Tuesday, February 28, 2012

афоризм 9


Юу муу гэвэл хүний номгүй нь муу. Д. Равжаа
 Номын утга нь тэнгэр мэт агуу, дэлхий мэт өргөн, далай мэт гүн.
  Номыг унших нь тэнгэрт нисэж, дэлхий тойрч, далайд хөвөх мэт... Ц. Дамдинсүрэн
Их мэдлэг бол хүний дээд чимэг мөн. К. Маркс
 Хэнд эрдэм буй болбоос түүнд тус бий 
Хэнд эе бий болбоос түүнд нөхөр буй. 
Биеийн жавхаа эрүүл 
Ухааны жавхаа эрдэм 
                  Фалес
 Угтах насыг ухаан эрдэм өвөрлөн ирнэ гэж гэж бүү хүлээ. Амьдарсан хором бүхнээ алдалгүй шамдан суралцахыг хичээ. 
   Солон
 Эрдэм мэдлэгийг төгс эзэмших төдийгүй бас төгс ашиглаж чаддаг байх хэрэгтэй.
                                                     Цицерон 
Эрдэм мэдлэг зүрхэнд асах гэрэл буюу 
Эрсдэлээс хамгаалах ган бат хуяг буюу
          Рудаки 
Олон хэл мэднэ гэгч нэг цоожинд таарах олон түлхүүртэй болно гэсэн үг.
                                                   Ф. Вольтер 
Уншсанаа тогтоож чаддаггүй хүмүүсийн учир өөрснөө хэт бага боддогт байгаа юм.
                                                       Г. Лихтенберг
Буруу мэдэх нь мэдэхгүй байснаас дор. А. Дистервег 
Эрдэм чадлыг хичээн эс сурваас
Хэрэглэх цаг дор гэмшмой 
Эрүүл биеэн эс хичээн сувилбаас 
Өвдсөн цаг дор гэмшмой В. Инжинаш 
Эр хүн биеэ эдээр чимхээс эрдмээр чим 
Эхнэр хүмүүн биеэ өнгөөр чимхээс оюунаар чим. В. Инжинаш
Нарны гэрэл хурц болоход 
Үүлгүй бол нэн сайн. 
Насны багад эрдэм сурахад 
Залхуугүй бол даанч сайн. Д. Равжаа
 Хээрийн галуу нисэн үл ирэх газраас 
Хүний хүү эрдмийг өвөрлөн харина. Д. Нацагдор
ж
 Хүн хичнээн ихийг мэдэх тусам явцуухан ойлгоцтой хүн, хэзээ ч олж харахгүй хорвоогийн гоо сайхан бүхнийг үзэж ойлгож чадна. К. Г. Паустовский
Залуу наснаасаа мэргэн ухааныг л нөөцөлж ав. Түүнээс илүү найдвартай хөрөнгө гэж хаа ч үгүй.                      Биант
 Өтөлсөн хойноо суралцахаас ичих хэрэггүй. Хэзээ ч юм сураагүйд орвол, хожуу ч гэсэн, юм мэддэг болсон нь дээр. Эзоп
 Баяжихыг бус боловсорч гэгээрэхийг мөрөөд. Эд баялагийг үрэн таран хийх амархан, эрдэм ухаан харин хэзээ ч үрэгдэж алга болдоггүй. Эзоп
Зөвхөн мэдэж аваад л, мэдсэнээ хэрэгжүүлэхгүй юм бол, юу ч сураагүйтэй адил.
                                                                          Жу си
Залуу насандаа биеэ зовоож сайтар суралцаад, өтөлсөн хойноо мэдлэгийнхээ үр шимийг амсч жаргах хэрэгтэй.                Сенека
 Өөрөө хамгаас шилдэгт суралц ,бусдыг ч бас гагцхүү хамгаас шилдэг зүйлд сурга. Фалес
 Ажилтнуудаа хянаж ажиллахгүй байна гэдэг тэдэнд хэтэвчээ нээгээд үлдээнэ гэсэн үг.
                                                                                  Франклин 
Эзэн хүний нүд хоёр гараас ч ихийг хийж чадна. Франклин
 Буруу замаар олз олсноос гарз гарсан нь дээр, гарз гарахад хүн нэг л удаа халаглаад өнгөрнө, харин нөгөөгөөс нь болж насан турш гаслах вий. Хилон
 Хэнд эрдэм буй болбоос түүнд тус бий 
Хэнд эе бий болбоос түүнд нөхөр буй.
Найз нөхдийнхөө маргааныг тасалснаас, дайснуудынхаа хэрүүлийг шүүсэн нь дээр. Учир нь иймэрхүү явдлын дараа найзуудын чинь нэг  чиний дайсан болж , дайснуудын чинь нэг чиний нөхөр болно.  Биант
Би үүнээс хойш: Бусдыг өөртэйгээ хэрхэн хандахыг хүсдэг шигээ бусдад хандана.
                                                                                                Розанов
Сэтгэлээ дэлгээд ярьчих найз нөхөдгүй хүн өөрийнхөө зүрхийг урж иддэг. Бекон
 Найрлаж суугаа нөхөд рүүгээ биш , зовлонд унасан нөхөд рүүгээ л бүхнийг орхин яарах хэрэгтэй.   Хилон
 Урьдаар бусадтай хэрхэн нөхөрлөж байгааг нь мэдэж таньсаныхаа дараа л чи түүнтэй нөхөрлө. Эпихарм
 
эхнэртэйгээ таарамж муутай хүнтэй хэзээ ч бүү нөхөрлө!  Пифагор
Найз нөхдийн дунд байх сайхан байгаа бол ийм дээр нь л сайн наргиад авцгаая. Энэ аятайхан сэтгэгдэл бидэнд тэгтлээ удаа ч уу , үгүй ч үү?     Сенека
Сэтгэлээ дэлгээд ярьчих найз нөхөдгүй хүн өөрийнхөө зүрхийг урж иддэг.
                                                                                                      Бекон
Дайснуудынхаа  мэдэх ёсгүй юмыг нөхөртөө бүү ярь. 
                                                                        Шопенхауэр
Азтай гэрлэлт хүнтэй найзалж нөхөрлөх авьяас дээр тогтдог.
                                                                                 Ницще
Орчин үеийн багш бол багш төдийгүй байнгын сурагч байх ёстой. И. Франко
Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл 
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ. 
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч 
Сод их билэгт түмэн юугаан бишрэн магтмуу би Б. Ренчин
 Аливаа юмыг бага гэж чамлаж болохгүй. Аливаа юм багаас их болж, нимгэнээс зузаан болдог. Бичиг зохиолын нэг хоёр үг хэдийгээр бага ялимгүй боловч тэр үгнээс түмэн утга цацарчболдог. Д.Сүхбаатар      
Хүний сэтгэлийг хөдөлгөж эс чадваас
Хөнгөн бийрийг хөшиж юу хийнэ. В.Инжинааш
Яруу найраг-сэтгэлийн хөгжим. Ф. Вольтер
 Уран зохиол, хөгжим, зураг сонирхох чадвараа алдана гэдэг аз жаргалаа алдсантай адил. Жаргал зовлон тохиолдох хэмжээнээсээ бус, бид түүнийг аль хэр хүлээж авч байгаагаас л хамаардаг.   /Ларушфуко/
 Золгүй явдлыг тэвчин гарч чадахгүй байгаа тэр хүн л хамгаас золгүй .Биант
Чамд хичнээн золгүй явдал учирлаа ч нөхөддөө хандах сэтгэлээ бүү хувирга.
                                                                       Периандр 
Зовох цагтаа сэтгэлээр бүү уна. Чи ганцаараа зовоогүй л байж таарна. Юутай ч , амьд явна гэдэг үхлээс дээр. Эзоп
Бусдад аз таарахад бүү атаарх. Харин түүнтэй хамт баярла. Тэгэх юм бол түүний аз чинийх болно. Атаач хүн зөвхөн өөртөө л гай дууддаг . Эзоп
 Жаргах үедээ бусдыг бүү гоочил. Дайснууддаа ууч сэтгэлээр ханд. Ямар сайн хүнийг гомдоосноо мэдээд тэд гэмшиг. Өршөөл үзүүлэх боломж гардаг л юм бол бүү алгуурла. Хувь тавилан хэзээд урваж хөрвөдгийг бат санаж яв.
       Эзоп                                                             
Гаслан зовлон л бидэнд хамгаас аугаа, хамгаас ариун нандин бүхнийг хэлж өгдөг.
                                                                                            Розанов  
Цөхрөл бол бидний хамгийн том төөрөгдөл. Вовенарг
 Бусдад аз жаргалтай харагдсан нь бус, өөрөө өөртөө сэтгэл дүүрэн байгаа нь л жинхэнээсээ аз жаргалтай. Монтэнь
Жаргал зовлон тохиолдох хэмжээнээсээ бус, бид түүнийг аль хэр хүлээж авч байгаагаас л хамаардаг.               /Ларушфуко/
 Золгүй явдлыг тэвчин гарч чадахгүй байгаа тэр хүн л хамгаас золгүй .     Биант
 Чамд хичнээн золгүй явдал учирлаа ч нөхөддөө хандах сэтгэлээ бүү хувирга.
                                            Периандр 
Зовох цагтаа сэтгэлээр бүү уна. Чи ганцаараа зовоогүй л байж таарна. Юутай ч , амьд явна гэдэг үхлээс дээр. Эзоп
Бусдад аз таарахад бүү атаарх. Харин түүнтэй хамт баярла. Тэгэх юм бол түүний аз чинийх болно. Атаач хүн зөвхөн өөртөө л гай дууддаг . Эзоп
Жаргах үедээ бусдыг бүү гоочил. Дайснууддаа ууч сэтгэлээр ханд. Ямар сайн хүнийг гомдоосноо мэдээд тэд гэмшиг. Өршөөл үзүүлэх боломж гардаг л юм бол бүү алгуурла. Хувь тавилан хэзээд урваж хөрвөдгийг бат санаж яв. Эзоп
Гаслан зовлон л бидэнд хамгаас аугаа, хамгаас ариун нандин бүхнийг хэлж өгдөг.
                                                                      Розанов  
Цөхрөл бол бидний хамгийн том төөрөгдөл.                Вовенарг
Бусдад аз жаргалтай харагдсан нь бус, өөрөө өөртөө сэтгэл дүүрэн байгаа нь л жинхэнээсээ аз жаргалтай.                            Монтэнь
Дайснуудаа баярлуулахгүйн тулд зовлон гунигаа нууж яв.                                               Периандр
Юм бүхэнд алтан дундажийг барьж чадсан хүн жаргалтай, амар тайван явдаг.
                                                                 Клеобул
Хангалуун амьдралд хүний муу чанарууд илрэх нь амархан. Нөгөөтэйгүүр, ядуурал хүний сайн талуудыг тодруулдаг. Бекон
Жаргал эдэлнэ гэдэг аугаа их хувь ерөөл. Харин бусдад жаргал эдлүүлэх боломж гэдэг бол тэр их хувь ерөөлөөс ч аугаа юм. Бекон
Хүн хэзээ ч бодож байгаа шигээ тийм золгүй байдалд ордоггүй. Бас хэзээ ч хүсч байгаа шигээ аз жаргалтай болдоггүй. Ларушфуко
Ганц удаагийн зовлонг мянган зугаа цэнгэл ч нөхөхгүй.    / Шопенхауэр/
Гаслан зовлон л бидэнд хамгаас аугаа, хамгаас ариун нандин бүхнийг хэлж өгдөг.
                                               Розанов
Золгүй явдал болоогүй байхад нь урьдчилан харна гэдэг ухаан. Нэгэнт нүүрлэсэн хойно нь түүнтэй тэмцэлдэнэ гэдэг зориг. Питтак
 Ач тусыг хариулах мэдрэмжээрээ хийж буй алхмаас л ёс суртахууны үнэ цэнийг харж болох юм.              Кант
Бусдын төлөө өөрийгөө зориулсан хүн хамгийн сайхан хүн
  А.Линкольн
Өөрийн хүссэний хэрээр биш, харин нөгөө хүний боломжийн хэрээр бусдаас тус дэм харж бай.                 Лихтенберг                                                                                                                       
Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас
Тэвдүү явахад тэвнээр тусалсан дээр.
Хүний сайхан гэдэг бол дотроо гэрэлтдэг бөгөөд сайхан хүн гэдэг бол 
ариун сэтгэлээр гэрэлтсэн хүнийг хэлдэг.
               Ч.Лодойдамба
Хүн хүн чанараа алдвал араатнаас долоон дор.          Р.Таагүр
Хорвоогийн гайхамшиг нь хүн, хүний гайхамшиг нь ухаан. / А.Гамильтон/
Хүнийг хүндэтгэнэ гэдэг бол өөрийгөө хүндэтгэнэ гэсэн үг.    Д.Голсуорси
Хүнд хүн шиг байхаас өөр зорилго байх ёсгүй.  Л.Шефер
Хүн бол дор бүрдээ бүхэл бүтэн боть ном юм. Гагцхүү түүнийг хэрхэн уншихыг таны таалал мэдтүгэй.
 Хүн байгалийн хуулийг зөрчихгүй бол байгаль хүнээс хүнийрхэхгүй.
                                                               А.И.Герцен
Үйл ажил бол хүнийг таних хамгийн тодорхой арга мөн. Хүн юу хийж байна, яг л түүн шигээ байдаг.  Гегель
Хүн өмнөө аугаа их зорилго тавьж байж л бусдыг замчлан дагуулах их хүний зан чанарыг өөртөө төлөвшүүлнэ. Гегель
Хүний гарт байгаа юмнаас толгойд нь буй юм илүү чухал. Шопенхауэр
 Хүний жинхэнэ үнэн зан төрх биеэ хянахааргүй өчүүхэн жижиг юман дээр л их тод илэрдэг. Шопенхауэр
Ямар ч хүн алдаа бүхнээ таньж болох толийг бусдаас олж хардаг. Харин үүнд, ихэнхдээ толины өмнө зогссон нохой тэндээс өөрийгөө биш, ондоо нохойг олж харчихаад хуцаж боргоодогтой тун ч төстэй ханддаг. Шопенхауэр
Буурьтай ажил дээр хүмүүс бусдад ямар харагдахыг хүссэнээ гаргадаг бол, жижиг сажиг юман дээр жинхэнэ чанараа харуулдаг. Шамфор
Шашин шүтлэгтэй атлаа хүмүүс ийм булай харгис байгаа юм чинь, шүтэх юмгүйгээр ер яах байсан юм болоо? Франклин
Хүмүүсийн үйлдэл бол тэдний санааг хамгийн сайн орчуулагч. Локк
Ухаан муутай хүмүүсийн өө сэв яг л царай муутай улсынх шиг өтлөх тусам нь улам тодордог.
Өөрийнхөөс илүү бусдын хэрэгт ухаалаг шийд гаргах хялбар.      /Ларушфуко/                                                                                                                                      Хүн хэзээ ч бодож байгаа шигээ тийм золгүй байдалд ордоггүй. Бас хэзээ ч хүсч байгаа шигээ аз жаргалтай болдоггүй.             Ларушфуко
Юм бүхэнд алтан дундажийг барьж чадсан хүн жаргалтай, амар тайван явдаг.
                                                                                                                                      Клеобул
Нас барсан атлаа мартагдаагүй хүн л мөнхийн хутгийг олжээ. Лаоз
хүн байгалийн хуулийг  зөрчихгүй бол, байгаль хүнээс хүнийрхэхгүй.
                                                                                                                       А.И.Герцен
Байгаль хуучирдаггүй харин элэгдсэн бүтээлийнхээ оронд шинийг туурвиж байдаг.
                                                                                                          Н.Г.Чернышевский
Хүмүүсийг яруу сайхан руу хөтлөхөд урлагийн зорилго оршино.          Ж.Энеску
Хөгжим бол хүний сэтгэлийн галыг бадраах ёстой.    Л.Бетховен
 Бүжгэн жүжиг бол амилсан баримал.   В.Г.Белинский
 Уран зураг бол үзэх яруу найраг
Яруу найраг бол сонсох уран зураг.              Леонардо да Винчи
Жүжигчин хүн бол цаг үеийнхээ толь мөн. В.Шекспир
 Хөгжим бол хүн төрөлхтний нийтлэг хэл. Г.Лонгфелло
Аялгуу зохиогч бол 
Адилхан яруу найрагч
   Л.Бетховен
Дуучин нь зуурд насалдагч
Дуу нь үүрд насалдаг.
 Энэ ертөнцөд
Эрээд олдошгүй соёл бол
Эрүүл бие
Эрчилсэн булчин мөнөөс мөн. В.В.Маяковский
Өвчин мянга, эрүүл ганц.
  Л.Берне
Эрдмийг эс сурвал хэрэглэх цагт гэмших
Эрүүл биеэ эс асарвал өвчин олсон цагт гэмших
                                                                 Монголын эртний сургааль
Эмч хүн бол өвчтэй хүний эцэг, эрүүл хүний дотно нөхөр мөн.
                                                                                             И.П.Павлов
Өрөвдөх сэтгэлд ямагт хайр энхрийллийн хольц ордог. 
Харин хорсол зэвүүцэлд үзэн ядалт, уур хилэнгийн орц ордог.
                                                                                                          Хьюм
Хайр сэтгэл гэдэг бол нөгөө хүндээ аз жаргалыг хүсч байгаа явдал юм.
                                                                                                           Хьюм 
Хайр гэдэг биеэ тоохоос ч хүчтэй зүйл. Таныг доромжлон гоочилж байхад ч гэсэн та тэр эмэгтэйг хайрласаар байж чаддаг.
                 Вовенарг 
Хайртай хүндээ хаягдсан бол, цагийг нь олж анзаараагүй чиний л буруу.
                                                                                                   Ларушфуко
Бүх хүнтэй эелдэг бай, олон хүнтэй эвсэг бай. Харин цөөн заримтай нь л илэн далангүй бай.
                                                                                    Франклин
Өөрийхөө тухай удтал ярьж байгаа хүнээс сайрхуу зан гарахгүй өнгөрөх нь үгүй.
                                                                                         Хьюм
Залхуу зан, зэв хоёр адилхан. Төмөр эдлэл элж эвдрэхээсээ илүү зэвэнд идэгдэн хэрэгцээгүй болдог.                     Франклин
Бурууг зөвтгөж чаддаг хүн өөр ямар нэгэн юм чаддаг байх нь ховор.
                                                                                   Франклин
Бардам нэрэлхүү зангаас илүү түрийвчний чинь хэр хэмжээ сайн зөвлөгч болж чадна.
                                                                                    Франклин 
Хэрвээ мэргэн үг тайлбар шаардаж л байвал, олигтой болж чадаагүй байна аа гэсэн үг.
                                                                                                        Вовенарг
Ажилтнуудаа хянаж ажиллахгүй байна гэдэг тэдэнд хэтэвчээ нээгээд үлдээнэ гэсэн үг.
                                                                                                      Франклин
Юу ч хийлээ гэсэн, үнэн хэзээд бүрэнхийг нэвт цойлон гарч ирдэг.
                                                                                                  Локк
Бидний нийгэм чулуун сүмтэй тун төстэй: хэрэв чулуу бүр нэг нэгнийгээ тулаагүй сэн бол тэр нураад уначих байсан. Үүн дээр л тэр тогтож байгаа юм.
                                                                                                  Сенека
Байгаль биднийг орох гарахад дэндүү сайн нэгждэг. Нүцгэн ирсэн бид нүцгэнээрээ л буцна. Авч ирснээсээ илүүг эндээс авч явах аргагүй.     / Сенека/
Зөв тавьсан л бол, ямар ч асуултад хариулж болдог.
                                                                                  Платон
Бид өөртөө зав чөлөө гаргахын тулд завгүй явдаг, амар тайван суухын тулд дайн хийдэг.
                                                                                                           Аристотель
Өрнө, дорно хоёр бие биедээ харш. Гэвч нэг нь нөгөөгүйгээр оршин тогтнож чадахгүй. 
                                                                                                                      Жуанз
Тэнгэрт хоёр наран зэрэг манддаггүйн адил төр улсад хоёр хаан суудал зэрэгцэх аргагүй.
                                                                                                                     Күнз
Өөрийнхөө шарил дээр унагах чийг үлдээхийн тулд үр хүүхдийнхээ нулимсыг гамнаж бай.
                                                                                                                     Пифагор
Ухаан солиотой хүнд илд бариулах, шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр ав адилхан аюултай.                                              Пифагор
 Хорхой шавж алж хороосон хүүхдээ хатуу чанд шийтгэж бай. Ийм үйлдлээс л алуурчны зам эхэлдэг.                                        Пифагор
Аугаа их үйлсийг амлалгүйгээр бүтээдэг ёстой.
                                                                          Пифагор
Дайн дэгдээгүй амар тайван цаг мөчийг ашиглахгүй дэмий бүү өнгөрөө.
                                                                                               Хилон
Эрх мэдэл хүний жинхэнэ мөн чанарыг харуулдаг.
                                                                          Питтак
 Сэдсэн ажлаа бусдад бүү ярь. Биелэхгүй бол олны доог тохуу болно.
                                                                                                     Питтак
Эр зориг, нэр төрөө эрхэмлэх зан хоёрыг сайхан сэтгэлээр тохируулж байхгүй бол, эдгээр чанар нь хүнийг зөвхөн дарангуйлагч, эсвэл дээрэмчин болгон хувиргана.
                                                                                         /Хьюм /
Атаач хүн өөртөө л дайсагнаж явдаг. Учир нь тэр өөрийнхөө бий болгосон муу муухайд шаналж байгаа амьтан .             /Локк/
 Ойлгоно гэдэг зөвшөөрөхийн эхлэл.             /Спиноза / 
Уйлах хэрэггүй, инээх хэрэггүй, үзэн ядах ч хэрэггүй. Гагцхүү ойлгож үз.
                                                                                / Спиноза  /
Маш их хүссэн зүйлдээ хүн амархан итгэдэг.          Вольтер
 Шоолсноор хүнийг засч хүмүүжүүлнэ гэж байхгүй. Харин ч тэнэг хүмүүсийг уурлуулж, ингэснээрээ улам тэнэг юм хийхэд хүргэнэ.              Вольтер
Бусдаас хариулт шаардахын тулд эхлээд тодорхой асуулт тавь.
                                                                                         Солон
Аль тааламжтайг нь бус, аль чухлыг нь хүнд зөвлөж бай.   /Солон/
Дуугүй суух нь үгийн хүчийг нэмнэ. Цагаа олох нь дуугүй суухын хүчийг нэмнэ.
                                                                                                              Солон
Хэнтэй ч болгоомжтой харьц. Сайхан тунгалаг царайны цаана мууг агуулсан зүрх цохилж байх нь элбэг.                                                                         Солон
 Золгүй явдал болоогүй байхад нь урьдчилан харна гэдэг ухаан. Нэгэнт нүүрлэсэн хойно нь түүнтэй тэмцэлдэнэ гэдэг зориг.                        Питтак
Итгэж зээлдүүлсэн зүйлийг заавал буцааж өгч бай.         Питтак
Сэдсэн ажлаа бусдад бүү ярь .Биелэхгүй бол олны доог тохуу болно.
                                                                                                   Питтак 
Өш хонзон авахаас өршөөж уучлах нь амархан.                  /Питтак/

Өш хонзон бол өчүүхэн дорд сэтгэлийн таашаал мөн.
Өөрийн чинь тухай хүн тэгж яривал баярлахааргүй үгсийг ойр дотныхоо хүмүүст хамаатуулан бүү хэлж бай.                 Хилон
 Найрлаж суугаа нөхөд рүүгээ биш, зовлонд унасан нөхөд рүүгээ л бүхнийг орхин яарах хэрэгтэй.         Хилон
Хэрэв чи хүч чадалтай бол, хүнлэг зөөлөн бай. Тэгвэл хүмүүс чамаас айхын оронд хүндэтгэх болно.                 Хилон
Хүсмээргүй зүйлээ бусдад тохиолдоосой гэж бүү хүс!
                                                                                   Клеобул
Бусдыг сонсоод үг дуугүй байна гэдэг ухаан сууж буйн шинж. Мэргэн ухааны дээд нь нам гүмд оршдог.                       /Пифагор/
 Өөрийнхөө шарил дээр унагах чийг үлдээхийн тулд үр хүүхдийнхээ нулимсыг гамнаж бай.
                                                                                       Пифагор
Урьдаар бусадтай хэрхэн нөхөрлөж байгааг нь мэдэж таньсаныхаа дараа л чи түүнтэй нөхөрлө.         / Эпихарм/
 Бусдын атаархлыг төрүүлдэггүй хүн ямар ч үнэгүй билээ. Эпихарм


Ухаан солиотой хүнд илд бариулах ,шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр ав адилхан аюултай .                           /Пифагор /
Цорын ганц тэнэг алдаа бол урьдын алдаагаа засч залруулахгүй байх явдал.        Күнз                                                                                                                                        
Өөртөө хатуу, бусдад зөөлөн бай. Тэгж байж л чи хүмүүсийн зүгээс учрах хороос сэргийлж чадна.               Күнз
 Сайхан сэтгэлтэн ганцаарддаггүй. Түүнд ямагт хөршүүд олдоно.       Күнз
Ноён нуруутай эр хүн хонхтой адилхан. Цохихгүй л бол дуу гарахгүй .           Күнз
 Мунхаг хүн өөрийг нь хүмүүс ойлгохгүй байна гэж гомдоллодог. Ухаантай хүн бол эсрэгээр, хүмүүсийг мэдэхгүй байгаадаа харамсдаг.           Күнз
Хангалуун амьдралд хүний муу чанарууд илрэх нь амархан. Нөгөөтэйгүүр, ядуурал хүний сайн талуудыг тодруулдаг.             Бекон
Хүн аливааг хичнээн бага мэдэх тусам тэр чинээгээрээ сэжигч хардамхай байдаг. Бекон
 Уншсанаараа хүн юмыг мэдэж авдаг, ярилцсанаар гүйлгээ ухаан суудаг, бичиж дадсанаар алдаа гаргахаа больдог.                   Бекон
 Мөнгө хөрөнгө л байвал бүхнийг худалдан авч болно гэж бодсноороо олон хүн юуны өмнө өөрийгөө худалдаж орхидог.          Бекон

No comments: