Tuesday, February 28, 2012

афоризм 20


Найздаа 2010.7.26
Хөгжим тоглохдоо үнэхээр авьяастай
Хүмүүстэй харьцахдаа эелдэг зөөлөн
Хүн бүхний анхаарлыг татхымаа
Хөөрхөн найз минь сайн уу??
Намайг баярлуулдаг найздаа азжаргал хүсье
Нарт ертөнцөд өөдрөг байна шүү
Насан турдаа найзлана тиймээ
Нандигнан бичсэн үгс биелэнээ
Найзынхаа өгсөн цэцгийн үрийг шэнийн 15нд тарьсан
Нар хур бүх зүйл тэгш байж сайхан ургасан
Сэтгэл нь зөв болохоор гоё ургана гэж байсан уу
Сайн ургасан сэтгэл нь зөв өө аргагүй
Англи дууны үгийг мэдэхгүй устгаад
Анзаарсан ч юмгүй хэнэггүйгээр хашаа гэж ярин
Инээмсэглээрэй гэхэд нь шүдээ том гээч гарган инээнэ
Инээдтэй юм ихээ, энэ гоё дурсамж 
Хоёул хамт хичээлээ уншсан үеийг эргэж нэг санаарай
Хожим хойно ярих дурсамжаа санаж нэг бичээрэй
Хамт залбирч байсан гандангаа дандаа бодож байгаарай
Хүсэл маань биелсэн тэр өдрийг хэзээд бүү мартаарай
Харин найзынхаа өгсөн зүрхийг хамгийн их хайрлаарай.
Намайг чи их том хүн болгон төсөөлжээ би баярлалаа
Нар гэрэлтсэн орчлонд гэгээ цацруулж яваарай миний найз
Найз нь чамаас суралцдаг зүйл их шүү!!!!

А.Эйнштэйнээс сурах гайхамшигт 10 хичээл

1.Сониучзандаа хөтлөгд
“Надад ямар нэг онцгой чадвар байхгүй дээ. Би зөвхөн туйлын сониуч зантай л хүн.” Ямар зүйл чиний хорхойг хүргэж, сониуч занг чинь өдөөдөг вэ? Тэр л сонирхсон зүйлдээ үнэн сэтгэлээ зориулах хэрэгтэй. Тэр л сонирхож буй зүйлээ алдалгүй гүйцэж барих чинь чиний амжилтын нууц юм шүү дээ.
2. Цөхрөшгүй зан гэдэг бол үнэлж баршгүй эрдэнэ
“Би тийм сод ухаантай биш, би зөвхөн тулгарсан асуудлуудад илүү удаан хугацаа зарцуулдгаараа л танаас ялгарах байх. Яст мэлхий цөхрөлтгүй мөлхсөөр байгаад барианд ордог шүү дээ. Та харин тэсвэртэйгээр бүхнийг давж, зорьсон зогсоолдоо хүрч чаддаг уу? Шуудангийн маркийг бодоод үздээ. Түүний үнэ цэн нь дугтуйн дээр наасан үеэс эхлэн зорьсон газраа очин захидлыг задлах хүртэл байдаг. Шуудангийн марк шиг байцгаая, эхэлсэн уралдаанаа заавал дуусгая!
3. Одоо цагт анхаарлаа хандуул
“Үзэсгэлэнт бүсгүйг үнсэж байхдаа ч алдаа гаргалгүй жолоо барьж буй залуу бол, үнэндээ үнсэлтэнд тэгтлээ анхаарал хандуулаагүй л гэсэн үг.” Чи юуг ч хийж болно, харин бүгдийг хийж чадахгүй. Одоо цагтаа л бүх анхаарлаа төвлөрүүл. Яг одоо хийж буй зүйлдээ л бүх ухаанаа дайчил. Ухаанаа төвлөрүүлэх эсэхээс л амжилт, алдаа хоёрын ялгаа гардаг даа.
4. Төсөөлөл хамгийн хүчтэй
“Төсөөлөл дотор бүгд бий. Энэ бол ирээдүйн одоо цаг юм. Төсөөлөл бол мэдлэгээс ч илүү чухал шүү". Та төсөөлөлдөө хэр их автдаг вэ? Эйнштэйн төсөөлөл бол мэдлэгээс ч чухал гэж хэлсэн байна. Оюун ухааны мөн чанар нь хэр их зүйл мэддэгээс бус, харин хэрхэн амжилттай төсөөлж чаддагаас л хамаардаг гэж Эйнштэйн мөн хэлсэн байна. Тиймээс төсөөллийн булчингаа хөгжүүлцгээе!
5. Алдаа гарга
“Хэзээ ч алдаа гаргаж үзээгүй хүн бол хэзээ ч шинэ зүйл туршиж үзээгүй гэсэн үг.”
Алдаа гаргахаас хэзээ ч бүү ай. Алдаа гэдэг бол хараахан уналт, бүтэлгүйтэл биш. Алдаанууд чинь чамайг илүү ухаажуулж, илүү сайжруулж байдаг. Ямар нэгэн том амжилтанд хүрэхийн тулд хүмүүс доод тал нь гурван удаа алдаа гаргадаг гэнэ.
6. Одоо цагт амьдар
“Би хэзээ ч ирээдүйн тухай боддоггүй. Тэртээ тэргүй тэр удахгүй л хүрээд ирнэ шүүдээ.” Чиний ирээдүйн эхлэх цэг бол яг одоо чиний байгаа “одоо цаг” чинь шүүдээ. Одоо цагийг өчигдөр юмуу маргаашаар сольж чадахгүй. Тэгэхээр бүхий л бодол санаагаа одоо цагт төвлөрүүлэх нь хамгийн чухал. Энэ бол бодитоор оршиж буй цорын ганц эд зүйл, цорын ганц цаг хугацаа.
7. Үнэ цэнийг бүтээ
“Хичээл зүтгэл чинь амжилт авчирснаас үнэт зүйл үлдээх нь илүү чухал.”
Зөвхөн амжилт, нэр алдрын төлөө цагаа бүү үр. Үүний оронд үнэт зүйл бүтээхэд цагаа зарцуул. Хэрэв чи үнэ цэнэтэй нэгэн болчихвол, амжилт араас нь хүрээд л ирнэ. Өөрт байгаа авьяас давуу талаа олох хэрэгтэй. Дараагаар нь эдгээр давуу талуудаа бусдад хэрэг болохуйцаар хэрхэн ашиглах талаар суралц.
8. Өөр үр дүн үзнэ гэж бүү найд
“Нэг зүйлийг дахин дахин хийж өөр өөр үр дүнд хүрэхээр оролдох нь жинхэнэ тэнэглэл.” Чи нэг л зүйлийг өдөр бүр хийснээр өөр үр дүнд хүрч чадахгүй. Тогтсон ажлын хуваариар өдөр бүр нэг л зүйлээ хийдэг хүн гэнэт өөр үр дүн үзнэ гэж байх уу? Хэрэв амьдралаа өөрчлье гэж бодож байгаа бол чи өөрөө өөрчлөгдөх ёстой. Чиний бодох өнцөг, ажиллах өнцөг өөрчлөгдөж байж л амьдрал чинь өөрчлөгдөнө.
9. Мэдлэг бол туршлагаас ирдэг
“Мэдээлэл бол хараахан мэдлэг биш. Мэдлэгийн цорын ганц эх үүсвэр нь туршлага л байдаг.” Мэдлэг бол туршлагаас л ирдэг. Ямар нэг асуудлын талаар чи хэн нэгэнтэй хэлэлцэж болно л доо, гэхдээ тэрхүү хэлэлцүүлэг нь зөвхөн онолын талын ойлголт л өгнө. Тухайн асуудлыг “мэдье” гэж бодож байгаа бол туршлага хуримтлуулах хэрэгтэй. Олон тодорхойгүй мэдээлэл дунд хайран цагаа үрэх хэрэггүй. Газар дээр нь очиж танилцаад, ажиллах хэрэгтэй. Ингэснээр чи маш үнэ цэнэтэй мэдлэгтэй болоод авлаа гэсэн үг.
10. Дүрмийг нь сур, тэгээд илүү сайн тогло
“Чи тоглоомын дүрмийг л сурах хэрэгтэй. Дараагаар нь чи хэнээс илүү тоглох хэрэгтэй”. Бүх зүйлсийг хураангуйлаад чиний хийх ёстой хоёрхон зүйл байна гээд төсөөлье. Тэгвэл хамгийн эхний зүйл нь чи тоглох гэж буй тоглоомынхоо дүрмийг сайн сурах хэрэгтэй. Энэ хамгийн чухал. Дараагаар нь харин хэнээс ч илүү тоглохыг чармайх хэрэгтэй. Хэрэв чи хоёуланг нь хийж чадвал, амжилт чинийх!

Харьяат улс орны эзэд уурлавч
Хатуу ширүүн загналгүй зөөлнөөр эвлэтүгэй
Халгаат газар халтирч унасан хүн
Харин тэр газраа түшиж босох хэрэгтэй мэт.

Алимад өөр газар суух бол тэр орныг шинжлэлгүй
Анх урьдын орноо гэнэт орхин бүү үйлд
Алхаж нэгэн хөлөө өргөхөд нөгөө хөлөө гишгэлгүй
Адил хамтад хоёр хөлийг өргөвөл унах мэт бий.

Өөрт хор болох гэмт явдал өчүүхэн боловч
Өнө болтол задгай тавилгүй засаж үйлд
Өчүүхэн сувгаар усны урсгал явсаар
Өнө удвал их гуу гарах мэт болох.

Хэрэгтэй үгийг өгүүлэх цагт хүрвэл
Хэмжээг мэдэж эв зохисоор сайтар өгүүл
Хэдийгээр сайн үг боловч дэмий олдвол
Хэрэггүй юм элбэгдсэн мэт үнэгүй болъюу.

Хүний бүтээж чадах үйлийг захирах буй за
Хүчээр мушгиж, аргагүй юманд бүү зовоо
Хөлгүй усыг тэргээр гатлах аргагүй бөгөөд
Хөдөө талд онгоцоор сэлж үл болох мэт.

Өөр бусад хоёулаа хэзээд дээшлэхийн
Үнэн сайн эрдмийг сурвал мэргэн буй за
Өөдгүй муу эрдмээр хэсэг сайжравч
Өнөд хойд ач үрд хорлох тул сайн биш

Хэдэн мянган сая, живаа сан буй боловч
Хэзээд нэг ч өглөг үл өгөгч
Хариг харамч хүн нь гуйланч юм хэмээн
Хэтэрхий олныг мэдсэн их мэргэд номлодог амой.

Аюулт цөл оронд ганцаар төөрсөн хүн мэт
Аргаа барж зовон энэлэх нүдээр харах цагт
Амраг янагууд нь хагацан ядаж дэмий тойрон суух
Аяа! Тэр цагт буяныг үл үйлдэгчид ихэд энэлнэ за.

Үйлдэх үйлээ дуусгая гэж гуйвч
Үхлийн эзэн хүлээж байх тун үгүй
Үнэхээр бүтээх хэрэгтэй үйл мөн бол
Үтэр яаран шамдаж түргэн үйлдтүгэй.

Үймээнийг тэвчиж аглагт ном хийвэл эрхэм бөгөөд
Үл чадах болбол эрдэмт нөхөртэй ханилтугай
Үлгэрлэвэл хорт могойг эс тэжээвэл сайн бөгөөд
Үнэхээр тэжээвэл тарнийг хичээх хэрэгтэй мэт.

Санаа тогтолгүй элдэвт хүрэгч хүн
Сайтар алгасалгүй ном сурч үл чадах
Самуурлыг тэвчиж амарлингуй суувал
Санаа засарч ном бүтээхэд хялбар.

Хэдийгээр эрдэм суралгүй бясалгасан бясалгал
Хэсэг зуур бүтэвч хойно эвдрэх
Хэр мэт алт мөнгийг сайтар хайлавч
Хэрэв галаас холдуулбал бас хатуу болох мэт.
Эмэгтэй хүний энгэр, эр хүний сэтгэл чанга байх ёстой юм. Хүн хүний өврийг дамжсанаар өрөөлийн зугаа болж муу нэр зүүхийн адил өөрийн гэсэн бодолгүй юм юмыг дагаж хуйсгаснаар бусдын тоглоом болж зусарч зуйрган нэр зүүнэ. Үнэнч эмэгтэй, үзэл бодолдоо тууштай эр хүнд амьдрал ямар ч байсан ар нуруугаа харуулахгүй. Үгүй ядаж өөрөө өөрийгөө толинд хараад сэтгэл хангалуун инээмсэглэх шиг сайхан зүйл хаана байна. А.Арман
Мэргэн үгс
Ямар байхыг хүсч байгаа нь биш, ямар байж чадахгүй байгаа нь л жинхэнэ хүн ...
Сомерсет Моэм

Хүн байна гэдэг бол хариуцлагаа мэдрэхийн нэр. Чамаас болоогүй ядуурал гуйланчлалын төлөөнөө ичихийн нэр. Нөхдийнхөө байгуулсан ялалт бүхнээр бахархахын нэр. Өөрийн тоосгыг өрөхдөө өргөн орчлонг бүтээлцэж байгаагаа ухамсарлахын нэр.
Антуан Сент-Экзюпери

Өөрийн ч, бусдын ч үгэнд бүү итгэ. Өөрийнхөө болоод бусдын үйл хэрэгт л итгэ.
Лев Толстой

Өчүүхэн салхины ч чигийг заадаг хөнгөмсөг дарцагтай адилхан байж яасан ч болохгүй.
Жек Лондон

Хүсэл дууссан газар хүн өөрөө дуусдаг.
Людвиг Фейербах

Хүнд төлөөнөө нь үхэж чадах ямар нэгэн юм үгүй бол тун муу.
Лев Толстой

Бага зүйлд хэтэрхий автсан хүн их зүйл бүтээх чадваргүй болчихдог.
Ларошфуко

Бусармаг явдлыг хараад дуугүй байна гэдэг та түүнд оролцож байна гэсэн үг.
Жан-Жак Руссо

Алсын хараагүй хүмүүс өөрийнх нь мэдлэгийн хүрээнээс хэтэрч гарсан бүхнийг шүүмжлэн буруушаадаг.
Ларошфуко

Сайн бүхний тухай сайхан ярьж чадна гэдэг яг ч сайн хүний шинж биш ээ. Санаа бодлоороо шударга байна гэдэг ажил үйлс нь ч шударга гэсэн үг ч бас биш.
Аристотель

Өөрийн хийж чадах зүйлийг бусдад бүү даатга. Хүн бүхэн үүднийхээ өмнөх талбайг шүүрдчихэж байвал, бүх гудамж цэвэрхэн болно.
Лев Толстой

Би ямар нэгэн онцгой аугаа зүйл бүтээе гэж ер хүсдэггүй. Зүгээр л амьдарч, мөрөөдөж, найдаж, юм бүхэнд амжиж явахыг хүсдэг. Амьдрал богинохон. Түүнийг сайхан өнгөрөөх хэрэгтэй.
Антон Чехов

Ямар нэгэн юмыг аминаасаа илүү хайрлана гэдэг амьдралаа ердийн нэгэн амьдралаас хавьгүй дээгүүр болгож буй хэрэг юм.
Жан Ростан

“Уул өөд авирахдаа бартаатай жимээр нь явах зоригтой бай. Цасан дундуур явахдаа хальтиргаатай гүүрээр гарах зоригтой бай” гэсэн үг бий. Энэ зориг хэмээх үгэнд хамгийн гүн утга багтаж байгаа юм. Хэрэв амьдралын огцом эргэлт, хорвоогийн энхэл донхол дээр эр зориг л дутах юм бол, чи шарилж ургасан нүхэнд шууд унах болно.
Хун Цзычен

Хүний сайн муу зөвхөн хийж байгаа үйлээсээ ч биш, хүсч байгаа зүйлээсээ мөн танигддаг.
Демокрит

Хар амиа хичээгчийн хувьд өнгөрсөн үе нь хоосон зай, одоо цаг нь эзгүй цөл, ирээдүй нь өчүүхэн балай зүйл байдаг.
Софья Сегюр

Өнөөдөр бахархах юмгүй хүн л өчигдрийнхөө гавьяагаар сагсуурдаг.
Цицерон

Мэддэг бүхнээ хамаагүй бурж байгаа хүн мөдхөн мэдэхгүй зүйлийнхээ тухай ч ярих болно.
Фрэнсис Бэкон

Үг гэдэг навч мэт. Дэндүү их навчтай модонд үр жимс тун бага.
Александр Поуп

Нэг удаа худал ярьсан хүн ахин худлаа ярих нь гарцаагүй. Нэг худал үгийг өөр долоон худлаар дэмнэж тогтоодог.
Фридрих Рюккерт

Хараалын үг хэлээд сурчихсан хүн бүхий л насан туршдаа шинээр нэмж юу ч сурдаггүй.
Хуучин гэрээ

Тодорхой зорилгогүй мэргэн ухаан төөрөлдөнө. Хаа сайгүй байна гэдэг нь хаана ч байхгүй гэсэн үг.
Монтень

Бодолгүйгээр суралцагч хүн төөрөгдөлд унана. Суралцахыг хүсэлгүй, эргэцүүлэн бодогч хүн асар их бэрхшээлтэй учирна.
Хун Цзычэн

Хурц хэрнээ уужим өргөн бус ухаан алхам бүртээ л урагш тэмүүлж байдаг. Гэхдээ ер ахидаггүй.
Рабиндранат Таагүр

Их юм уншсан чалчаа хүн бол тэнэг хүмүүсийн хамгийн яршигтай төлөв нь.
Жеймс Тейлор

Мунхаглал өвөрмөц үнэртэй байдаг юм. Үнэн шүү, хүн дуугүй сууж байхад ч гэсэн тэнэг нь мэдэгддэг.
Жюль Ренар

Би нууцыг хадгалж, морь унаж, гүйж, зугаатай түүхийг эвтэйхэн ярьж, хэцүү биш даалгаврыг биелүүлж чадна. Хүн бүхэн л ингэж чаддаг л даа. Гэхдээ миний чармайлт хосгүй.
Шекспир

Ямар нэгэн юм хийе гэвэл өөрийгөө хязгаарлаж чад.
Гёте

Өөрчилж чадахгүй зүйлээ нэр төртэйгээр тэсч өнгөрүүл.
Сенека

Хамгийн аюул осолгүй хөлөг онгоц бол эрэг дээр татаж гаргасан хөлөг онгоц болой.
Анахарсис

Хүн, юмыг мэдэхийн хүсэл нь унтрахад хүн байхаа больдог.
Фритьоф Нансен

Ямар зогсоол руу хөвж яваагаа мэдэхгүй байгаа нөхцөлд бидний дарвуулд ямар ч салхи нэмэр болохгүй.
Сенека

Эцсийн дүнд тохиолдол гэдэг бол бурхан.
Анатоль Франс

Хүн төрөлхтөнд хоёрхон л том нээлт бий: номыг олшруулан түгээх боломжийг олгосон хэвлэх машин, хүнийг ном уншихаас хөндийрүүлсэн зурагт хоёр.
Элгози

Эх орноо байгаагаар нь л харж хүчин зүтгэж чаддаггүй, хүнийг зөвхөн хүн гэдэг утгаар нь л хүндлэн харьцаж чаддаггүй тийм хүн, эх орноо бурхан шүтээн хэмээн зарлаж, сэтгэлээ хөдөлгөхийн тулд элдвийн номлол хашгирч явдаг тийм хүмүүс амин хувийн таашаал онгодоо л хайрладгаас биш, эх орноо хайрладаггүй гэж би үздэг.
Рабиндранат Таагүр

Хүн бүхний дотор ард түмнийх нь бичил хөрөг хадгалаастай.
Гюстав Фрейтаг

Хүн олон юмгүйгээр байж чадна, гагцхүү бусад хүнгүйгээр байх аргагүй.
Людвиг Берне

Хүн нийгэмшиж амьдрахаар л заяагдсан юм. Түүнийг нийгмээс нь салгаад үз, санаа нь төөрөлдөж, зан авир нь харгис болж, сэтгэлд нь хэдэн зуун буруу тачаал төрж, ойворгон бодлууд нь уураг тархины нь хөгжлийг хоосолж, эгээ л цөлийн дундах өнчин харгана мэт болно.
Дидро

Хүн хүмүүсийн дунд л хүн болдог.
Иоханнес Бехер

Хүнийг танихын тулд хайрлах хэрэгтэй.
Людвиг Фейербах

Насан туршид минь надад туйлын хүслэн байсан. Тэр минь хэзээ ч биелэшгүйг ойлгоод би халаглах болсон. Халаглаж гомдоллох тийм сайхан ...
Жон Голсуорси

Эр хүний авьяас эгээ л эм хүний гоо үзэсгэлэн мэт амлалт төдий л зүйл. Жинхэнээсээ аугаа байхын тулд авьяастайгаа эн тэнцэхүйц зүрх сэтгэл, зан араншинтай байх ёстой.
Бальзак

Хүүхдүүдийн зөв хүмүүжлээс ард түмний сайн сайхан хамаардаг.
Локк

Урьдаар зөв хүмүүжлийг ол. Дараа нь мэргэн ухаанд суралц. Эхнийх нь үгүй бол сүүлчийнхэд нь хүрэх хэцүү.
Сенека

Шууд л нэгэн зэрэг бүхнийг хийхийг оролдоно гэдэг юу ч хийхгүй сууна л гэсэн үг.
Лихтенберг

Өчүүхэн хүн маш том ажил сэдэх юм бол, нөгөөхөө өөрийнхөө хэмжээнд очтол нь жижигрүүлж байж л сая дуусдаг.
Наполеон Бонапарт

Хэт яарах нь хэтэрхий алгуурлахын нэгэн адил гунигт төгсгөл рүү хөтөлдөг.
Шекспир

Өдөр бүр биш гэхэд өнжөөд нэг удаа өөрийнхөө дургүй ажлыг биеэ албадан хийж бай. Хэзээ нэгэн цагт хүсээгүй зүйл хүзүүгээр татахад тэр нь чамайг үүрд живүүлчихгүйн тулд тэр шүү дээ.
Уйльям Жеймс

Бага зүйлийг чаддаггүй хүнд томыг чадах боломж заяадаггүй.
Михайл Ломоносов

Хөрөнгө баялаг бол ердөө л хурааж хуримтлуулсан хөдөлмөр шүү дээ. Зарим үед хулгайлсан хөдөлмөр.
Огюст Бланки

Хийж буй ажлаа эрс ондоон ажлаар солиход ямар ч зугаа наргианаас илүү сайхан амралт болдог.
Сенека

Мунхаг хүн бага балчиртаа эцэг эхийнхээ л тухай, залуу насандаа зөвхөн дурлалт хүнээ, өтөлж хөгширсөн хойноо үр хүүхдийнхээ л тухай боддог. Ингээд тэр өөрийнхөө тухай бодож ер амждаггүй.
Эртний Энэтхэгийн цэцэн үг

Илүүдсэн юм бүхэн – дутагдал.
Сенека

Хэрэв чи яарахгүй бол бүх зүйлийг тод зөв харах болно. Яарсан хүн урд ажлаа ухаангүй, сохроор хийдэг.
Тит Ливий

Цаг хугацааны урт богино бидний ойлголтоор л тодорхойлогдоно. Орон зайн хэмжээс бидний ухамсраар л нөхцөлдөнө. Тиймийн учир сүнс тань тайван бол нэгэн өдөр мянган зуунтай тэнцэнэ, өчүүхэн овоохойд бүхий л орчлон ертөнц багтана.
                                                                                            Хун Цзычэн

Маш цөөхөн хүн, тэгэхдээ хамгийн гайхамшигтай хүмүүс л “мэдэхгүй” гэж энгүүхнээр, шууд хэлж чаддаг. Дмитрий Писарев

Миний аяга жижигхэн, гэхдээ би өөрийнхөө аяганаас л ууна. Алфред дө Мюссе

Ойлгомжгүй зүйлийг ойлгож болно гэдэгт итгэлтэй байх ёстой. Тэгэхгүй бол хүн мэдэхгүй зүйлийнхээ учрыг олох гэж эргэцүүлэхээ больчихно. Гёте

Зөвхөн эртний судруудад итгэдэг хүнийг бодвол, зөвхөн өөрийнхөө ухаан бодолд итгэдэг хүн аливааг илүү зөв шүүн цэгнэж чадна. Декарт

Эцсийн дүнд тохиолдол гэдэг бол бурхан. Анатоль Франс

Манай үед хүмүүс дэндүү их юм уншиж байгаа нь мэргэн ухаантай байхад нь саад болж байна. Оскар Уайльд

Санаа дууссан мэт оргүй болох үе хамгийн сод ухаантанд ч тохиолддог. Тийм л цагт ном унших хэрэгтэй. Түүнээс биш, маш хүчирхэг санаа төрөөд оргилж байх үед нь гартаа ном бариад үлдэн хөөнө гэдэг ариун сүнсний эсрэг гэмт хэрэг мөн.Шопенхауэр

Амьдрал дэндүү богинохон, зөв чөлөө маш бага болохоор тэдгээр нандин цагуудаа бид дэмий ном уншин үрж өнгөрөөх ёсгүй. Жон Рескин

Төр улсын амьдрал үертэй төстэй: ямагт урагш тэмүүлж байхдаа л сайхан. Үерийн урсгал зогсохоороо мөс юм уу, намаг болон хувирдаг. Вильгелм Мюллер

Ямар нэгэн заль гаргахаас татгалзаж буй нь хамгийн зальтай улс төрийн бодлого. Дайснаа төөрөгдүүлэхийн тухайд бол, хамаг үнэнээ ярьж байгаа хүнд хамгаас бага итгэдэг гэдгийг туршлага маань баталж байна шүү дээ. Арнольд Руге

Олонхи хүнд таалагдсан л бол, нийгмийн ямар ч үзэл санаа тэнэглэл байж таарна.Шамфор

Цөөнхийн зөв байх тохиолдол бий, олонхи бол харин ямагт алддаг. Генрих Ибсен

Засаг төрийн тогтвортой байдлыг түшмэддээ жил тутам төсөвлөж төлдөг мөнгө нь биш, харин иргэдийнхээ халаасанд жил тутам үлдээдэг тэр мөнгө нь л баталгаажуулдаг. Цетвес

Ганцхан цохилтоор бүхнийг засч номд нь оруулах гэвэл бүгдийг эвдэн бусниулна. Тэвчээргүй хүн үнэний оронд илбэ зэрэглээг бий болгодог. Төөрөгдөл гэдэг чинь цагаас нь эрт нээн харуулсан үнэн юм шүү дээ. Альфонс Ламартин

Ард түмэн мэдэрч байгаа юмаа л ойлгодог. Тэр мэдрэмжийг нь өдөөсөн хүн л тэдний хувьд жинхэнэ уран илтгэгч. Альфонс Ламартин

Ард түмний хэл рүү дайрна гэдэг зүрх рүү нь дайрч буй хэрэг. Хайнрих Лаубе

Зарим үед төр засаг ард түмнийхээ итгэлийг алддаг, харин төр засаг ард түмэнд итгэж байсан түүх хэзээ ч үгүй. Антуан Ривароль

Олон нийт үзэж, сонсох нүд чихтэй. Гэхдээ эргэцүүлэн бодох чадваргүй, бас тун ой муутай. Гёте

Олны дунд биеэ авч явах, эмэгтэй хүнтэй харьцах хоёр ив ижилхэн: тэдний сонсохыг хүссэн зүйлийг нь л ярьж болно. Гёте


Ихэнхи хүмүүсийн шударга ёсыг хайрлах сэтгэл шударга бус явдалд өртөх вий гэсэн айдас л юм шүү дээ. Ларошфуко

Хувьсгалд урт, өргөн гэсэн хоёр л хэмжээс бий, гүн гэсэн ойлголт түүнд үгүй. Энэ л чанараараа тэр хэзээ ч гүйцэд ялдаггүй, ямарваа үр дүн гардаггүй … Василий Розано

Ядуурал аливаа хувьсгалын давших хүчин болдог. Хөрөнгө баялаг хориглох хүч нь байдаг. Альфонс Ламартин

Хүмүүсийг сургаж боловсруулалгүйгээр дайнд илгээнэ гэдэг тэднээс урваж байгаа хэрэг. Күнз

Олон түмний хайр гэдэг араб үлгэрийн тачаангуй шидэт эмийн дурлалтай төстэй. Тэр эмэгтэй гал халуун хүслийнх нь дөч хоног өнгөрмөгц амраглаж байсан эрээ хөсөр хаяад зогсохгүй, нэгэн цагт өөрийг нь маш их дурлуулж байсны хариу болгож аймшигтайгаар тамлан тарчилгадаг. Томас Маколей

Хүнийг анхны харцаар дүгнэж болохгүй. Хүний сайн чанарууд ерөнхийдөө даруу занд хучигдаж, муу талууд нь хуурамч багаар халхлагдсан байдаг. Жан дө Лабрюйер
Хүнийг танихын тулд түүнийг хайрлах хэрэгтэй. Людвиг Фейербах

Эрт цагт хүмүүс өөрийгөө төгөлдөржүүлэх гэж суралцдаг байлаа. Өнөө цагт бусдад гайхуулах гэж л ном үзэх болж. Күнз

Өөдгүй хүмүүстэй тулалдахдаа тэдэнд ухрах зам үлдээ. Тэдэнд өршөөлгүй хандах нь хулганын нүхийг бөглөхтэй ижил: Бүгчимдэж амь нь тэмцсэн хулганууд эргэн тойрноо аймшигтайгаар сүйтгэдэг. Хун Цзычэн

Тайзан дээр нэг нь хаан, нөгөө нь зөвлөх, гурав дахь нь зарч, цэрэг, генерал болж тоглоно… Амьдралд ч мөн ийм л байдаг. Эрх цол, эд хөрөнгийн ялгаа хүн бүхэнд тохирох дүрийг оноодог ч, тэр дүрд дотоод ялгаа нь авцалддаггүй. Хүн бүхний дотор хэрэгцээндээ хөтлөгдсөн нөгөө л ядуу амьтан оршиж байдаг. Шопенхауэр

Хуучин цагт байгаль нь өгөөжтэй орнууд хамгийн баян байлаа. Өнөө үед хүн нь илүү бүтээлч улс орнууд хамгаас баян ажээ. Хенри Бокль

Хамгийн үнэтэй саналууд явган алхахад төрдөг. Гёте

Аль нэгийг нь л сонгох болно: эсвэл амьдрах, эсвэл ярих.
Сартр

Зөвхөн сайн байхыг л хичээгээд, эрс хатуу зан гаргадаггүй төлөв сэтгэлийг ямар сайхан сэтгэл гэх билээ дээ?
Морис Мерло Понти

Боловсруулсан төлөвлөгөөгөө ягштал мөрдөж байгаа хүн юуны өмнө өөрөөсөө ухаан гарахгүй байгааг мэдэрдэг
Ханс Жорж Гадамер

Түүхийн үүднээс сэтгэнэ гэдэг эрин үе бүхний оршин тогтнох эрхийг, тэдгээр эрин зуунууд бас өөртөө зохицсон төгс боловсронгуй цаг үе байсныг хүлээн зөвшөөрнө гэсэн үг.
Бидний санааг илэрхийлж чадах нэг ч үг байхгүй.
Боловсрол хэзээ ч зорилго байж болохгүй.
Зөвхөн тоглогдож байх үедээ л жүжиг оршин байдаг.
Тоглоомд үнэн голоосоо оролцохгүй байх нь тоглоомыг гутааж буй хэрэг.
Ажилдаа дадсан хүн рүү л аз хамгаас түрүүнд ирдэг.
Ямарваа уламжлал зөв тайлбарласны хүчинд л амьдардаг.
Театрт суугаа үзэгч бодит хүмүүсийг л сонсож байна гэж санадаг.
Уншина гэдэг тэмцэхтэй адил хэмжээнд очих нь ч бий.
Бүрэн төгс тэгш эрх, тэнцүү байдал гэдэг бол хоосон зүйл.
Урлагийн бүтээл бүтээгчээсээ түрүүлэн оддог.
Үгс бол яриан доторх тэмдгүүд юм.
Ухамсар бол замын эцэст, ухамсаргүй нь замын эхэнд байна. Ухамсар эгээ л ухамсаргүйн нэгэн адил харанхуй юм.
Төлөвшил гэдэг хүн рүү гаднаас хүрч ирдэг болохоос, дотроос нь түрэн гаргадаггүй юм.
Хүн өөрийгөө л тайзан дээр гаргадаг, өөрөө өөртөө л мөнөөх тайз нь болдог.
Поль Рикёр

Эрхэм дээд үзэл зорилгод зүтгэхгүй л бол амьдрал утгагүй.
Дундаж хүн хэнийг ч өөрөөсөө дээш гаргах дургүй... Өөрөө өөртөө л эзэн байхыг хүсдэг.
Дундаж олон нийт нь дээд давхаргын хүртэх ёстой бүхнээс хүртээд эхлүүт хамгийн тоогүй нь, оюун сэтгэлгээ нь хаагддаг.
Хосе Ортега и Гассет

Хамгийн гол нь ухаалгаар бодож олсон үгсийг биш, хар аяндаа амнаас унах үгсийг л ялгаж сонсох учиртай.
Зигмунд Фройд

Бүх юм хязгаарлагдмал байдал руугаа тэмүүлж байдаг.
Түүх ашиггүй үйл явдал өдүүлдэггүй.
Дотроо бодсон өөрийнхөө “Би”-д ноттой итгэснээр хамаг ажлаа эхэлсэн хүн энэ тойргоосоо хэзээ ч гарч чадахгүй.
Хорвоо ертөнц хүнгүйгээр эхэлсэн, түүнгүйгээр төгсөнө.
Клод Леви-Стросс

Үр дагавраас нь өнөөгийн хүмүүс тэгтлээ айн ширвээдээд буй хөгжил дэвшил гэдэг нь үнэндээ огтоос байхгүй хоосон зүйл, ямар ч дэвшил хийгдээгүй.
Үл гүйцэлдэгч юмс л тайвшруулах увдистай.
Поль Мишель Фюко

Өөрчлөлт бүхэн нүгэл, амгалан тайван л бурхны хишиг гэж Платон бидэнд сургасан билээ.
Анхнаасаа хуучирчихсан төрдөг үнэт чанар гэж бий.
Одоо цаг – давтагдаж байгаа зүйлс, өнгөрсөн цаг давтамж өөрөө, ирээдүй бол үргэлж давтагддаг тэр л зүйл.
Өнгөрсөн, ирээдүй 2 л хүнд зориулагдсан юм. Гагц бурхан л мөнхийн одоо цагт амьдардаг.
Хүн бол далайн давалгаа түрэн гарч ирээд буцахын хооронд тогтсон элсний хэлбэр төдий л юм.
Карл Поппер
Дармапада буюу Бурхан багшийн сургаал
Дармапада бол бурхан багш хүн төрөлдөө гэгээрсний дараа айлдсан сургаалийн түүвэр ...

Бидний юу бодсоны үр дүн нь бидний өнөөгийн байгаа байдал маань юм. Тэр нь бидний бодол дээр үндэслэгдэж, бидний бодлоос бүрддэг. Нүгэл хилэнц үйлдэж, муу үг ярьж байгаа хүнийг шард хөллөсөн тэрэг шараа дагадаг шиг зовлон түгшүүр дагалддаг.

7
Зөвхөн жаргал цэнгэлийн хүсэлд дурладаг, ухаан бодол нь хяналтгүй, хоол унд нь замбараагүй, залхуу хүнийг зулзаган модыг шуурга салхи ховх татан унагахын адил сэтгэлийн шулам эзэлж авна.

19
Бодлогогүй хүн хичнээн маани тарни уншлаа ч түүнийг бүтээгч нь биш, лам хуврагийн буяныг ч хуваалцаж чадахгүй. Харин бусдын үнээ тоолдог үхэрчинтэй адил харагдана.

20
Дээд номыг дагагч нь тун бага ном уншлаа ч гэсэн мунхаг тэнэг, үзэн ядалт, шуналыг орхин чадаад, энэ ертөнцийн юунд ч сэтгэл автахгүй. Зөвхөн жинхэнэ мэдлэг, сэтгэлийн ариуныг олж ертөнцөөс чөлөөлөгдөж чадсан хүн л үнэхээр хуврагын буяныг хуваалцана.

43
Буруу жолоодсон ухаан өөрийн биенд үзэн ядагчид бие биенээ, дайсан нь дайснаа хорлодгоос ч илүү хор хөнөөл учруулна.

49
Зөгий цэцгийг хөндөж гэмтээлгүй, өнгө үнэрийг арилгалгүй бал шимийг нь цуглуулдаг шиг ухаантан даяанч өөрийн хүрээнд амар жимэр амьдардаг.

60
Нойр нь хулжсан хүнд шөнө урт, эцсэн хүнд газар хол, үнэний хууль мэдэхгүй хүнд амьдрал хол.

61
Аялагч хүн өөрөөс нь илүү буюу адил хүн таарахгүй бол ганцаараа явсан нь дээр, тэнэгтэй саймширч явах хэрэггүй.

63
Тэнэгээ мэддэг тэнэг арай дээр. Харин өөрийгөө мэргэн гэж бодож байгаа тэнэг л үнэхээр тэнэг гэж дуудуулах ёстой.

64
Тэнэг хүн цэцэн хүнтэй насан турш хамт байвч халбага шөлний амтыг мэдрэхийн дайтай үнэнийг олж хүртэж чадахгүй.

69
Муу үйл хийхэд үр нь тэр даруйдаа мэдэгдэхгүй, тэнэгүүд түүнийг балын амттай адил бодно. Харин боловсормогц асар гашуун зовлонг амсана.

74
Энгийн болон сүсэгтэн ялгаагүй энэ бүхнийг намайг хийсэн гэж бодог хэмээн бүх зүйлийг өөрт хамаатуулах гэж тэнэг санаархана. Түүний омог шунал улам арвидна.

77
Түүнд сануулах, сургах, бурууг хорих боломж олго. Тэр сайн хүмүүсийн хайртай хүн нь, муу хүмүүст үзэн ядагдах хүн нь болно.

95
Өөрийн үүргээ газар дэлхий шиг тэсвэртэй биелүүлж, шаваргүй гүн нуур шиг байх түүнд дахин төрөл үгүй юм.

102
Утгагүй мянган үгээр бүтсэн шүлэг уншиж сууснаас хүн сонсоод тайвшран, баясах нэг үг цээжилж суусан нь дээр.

103
Хүн мянган хүнийг мянган удаа ч ялж болно. Харин өөрийгөө ялж чадваас тэр нь ялалтын дээд байдаг.

108
Хүн энэ ертөнцөд бүх л насныхаа турш алдар гавъяа олж авахын тулд өргөл барьц өргөвөл тэр бүхэлдээ үнэ цэнэтэй юм биш, харин зөв амьдрагчийг хүндлэх нь илүү буян болно.

113
Эцэс төгсгөлийг олж харахгүй зуун жил амьдарснаас эхлэл төгсгөлийг бясалгаж мэдсэн ганц өдөр илүү.

159
Хэрэв хүн өөрийгөө бусдад заахаар номхон болговол бусдыг сургаг. Хүн өөрийгөө номхроох, захирах хэцүү байдаг.

170
Та энэ ертөнц рүү хөөсөн дээр байгаа мэт хар. Энэ ертөнц рүү зэрэглээн дээр сууж яваа мэт хар. Энэ ертөнцийг доороос эргүүлж нэвт шувт харж буй хүнийг эрлэгийн элч дийлдэггүй.

207
Тэнэгүүдтэй нөхөрлөж байгаа хүн удаан зовдог, тэнэгүүдтэй нөхөрлөх нь дайсантай нөхөрлөхтэй адил аймшигтай. Мэргэдтэй нөхөрлөх нь аз жаргалтай.

243
Бүх нүглүүд дотроос хамгийн аймшигтай нүгэл бол тэнэг мунхаг. Бүх нүглээ наминчил, ариун болцгоо.

No comments: