Би 2000 онд
сургуульд орж байсан, миний хувьд цаг хугацаа харавсан сум адил хурдан
өнгөрч нэг л мэдэхнээ 11 р ангиа төгсөх болсон байлаа. 3 сарын сүүлээр нийгмийн
олимпиадад сумаасаа оролцох болж багштайгаа нэлээн бэлдэж билээ. 2010 оны 5.19 арван жил эрдэм ном сурсны баяр мөнгөн хонхны баяр болохын урд өдөр суманд тог тасарсан юм. Бид нар хонхны баярын бэлтгэлээ бэлдэх гээд түр зууртаа
л чадахгүй болж үрчгэр хувцастай баяр хийх болж, халаадаг индүүн дээрээ тулж байтал харин яг урд орой нь тог ирж баярлуулсан юм. Анх 1 р ангид ороход хонхон дуу цангинаж бид бүхнийг угтан авч
байсан ч сургуулиасаа нөгөө л хонхоо цохисоор өөр нэг орчин, заримынх нь хувьд бол
өөр нэг амьдрал нүдэнд нь харагдаж бид бүхний сэтгэлд тиймч их
баяр баясал тодроогүй билээ..гэхдээ энэ өдөр бид бүхний хэзээ ч үл мартаж болох баярын өдөр. Хонхны баярын нээлт
эхлээд Захирал Бурмаа багш, бусад бүх л багш нар үг хэлэн баяр хүргэж байсан, 10 жилийн сургуулиа манай төгсөлтөөс Цэцэгмаа Төрөө Мийгаа Бямбаа
Жамьянсүрэн Элбэгзаяа бид хэд алтан медалтай төгссөн маань 10 жил сургуульдаа
сайн сурсны үр дүн байсан гэж би боддог. Төгсөлтийн хонхыг цохих дурсамжтай
бөгөөд сайхан үүрэг надад болон нөгөө ангийн Бямбаад оногдож сургуулийнхаа
мөнгөн хонхыг цохитол үнэхээр гоё байсан. Уг хонхыг хамгийн сайн сурагчыг багш нарын хурлаар сонгосноор цохиулдаг уламжлалтай билээ. ХОНХ маш чанга дуугарч нэхэн дурсах хичээлд
орох цаг болсон байв..
Нэхэн дурсан хичээлийг
Бямбажав багш зааж анх сургуульд орохдоо сууж байсан жижигхэн хөх ширээн дээр
суухад бид нар нөгөө жоохон ширээндээ томдоод л 10 жилийн урт хугацааг бидэнд
мэдрүүлэвч багшийнхаа дэргэд жаахан хүүхдүүд нэхэн дурсах хичээлдээ идэвх
гарган сууж дүнгээ авч байсан. Билгээ маань дэвтрийн талбай гаргаж бичсэн
хэмээн тэрхэн зууртаа л инээд болов, уул нь онц авах санаатай хичээн бичсэн
талаараа надаа дараа нь хуучилсан юм.
Анги
хамт олныг маань 1р ангид Лувсан-Очир багш авч төгсгөөд, 2р ангиас Бямбажав
багш 4 р ангийг төгсгөж Дунд ангид ороход Сарантуяа багш маань хүлээн авч 9р
анги төгсгөөд Ахлах анги 10р ангид ороход Саруултуул багш анги даан авсан ч хот
явах ажилтай болсноор ОУХМ ББТА Д Ганзориг багш маань биднийг төгсгөх үүрэг
авав. Биднийг маш сайн дааж багш нь хэрнээ өөрөө ч биднээс илүү зүтгэн явж бид бүгд төгссөн юм. Манай Бурмаа багш маань /Нас насанд багш шавь явах биш дээ
/гэж хэлж сургадаг байлаа. Багш нар маань бидэнд их зүйлийг
сургасанд шавь нар нь туйлын их баяртай явдаг.
Дурсамж
ЭЕШ болох дөхөж биднийг
хичээлээс чөлөөлж орхив. Харин ч манай ангийнханд боломж олгожээ. Хүүхдүүд ер
нь өөрийн шалгалт өгөх хичээлээ давтаад л зав муутайдуу л явж хоорондоо ч бараг
зарим нь таарахаа болив. Элсэлтийн шалгалт 6сарын11,12,13 нд болно
гэж мэдээлэл ирсэн байлаа. манай ангийнхан мөрөн орох болов. Зарим нэг хүүхдүүд
нь түрүүлээд давтлага авах нь аваад аймгийн төвд давтаж байсан юм. Манай ангиас
6,7 хүүхэд элсэлтийн шалгалтанд явахаасаа өмнө захирал Бурмаа багштай уулзсан
юм. Учир нь бид дахин сургуульдаа суухгүй болсон байсан ба тэгээд ч бидэнд маш сайхан зөвөлгөө мэдээллийн шинж чанартай зүйлийг сургадаг байсан
багш болохоор уулзсан. Багш бид нарт Конкурсны талаар нэлээд мэдээлэл өгч эцэст
нь бидэнд иштэй чихэр өгөөд шалгалтанд орохын өмнө идээрэй гэж захиж
байсан юм. Үүнийг миний мэдэхээс л лав Хишигжаргал лав яг шалгалтын
өмнө чихрээ идэж байсан юм. Мөн сургуулиа нар зөв тойрон мөргөөд яваарай гэж
захиж байсан. Бид ч сургуулиа нар зөв тойроод явж байсан билээ. 6 сарын 7нд ангиараа. Лхагваа ахтай /Хишгээгийн аав / өглөө эрт 5 цагт сумаасаа гарахаар болов. Тэр
өдөр замд гарахад олз олно гэж календар дээр байсан болохоор ч тэр үү нэг л
сэтгэл өөдрөг сайхан байсан. Ээж маань 4 цагт босоод сүүтэй цай чанаад, цуйван /миний дуртай хоол / хийж өгөөд сүү өргөн гаргаж өгсөн юм.
Биднийг явж байхад Цагаан
бургасны даваа зөндөө их цастай нэлээн хүйтэн байсан. Зун болсон байхад шүү..Мөрөн ороод шууд Батцагаан ахынд очоод хичээлээ уншаад суудаг байв. нэг л мэдэхэд унтаад өгсөн Дүү Мөнхзул Оогий ахаа унтаарай ор зассан
гэдэг байж билээ. 6 сарын 10 ны өдөр шалгалтын урд өдөр байсан уул нь хичээлээ бодоод
байж баймаар байхад нэгэн найзтайгаа Мөрөнгийн гол ороод замдаа гандангаар
ороод хоёулаа орой болтол гадуур явсан юм. Ганданд залбираад сайхан л байсан. Тэгээд маргааш нь болж шалгалт эхлээд 3 хоног маш хурдан өнгөрөөд, гэртээ харих болж Батаа ах болон ангийн найз Ганбаа Гонбоо бид хэд сумын зүг Батсайхан
жолоочтой гарлаа. Гэртээ ирэхэд цэцэгийн үр цухуйсан байлаа. Би түүнийг хараад маш их баярлаж анх удаагаа тарьж
үзэж байгаа цэцэг маань ургах нь гэдгийг ойлгосон юм. Удал үгүй ЭЕШ-ын
дүн гарчээ. Сонсоод байтал нийгмээр намайг 2 т зогссон гээд л хүүхдүүд яриад би
өөрөө мэдээгүй байсан юм. Удаа ч үгүй байтал ангийн найз Идэрсайхан залгаад "чи аймагт нийгмээр 2т зогссон" байна гэж мэдээ дуулгав. Тэгэхээр нь би дотроо их л баярлаж байсан юм байна. Хуваарь
авах болоод мөрөнлүү Хуяа ахтай / Пагаагийн аав/ өглөө эрт ангиараа явахад
ээж маань банштай цай хийж өгөөд сүү өргөн гаргаж өгөв.Шалгалтанд нийгмээр
2т, монгол хэл түүхээр 3т, нийгэм англи хэлээр 4т, нийгэм математикаар 11т
жагсаж 10 жил сурсны үр өгөөжийг гаргаж чадсан маань энэ байлаа. Хуваариа авахад
нэгэн бэрхшээл тохиолдсон нь яг юуны анги авах вэ гэдэг миний хувьд шалгалт
өгөхөөс ч бараг хэцүү юм болж эцэст нь МУИС_н Улс төр судлал нийгмийн ухааны
багшийн ангийг авсан юм. Хуваариа аваад гэртээ ирэхэд нөгөө цэцэг маань
дэлбээлээд их гоё болсон байв. хуваариа аваад ирсний дараахан нь Пүүжээ бид нар заланд тоглож байтал
Ганзориг багш /анги дааж төгсгөсөн/ ирэв. Тэгтэл Пүүжээ танай шавь аймгт 2, 3 т ороод юм
болоод байна штээ гэтэл багш тэгэхгүй яадгийн юм хийж байсан юм чинь гээд л
инээж билээ. Тэгэхээр нь би Яахав дээ багш бид нарыг сайн нүдэж байсны шан
байхгүй юу даа гээд жаахан инээж билээ. Харин ч бид нарт багш маань гар хүрч
байгаагүй юм.
Бүсгүй хүн
Бүсгүй хүн орчлонгийн
бүх дууг дуулалцаад
Бүүвэйн дууг дээр нь
дуулдаг
Бүсгүй хүн орчлонгийн
бүх ачааг үүрэлцээд
Бүлтгэр үрээ дээр нь
нэмж үүрдэг
Үдэш тэд хамгийн сүүлд
амарч хорвоогийн амгаланг сахидаг
Үүрээр тэд хамгийн
түрүүнд босож хотол түмнийг цайлдаг
Зуун мутартай шидтэн
биш байтлаа
Дуун хурдтай идтэн биш
байтлаа
Хэзээд тэд ажил үйлээ
амжуулж
Хэдийп тэд амраг ханий
энхрийлж
Хэрхэн тэд алаг үрээ
асардгийг
Хэлж би мэдэхгүй
Гагцхүү бүсгүй хүн
орчлонгийн сайхны төлөө
Галд боловч орж усанд
боловч сэлнэ гэж мэддэг
Хотлыг түгшээсэн
дэлхийн дайны өдрүүдэд
Хоёр дахь фронтыг тэд
л эхэлж нээсэн гэж боддог
Бүрэнхий болж
хорвоогийн өдөр дуусахад
Бүсгүйчүүд л дахиад
хоёр дахь ажлын өдөртэй золгодог
Оёж шидэж зочилж дайлж
Орчлонгийн хүмүүсийг
тэд л хооллож хувцасладаг.
Мөнгөтэй залууг биш
ирээдүйтэй залууд найдаарай, Царайлаг биш нүдэнд дулаахан залууг харж яваарай,
Бүгдээрээ биш хоёулаа кино үзье гэдэг залууд найдаарай, Чамайг үнсдэг биш
тэвэрэхийг хүсдэг залуу чамд хайртай шүү. Өнөөдөр сайхан байсныг биш ирээдүйн
жаргалыг бодоорой, Хэсэг хугацаанд хамт байсан биш бүхий л хугацаанд хамт
чамаас холдоогүй залууг хүндлээрэй.Зуурдын жаргал байсан ч үүрдийн жаргал нь
илүү шүү таминуусээ.........
Хань заяавал хамтдаа
жаргаарай
Хайр ирвэл бүү
алдаарай
Аргаа барвал дуулаарай
Алдаж оновол босоорой
Бусдаас найзыгаа
хамгаалаарай
Буруу бүхнээс
зугтаарай
Ухаантай нэгэнтэй
нөхөрлөөрэй
Уужуу байж сураарай
Худал хэлсэнийг
өршөөгөөрөй
Хууртаж мэхлэгдвэл
мартаарай
Буруутгаж гүтгэвэл
тэмцээрэй
Бусдыг
зовбол туслаарай
Жаахан зүйлд ч
баясаарай
Жаргал ирвэл
баярлаарай
Зовлон үзвэл даваарай
Зовж шаналвал
тэвчээрэй
Дуугүй явахаар донгио
гэнэ.
Дуутай явахаар онгироо
гэнэ.
Хөнгөн инээхээр
аалигүй гэнэ.
Хөмсөг зангидхаар
ууртай гэнэ.
Дээшээ харахаар
ихэмсэг гэнэ.
Доошоо харахаар гутруу
гэнэ.
Хүнд туслахаар
долгинуур гэнэ.
Хөндий явахаар дайсан
гэнэ.
Ганцаараа хэрэглэхээр
булгануур гэнэ.
Сайн сурахаар
гавал гэнэ.
Саар сурахаар мулгуу
гэнэ.
Орой ирэхээр хэслээ
гэнэ.
Олигтой хувцаслахаар
ганган гэнэ.
Мөнгөтэй байхад баян
гэчихээд
Мөнгөгүй
болонгуут гуйлагчин гэнэ.
Энэ хорвоод тэгээд яаж
явбал Зохих вэ
Шударга
байх нь............хэцүү болжээ.
Шударга
бус явдалт хүнтэй харьцуулахад Шударга хүн нь хэзээд ялагдаад байх
юм.
Тухайлбал: Төр
засагтай харьцах тухайд гэвэл Ямар нэгэн татвар төлөх ёстой үед ижил хэмжээний
хөрөнгөтэй хэрнээ шударга хүн, шударга бус хүнийг бодвол илүү татвар
төлдөг.Гэтэл ямар нэгэн зүйл авах хүртэл тохиолдолд шударга хүнд юу ч
оногддоггүй, шударга бус хүн харин ч хонждог. Шударга хүмүүс төрийн
ямар нэгэн албан тушаал эзэллээ ч гэсэн түүнээсээ болж хэрэв тодорхой өөр нэг
хор хохирол амсдаггүй юмаа гэхэд зохих ёсны анхаарал тавьж чадахгүйгээс болж ар
гэрийнх нь аж байдал доройтдог.Бас шударга учир олон нийтийн ажлаас өөртөө ашиг
гаргаж чаддаггүй. Хэрэв шударга ёсонд үл нийцэх хэрэг байгаад хийгээгүй
тохиолдолд харин ч бүүр төрөл төрөгсөд, найз нөхдийнхөө зүгээс нэмэр болсонгүй
хэмээх дургүйцэл хүлээнэ. Гэтэл шударга бус явдалт хүний тухайд гэвэл энэ бүх
хэрэг эсрэгээрээ гээч.....
Махатма
Ганди
"Цөхрөх үедээ би түүхийн
бүхий л явцад хайр энэрэл ямагт ялж байсан гэдгийг санадаг. Хүчирхэг алуурчид,
тирантууд байж, тэд цаг үедээ ялагдашгүй мэт байсан. Гэсэн ч эцсийн эцэст тэд
дандаа ялагдаж, унаж байсан юм. Ямагт энэ талаар бод"
"Галзуу эвдрэл сүйтгэл
учруулж л байвал нас нөгчсөн хүнд, өнчирсөн хүүхдүүдэд, орон гэргүй болсон
хүмүүст тэр нь тоталитаризм гэнэ үү либертари гэсэн ариун нэртэй байна уу, юуны
ялгаа байна?"
"Нүдийг нүдээр сольбол бүх
дэлхий сохор болох болно" /казуал систем гэдэг./
"Олон үйл хэргийн төлөө би
үхэхэд ч бэлэн байна. Харин ямар ч үйл хэргийн төлөө би аллага үйлдэхгүй"
Хэлэх ёстой хүндээ чин сэтгэлээр
үнэнээ хэлж, дахин нүгэл үйлдэхгүйгээ амлах нь гэмшихийн хамгийн ариун хэлбэр
мөн гэж тэр
бичжээ. Тэрбээр:
“Аяга ус өгвөл амтлаг хоолоор хариу барь
Амрыг чинь эрж мэндэлбэл арай илүү бөхий
Алтаар хариу барь, бутархай мөнгө өгвөл
Амиа бүү хайрла, хэрвээ түүнийг чинь аварвал
Цэцэд гэдгийн үйл хэрэг, үг хэл нь ийм юм.
Чиний өчүүхэн тусыг чинээнд нь хүртэл хариулдаг юм.
Жинхэнэ ариун явдалт хүн гэгч бүгдийг ижил үзэж
Жигшүүрт зовлон авчрагчдад ч жаргал цэнгэл амладаг...”
гэсэн сургамжит энэ мөрүүдэд дуртай байв.
бичжээ. Тэрбээр:
“Аяга ус өгвөл амтлаг хоолоор хариу барь
Амрыг чинь эрж мэндэлбэл арай илүү бөхий
Алтаар хариу барь, бутархай мөнгө өгвөл
Амиа бүү хайрла, хэрвээ түүнийг чинь аварвал
Цэцэд гэдгийн үйл хэрэг, үг хэл нь ийм юм.
Чиний өчүүхэн тусыг чинээнд нь хүртэл хариулдаг юм.
Жинхэнэ ариун явдалт хүн гэгч бүгдийг ижил үзэж
Жигшүүрт зовлон авчрагчдад ч жаргал цэнгэл амладаг...”
гэсэн сургамжит энэ мөрүүдэд дуртай байв.
Күнзийн
эшлэлээс...
Хорвоо
дээр би ямар ч мэдлэгтэй төрөөгүй.
Мэдэхгүй
тэр бүхнээ би гагцхүү үнэн мөний тус дэмээр таньж авсан.
Ноён
нуруутай эр хүний ёс суртахуун салхи мэт, дорд сурталтай хүний авир өвс мэт.
Салхи хаанаас байна, тэр зүгт өвс хаашаа ч хамаагүй тонголзож байдаг.
Ариун
сурталт эр хүн ёс зүйг санаж явдаг, дорд хүн яавал сайхан амь зуухаа л боддог.
Ариун сурталт эр хүн хууль зөрчихгүйг боддог, дорд хүн ашиг олохоо л боддог.
Чи
өөртөө бүү учраасай гэж боддог зүйлээ бусдад бүү учруул.
Юу
ярьж буйг нь мэдэхгүйгээр хүмүүсийг таних арга байхгүй.
Өлбөрч
үхнэ гэдэг бол бага хэрэг, ёс төрөө уландаа гишгэх л тун муу хэрэг.
Ёс
зүйтэй хүн ухаалаг ярьж чаддаг.
Дөчин
нас хүрсэн мөртлөө таагүй сэтгэгдэл төрүүлдэг хүн бол нэгэнт дууссан хүн.
Шударга
хүн бусдын мөрөөр явдаггүй.
Өөртөө
хатуу бусдад зөөлөн бай. Тэгж байж л чи хүмүүсийн зүгээс учрах хороос сэргийлж
чадна.
Хүн
л замыг өргөсгөдөг. Харин зам хүнийг биш шүү.
Мунхаг
хүн өөрийг нь ойлгохгүй байна гэж гомдоллодог. Ухаантай хүн бол эсрэгээр,
хүмүүст ойлгуулж чадахгүй байгаадаа харамсдаг.
Мэргэн
ухаанд хамгийн ойрхон цэг бол аливаа юмны алтан дундаж юм. Түүнд хүрэхгүй байна
гэдэг нь түүнд дайраад анзааралгүй өнгөрөөд явчихтай адилхан.
Хэн
нэгний ухааныг бусдын ухаантай харьцуулж болно. Харин хүний тэнэгийг өөр хэний
ч тэнэглэлтэй жишин харьцуулахын аргагүй.
Эмэгтэйчүүд
хийгээд дорд эрчүүдтэй харьцах тун хэцүү. Хэрэв тэдэнтэй ойртон дотносох юм
бол, үгийг чинь сонсохоо болино. Холдох юм бол, тэдний зүгээс чамайг зайлшгүй
үзэн ядах болно.
Ариун
сурталт эр хүн авьяас чадвараа дутмаг байна гэж санаа зовохоос биш, хүмүүс
өөрийг нь таньж мэдэхгүй байна гэж санаа зовдоггүй.
Күнзийн сургаалиас
• Хорвоо дээр би ямар ч мэдлэгтэй төрөөгүй.
• Мэдэхгүй тэр бүхнээ би гагцхүү үнэн мөний тус дэмээр таньж авсан.
• Ноён нуруутай эр хүний ёс суртахуун салхи мэт, дорд сурталтай хүний авир өвс мэт. Салхи хаанаас байна, тэр зүгт өвс хаашаа ч хамаагүй тонголзож байдаг.
• Ариун сурталт эр хүн ёс зүйг санаж явдаг, дорд хүн яавал сайхан амь зуухаа л боддог. Ариун сурталт эр хүн хууль зөрчихгүйг боддог, дорд хүн ашиг олохоо л боддог.
• Чи өөртөө бүү учраасай гэж боддог зүйлээ бусдад бүү учруул.
• Юу ярьж буйг нь мэдэхгүйгээр хүмүүсийг таних арга байхгүй.
• Өлбөрч үхнэ гэдэг бол бага хэрэг, ёс төрөө уландаа гишгэх л тун муу хэрэг.
• Ёс зүйтэй хүн ухаалаг ярьж чаддаг.
• Дөчин нас хүрсэн мөртлөө таагүй сэтгэгдэл төрүүлдэг хүн бол нэгэнт дууссан хүн.
• Шударга хүн бусдын мөрөөр явдаггүй.
• Өөртөө хатуу бусдад зөөлөн бай. Тэгж байж л чи хүмүүсийн зүгээс учрах хороос сэргийлж чадна.
• Хүн л замыг өргөсгөдөг. Харин зам хүнийг биш шүү.
• Мунхаг хүн өөрийг нь ойлгохгүй байна гэж гомдоллодог. Ухаантай хүн бол эсрэгээр, хүмүүст ойлгуулж чадахгүй байгаадаа харамсдаг.
• Мэргэн ухаанд хамгийн ойрхон цэг бол аливаа юмны алтан дундаж юм. Түүнд хүрэхгүй байна гэдэг нь түүнд дайраад анзааралгүй өнгөрөөд явчихтай адилхан.
• Хэн нэгний ухааныг бусдын ухаантай харьцуулж болно. Харин хүний тэнэгийг өөр хэний ч тэнэглэлтэй жишин харьцуулахын аргагүй.
• Эмэгтэйчүүд хийгээд дорд эрчүүдтэй харьцах тун хэцүү. Хэрэв тэдэнтэй ойртон дотносох юм бол, үгийг чинь сонсохоо болино. Холдох юм бол, тэдний зүгээс чамайг зайлшгүй үзэн ядах болно.
Ариун сурталт эр хүн авьяас чадвараа дутмаг байна гэж санаа зовохоос биш, хүмүүс өөрийг нь таньж мэдэхгүй байна гэж санаа зовдоггүй.
Дундаж хүнээс дээшээ гарсан
хүнтэй дээд юмны тухай ярьж болно Харин дунджаас доогуурхтай дээд юмны тухай
ярьж болохгүй.
Хүмүүс зан авираа засаж сайжруулахгүй, сургаж хэлээд байгаа юмыг ойлгохгүй, бас үүргээ мэдэж буй атлаа түүнээ биелүүлж гэм согогоо хаяж гээх чадваргүйг хараад би гасалж гунихрах юм даа.
Төгөлдөр мэргэн хүнтэй учирна гэж бодохоо би бүүр больсон. Буянтай сайхан хүнтэй уулзвал л болох нь тэр бололтой.
Хүн яахаараа дөр жолоогүй хэнэггүй, үг сүггүй худалч, ичих нүүргүй шударга бус байж чадаж байна вэ гэдгийг би ер нь ойлгодоггүй юм.
Анхааруулан хэлсэн зүй ёсны сануулгыг хүлээж авахгүй байж яахин болох билээ. Тэгэхдээ энэ дагууд өөрөө засрах нь чухал. Аятайхан хэлж буй зөвлөгөөг сонсоод баярлахгүй байж хэрхэн болох билээ. Тэгэхдээ зөвлөгөөний утга учрыг сайн олох нь чухал. Зөвшөөрөөд л байдаг авч өөрийгөө засдаггүй, утга учрыг нь олоогүй байж баярлачихдаг хүмүүст би тусалж чадахгүй
Мэдэж буй хүн эргэлздэггүй
Хүнлэг хүн сэтгэл чилдэггүй
Зоригтой хүн айж эмээдэггүй.
Буянтай сайн хүн бол хүнд байгаа бүх сайн юм нь ялж дийлэхэд тусалдаг. Шальгүй жижиг хүн бол муу юм нь ялж дийлэхэд нөлөөлдөг.
Чи хэрэв өөрөө биеэ зөв авч явж байгаа бол чамайг ямар ч тушаал мушаал хэрэггүйгээр дагана. Чи өөрөө биеэ буруу авч явбал тушааж албадсан ч тоохгүй
Өөртөө хатуу, бусдад энэрэлтэй байвал өс хонзон үүсдэггүй.
Шударга ёсны тухай ярихгүйгээр бүтэн өдөржингөө цэцэрхэн сууж яахин болох билээ!
Ухаантай сийрэг хүн өөрийн төгөлдөр бусдаа л санаа зовохоос биш, нийтэд алдаршсангүй хэмээн харуусан гомдолдоггүй юм.
Ухаантай сайн хүн жижиг юманд үнэлэгддэггүй боловч бүхий л аугаа ихийг хийж чадна. Шальгүй жижиг хүн бүхий л аугаа ихэд хүч чадалгүйн учир бага жижиг юманд үнэлэгддэг.
Ухаантай сайн хүн зарчмыг хатуу барьдаг боловч зөрүүдэлдэггүй.
Зам адилгүй байвал төлөвлөгөөг хамтран зохиодоггүй.
Яруу тод байх гэдэг ярианд тавигддаг гол шаардлага.
Хүмүүс зан авираа засаж сайжруулахгүй, сургаж хэлээд байгаа юмыг ойлгохгүй, бас үүргээ мэдэж буй атлаа түүнээ биелүүлж гэм согогоо хаяж гээх чадваргүйг хараад би гасалж гунихрах юм даа.
Төгөлдөр мэргэн хүнтэй учирна гэж бодохоо би бүүр больсон. Буянтай сайхан хүнтэй уулзвал л болох нь тэр бололтой.
Хүн яахаараа дөр жолоогүй хэнэггүй, үг сүггүй худалч, ичих нүүргүй шударга бус байж чадаж байна вэ гэдгийг би ер нь ойлгодоггүй юм.
Анхааруулан хэлсэн зүй ёсны сануулгыг хүлээж авахгүй байж яахин болох билээ. Тэгэхдээ энэ дагууд өөрөө засрах нь чухал. Аятайхан хэлж буй зөвлөгөөг сонсоод баярлахгүй байж хэрхэн болох билээ. Тэгэхдээ зөвлөгөөний утга учрыг сайн олох нь чухал. Зөвшөөрөөд л байдаг авч өөрийгөө засдаггүй, утга учрыг нь олоогүй байж баярлачихдаг хүмүүст би тусалж чадахгүй
Мэдэж буй хүн эргэлздэггүй
Хүнлэг хүн сэтгэл чилдэггүй
Зоригтой хүн айж эмээдэггүй.
Буянтай сайн хүн бол хүнд байгаа бүх сайн юм нь ялж дийлэхэд тусалдаг. Шальгүй жижиг хүн бол муу юм нь ялж дийлэхэд нөлөөлдөг.
Чи хэрэв өөрөө биеэ зөв авч явж байгаа бол чамайг ямар ч тушаал мушаал хэрэггүйгээр дагана. Чи өөрөө биеэ буруу авч явбал тушааж албадсан ч тоохгүй
Өөртөө хатуу, бусдад энэрэлтэй байвал өс хонзон үүсдэггүй.
Шударга ёсны тухай ярихгүйгээр бүтэн өдөржингөө цэцэрхэн сууж яахин болох билээ!
Ухаантай сийрэг хүн өөрийн төгөлдөр бусдаа л санаа зовохоос биш, нийтэд алдаршсангүй хэмээн харуусан гомдолдоггүй юм.
Ухаантай сайн хүн жижиг юманд үнэлэгддэггүй боловч бүхий л аугаа ихийг хийж чадна. Шальгүй жижиг хүн бүхий л аугаа ихэд хүч чадалгүйн учир бага жижиг юманд үнэлэгддэг.
Ухаантай сайн хүн зарчмыг хатуу барьдаг боловч зөрүүдэлдэггүй.
Зам адилгүй байвал төлөвлөгөөг хамтран зохиодоггүй.
Яруу тод байх гэдэг ярианд тавигддаг гол шаардлага.
Ашигтай тустай найз гурав, хор хөнөөлтэй найз бас гурав
буй. Шударга нөхөр, цэвэр цагаан сэтгэлтэй нөхөр, ихийг мэддэг нөхөр гурав
ашигтай. Худлаа хэлдэг найз, хоёр нүүр гаргадаг найз, сайхан ярьдаг найз гурав
хортой.
Ухаантай сийрэг хүн гурван цээрийг барьдаг. Амьсгал, цус
нь халуун буй бага залуу насандаа хормойн цэнгэлээс зайлсхийдэг. Амьсгал, цус
нь хүчтэй буй идэр насандаа хэрүүл маргаанаас зайлсхийдэг. Амьсгал, цус нь
суларсан өтөл насандаа хомхойн шуналаас зайлсхийдэг.
Ухаантай сийрэг хүн есөн бодлоор цэнэдэг. Ажиглан харж буй үедээ лав тод харав уу гэж боддог. Сонсон байгаа үедээ бат зөв сонсов уу гэж боддог. Царайны илрэл минь зөв байна уу, яриа минь илэн далангүй байна уу, ажил хэрэгтээ зөв зүйтэй хандав уу гэж тэрбээр ямагт боддог. Тэрбээр эргэлзэж байгаа бол зөвлөлдөх тухайд боддог. Уурсан хэлэгнэж буй бол муу үр дагаврын тухайд боддог. Ямар нэгэн юм хийхийнхээ өмнө шударга ёсны тухай боддог.
Хамгийн дээд мэргэн ухаан, хамгийн их тэнэг явдал хоёр хэзээ ч үл өөрчлөгдмү.
Ухаантай сийрэг хүн есөн бодлоор цэнэдэг. Ажиглан харж буй үедээ лав тод харав уу гэж боддог. Сонсон байгаа үедээ бат зөв сонсов уу гэж боддог. Царайны илрэл минь зөв байна уу, яриа минь илэн далангүй байна уу, ажил хэрэгтээ зөв зүйтэй хандав уу гэж тэрбээр ямагт боддог. Тэрбээр эргэлзэж байгаа бол зөвлөлдөх тухайд боддог. Уурсан хэлэгнэж буй бол муу үр дагаврын тухайд боддог. Ямар нэгэн юм хийхийнхээ өмнө шударга ёсны тухай боддог.
Хамгийн дээд мэргэн ухаан, хамгийн их тэнэг явдал хоёр хэзээ ч үл өөрчлөгдмү.
Цуурхал тарааж буй хүн сайн үйлийг гээсэн байдаг.
Шальгүй муу хүнтэй хамт эзэнд зүтгэж
хэрхэн болох билээ? Шальгүй муу хүн бол зорилгодоо хараахан хүрээгүй байхдаа
зөвхөн түүндээ л хүрэх гэж зовж шаналан зүтгэдэг. Зорьсондоо хүрчихвэл тэндээ
тогтож тэсэж байх гэж шаналдаг. Олсноо алдчихгүй юмсан гэж зовж шаналахдаа
тэрбээр ямар ч муу юм хийхэд бэлэн байдаг.
Шальгүй жижиг хүн алдаа гаргачихвал ямагт өөрийгөө цайруулан зөвтгөх гэж оролдлог.
Шальгүй жижиг хүн алдаа гаргачихвал ямагт өөрийгөө цайруулан зөвтгөх гэж оролдлог.
Сайн
муу гэдэг нь амьдралд нийцтэйг эрхэмлэж , нийцгүйг жигших үйлдэл юм
Нэр
төр гэдэг нь хүний хүн өөрийн нийгэмд эзлэх байр сууриа ухамсарлаж байгаа
байдал ,түүнийг нийгэм ,хамт олон үнэлж буй илэрхийлэл юм
Даруу
зан бол хүний өөртөө харилцах харилцааг илэрхийлсэн зан авирын үнэт чанар юм
Азжаргал
гэдэг нь хүн сайхныг эрхэмлэн зормлгродоо хүрч ,сэтгэл ханамжийн буй илэрхийлэл
болно
Хэм
хэмжээ нь аливаа үйлдэл , үйл ажиллагааг хийхэд дагаж баримтлан мөрддөг зан
үйлийн дэг журам юм
Юу хамгаас уудам бэ?
Бүхнийг бүтээгч орон зай
*
*
*
Юу хамгаас мэргэн бэ?
Цаг хугацаа учир нь
тэр л ганцаараа бүхнийг нээдэг
*
*
*
Юу хэцүү вэ?
Өөрөө өөрийгөө таних
*
*
*
Юу амархан бэ?
Бусдад зөвлөгөө өгөх
*
*
*
Ямар хүн аз жаргалтай
вэ?
Бие эрүүл, сэтгэл
санаа тайван, билиг авьяасаа хөгжүүлж буй бол тэр чухам жаргалтай ажээ.
*
*
*
Юу бүхнээс том бэ?
Аугаа их орон зай.
Бүхнийг өөртөө багтаасан байдгийн хувьд
*
*
*
Бүхнээс гайхамшиг юу
вэ?
Бурханы бүтээл ертөнц
юм.
*
*
*
Бүхнээс хурдан юу вэ?
Бүхнээс хурдан нь
ухаан юм. Тэр бүхнээс тэргүүлдэг
*
*
*
Бүхний хувьд юу
нийтлэг вэ?
Итгэл, хэнд юу ч
байхгүй ч итгэл байдаг.
*
*
*
Хэн муу үйл
хийнэ бурхны хараанаас хэзээ ч нуугдаж чадахгүй,тэр ч байтугай өөрийнхөө санааг
ч түүнээс нууж чадахгүй
*
*
*
Хамгийн шилдэгт
суралц, хамгаас шилдэг зүйлд л бусдыг сурга
Арабын нэгэн цэцэн vг буй. Тэр нь "Хvмvvс дєрвєн янз байх аж.
1) Мэддэг, мэддэгийгээ мэддэг хvн. Тvvнийг цэцэн хvн гэх бєгєєд тvvнээс суралцах хэрэгтэй.
2) Мэддэг, мэддэгийгээ мэддэггvй хvн. Тvvнийг хэнэггvй хvн гэх бєгєєд тvvнийг сэргээх хэрэгтэй.
3) Мэддэггvй, мэддэггvйгээ мэддэг хvн. Тvvнийг юм сурах хvн гээд тvvнд юм зааж єгєх хэрэгтэй.
4) Мэддэггvй, мэддэггvйгээ мэддэггvй хvн. Тvvнийг "илжиг" гэх бєгєєд хєєн явуулбаас зохино" гэжээ.
Онгоцыг өөдрөг
үзэлтнүүд бүтээж харин шүхрийг гутранга үзэлтнүүд бүтээсэн юм.
Газар дэлхий
сөнөнө гэж үгүй, бүү гунихар
Гараг одод бөхнө гэж үгүй, бүү гунихар
Чандараар чинь хийсэн тоосго бүхэн
Чам шиг хүмүүсийн сууц болно, бүү гунихар
Гараг одод бөхнө гэж үгүй, бүү гунихар
Чандараар чинь хийсэн тоосго бүхэн
Чам шиг хүмүүсийн сууц болно, бүү гунихар
Энэ ертөнцөд
Эрээд олдошгүй соёл бол
Эрүүл бие
Эрчилсэн булчин мөнөөс мөн.
В.В.Маяковский
Эрээд олдошгүй соёл бол
Эрүүл бие
Эрчилсэн булчин мөнөөс мөн.
В.В.Маяковский
Гуниглах нь маргаашийн
зовлонг багасгахгүй, харин ч өнөөдрийн хүч тамирыг барна.
А.Ж.Кронин
А.Ж.Кронин
Ай найзууд минь дээ!
Хорвоо дээр нєхєд гэж алга даа. Аристотель
Залуу наснаасаа мэргэн
ухааныг л нөөцөлж ав. Түүнээс илүү найдвартай хөрөнгө гэж хаа ч үгүй.
Биант
Биант
Санамсаргvй алдаа
гаргасан хvмvvс бусдын дургvйцлийг тийм ч хvчтэй єдєєдєггvй. Софокл
Дурлалд би
яарахгүй, дурлуулсан бүсгүйдээ би яаран гүйнэ,дурлана гэдэг гайхах
шиг, дурлалцсан гэдэг бүр аймаар
Хvлээх тэвчээр л чамд
байвал, алдаа эндэгдлийг чинь ямагт уучилцгаадаг.
Хvнлэг сэтгэл гэдэг
хvн зонд гал уснаас илvv хэрэгтэй. Кvнз
Тvймрээс болж vерээс
болж хvмvvс vрэгдэж байхыг би харсан.
Харин хvнлэг сэтгэлээсээ болоод хэн нэгэн баларч эрстсэнийг би л лав vзээгvй. Кvнз
Харин хvнлэг сэтгэлээсээ болоод хэн нэгэн баларч эрстсэнийг би л лав vзээгvй. Кvнз
Өлбөрч үхнэ гэдэг бол
бага хэрэг, ёс төрөө уландаа гишгих л тун муу хэрэг.
Күнз
Күнз
Хайр гэдэг нойргүй
дүрэлзэх түүдэг билээ
Чимээгүй зовоох эдгээшгүй шарх билээ
О.Хайян
Чимээгүй зовоох эдгээшгүй шарх билээ
О.Хайян
Хайр гэдэг нойргүй
дүрэлзэх түүдэг билээ
Чимээгүй зовоох эдгээшгүй шарх билээ
О.Хайян
Чимээгүй зовоох эдгээшгүй шарх билээ
О.Хайян
Аугаа их үйлсийг амлалгүйгээр
бүтээдэг ёстой.
Олон юманд зориг
шамдангуй хvн олон алдаа гаргах нь зайлшгvй. Менандр
Найз нєхєд бололцох
гэж бvv яар. Нэгэнт нєхєрлєсєн бол vерхэлээ бvv цуцал
Хов жив бол атаархлын
зэвсэг мєн. Софья Сегюр
Өөрийн боловсролыг
дээшлүүлэхийн төлөө бүх хүчээ шавхах шиг хүнд нэр төртэй сайхан юм юу байх
билээ.
Сен Семон
Сен Семон
Оюуны боловсрол
бол хүний бас нэгэн эрх чөлөө юм.
Бусдын тухай хов
шивнэж суугаа хvнийг бушуухан гэрээсээ хєєж гарга. Фалес
Үгээ хурцалж, улайран
маргалдсанаар та зарим үед ялан гарч ч болно. Гэвч ингэлээ гээд та
ярилцагчийнхаа сайхан сэтгэлийг хэзээ ч олж авахгүй тул, энэ нь ямар ч ашиггүй
ялалт юм.
Франклин
Франклин
Хов цуурхалд єгєх
хамгийн сайн хариу бол тvvнийг vл ойшоон дуугvй байх явдал юм. Иоханн Энгэль
Цаг хугацаа бол илvv
ухаантай, боловсролтой, тєгс болохын тєлєє бидэнд єгєгдсєн асар vнэт бэлэг юм.
Томас Манн
Баяжихыг бус боловсорч
гэгээрэхийг мөрөөд. Эд баялагийг үрэн таран хийх амархан, эрдэм ухаан харин
хэзээ ч үрэгдэж алга болдоггүй.
Эзоп
Эзоп
Yнэнийг vзэн ядагчид
тvvнийг хэлэх зоригтой хvмvvсийг ч бас vзэн яддаг. Франсуа Фенелон
Эмч хүн бол өвчтэй
хүний эцэг, эрүүл хүний дотно нөхөр мөн. И.П.Павлов
Цаг алдсандаа хамгаас
илvv бухимддаг хvн л хамгаас илvv ухаантай. Данте
Дуугvй байх нь
заримдаа хамгийн хатуу шvvмжлэл болдог. Чарльз Бакстон
Платоны зарим онцлог
санаа
Чи амьдралын туршлага
суусан бол, -цаг зав чинь урлагт зориулагдана; харин туршлага суугаагүй бол,
-аар саар тохиолдлууд дунд л өнгөрнө
Тоглоом шоглоомгүйгээр
буурьтай үнэнийг таньж болохгүй. Ерөөсөө хүн ухаалаг байя л гэх юм бол, аливаа
бүхэн эсрэг тэсрэг зүйлийнхээ тусламжтайгаар л танигддаг юм шүү гэдгийг мартаж
болохгүй
Яруу найрагч хүн
жинхэнэ яруу найрагч байя гэвэл, шүүн тунгаасан бодлоо бичих биш, ердөө л үлгэр
домог зохиох хэрэгтэй.
Үхлээс айна гэдэг бол
мунхаг атлаа өөрийгөө ухаантай гэж зарлахтай ижил. Мэдэхгүй зүйлээ мэддэг юм
шиг царайлахтай адил. Үхэл гэж юу болохыг хэн ч мэдэхгүй шүү дээ. Магадгүй
хамгийн ариун дээд, сайн сайхан ч юм бил үү?
Үүнийг мэдэхгүй атлаа,
үхлийг хамгийн адгийн дорд нүгэл болохыг нь мэдэж байгаа юм шиг л, айцгаах юм.
Мэдэхгүй зүйлээ мэддэг мэтээр төсөөлөх чинь харин хамгийн шившигтэй бүдүүлэг
хэрэг биш үү
Бүдүүлэг харанхуй
байна гэдэг тийм ч аймшигтай, гэтлэшгүй нүгэл биш. Буруу тийш замнасан мэдлэг
түүнээс ч илүү гай тарьдаг юм
Зөв тавьсан л бол,
ямар ч асуултад хариулж болдог
Цорын ганцхан зөв
төөрөг бол ухаан. Түүний төлөө юугаа ч өгсөн алдахгүй. Ухаан байгаа нөхцөлд л
эр зориг, эрүүл сэтгэлгээ, шударга ёс, нэг үгээр хэлбэл, аливаа сайн сайхан
бүхэн жинхэнэ утгаараа сайн сайхан болно.
Сайн хүнд амьдад нь ч,
нас барсан хойно нь ч муу зүйл тохиолддоггүй
Ямар ч хүнд муу муухай
зүйл рүү сайн дураараа тэмүүлэх төрөлх чанар байдаггүй. Хүмүүст хоёр муу үйлийн
аль нэгийг нь сонгож хийх шаардлага тулгарлаа гэхэд, арай гайгүйг нь сонгох боломж
байгаа л бол, илүү бузар нүглийг нь хэн ч хэзээ ч шилж авдаггүй.
Хаан нь хаан шиг, эцэг нь
эцэг шиг, хүү нь хүү шиг байх ёстой.Үүнийг биелүүлбэл айл гэр болон улс амар
тайван байна. / Күнз /
Аливаа хүн хүнлэг ёс,
соёл 2г эзэмших ёстой. / Күнз/
Сайн хүний цээрлэх 3 зүйл
· Биеэ
гүйцээгүй залуу насанд дурлал цэнгэлийг
· Хүч
чадалтай залуу насанд догшин араншинг
· Бие
махбодь суларсан өндөр насанд шуналыг / Күнз/
Ёс горимгүй хүндэтгэл
бужигнаан болдог
Ёс горимгүй болгоомжлол
айдас болдог
Ёс горимгүй зориг самуун
болдог
Ёс горимгүй шулуун зан
бүдүүлэг байдалд хүргэдэг / Күнз/
Чи
хүнд хүндлэгдэж, хүний хайрыг татъя гэвэл ёс суртахуунаар өв тэгш байх ёстой.
Үүний тулд
· Бусдыг
эцэг эх мэт хүндэл
· Ямарч
хүнтэй эелдэг бай
· Ямарч
үед үнэнч шударга бай
· Эр зориг
авхаалжтай бай
· Ажилсаг
бай Эдгээр 5 зүйлийг мөрдлөг болговол бүх юм чинь чиний зүг тэмүүлж,
улмаар эрхэм хүний ёсоор ч амьдрах болно.
Ёс суртахуунтай байхын
тулд хүн
· Өнгөнд
үл шунах
· Зоосонд
үл шунах
· Архийг
тэвчих зэрэг болно. / Күнз/
Оюун
ухаан, цэцэн мэргэн ухаан нь хүч чадлаас илүү сайн /Ксенофан/
Хэлээрээ
дэмий бүү чалч
Ертөнц
дээр дэмий бүү алмайр
Мэдлэгт
бол хаанаас ч эхэлсэн хамаагүй үнэн сайнаар төгсдөг юм.
/Парменид/
Хурц
үгнээс ул мөр үлддэгсэн бол бид цөмөөрөө нил шарх
сорвитой явахсан. / Шекспир/
Зүрх
шиг дэвхэцдэгийг нь сэтгэл
Тархи
шиг зовхочдогийг нь ухаан гэдэг
Хүн
бүр өөрийнхөө бодож байгаагаас хавьгүй их зүйлийг бүтээж чадна
/
М.М.Пришвин/
Амьдрал
гэгч зах зээл
Андыг
бүү эр
Амьдрал
гэгч бэртэнгэ
Анагаах
эм бүү эр
Өөрөө
ч бүү хувир,бусадруу хараад мишээ
Өнөр
олноос харин инээмсэглэл бүү эр. /Омар Хайяам/
Өнгөөр
бүү гангал ,харин ажил хэргээр гайхамшигтай бай. / Фалес/
Ухаантай
хүнийг сурган засваас оюун цэцэн болно
Ухаан
муутай хүнийг сурган засах гэвэл үлэмж гутраад хор үйлдэнэ.
/ Миний
хөгшин ээж хэлэв /
Үнэн
үг хэлсэн хүнд хүн өшөөтэй
Үхэр
унасан хүнд нохой өшөөтэй.
/ Миний
хөгшин ээж хэлэв /
Чи
маргаашаар бүү сайрх, Учир нь чи маргааш юу болохыг үл мэднэ.
/
Хулан/
Өөрийгөө
судалж мэд / Фалес/
Би
эхээс төрөхдөө мэдлэгтэй төрөөгүй,би эдгээр мэдлэгийг шургуй, цуцалтгүй
суралцаж, эртний зүйлсэд суралцаж, дурлаж хайрлаж байснаараа олж авсан юм.
/Күнз/
Хэрэв
би 2 хүнтэй явж байвал тэднээс суралцахыг чармайдаг.тэдэнд байгаа сайн юмыг авч
муу зүйлийг гээх ёстой. / Күнз/
Ард
түмэндээ сургахгүй байж дарамталбал харгис шинж
Ард
түмэндээ урдчилан сануулахгүй байж хөдөлмөрийн бүтээлийг нь харж дургүйцлээ
илэрхийлбэл бүдүүлгийн шинж
Яарах
хэрэггүй гэж заасан мөртлөө ажлаа түргэн дуусгахыг шаардвал тэнэгийн
шинж / Күнз/
Ам
нэг байхад чих хоёр байдагүгээ мэд
Амьдрал
нэг байхад сонголт олон байдаг юм зангаа мэд.
Хань
нэг байхад хайр олон байдаг юм сэтгэлээ мэд
Амжилт
чамайг тосож байхад алдаа чамайг отож байдаг юм өөрийгөө мэд
Цаг
хугацаа бол авьяас чадварыг хөгжүүлэх уудам орон юм. / К.Маркс/
Эрхэм
дээдсийн сайн үйл үлгэр жишээ нь салхитай адил, жирийн харц олны зан байдал
өвстэй адил..салхи хаашаа үлээвэл өвсний толгой тийшээгээ налж найгана. дээдэс
ямар л байна, доодос тийм л байна..
Захирагч
нь завьтай адил Ард түмэн усны долгио давалгаатай адил. Усны давалгаа хөдөлгөж
авч явдаг. Гэхдээ бас хөмрүүлж чадна. / Сюнь-цы/
10
Жилийн дэтрээс та бүхэнд уншдаг байсан үгсээ хүргэж байна.
Амьд
яваа минь таны гүн таалал буюу
Аугаа
эх орондоо өдөр бүр мөргөм үү? / Дашбалбар/
Ухаан
далай номноос эхтэй. / Цэвэгмид/
Хэн
нэгэн хүний хайрыг татна гэдэг баян байхаас ч хавьгүй дээр хувь ерөөл
юм. / Клод Тилье/
Дурлаагүй
бол амьд явж үзээгүй л гэсэн үг / Мольер /
Миний
уг чанар бол хүн чанар билээ / О Дашбалбар /
Болдогсон
бол хүнд суртлын чононоос дутуугүй хэмлэхсэн / Маяковский /
Хэний
зүрх ард түмний төлөө цохилж байна тэр үнэхээр аугаа /Р
Роллан/
Сайн
нэр хамгийн үнэт баялаг, үүнийг бий болгож чадаагүй хүн мөн ч золгүй амьтнаа. /
Саади /
Хүнд
ядуу байх гутамшиг биш харин мэдэхгүй чадахгүй хоёр л
гутамшиг
/Д.Намдаг/
Архи
дарс гоо үзэсгэлэнг баллаж залуу насыг төгсгөдөг. / Оогий /
Хувь
тавилан гэдэг нь зөвхөн аз завшааны тухай хэрэг биш харин таны сонголт байх нь
олонтаа / Оогий/
Хайрыг
ганц харцаар мөхөөж ганц харцаар сэхээж болно. /Шекспир/
Юу ч
асуудаггүй хүн юу ч мэддэггүй
Юу
хийхээ мэдэхгүй хүн яаж хийхээ ч мэдэхгүй.
Хүн
сонссон зүйлээ мартаж, үзсэн зүйлээ санаж, харин хийсэн зүйлээ сурдаг.
Шударга
гэгч зөрүүдийг бус шантрашгүйг
хэлдэг. /Күнз/
Ухаан
муу хүн учирсан бүхний үгийг дагадаг.. /Гераклит/
Нууж
хэлсэн үг нутаг даяар тархдаг.
Сэтгэнэ
гэдэг өөрөө өөртэйгээ ярих өөрөө өөрийгөө чагнахын нэр. /Кант/
Амьдрал
бол ариун нандин ч биш бузар муухай ч биш, сайн муугийн хольц та алинруу нь
хэлбийлгэн хувиргаж чадахаас л бүх зүйл
шалтгаалана /
Монтень/
Бусдад
тусыг хүргэ, тусыг үл хүргэвээс харыг бүү хүргэ.
Сайхан
цэцэг байгалийн гоод чимэг
Сайн
хүн нийгмийн бадралд нэмэлт / Б.Ширэндэв /
Ярихдаа
бүү яар, яаруу байна гэдэг ухаан солиотойнх /Биант/
Урлагийн
хүний хамгийн шилдэг чанар бол даруу зан.
Хүний
бүх л чадвар бол тэвчээр цаг хугацаа хоёрын нийлбэрээс өөр юм
бишээ. /
О. Бальзак/
Залхуурал
бол үхэлд дөтлөх хамгийн хялбар
зам /бурхан
багш/
Чиний
дотоод сэтгэлийн чинь жолоо алдуурваас гаднаас нь юугаар ч
тогтоохгүй. / М. Горкий/
Ухаант
хүнд шинэ өдөр бүхэн амьдрал нээдэг. / Стивенс Линах/
Өдөр
бүр нарийн тооцоотой байж,алдагдсан минут бүрээ тооцож бодож цэгнэж бай
бүх хармын дотроос цагт харам байхыг л ганцхан магтаж болох
юм. / Т.Мани/
Өдөр
тутмын амьдралдаа ажилч хичээнгүй зүтгэвэл суут хүний хийж чадах бүхнийг
хийхээр үл барам , суут хүний хийж чаддаггүй олон юмыг хийж
чадна. / Г. Бичер/
Амьдралын
шимийг зөвхөн өвчин зовлонгүй бол амсаж чадах учраас хүн бүхэн эрүүл мэндийн
талаар санаа тавих ёстой. / Л.Н.Толстой/
Бялдууч
хүний хэлэнд бал , сэтгэлд нь хор байдаг. /В.М. Ломносов/
Газар
орноо хамгаалахад урсахгүй цус үхэхгүй амь гэж
байдаггүй. /Д.Сүхбаатар/
Өрөөлийг
сургахаас өөрийгөө сургах
хэцүү. /оновчтой
үг/
Гэнэн
өсөх сайхан тэнэг өтлөх муухай.
Эрүүл
мэнд аз жаргалын эх мөн.
Шударга
хөдөлмөрийн олз нь бага ч гэсэн амттай.
Бод,
сэтгэ, амжилтанд хүр. / Боздаг/
Амьдрал
гэдэг нүүж байгаа үүлэн сүүдэртэй адил .Гэхдээ нисч яваа шувууны сүүдэртэй бүр
адил юм.Шувуу нисээд өнгөрөхөд сүүдэр алга болдог шүү
дээ. /
эртний мэргэн үг*/
Бусдыг
хайрлана гэдэг амьдралын аугаа их цэнгэл юм.
Хайр
байгаа газар тэнгэрлэг оршихуй байна
Би чадахгүй
гэдэг үг аль ч үндэстний хэлэнд байдаг хамгийн гунигтай үг юм.
Хүмүүсээ
амьддаа бие биенээ хайрла / Дашбалбар /
Хийсэн
ажлаа эргэж хар хэлэх үгээ эргэцүүлэн
бод. /
зүйр үг /
Ухаантай
ухамсартай амьдралын мөч бүхэн ялалт байдаг.
Үнэнийг
үзэн ядагчид түүнийг хэлэх зоригтой хүмүүсийг ч бас үзэн
яддаг./ Франсуа Фенелон/
Засч
залруулаагүй өчүүхэн алдаанаас том дутагдалруу шилжих тун амархан. Алдаа
эндэгдэл гэмт хэргийн үндсийг агуулах нь
цөөнгүй. / Сенека/
Бясалган
суугчийн амьдралд баяр баясал үгүй бодож эргэцүүлэхээсээ илүү хийж бүтээх
хэрэгтэй. / Шамфор/
Олиггүй
мунхаг бодлогогүй амьдрана гэдэг муу амьдарч байна гэсэн үг биш, харин асар
удаан үхэж байна гэсэн үг. / Демокрит /
Тэнэг
хүн биднийг магтаад эхлэхээрээ хэдийнээ тийм ч тэнэг санагдахаа больсон
байдаг. /Ларошфуко/
Энэрэнгүй
ёсны үзэл дээр хүний зүрх сэтгэлийг нээж чадах ганцхан зүйл байдаг бөгөөд энэ
нь хайр байдаг юмаа / Мандина/
Үнэнд
үнэмшигч болоод урамшигч сонсогч үгүйгээс л үнэн ялагддаг.Үнэний ялагдал нь
үнэний хүчгүйнх бус гагцхүү сонсогчийн л
хүчгүйнх. / Д. Урианхай /
Үг
бол үйл хэргийн
сүүдэр. / Солон
/
Надаас
миний сэтгэлээс үүдэн гарсан болгон миний өмч. / Б.Лхагвасүрэн/
Эх
орноо гэх элэггүй хүн энэрхүйн сурвалжид сэтгэл эс баригдсаны учир
юуг ч эс хайрлана.Өөрөөсөө өөрийгөө өрөвдөж, өршөөхийг эс мэднэ./Урианхай/
Газар
бол улсын
үндэс /
Модунь/
Багш
хүнийг лаатай зүйрлэлтэй. Бусдыг гэрэлтүүлэхийн тулд өөрийгөө
зориулдаг. / Ф. Руффин /
Та
өөрийн дотоод ертөнцийг цэгцтэй болгож чадвал бүх гадаад асуудал аяндаа
цэгцэрнэ. / Экхарт Толле /
Таньтай
тохиолдож байгаа саад бэрхшээл бүрийг ард тэрхүү саад бэрхшээлтэй эн тэнцүү
буюу түүнээс ч агуу их боломж нуугдаж байдаг.
/Напелеон
Хилл/
Хуучин
юм хэзээ ч хуучирдаггүй. Харин шинэ юм л хуучирдаг.
/Фридрих
Рюккерт /
Мэргэн
ухааныг өөрөөсөө гадуур хайна гэдэг мунхралын дээд.
/Хятадын
зүйр үг/
Хүнлэг
байх эсэх маань зөвхөн өөрсдөөс маань хамаарна. /Күнз/
Монгол ардын зүйр цэцэн үгс: Хүн
Авах идэхэд шунагч өнгөч зусарч хүн
Сүүлгүйгээс биш нохойтой адил
Муу явахад нөхөр олон
Сайн явахад садан олон
Архичин хүн галзуу хүн адил
Муу хүнд хойтон жил олон
Залхуу хүнд маргааш өдөр олон
Хүн болох багаасаа
Хүлэг болох унаганаасаа
Хүн хүндээ
Хүлэг эрчиндээ
Хувьтай хүн
Хур борооноор
Хүн хоолоор
Хүлэг өвсөөр
Хүн хувцсаар
Мал хүчээр
Хүн хэлээр
Мал хөлөөр
Хүний хэрээр
Хүрээний тангаар
Хүнийг аргаар
Хүлгийг уургаар
Хуурамч хүн
Хуулиас аймтгай
Ойгүй хүнд хэлсэн байсан хоёр адил
Ёроолгүй саванд хийсэн байсан хоёр адил
Ойрын жаргалд ташуурч алсаа боддоггүй хүн
Алахаар бордсон гахай адил ажиггүй хэвтэхгүй адил
Үр удамгүй хүн үндэсгүй модтой адил
Үртэй хүн өвдөгтэй шувуу адил
Хүн өвөг язгуураа мэдэхгүй бол
Ойн сармагчинтай адил
Хүнд хэлүүлсэн,
Хүлэгт бариулсан хоёр адил
Хүний бурхан
Өөрийн буг хоёр адил
Хүнийг хэлбэл
Өөрийгөө хэлсэнтэй адил
Хэрэглэх эрдэмгүй хүний ам нь хэрэггүй онгойсон нүхтэй адил
Хэтэрхий эрдэмт хүний амь нь хээрийн бардам лянхуатай адил
Цай аягалахгүй дайлах
Малтай өмсөхгүй золгохтой адил
Ховдог хүн хон хэрээтэй адил
Хэрүүлч хүн өмхий хүрэнтэй адил
Ховч хүн хоёр хөлт могой адил
Ховын үг хоёр үзүүрт зүү адил
Хөгшин хүн үхэхээрээ айлгана
Хүүхэд уйлахаараа айлгана
Номхон тэмээг ноолоход амар
Ноомой хүнийг зарахад амар
Монгол ардын зүйр цэцэн үгс: Эрдэм ном
Уншиж мэдэхэд ном сайхан
Уулзаж ярихад нөхөр сайхан
Эвийг сэтгэлээр
Эрдмийг хичээлээр
Эрлийг сургаар
Эрдмийг хичээлээр
Ангир уургийг ээжээс
А үсгийг багшаас
Шавийн эрдэм багшаас
Зулын гэрэл тосноос
Эрдмийг эхнээс
Эвийг эртхэнээс
Алт мөнгийг уул мэт овооловч
А үсэг сурсанд хүрэхгүй
Монгол ардын зүйр цэцэн үгс: Хөдөлмөр
Ажлыг аргаар
Агсамыг зүйгээр
Амьдралыг ажлаар
Амжилтыг чармайлтаар
Монгол ардын зүйр цэцэн үгс: Архи тамхи
Архи уусан хүнд
Ангарын ус өвдгөөр
Монгол ардын зүйр цэцэн үгс: Ач тус
Ачийг ачаар
Тусыг тусаар
Монгол ардын зүйр цэцэн үгс: Аав ээж
Аавын хишиг амттай
Ээжийн цай аагтай
Аавгүй хүн авгаа танихгүй
Ээжгүй хүн нагацаа танихгүй
Аавд нь өгсөн юм хүүд хүрэх
Хүүд өгсөн юм аавд хүрэхгүй
Монгол ардын зүйр цэцэн үгс: Зан харилцаа
Даруу зан
Залуу хүний чимэг
Дотроо хар хор санаж гаднаа магтах нь
Хурц мэс зөөлөн өргөж хажуунаас шидэхтэй адил
Даргын өөдөөс үг хэлэх
Салхины өөдөөс сөрж шээх адил
Баян хүний гараас юм авах
Барын амнаас мах авах адил
Азарга алдвал барихад хялбар
Ам алдвал барихад хэцүү
Зан зангаа мэдэлцвэл хэлэлцэхэд амар
Зам замаа ололцвол явахад амар
Зангаараа явбал биед амар
Замаараа явбал моринд амар
Хэлэхэд амар
Хийхэд хэцүү
Омогтой тархинд ухаан бага
Овтой тархинд ой бага
Муу хүний өвөг болохоор
Сайн хүний хөтөч бол
Нөхөрт нөхөр
Нөхөөсөнд халаа бол
Учир мэдэхгүй ноён болохоор
Учир мэдэх боол бол
Хайргүй хүний эхнэр болохоор
Хар элгийн хүний зарц бол
Монгол ардын зүйр цэцэн үгс: Баян ядуу
Ард баян бол улс баян
Улс баян бол ард баян
Авах идэхэд шунагч өнгөч зусарч хүн
Сүүлгүйгээс биш нохойтой адил
Муу явахад нөхөр олон
Сайн явахад садан олон
Архичин хүн галзуу хүн адил
Муу хүнд хойтон жил олон
Залхуу хүнд маргааш өдөр олон
Хүн болох багаасаа
Хүлэг болох унаганаасаа
Хүн хүндээ
Хүлэг эрчиндээ
Хувьтай хүн
Хур борооноор
Хүн хоолоор
Хүлэг өвсөөр
Хүн хувцсаар
Мал хүчээр
Хүн хэлээр
Мал хөлөөр
Хүний хэрээр
Хүрээний тангаар
Хүнийг аргаар
Хүлгийг уургаар
Хуурамч хүн
Хуулиас аймтгай
Ойгүй хүнд хэлсэн байсан хоёр адил
Ёроолгүй саванд хийсэн байсан хоёр адил
Ойрын жаргалд ташуурч алсаа боддоггүй хүн
Алахаар бордсон гахай адил ажиггүй хэвтэхгүй адил
Үр удамгүй хүн үндэсгүй модтой адил
Үртэй хүн өвдөгтэй шувуу адил
Хүн өвөг язгуураа мэдэхгүй бол
Ойн сармагчинтай адил
Хүнд хэлүүлсэн,
Хүлэгт бариулсан хоёр адил
Хүний бурхан
Өөрийн буг хоёр адил
Хүнийг хэлбэл
Өөрийгөө хэлсэнтэй адил
Хэрэглэх эрдэмгүй хүний ам нь хэрэггүй онгойсон нүхтэй адил
Хэтэрхий эрдэмт хүний амь нь хээрийн бардам лянхуатай адил
Цай аягалахгүй дайлах
Малтай өмсөхгүй золгохтой адил
Ховдог хүн хон хэрээтэй адил
Хэрүүлч хүн өмхий хүрэнтэй адил
Ховч хүн хоёр хөлт могой адил
Ховын үг хоёр үзүүрт зүү адил
Хөгшин хүн үхэхээрээ айлгана
Хүүхэд уйлахаараа айлгана
Номхон тэмээг ноолоход амар
Ноомой хүнийг зарахад амар
Монгол ардын зүйр цэцэн үгс: Эрдэм ном
Уншиж мэдэхэд ном сайхан
Уулзаж ярихад нөхөр сайхан
Эвийг сэтгэлээр
Эрдмийг хичээлээр
Эрлийг сургаар
Эрдмийг хичээлээр
Ангир уургийг ээжээс
А үсгийг багшаас
Шавийн эрдэм багшаас
Зулын гэрэл тосноос
Эрдмийг эхнээс
Эвийг эртхэнээс
Алт мөнгийг уул мэт овооловч
А үсэг сурсанд хүрэхгүй
Монгол ардын зүйр цэцэн үгс: Хөдөлмөр
Ажлыг аргаар
Агсамыг зүйгээр
Амьдралыг ажлаар
Амжилтыг чармайлтаар
Монгол ардын зүйр цэцэн үгс: Архи тамхи
Архи уусан хүнд
Ангарын ус өвдгөөр
Монгол ардын зүйр цэцэн үгс: Ач тус
Ачийг ачаар
Тусыг тусаар
Монгол ардын зүйр цэцэн үгс: Аав ээж
Аавын хишиг амттай
Ээжийн цай аагтай
Аавгүй хүн авгаа танихгүй
Ээжгүй хүн нагацаа танихгүй
Аавд нь өгсөн юм хүүд хүрэх
Хүүд өгсөн юм аавд хүрэхгүй
Монгол ардын зүйр цэцэн үгс: Зан харилцаа
Даруу зан
Залуу хүний чимэг
Дотроо хар хор санаж гаднаа магтах нь
Хурц мэс зөөлөн өргөж хажуунаас шидэхтэй адил
Даргын өөдөөс үг хэлэх
Салхины өөдөөс сөрж шээх адил
Баян хүний гараас юм авах
Барын амнаас мах авах адил
Азарга алдвал барихад хялбар
Ам алдвал барихад хэцүү
Зан зангаа мэдэлцвэл хэлэлцэхэд амар
Зам замаа ололцвол явахад амар
Зангаараа явбал биед амар
Замаараа явбал моринд амар
Хэлэхэд амар
Хийхэд хэцүү
Омогтой тархинд ухаан бага
Овтой тархинд ой бага
Муу хүний өвөг болохоор
Сайн хүний хөтөч бол
Нөхөрт нөхөр
Нөхөөсөнд халаа бол
Учир мэдэхгүй ноён болохоор
Учир мэдэх боол бол
Хайргүй хүний эхнэр болохоор
Хар элгийн хүний зарц бол
Монгол ардын зүйр цэцэн үгс: Баян ядуу
Ард баян бол улс баян
Улс баян бол ард баян
No comments:
Post a Comment