Tuesday, February 28, 2012

афоризм 16


  • Хамгийн том нүгэл - Айдас
    Хамгийн сайн өдөр - Өнөөдөр
    Хамгийн сайхан хот - Чиний ажиллаж, амьдарч буй газар
    Хамгийн сайн амралт - Ажил
    Хамгийн том алдаа - Итгэл алдах
    Хамгийн айхтар сул тал - Үзэн ядалт
    Амар тайвныг алдуулалч хамгийн хэцүү хүн - Чалчигч
    Хамгийн тэнэг зан - Биеэ тоох
    Хамгийн аюултай хүн - Худалч
    Хамгийн их хэрэгцээ - Хоорондын харьцаа
    Хамгийн том баялаг - Эрүүл мэнд
    Бусдад өгч бусдаас авч чадах хамгийн том өглөг - Хайр сэтгэл
    Хамгийн сайн, хамгийн дотно нөхөр - Сайн ном
    Чиний дайснууд - Атаархал, шунал, бусдын сул талыг тагнах, өөрийгөө өрөвдөх явдал.
    Хамгийн үзэн ядах зүйл - Харгислал, хэрцгийлэл.
    Хамгийн зэвүүн зан чанар - Ихэмсэг яравгар зан
    Чамд саад болох хамгийн том сул тал - Мэдлэггүй сул дорой байх
    Хамгийн ухаантай хүн - Хийх ёстой зүйлээ ямагт хийдэг хүн

    Энэ дүрмийг баримталсан хүн ухаантай болж чадна.
                       Пол Брен
  • Хүний аз жаргал, гай тотгор өөрийх нь ааш төрх, хувь заяанаас адилхан хамааралтай.
    Хувь заяаныхаа илгээсэн бүхнийг бид сэтгэлийн хөдөлгөөнөөс хамааран янз бүрээр үнэлж цэгнэдэг:
  • Үзэн ядалтыг үүсгэсан хүн л зөвхөн үүнээсээ айдаг.
  • Үхэгсдийн нэгэн адил бид бүгдээрээ айдаг гэсэн атлаа мөнхийн юм шиг аяглаж, юм бүхнийг хүсдэг.
  • Мэдлэгийн хүрээнээсээ хальж гарсан зүйлд итгэхэд бэрх.
  • Өөртөө итгэж чадвал бусдад итгэнэ.
  • Хувь заяаг эрүүл мэндийн адил авч үзэх нь зүй.
  • Хувь тохиол ивээвэл - баясан жаргаж, хувь тохиол аашилбал - тэвчин хүлээж, онцын шаардлагагүй бол яаран хүч хэрэглэх гэсний хэрэггүй.
  • Сайн хүн болохын тулд хувь заяаныхаа төөргийг урлагтай ашиглаж сур.
  • Бага зүйлд хэт махруу хүн агуу зүйлд голдуу чадваргүй байдаг.
  • Хүний сайн талыг түүний сайн чанараар нь бус, харин тэр яаж сайн чанараа ашиглаж байгаагаар нь цэгнэх ёстой.
  • Бид өөрсдөө дутагдалгүй ариухан байсан бол бусдын дутагдлыг олж харах тийм ч таатай байхгүй байх байсан.
  • Ам хэлээрээ бус ажил үйлсээрээ шамд.
  • Зөрүүд зан - Тэнэгүүдийн хаяг.
  • Залуур хатуу чанга гарт байвал завь ямар ч ширүүн салхийг тэснэ.
  • Махран зүтгэх нь амжилтын нөхөр, сүүдэр.
  • Уулыг чулуу, хүнийг толгой чимнэ.
  • Хүний чаддаг бүх зүйл ердөө л тэвчээр, цаг хугацааны нийлэмж юм.         Бальзак
  • Хэн ч чамайг гомдоогоогүй мэт бусдыг хүндэл.
    Хэн ч чамайг хараагүй байна гэж бодоод бүжиглэ.
    Хэн ч чамайг сонсоогүй мэт дуул.
  • Томоохон амжилт нь урьдчилан төлөвлөж бодсон олон жижиг зүйлээс бүрддэг.
  • Хэрэв чи хангалттай гэлгүйгээр улам ихийг мэдэхгүй байвал хэзээ ч хангаттай мэдлэгтэй болохгүй.                     У. Блэйк
  • Гавьяа гэдэг бол өндөр зорилгод тэмүүлсний шан мөн.            Фирдоуси
  • Чи мэдлэгийн ачаар л маш их зоригтой, ажил үйлс бүртээ төгс төгөлдөр байх болно.                                  А. Дюрер
  • Хүний чин зорилго амьд явахдаа бус, амьдрахдаа буй.                Жек Лондон
  • Урлаг - Бодит байдлыг дүрслэн, угтаа цоо шинээр бүтээсэн ертөнц мөн.                                                               В. Г. Белинский
  • Хамгийн эрхэм дээд гавьяа гэж хүмүүс олон гэрчийн нүдэн дээр л хийж зүрхэлдэг зүйлийг ганцаархнаа байхдаа бүтээхийн хэлнэ.                Ларошфуко
  • Өөдгүй хүмүүстэй тулалдахдаа тэдэнд ухрах зай үлдээ. Тэдэнд өршөөлгүй хандах нь хулганы нүхийг бөглөхтэй ижил. Бүгчимдэж амь нь тэмцсэн хулганууд эргэн тойрноо аймшигтай сүйтгэдэг.                  Хун Ци Чен
  • Ганц ганцаар хийж хүчрэхгүй зүйлийг хүмүүс хамтдаа бүтээж чаддаг. Хүч ухаанаа нэгтгэчих юм бол тэд бараг л бүхнийг чадагчид болно.                  Даниэл Уибстер
  • Хичнээн хүсээд ч чи өөрийхөө амьдралыг хүн төрөлхтнөөс тусгаарлаж чадахгүй. Чи түүний дотор, түүний тулд амьдрч яваа. Нэг гар нөгөө гартаал, нэг хөл нөгөө хөлдөө, толгой эрүүндээ тус дэм болдог шиг хүн хүндээ тус болж явахын тулд төрдөг юм.                                         Марк Аврелий
  • Аугаа ихэд тэмүүлэгчид ихэнхдээ муу хүмүүс байдаг. Өөдгүй байх нь өөрөө өөрийгөө тэвчих цорын ганц арга юм.                         Ницше
  • Хэний зүрх олны төлөө цохилно, тэр үнэхээр агуу.                           Ромен Роллан
  • Найз нөхөд маань биднии сайн талыг үнэлэхийн зэрэгцээ дутагдлуудыг маань анзаараад байх юм бол бид тэдний тухайд сэтгэл дундуур болчихдоог.                     ВоверангӨөрийхөө тухай хэзээ ч муугаар битгий ярь, найз нөхөд чинь чамайг хангалттай муулж байгаа.                                      Шарль Талейран
  • Амьдралыхаа замд нэг ч болов шинэ хүмүүстэй танилцаж байхгүй бол тун мөдхөн ганцаархнаа хоцорно.                          Самуэль Жонсон
  • Хүний сэтгэл үхэх хүртлээ хөгждөг.                Гиппоркрат
  • Байгалиас заяасан үлэмж их авьяастай хүнийг боловсролтой гэдэггүй. Харин мэдэж байгаа бүхнээ ухаалаг, зөв, байж болох хамгийн их ашиг тустайгаар бүтээж байгаа, өөрийх нь мэдлэгт юу дутуу байгааг харж чаддаг хүнийг боловсролтой хүн гэнэ.                                            Иохим Рахэл
  • Тогтсон үзэлгүй бол хамгийн зоригтой хүн ч хулчгар болж хувирдаг.                                                                      Эжин Делакруа
  • Нэгэнт хэлэгдсэн үгийг тухайн байдалд нийцүүлэхээс цоо шинэ зүйл хэлэх нь амархан.                                              Воверанг
  • Өөрийн гэсэн үзэл бодолтой байхаас илүү тэр бодлоо бусдад хүргэхэд илүү ухаан шаардагддаг.                          Клод Гелвеций
  • Машины талаар юу ч мэдэхгүй хүн л шалтгаангүйгээр оролдоно. Оюун ухааны талаар ямар ч ойлголтгүй хүн л нэгэнт тогтсон, маргашгүй үндсүүдийн үл тоомсорлох мөртлөө бясалгах гэж санаархана.                Гилберт Честертон
  • Бидний мэдэх зүйл маань хязгаартай, харийн мэдэхгүй зүйл маань хязгааргүй.   /Пьер Лаплас/
  • Үг цөөн байх тусам жинтэй байдаг.               У. Шекспир
  • Хэрэв сул талаа мэдэж байвал тэд бидэнд гай тарьдаггүй.                 Лихтенбург
  • Өөрийг чинь магтаж, өрөөл бусдыг муулагчдыг бүү сонс.           Л. Толстой
  • Гарах гарцгүй манан гэж үгүй. Хамгийг гол нь биеэ захирч урагш алх.   /Жан дэ Лабрюер/
  • Бага мэддэгээ ухаарахы тулд маш их суралцах хэрэгтэй.         /Монтень/
  • Бэрхшээл зарим хүмүүсийн нурууг авч, зарим хүмүүсийг ялан дийлэгч болгодог.
                                                                     /Полибиус/
  • Аймхай хүний сэтгэлд жаргалын зай байдаггүй.                 Сервантес
  • Гоо үзэсгэлэн шүүдэр мэт богино настай.                 Чарьз Швад
  • Сагсуу ойворгон хүн муу хүнээс ч долоон дор. Муу хүн дайснууд руугаа халддаг бол сагсуу хүн дайсандаа ч, нөхөддөө ч хор учруулдаг.        Жозеф Аддисон
  • Хүн өөрийгөө хэрхэн үнэлж цэгнэнэ. Түүний үнэ цэнэ нь яг тийм байдаг./Франсуа Рабле/
  • Хорвоо дэлхий сайн хүмүүсээр дүүрэн. Гэвч үүнийг чи зовлонд учирч байж л анзаарна. Энэ бол амьдралын хүнд хэцүү мөчүүдийн хариуд авч буй нэг ёсны тэтгэлэг юм.    Л. Толстой
  • Хэн нэгэн тодорхой байх гэж оролдохдоо хэтэрхий зөрүүд байх хэрэггүй. Хамгийн чухал зүйл бол гадаад байдал биш, чин сэтгэл.                     Сума Чин Хай
  • Чи амьдралын туршлага суусан бол цаг зав чинь урлагт зориулагдана. Харин туршлага суугаагүй бол аар саархан тохиолдлууд дунд л өнгөрнө.              Платон
  • Танигдаагүй нууцлаг зүйлстийг эрж хайж байх явцдаа бид "Нэгэнт мэдэхгүй байгаа зүйлийг хайх шаардлагагүй, хайгаад ч яах юм бэ" гэж бодож байгаа хүмүүсээс зоригтой, бүтээлч болдог.                            Платон
  • Ямар ч ажилд сайхан муухай гэж байдаггүй. Тухайн ажил сайн, зөв хийгдэж байвал тэр сайхан болно.                     Платон
  • Эд хөрөнгө, алдар хүнд гэдэг хүнд ямар ч сайн чанар нэмдэггүй.            Сократ
  • Залуу хүмүүс өдөр бүр толинд харж байх ёстой. Сайхан харагдаж байгаа бол тэр гоо сайхнаа илүү явдлаар гутаахгүйг хичээ. Царай муутай харагдаж байгаа байвал тэр үзэмж дорой байдлаа зөв хүмүүжлээр засч чимэх хэрэгтэй.            Сократ
  • Хэдийгээр бүх юм аар саархнаас эхэлдэг боловч юмыг зөв эхэлнэ гэдэг яавч аар саар ажил биш.                  Сократ
  • Өөдрөг үзэлтнүүд онгоц хийдэг бол гутранги үзэлтнүүд шүхэр хийдэг.     Фортен
  • Хорвоо ертөнцийн захирахаасаа өмнө өөрийгөөр захирч сур.           Сан Мён Мүүн
  • Ялагдал чухал биш, ялагдаад сэргэж босох нь чухал.    Винс Ломбарди
  • Өдөр тутмын хөдөлмөрт дассан хүмүүс хичнээн сул дорой, өтөл хөгшин байсан ч ажил хийж сураагүй, хүч чадалтай залуусаас илүү амьдрах чадвар сайтай.         Гиппократ
  • Атаархал үргэлж сэтгэлийг дундуур байлгадаг. Өөрсдийн чинь бүтэлгүйтэл, бусдын амжилт та бүхний шаналан, зовлон.    Аль Фараже
  • Агуу их хэрэг ам тангараггүйгээр л бүтдэг.                   Пифагор
  • Уран сэтгэмж мэдлэгээс чухал.                  Алберт Эйнштейн
  • Бид өөрсдийн ихэнх алдааг бусад хүмүүс хийж буй үед таниж мэддэг бөгөөд сая тэр үед л тэдгээр алдааг хаяж орхидог юм.                           Карл Гутикоо
  • Сониуч биш хүн юу ч сурч мэдэхгүй.             Гёте
  • Хялбархан эхлэлийг бодвол хэцүү эхлэл арав дахин буян болдог.        Зигмунд Графф
  • Ихэнх хүмүүс ямар нэгэн асуудлыг барьж авахаасаа илүү түүний талаар ярихад их цаг зарцуулдаг.               Генри Форд
  • Хүн өөрийн авьяас чадлаар амьдардаг. Тэрбээр олон, маш олон янзын хүчийг эзэмшдэг. Эдгээр хүчийг ихэнх нөхцөлд огт дайчилдаггүй.             Дейл Карнеги
  • Залхуу хүн муухай үнэртэй ялзмаг ялгаруулдаг намгийн хөшүүн устай ав адилхан.                                                            М. Ломоносов
  • “Та хамгийн их үзэн яддаг хүнээсээ хэр хол байна, төдий чинээ Ертөнцийн Эзэнээс хол байна.”                  Aраб зүйр үг
  • “Хөршөө хайлах уу, үгүй юу?” гэж толгой гашиглан цаг үрэх хэрэггүй. Хайрладаг юм шиг л бай. Тэгвэл та агуу их нууцсаас тайлах болно. Та хүнийг хайрладаг юм шиг байвал удахгүй бусдыг жинхэнээсээ хайрладаг болно.”             К.С. Лүис
  • “Ертөнцийн Эзэнийг үг хэлэх болгонд Мөнхийн жаргалт Улс энэ дэлхийд хүрч хил хязгаараа тэлдэг. Харин би Ертөнцийн Эзэн рүү хандан тусламж гуйх тусмаа өөрийн боломжийн уйтан хязгаарыг давдаг.”         Ханна Ааренс
  • Эрх чөлөө гэдэг хүссэн бүхнээ хийж чаддагт биш, харин хүсээгүй зүйлээ хийх албагүйд оршдог.”    Жан-Жак Рүссо (Франц гүн ухаантан, зохиолч, 1712-1778)
  • “Өөртөө ямар ч ашиггүй, дорой хүнд хэрхэн хандснаас хүний мөс чанар андашгүй байдаг.”                 Зохиогч нь тодорхой бус
  • “Мэддэг бүхнээ амнаасаа бүү гарга. Харин амнаасаа гаргах бүхнээ мэдэж бай!
                                   Матиас Клаудиус (Германы яруу найрагч, 1740-1815)
  • “Жаргал эдэлнэ гэдэг аугаа их хувь ерөөл. Харин бусдад жаргал эдлүүлэх боломж нь тэр хүвь ерөөлөөс ч илүү агуу юм.”                                                                            Френсис Бэкон (англи улс төрч, гүн ухаантан, 1561-1626)
  • “Сэтгэлээ дэлгээд ярьчих найз нөхөдгүй хүн зүрхээ урж иддэг.”
    Френсис Бэкон (англи улс төрч, гүн ухаантан, 1561-1626)
  • Арслан мэт ноёдыг барс мэт түшмэл дагах, барс мэт ноёдыг ирвэс мэт түшмэл дагах, ирвэс мэт ноёдыг чоно мэт түшмэд дагах, чоно мэт ноёдыг үнэг мэт түшмэл дагах.
    Оюунтүлхүүр
  • Тэнэг хүн дутагдлаа зөв болгох гэж ажилладаг бол, цэцэн хүн дутагдлаа засах гэж ажилладаг.
    Л.Түдэв
  • Хэдийгээр ичимхий зангаас тэнэг байдал бишгүй гардаг ч тэнэгүүд хэзээ ч ичдэггүй юм байна.
    Үнэн үг
  • Ер нь өнгөрснөө ихээхэн дурсдаг хүн залхуучуудын эгнээнд хамаарагддаг.
    Д.Баяндалай
  • Хоёр сэтгэлт эрийг эр бус, эм гэлтэй
    Нэгэн сэтгэлт эрийг эр бус эрдэнэ гэлтэй
    Алтан товч
  • Эрдэм номыг сур ах дүү нар минь
    Эрх биш нэгийг оролдоод эхэл
    Эхэлсэн тэр нэг зүйлээ
    Эцэст нь хүртэл оролдоод үз.
    Д.Нацагдорж
  • Монгол гэдэг нэр бидний төрсөн заяа, амьдын гавьяа, бидний өмч, бидний хувь тавилан.
    Ц.Мухар
  • Хараалыг инээмсэглэлээр хариулж, уужуу сэтгэлээр эмчилнэ.
    Д.Баяндалай
  • Бодисын дотор хүний бие юутай гайхамшиг
    Бодол мэргэн ухаан гүн, эрдэм төгөлдөр юутай сонин.
    Хүний дотор баясгалантай бол юутай сайхан
    Хүний дотор зовлонгүй бол юугай сайхан.
    Д.Нацагдорж
  • Сайхан санаа гэдэг бусдын сайхан санааны үргэлжлэл байдаг.
    Ц.Баатархүү
  • Ямар нэгэн ажлыг хийхэд ухаан дутна уу л гэхээс илүүднэ гэж огт үгүй.
    Д.Баяндалай
  • Өвчин бага боловч үхлийн шалтгаан
    Будаг бага боловч өнгө урвуулахын шалтгаан
    Д.Равжаа
  • Хэрүүл шуугиантай орчноос буян заяа зугтдаг
    Д.Цэдэнгухаа
  • Таны аз жаргал цэвэр ариун, уураг тархи гэгээн тунгалаг, ухамсарлах сэтгэл үнэнч шударга, бие махбодь эрүүл саруул болж төлөвшихөд номын өглөгч чанар оршино.
    Д.Баяндалай
  • Бие нь хүрэлцэж хиртэнэ
    Хэл нь сонсож бохирдоно,
    Сэтгэл нь бодолхийлж гутна.
    Д.Баяндалай
  • Дарга ажлаа удирдан залдаг бол удирдагч тэднийг дасгалжуулдаг.
    Дарга эрх мэдэлд түшиглэдэг бол удирдагч сайн өсөлтөд тулгуурлана.
    Дарга айдас төрүүлдэг бол удирдагч бүтээлч байдлыг урамшуулдаг.
    Дарга би гэдэг бол удирдагч бид гэдэг.
    Амьдралаас ургасан үг
  • Зөвхөн ухаантай эхнэрүүд л хэзээ, хаана, ямар үед, юу гэж хэлэхээ мэддэг.
    Монгол үг
  • Ямар хүмүүжилтэй хүн байна тийм нөхөрлөл, нийгэмшлийн хэм хэмжээг тогтооно гэсэн үг юм.
    Д.Баяндалай
  • Гадаад үгээр гангарагчид төрөлх хэлээ мөхөөнө
    Гадна биеэрээ гангарагсад үр угсаагаа мөхөөнө.
    Л.Түдэв
  • Ус хэдий тунгалаг боловч хөлдөхөөрөө мөс болдог
    Ухаан хэдий сэргэлэн боловч уурлахаараа мунхаг болдог.
    Д.Нацагдорж
  • Хүн эхээс мэндлэхдээ гараа атгаж төрдөг, энэ дэлхийг орхиж явахдаа гараа дэлгэж оддог.
    Д.Баяндалай
  • Багш өнгөрснийг таньж, одоог мэдэрч, ирээдүйг таамаглах амьд төхөөрөмж юм.
    Д.Баяндалай
  • Нөхөргүй бүсгүй цэцэг шиг хатна, эхнэргүй эр элс шиг нурна.
    Б.Гэрэл
  • Зүүдэлж олбол үрэгддэг
    Зүдэрч олбол үрждэг
  • Амьдрал бол боломж, түүнийг бүү алд.
    Амьдрал бол гоо сайхан, түүнийг бишир.
    Амьдрал бол мөрөөдөл, түүнийг биелүүл.
    Амьдрал бол хайр, тиймээс хайрла.
  • Амьдрал бол зовлон, түүнийг даван туул.
    Амьдрал бол оньсого, түүнийг таа.
    Амьдрал бол амьдрал, түүнийг авар.
    Амьдрал бол аз жаргал, түүнийг өөрөө бүтээ
    Амьдралаас ургасан үг.
  • Эх нутгийнхаа хөрсөн дээр хүн хоёр хөлөөрөө бат зогсох
    ёстой, гэхдээ нүд нь бүх дэлхийг харж байвал зохино-Жорж Сантаяна 
  • Хүн хүнийхээ төлөө хүчин зүтгэдэггүй. Хүн мөнгөний төлөө
    л хүчин зүтгэдэг-Энэтхэг сургааль
  • Эцэг эхээ хайрлах нь бүхий л сайн сайхны үндэс-Цицерон
  • Бага юмтай хvн ядуу биш, харин их юм хvсдэг хvн ядуу-Англи сургааль
  • Цаг хугацаа єнгєрч хэлсэн vг vлдэнэ-Л.Н.Толстой
  • Хvн ямар ирээдvйг мєрєєдєж байна,тvvнд тийм л ирээдvй байдаг -Франсуа Миттеран
  • Амжилтанд хvрэхийн тулд зорилгоо хvрч болох хэмжээнээс
    хэд дахин єндєрт тавь-М.Планк
  • Амьдрал бол уул юм, бид удаан өгсөж түргэн урууддаг-Мопассан
  • Ямраар дурсагдахыг хүснэ, яг түүн шигээ амьдар.
  • Үзэл санааны төлөө үхсэн хэн ч болов дэмий үхдэггүй. Дуугүй хүлээн зөвшөөрдөг.
                                     Андре 
  • Хүнийг мэдье гэвэл зан аашийг нь үз.
  • Хүүхдийг мэдье гэвэл тоглоомыг нь үз.
  • Сонсох урлаг сайн ярих урлагтай бараг эн тэнцдэг.
    П.Буаст 
  • Үг зүрхнээс гарч, зүрхэнд тусна.          Низами 
  • Уулзсан хүнийхээ ухаанд нь тааруулж ярь.         Саади 
  • Сайхан сэтгэл бол хэлгүй хүмүүс ярьж чаддаг, дүлий хүмүүс сонсож чаддаг хэл билээ.                   Кристиан Боуви 
  • Хэл бол цахиур, үг бол оч юм. Нийлээд түймэр асааж мэднэ. Болгоомжтой ярьцгааж бай, та минь.                Э.М.Капиев 
  • Суут хүн гагцхүү эрх чөлөөний агаар дунд л уужим амьсгалж чадна.    Жон Милль 
  • Бусдад хэлэхийн өмнө тэр үгээ өөртөө хэлээд үз.        Сенека
  • Сургаал үг хатууч бол нянтай өвчинд догшин эм мэт.
    Д. Равжаа
  • Бүх хүнтэй эелдэг бай, олон хүнтэй эвсэг бай. Харин цөөн хүнтэй л илэн далангүй бай. Франклин
  • Хүний юм болгон нь нүүр царай, өмссөн хувцас, дотоод санаа сэтгэл нь цөм гоо сайхан байх ёстой.        Ф.Энгельс
  • Эр зориг хувь заяаны цохиолтыг юу ч биш болгодог     Эдисон
  • Бардамнал бол дорой хүмүүсийн тайвширал         Стефан Цвеиг
  • Өөр бусдыг хүн гэж үздэг болсон тэр цагаасаа л чи өөр хүн болж эхэлнэ  Гетё
  • Урам хугарна гэдэг сул доройн шинж. Урам зориггүй, итгэл алдарсан хүмүүст бүү итгэ. Тэд ихэвчлэн чадал мөхөс хүмүүс байдаг.    Густав Флобэр
  • "Би сэтгэж байна, тэгэхээр би оршиж байна." - Декарт
  • "Алга ташуулах гэж бvv улайр, гол нь хvлээн зєвшєєрєгдєх." - Монтескью

    "Бухал манасан нохой шиг." - М.Фрадков
  • "ямар ард тvмэн байна, тиим л тєр байдаг" - Достоевский
  • Ямар vг хэлнэ хариуд нь тийм л vг сонсоно -- Хомер
  • Хэн ч цаг vргэлж ухаантай байж чаддагvй -- Плиний
  • Хамгийн чухал нь хvнийг сэтгэн бодоход сургах -- Бертольд Брехт
  • Аймхай хvний сэтгэлд жаргалын зай байдаггvй -- Сервантес
  • Хямгач хvн хамгаас баян, харамч хvн бvхнээс ядуу -- Шамфор
  • Мєнгє бvхнийг хєдєлгєх чадалтай гэж vздэг хvмvvс л мєнгєний тєлєє юуг ч хийх чадалтай байдаг -- Пьер Буаст
  • Хамгийн инээдтэй хvсэл бол хvн бvрт таалагдах хvсэл -- Гёте
  • Зvрх толботсоноос нvvр улайсан нь дээр – Сервантес
  • Хүмүүсийг араасаа дагуулахыг хүсч байвал, өөрөө тэдний араас дага. Лаоз
  • Аливаа юмны эхлэл гэдэг уг ажлын тэн хагас гэсэн үг. Пифагор
  • Нөхөрлөл үгүй бол хүмүүсийн хоорондын ямар ч харьцаа үнэ цэнэгүй болдог. Сократ
  • Олон үгийг тэвчиж ончтой зөв ярьж бай.  Демокрит
  • Эн түрүүнд сайн ёс заншилд, дараа нь ухаан билигт суралц. Юу гэвэл эхнийхийг суралгүйгээр дараачийнхийг нь сурна гэдэг хэцүү.   Сенека
  • Оюуны хүч үнэнийг танин мэдлээ гээд хэзээ ч саарч зогсдоггүй харин ч цаг ямагт урагш ахиж танигдаж мэдэгдээгүй шинэ үнэний зүг жолоо залдаг. Бруно
  • Ном надад хаан ширээнээс ч илүү үнэтэй.  У.Шекспир
  • Уншсанаар хүн юмсыг мэдэж авдаг, ярилцсанаар гүйлгээ ухаан суудаг, бичиж дадсанаар алдаа гаргахаа больдог.  Ф.Бэкон
  • Хүмүүсийн үйлдэл бол тэдний санааг хамгийн сайн орчуулагч Ж.Локк
  • Хүн идсэнээрээ бус боловсруулснаараа амьд явдаг. Энэ байдал нь оюун ухаанд ч нэгэн адил хамаарагдана.  Б.Франклин
  • Алгуурлах нь заримдаа үхэлтэй адил М.В.Ломоносов
  • Ая тухтай хангалуун тансаг байдалд дурлана гэдэг амьдралд тохиолдох, хүний хамгийн муу шинж.  И.Кант
  • Их баяр баясгалан гагцхүү их хөдөлмөр зүтгэлээр олдоно.  Гёте
  • Хүн зорилго нь өсөхийн хэрээр өсөж байдаг.   И.Ф.Шиллер
  • Гэгээрч боловсорсон ард түмний жинхэнэ эр зориг эх орныхоо тусын тулд амиа өргөхөд бэлэн байхад оршдог  Г.Гегель
  • Хаана үнэн шударгыг хавчиж хяхаж байна, тэр бүхэнд үнэнийг хамгаал.  Р.Эмерсон
  • Хувиа бодох үзлээ хая, хар толгойгоо хаацайлсан санааг хөл доороо няц гишгэ, бусдын аз жаргалын төлөө амьсгалж, төрөлх орныхоо төлөө, хүн төрөлхтний тусын тулд бүхнээ зориулахтун. В.Г.Белинский
  • Туйлын зорилго гэгч зам заагч од мөн. Тийм одгүй бол барьсан чиггүй, тийм чиггүй бол амьдралгүй. Л.Н.Толстой
  • Чамд хүртэшгүй зүйлд ямагт дурлахын төлөө амьдрах хэрэгтэй. Ингэснээр хүн өөрийг нь дээш татаад байгаа зүйлээсээ өндөр болдог.   М.Горький
  •  Хvмvvс маш их хvсэж байгаа юмандаа амархан итгэдэг – Вольтер

No comments: