Ерөнхийлөгчдийн хэлсэн
үг
Жорж Вашингтон:
“Дорой шалтаг
тоочсоноос дуугүй бай.”
“Олиггүй түншээс орь
ганцаар байсан нь өлзийтэй.”
Томас Жефферсон:
“Өөрийнхөө юу хийсэн
болоод хийх гэж байгаа талаар бүү ярь.”
“Гадаад төрхийн хүрээнд
бол хажууд буй хүнтэйгээ усанд хамт сэл, харин ёс журмын хувьд бол хад мэт
хатуу зогс.”
“Доор нь дэгээ байхгүй
гэдгийг мэдэх хүртлээ таашаалын дэгээг бүү үмх.”
“Өөртөө хийхгүй байсан
зүйлээ бусдад бүү үйлд.”
“Ямар бага зүйл мэддэг
гэдгээ мэддэг хүн бол хамгийн сайн мэддэг хүн юм.”
“Үнэнч зан гэдэг мэргэн
ухаан хэмээх номын анхны бүлэг юм.”
“Хэзээ ч дэмий суухгүй
гэж шийд... хэрэв бид цаг үргэлж хөдөлж байвал ямар ихийг бүтээж болох вэ гэдэг
нь гайхамшигтай.”
“Юу ч хийсэн бүхий л
ертөнц харж байгаа мэт үйлдэж бай.”
“Мөнгөтэй болохоосоо
өмнө нь хэзээ ч бүү үр.”
“Ардчилал гэдэг бол
олонхийн журмаас өөр юу ч биш, учир нь тэдний 51% нь үлдсэн 49%-ынхаа эрх
ашгийг булаачихаж болох зүйл.”
Абрахам Линколн
“Дотроо хуваагдсан
байшин тогтож чадахгүй.“
“Саналын тоо сумны
зэвнээс ч хүчтэй.”
“Ихэнх эрчүүд зовлонг
тэсэж чадна, гэвч эр хүний шинж чанар түүнд эрх мэдлийг өгөхөд л шалгагддаг.”
Жон Кеннеди
“Эр хүн үхэж болно,
үндэстнүүд сэргэж бас унаж болно, харин үзэл санаа нь амьдарсаар байдаг.”
Харри Труман
“Хэрэв чи тэднийг
итгүүлж чадахгүй бол толгойг нь эргүүлж сур.”
Билл Косби /жүжигчин/:
“Би амжилтанд хүрэх
түлхүүрийг мэдэхгүй, гэхдээ би уналтанд хүргэдэг түлхүүрийг мэднэ, тэр бол
бусдад таалагдах гэж хичээх явдал юм.”
- Алтан зоосоор аадар
орсон ч, хүний шунал ханадаггүй. Шунал гэдэг өвчин. Түүнээс хэзээ ч жаргал
төрдөггүй таньсан хүн л мэргэн
болой. Будда
- Хүнийг үлгэрлэж
хүмүүжүүлэх нь үглэж хүмүүжүүлэхээс амар. Сенека
- Буруу замаар олз
олсноос гарз гарсан нь дээр. Гарз гарахад хүн нэг л удаа халаглаад
өнгөрнө, харин нөгөөгөөс нь болж насан туршаа гаслах вий.
Хилон
- Ойр орчныхоо хүмүүст
учирсан золгүй явдалд баярладаг хүн хувь заяаны өөрчлөлт хэн бүхэнд
нүүрлэдгийг ойлгоогүй мунхаг байна даа. Демокрит
- Онч үгсийг
хэрэглэвэл үг цөөн, утга агуу
болно. Марк Твен
- Өдөр бүр ядаж нэг
дуу сонсож, уран зураг үзэх буюу мэргэн үг ганцыг ч болов уншиж байх
хэрэгтэй.
В. Гете
- Бусдын үгийг сонсоод
байгаа хэрнээ тусгаж ойлгодоггүй хүн таг дүлийтэй ижил."Байгаа
мөртлөө байхгүй " хүмүүс гэгдэгчид чухамдаа тэд л болой.
Хераклит - Нэг пийшинг
түлээгээр дүүргэхээс, хоёр пийшин барих нь
амархан.
Бенжамин Франклин
- Бээлий өмссөн муур
хулгана барьж чаддаггүй. Бенжамин Франклин
- Бүх хүнтэй эелдэг
бай, олон хүнтэй эвсэг бай. Харин цөөн заримтай нь л илэн далангүй
бай. Бенжамин
Франклин
- Үгээ хурцалж,
улайран маргалдсанаар та зарим үед ялан гарч ч болно. Гэвч ингэлээ гээд та
ярилцагчийнхаа сайхан сэтгэлийг хэзээ ч олж авахгүй тул, энэ нь ямар ч
ашиггүй ялалт
юм. Бенжамин
Франклин
- Шударга хүнийг
хамгийн их эмзэглүүлдэг зүйл бол түүнийг шударга бус явдалд хардах.
Шекспир - Нэр төр бол гадаад
хүн чанар, хүн чанар бол дотоод нэр төр.
Шопенхауэр
- Магтаалд хайнга нь
биш, зэмлэлд анхаарамжтай нь л ёстой даруу хүн буюу.
Жан Поль - Бүх зүйлд хэмжээг
барих хэрэгтэй, даруу байхад ч мөн
адил. Анатоль Франс
- Өөрт таагүй үед бид
"Хаа нэгтээ хэн нэгэн хүнд их сайхан байгаа даа" гэж боддог.
Харин сайхан байгаа үедээ "Хаа нэгтээ хэн нэгэн хүнд муу юм тохиолдож
л байгаа даа" гэж ер боддоггүй. Тэгэхээр бүх юм сайхан байна. Бурхан
минь, хичнээн сайхан байна аа! Ингээд л
гүйцээ...
Василий Шукшин
- Хүсэл бүхэндээ
дараахь асуултыг дагуулж бай: Хэрэв миний хүсээд яваа зүйл биелчихвэл яах
вэ? Биелэхгүй бол яах вэ? Эпикур
- Бидэнд байдаг
хамгийн нийтлэг зүйл юу вэ? -Найдвар. Юу ч байхгүй хүнд ч гэсэн найдвар
байдаг.
Фалес
- Өөрсөдтэй нь хүн шиг
харьцаад эхлүүт л мал болчихдог хүмүүс олон бий.
Василий Ключевский - Цагийг үрэх нь
зугаа цэнгэлийн дээд туйл
юм.
Бенжамин Франклин
- Цагийг дэмий
үрсний гайгаар амьдралын өдрүүд дэндүү ахархан болдог жамтай.
Самуэл Жонсон. Английн нэрт шүүмжлэгч. - Аливаад
зориулсан цагийг зүгээр хүлээгээд байвал хэзээ ч ирэхгүй. Хэрэв танд тэр
цаг хэрэгтэй байгаа бол түүнийг та өөрөө хийх ёстой. Чарльз Бикстон
- Цаг хугацааг товлоно
гэдэгт бүх юм багтана. Ажлаа товлох нь түүнийг хэзээ хийхээ
мэдэхийн адил хэрхэн хийхээ мэдэхэд чухал үүрэгтэй. Арнолд Глазгоу
- Амьдрал бодож
байснаас минь зуу дахин богинохон учир уйдах цаг олдоно гэж үү? Фридрих Ницше
- Хүн төрөлхтөнд хэдий
цагаа зарцуулсан нь чухал биш ямар үр дүнд хүрсэн нь чухал байдаг. Ховард Ньютон
- Хүн амьдралд
нухлагдах тусам төөрөгдлөөсөө
ангижирдаг. Самуэль
Жонсон
- Хүн бүхэнд боломж
тохиодог ч түүнийг тэр болгон хүн бүр ашиглаж чаддаггүй.
Эндрю Карнеги. Америкийн үйлдвэрийн эзэн. - Сэтгэлээсээ хийсэн
ажил амжилт авчирдаг. Эдвин X. Стуарт
- Аливааг хийхээр
оролдож байгаа хүн алдаж болно. Энэ нь шинэ шинэ алдаанаас хамгаалдаг.
Харин огт оролдого хийдэггүй хүн алдах зүйлгүй шигээ хожих ч зүйлгүй ээ. Чарлес
Ф.Кэттэрин
- Авьяас билгээ
амьдруулж чадахгүй дэмий хадгалж байх нь жинхэнэ эмгэнэл мөн. Эдгар В.Ворк
- Шургуу
зүтгэлийг орлох юм энэ ертөнцөд байхгүй. Авъяас дангаараа юу ч биш.
Авъяастай бүтэлгүйчүүд алийг тэр гэхэв. Суут ухаан дангаараа юу ч биш. Хүлээн зөвшөөрөгдөөгүй суутнууд зөндөө л байсан. Боловсрол юу ч биш. Ертөнц боловсролтой тэнэгүүдээр дүүрэн байна. Гагцхүү шургуу зүтгэл, шийдвэр төгс чармайлт бүхнээс хүчтэй. Томас Уотсон, IВМ-ийг үндэслэгч - Зовлон
шаналлын өмнө өвдөг сөхөрнө гэдэг гутамшиг бус.
- Зугаа
цэнгэлийн өмнө өмнө өвдөг сөхөрнө гэдэг л гутамшиг.
Францын философич, математикч Блез Паскаль. - Боломжгүй гэдэг үг
тэнэгийн толгойд л байдаг юм.
Наполеон. Францын нэрт жанжин. - - Амьдралын цаг
хугацаа ахархан ч гэлээ бид цагийг дэндүү их үрэх юм даа.
Люсео Сенека. Ромын ухаантан. - Залуу нас
гэдэг нас, биений байдлаас хамаардаг юм биш. Ухаан санаа хир залуу
сэтгэлгээтэй байгаагаас хамаардаг зүйл.
Коуносүхэ Мацүшита. Мацүшита группыг үндэслэгч. - Ажилд хатуужил
тэвчээртэй, хичээнгүй бай. Даруу бай, бага ид, ихийг мэд.
Тэнкай. Эдогийн эхэн үеийн хуврага. - Өндөр боловсролтой ч
бай үгүй ч бай, оюуны чадвар их ч бай бага ч бай надад хамаагүй ээ. Өөртөө
байгаа бүх энерги, сэтгэл зүрх болон оюун ухаанаа нэг зүгт хандуулж чаддаг
тэр л хүн аугаа хүн мөн. Де Витт Талмажэ
- Алдар хүнд гэдэг нь
цаг зуурын юм. Хүний сэтгэлд хоногшино гэдэг аугаа зүйл юм. Оуида
- Эрт цагт
ухаантан мэргэд ертөнцийг аз жаргалтай, энх тайван болгохыг хүсвэл эхлээд
улсаа зас хэмээн сургадаг байжээ. Улсаа засахаас өмнө гэрээ зас, гэрээ засахаас өмнө
өөрийгөө зас. Өөрийгөө засахаас өмнө бодлоо засахыг хичээ, бодлоо засахаас өмнө
юмыг байгаагаар нь харахыг хичээ. Кон Фу Ци
- Хамгийн чухал хирнээ хамгийн хэцүү зүйл бол аливаа хүчирхэг санаа бодлынхоо эзэн нь байх явдал юм. Жозеф Эдисон - Хүн
төрөлхтөний түүхэн дэх сэтгэл санааны агуу их ололт бол харсныгаа
ухаалгаар бусдад ойлгуулж тайлбарлах чадвар юм. Хүмүүс цөмөөрөө харж
чаддаг байхад бодож бясалгадаг нь ганцын зэрэг
байдаг. Английн зохиолч Жон
Раскин
- Хүн юм гуйвал
өгөх нь зөв. Гэхдээ гуйхаас нь өмнө мэдэрч өгөх нь илүү сайн.
Калил Гибран
- Баярласнаа хурдан
илэрхийлэхээс илүү яаралтай ажил гэж байхгүй Гэгээн
Амбросс
- Үнэнийг хэлж
байгаа хүн айх ёсгүй. Үнэн сэтгэлээсээ хэлж байгаа тохиолдолд
түүнийг
хүлээн зөвшөөрөх л ёстой. Харин сонсож байгаа хүн үнэнийг хэлж байгаад нь уурлах бус өөрөө үнэнийг сонсохгүй байгаагаа ухаарах ёстой. Таситус - Адгуус амьтны аминд
хүрснийгээ хүн наадам гэж нэрлэх боловч барсын саварт хүн
амиа алдвал араатны догшрол хэмээн жигшдэг. Бернард Шоу. Орчин үеийн жүжгийн гарамгай зохиолч. - Тэнэг хүн аз
жаргалыг уулын цаанаас, ухаантай хүн хөл дороосоо эрдэг.
Жеймс Оппенгейм - Жинхэнэ
мэдлэгийн эх булаг нь баримтууд байдаг. Ф. Бауст
- Хүнийг зөвхөн
төрөлхийн төдийгүй олдмол зан чанарууд тодорхойлж байдаг. Гёте
- Шунал тачаалыг
захирч сур, тэгэхгүй бол тэр чамайг эзэмдэнэ. Эпиктет
- Огт юу ч мэдэхгүй
байх нь тийм ч айхтар хортой зүйл биш. Харин дулимаг эзэмшсэн мэдлэг
түүнээс ч дор. Платон
- Мэргэдийн үйлс ухаанаар,
арай бага сэтгэдэг хүмүүсийх туршлагаар, хамгийн муу сэтгэдэг хүмүүсийх
хэрэгцээгээр, амьтдых байгалиар сэдээгдэж байдаг. Цицерон
- Чиний санааг
зовоогоод байгаа эд юмст хандах хандлагаа өөрчил. Тэгвэл чи тэднээс айх
аюулгүй болно. Марк Аврелий
- Аливааг хүч чапдаар
бус ухаанаар зохицуулна.
Бүх зүйл ертөнц дээр ажил хөдөлмөр, зориг хүчний өмнө сөхөрнө. Вольтер - Хийж дуусгаагүй бол
юу ч хийгээгүйтэй адил. Ямар нэг зүйл хийвэл хийсэн шиг хий. Чадахгүй,
эсвэл сайн хийхийг үл хүсвэл огт хийгээгүй нь дээр. Л. Толстой
- Хүний суу билэг
өөрийх нь гарт бий. Сэлж сурахын тулд ус руу үсрэх хэрэгтэй. Ухаанд үнэ
цэнэ гэж үгүй, хүмүүжилд хязгаар гэж үгүй.
- Ухаантай байхыг
хүсвэл ухаалаг асуулт тавьж, анхааралтай сонсч, тайван хариулж, хэлэх ярих
зүйлгүй бол дууруй бай. Лафатер
- Юуг ч маргааш гэж
бүү хойшлуул. Энэ нь цаг хугацааны үнэ цэнийг мэддэг хүний давуу тал юм. Э. Лабуле
- Өөрийгөө ялан
дийлэхээс бүхий л ялалт эхэлнэ. Л. Монов
- Зан чанар гэдэг нь
зарчмын дагуу ажиллах чадвар юм. Л. Кант
- Уурандаа хэлсэх зүйл
ичиж дуусдаг. Л. Толстой
- Зоригтны талд дандаа
аз жаргал ирдэг. Багриатон
- Хулчгар зан дайснаас
ч аймшигтай... Дайснаас болгоомжилж явдаг бол найздаа итгэж байдаг. Л. Толстой
No comments:
Post a Comment