав буй. Шударга нөхөр, цэвэр цагаан сэтгэлтэй нөхөр, ихийг мэддэг нөхөр гурав ашигтай. Худлаа хэлдэг найз, хоёр нүүр гаргадаг найз, сайхан ярьдаг найз гурав хортой.

Ухаантай сийрэг хүн гурван цээрийг барьдаг. Амьсгал, цус нь халуун буй бага залуу насандаа хормойн цэнгэлээс зайлсхийдэг. Амьсгал, цус нь хүчтэй буй идэр насандаа хэрүүл маргаанаас зайлсхийдэг. Амьсгал, цус нь суларсан өтөл насандаа хомхойн шуналаас зайлсхийдэг.

Ухаантай сийрэг хүн есөн бодлоор цэнэдэг. Ажиглан харж буй үедээ лав тод харав уу гэж боддог. Сонсон байгаа үедээ бат зөв сонсов уу гэж боддог. Царайны илрэл минь зөв байна уу, яриа минь илэн далангүй байна уу, ажил хэрэгтээ зөв зүйтэй хандав уу гэж тэрбээр ямагт боддог. Тэрбээр эргэлзэж байгаа бол зөвлөлдөх тухайд боддог. Уурсан хэлэгнэж буй бол муу үр дагаврын тухайд боддог. Ямар нэгэн юм хийхийнхээ өмнө шударга ёсны тухай боддог.

Хамгийн дээд мэргэн ухаан, хамгийн их тэнэг явдал хоёр хэзээ ч үл өөрчлөгдмүү.

Цуурхал тарааж буй хүн сайн үйлийг гээсэн байдаг.

Шальгүй муу хүнтэй хамт эзэнд зүтгэж хэрхэн болох билээ? Шальгүй муу хүн бол зорилгодоо хараахан хүрээгүй байхдаа зөвхөн түүндээ л хүрэх гэж зовж шаналан зүтгэдэг. Зорьсондоо хүрчихвэл тэндээ тогтож тэсэж байх гэж шаналдаг. Олсноо алдчихгүй юмсан гэж зовж шаналахдаа тэрбээр ямар ч муу юм хийхэд бэлэн байдаг.

Шальгүй жижиг хүн алдаа гаргачихвал ямагт өөрийгөө цайруулан зөвтгөх гэж оролдлог.
орчуулсан Даш-Ёндон
Күнзийн сургаалиас 
1. Хүмүүнлэг чанар гэдэг сайхан үг, энэрсэн шинжтэй царай хоёроор бүрэн илрэх нь тун ховор.

2. Би өдөрт гурван удаа дараахь асуултыг өөртөө тавьдаг. Хүмүүсийн төлөө би чин зүрхнээсээ зүтгэсэн үү? Найз нартайгаа харьцахдаа илэн далангүй байж чадсан уу? Надад зааж сургасан тэр зүйлийг би дагав уу?

3. Хэрэв өвөг дээдсээ, өнгөрсөн улирагсдаа хайрлан хүндэтгэх юм бол түмэн олонд сайн үйл шинээр бэхжмүү.
4. Эзэгнэн захирагч сайн үйлсэд тулгуурлаж чадваас өөрийг нь тойрон эргэлдэж буй түмэн оддын дунд хүндтэй байрыг эзэлсэн Умардын Алтан гадас од лугаа адил аа.

5. Хэрэв зөвхөн хуулиар чангалж, шүүж цээрлүүлэхийг чухалчилбаас ард түмэн болгоомжтой болох авч ичих зовохын сэтгэлгүй байх болно. Хэрэв сайн үйлийн үндсэн дээр захирч, заншил дагасан ёс журмын дагуу цэгцэлбээс түмэн олон ичиж зовдог болох төдийгүй дуулгавартайяа дагах ажгуу.

6. Сайн үйлт хүн бол багаж зэвсэг биш.

7. Санаа өгдөггүй сургалт хэрэггүй, бас сургалтаар олоогүй санаа осолтой.


8. Бусдын санааг хэт дагах нь зөвхөн хор хүргэмүү.

9. Ард олныг яаж дуулгавартай болгох вэ гэж асуухад Анхны багш (Конфузий):
-Хэрэв шударга бусчуудын дээр шударга үнэнч хүмүүсийг өргөмжлөн тавибал ард олон дуулгавартай байна. Хэрэв шударга бус хүмүүсийг шударга шулуун хүмүүсийн дээр өргөмжлөн тавибал түмэн олон үл сонсоно гэж хариулжээ.

10. Зөвхөн хүнлэг хүн л хүмүүсийг хайрлаж ч чаддаг, хүмүүст жигшин дургүйцэж ч чаддаг.

11. Хүн бүр хүсэл шуналаасаа л болж алдаанд ордог. Хүний алдааг нь анзаарч ажиглаваас түүний хүн чанарын хэмжээ нь танигдана.

12. Замд гарахаар зорьсон боловч хоол унд, хувцас хунараар гачигдана гэдгээс хулчийж буй бол тийм хүнтэй ярихын хэрэггүй

13. Буянтай хэрсүү хүн сайн үйл рүү эрмэлздэг
Шальгүй жижиг хүн орон нутгаа санадаг
Ухаантай хэрсүү хүн цээрлэл хүлээхээс буцдаггүй
Шалигүй жижиг хүн өршөөл горьдож суудаг.

14. Зөвхөн ашиг хонжоог чухалд үзвэл хор хөнөөл цугларан нэмэгддэг.

15. Буянтай сайн хүн шударга ёс руу зүтгэдэг, шальгүй жижиг санаат хүн ашиг олз руу зүтгэдэг.

16. Тэнцэхүйц сайн хүнтэй учирвал түүнтэй зэрэгцэхийг хичээ, үл бүтэх хүнтэй учирсан бол өөрийн дотор сэтгэлээ бод.

17. Эцэг, эх хоёрынхоо насны тухай байнга бодож бай. Үүнд хүүгийн баяр баясгалан, айдас түгшүүр хоёр сууж явдаг юм.

18. Хэлсэн үгээ хэрэгжүүлэхгүй болуузай хэмээн өвөг дээдэс маань дуугүй байхыг чухалчилдаг байжээ.

19. Тэвчээр нуруутай хүн алдаа бага гаргадаг.

20. Хүмүүс шударга шулуун байснаар амьд явах жамтай. Хэрэв хууран мэхлэгч этгээд амьд байж, болж бүтээд байгаа бол энэ нь санамсаргүй хэрэг.

Орчуулсан Б.ДАШ-ЁНДОН
Бид буруу хэрэг хийсэн хүмүүст сургааль хэлэхдээ тэднийг засаж залруулах гэсэндээ ч бус харин өөрсдийнхөө алдаж эндээгүй гэдэгт төдий чинээ итгэх гэж тэднийг буруушаадаг.
Франсуа Ларошфука 
·         Зэрлэг араатнаас бүү ай, муу нөхрөөс ай. Зэрлэг араатан зөвхөн биеийг гэмтээдэг, Муу нөхөр сэтгэлийг гэмтээж шархлуулна.
·         Шинэ  сүү үл гашлахтай адил муу үйлийн хариу тэр дороо үл ирнэ. Гэвч тэр нь үнсэн доор унтраагүй уугих гал адил эцэстээ дүрэлзэн асна.
·         Хоёр хүн хэрэлдэхэд гуравдахь нь баярладаг.
·         Аль ухаантай нь үргэлж бурууддаг.
·         Хүмүүс маш их хүсч байгаа юмандаа амархан итгэдэг.
·         Ихийг уучилснаараа хүчтэн улам хүчтэй болдог.
·         Мянган зугаа цэнгэл ганц зовлонг нөхөхгүй.
·         Бид хүндэлдэг хүнээсээ илүү таалагддаг хүнтэйгээ л дуртайяа харилцдаг.
·         Хоолны амтыг халбага мэддэггүйтэй адил, тэнэг хүн ухаантай хүнтэй ярилцаж суухдаа сургаалийг нь ойлгодоггүй.
·         Өөрийг нь хараалаа доромжиллоо,зодож занчлаа хэмээн бодож буй хүний гомдол тайлагддаггүй. Гомдсон тухайгаа цаг үргэлж бодвол гомдол үл тайлагдана. Гомдлоо мартсанаар тайлж болно.   
·         Бусдын алдаа мадаг нүдэнд шууд тусдаг, харин өөрийнхийг олж харах хэцүү. Бусдын нүглийн тухай цууг дэвэн дэлхийгээр дорхноо тараачихдаг мөртлөө, бид өөрсдийнхөө нүглийг гартаа буй даалууг нуух мэт хав дардаг.
·         Өнгөрснийг харамсан гашуудах, ирээдүйг тэсгэлгүй хүлээх хэрэггүй, харин одоогийн хоромыг үнэлэн амьдрах хэрэгтэй.
·         Завхайрагч нэг нь ухаан дутаж, өөрөө өөрийгөө хөнөөнө, ичгүүр зовлонг амсаж, энэ нь түүнийг насан турш дагана
·         Үзэн ядах нь эвдрэлцлийг төрүүлнэ, хайр нь бүх алдааг уучилна.
·         Үзэсгэлэнтэй атлаа ухаангүй эмэгтэй алтан гархи зүүсэн гахай адил.
·         Бодлогогүй үгс хүнийг илдээр цавчих адил, мэргэн хүн үгээр хүнийг эдгээдэг.
·          Өөрийн ухаанаар бусдын төлөө амьдрах, бусдын ухаанаар өөрийн төлөө амьдрахын аль нь илүү ашигтай вэ
·         Хэрэгтэй үед дайсныхаа гарыг тас цавч, чадахгүй аваас эвлэр.
·         Дайсан үгүй бол амжилт үгүй гэж бод.
Амьдралын утга учрын тухай Тереза эхийн сургааль дэлхий дахинаа алдартай. Амьдрал бол… хэмээсэн түүний мэргэн тодорхойлолтууд мянга мянган хүний амьдралын гүн ухаан болдог. Ухаант эмэгтэйн сургааль үгийг танд хүргэж байна.
Амьдрал бол боломж, алдалгүй ашигла.
Амьдрал бол гоо үзэсгэлэн, гайхан бишир.
Амьдрал бол мөрөөдөл, олж хар.
Амьдрал бол сорилт, үзээд алд.

Амьдрал бол үүрэг, нэр төртэй биелүүл.
Амьдрал бол тоглоом, тоглож наад.
Амьдрал бол амлалт, хэлснээ биелүүл.
Амьдрал бол гуниг, даван туул.
Амьдрал бол дуу, аялан дуул.
Амьдрал бол тэмцэл, битгий бууж өг.
Амьдрал бол эмгэнэл, үзээд өнгөр.
Амьдрал бол адал явдал, туршаад үз.
Амьдрал бол аз, алдалгүй атга.
Амьдрал дэндүү үнэтэй, бүү балла.
Амьдрал бол амьдрал, тэмцэж амьдар.
Сургаал үгс:

Сургаал үгсийн сангаас:
Энэ бие хэврэг боловч Эрхэм нэр мөнх шүү
Саруул ухаанаас илүү Сайн нөхөр байдаггүй
Мунхаг хилэнгээс илүү Муу дайсан байдаггүй
* * *
Хатуужиж явбал хамаг хэрэгтэй
Ариун явбал ашид хэрэгтэй
Гэр бүлийнхээ төлөө хар амиа золь
Хүй элгэнийхээ төлөө гэр бүлээ золь
Хотол олны төлөө хүй элгэнээ золь
Хосгүй гэгээрлийн төлөө бүхнийг золь
* * *
Амь насаа усны хөөс мэт бодолгүй
Андуурч шунасаар үхэл мөнх бусыг умартвал
Асар их сайн буяныг үйлдэвч
Амьдрах үеийн л багаж зэмсэг
* * *
Энэ бие зээлийн байшин мэт
Энэ нас зүүдний үзэгдэл мэт
* * *
Нойроос сэрэх цаггүй бол мунхрахын шинж
Үйлээс сэрэмжлэх цаггүй бол цалгайрахын шинж
Залхууг тэвчих цаггүй бол хождохын шинж
Сэтгэлийг номхотгох цаггүй бол номгүйн шинж
* * *
Дээдэс мэргэдээс ном төрийн үйл лавлахдаа бүү эмээ
Зэргийн нөхдөөс эрийн эрдэм сурахдаа бүү ич
Доорд хүмүүсээс аж ахуйд тустайг асуухдаа бүү гол.
* * *
Зөв сэтгэлтэй хүн буруу үгийг ч болов хүлцэнэ
Буруу сэтгэлтэй хүн зөв үгийг ч хардана.
* * *
Ихсээс эрдэм сурахад хүндлэл хэрэгтэй
Багаас тусыг авахад урмыг тэжээх хэрэгтэй.
* * *
Хөгшдийг бүү шоол Нялхсыг бүү шогло
Эдийн баялагт бүү бахарх Эрдмийн баялгийг бүү цэнэ.
* * *
Олны дотор үгээ шинж
Ганцаар суухад сэтгэлээ шинж.
* * *
Давс шорвог боловч идээний амтанд найртай.
Дарс гашуун боловч найр хуриманд чимэгтэй.
Үнэн үг хатуу боловч хэтийн явдалд тустай.
* * *
Нарны гэрэл хурц боловч үүлгүй бол нэн сайн
Насны багад эрдэм сурахад залхуугүй бол нэн сайн.

No comments: