Tuesday, February 28, 2012

афоризм 14


ХУУЛИУД:
1.     Мерфийн хууль
Ямар нэг золгүй явдал тохиолдох бол тохиолдож л таарна
2.     Чизхолмын 2-р хууль
Хэрэв ажил үйлс амжилттай явж байвал ойрын хугацаанд ямар нэг зүйл тохиолдоно
3.     Чизхолмын 3-р хууль
Хэн нэгний оруулж ирсэн саналыг бусад нь буруугаар ойлгодог
4.     Финейглийн 4-р хууль
Хэрэв ажил үйлс бүтэмжгүй болж эхэлбэл түүнийг аврах гэсэн бүх оролдлогууд бүр нэрмээс болдог
5.     Финейглийн 3-р хууль
Өгөгдөлд өгөгдсөн үзүүлэлтүүдээс шалгах шаардлагагүй үзүүлэлт алдаатай байдаг
6.     Мерфийн дулааны хууль
Даралтанд байгаа бүх зүйл амархан мууддаг
7.     Паддерийн хууль
Сайнаар эхэлсэн зүйл муугаар төгсдөг. Муугаар эхэлбэл бүр дампуурдаг
8.     Стокмайерийн теорем
Ямар нэг зүйлийг хийхэд хялбар санагдвал хэцүү, харин хэцүү мэт санагдвал хийх боломжгүй гэсэн үг
9.     Клинштейний хуулиуд
1.     Түүхий эдийн нийлүүлэлт нь графикт хугацаатай урвуу хамааралтай
2.     Тайрч авсан цахилгааны утас хэрэг дээрээ богинодсон байдаг
3.     “n” эд анги шаардлагатай үед агуулахад “n –1” эд анги байдаг
4.     Найдварт ажиллагааг хангах систем нь хэрэг дээрээ бусад системээ гэмтээдэг
5.     Эд ангийг арван зургаан боолтоор боож чангалсны дараа жийргэвч тавихаа мартсан байдаг
6.     Тоног төхөөрөмжийг угсарч дууссаны дараа илүү эд анги үлдсэн байдаг

10.                        Иж бүрэн хуулиуд
1.     Туршилтын тоног төхөөрөмж ямар ч саадгүй ажиллаж байгаа бол үйлдвэрээс гарч эхлэх төхөөрөмж гэмтэлтэй байхын цондон
2.     Тоног төхөөрөмжийг үйлдвэрлэж дуусах үед зайлшгүй өөрчлөлт хийх шаардлагатай болдог
3.     Нийлүүлэлтийн хугацааг ямагт 2 дахин өсгөж тооц
4.     Шинэ бараа хүлээж байгаа худалдан авагчдын хүлээх хугацааг 0.25 дахин өсгөж тооц
5.     Тооцоог багаар гүйцэтгэн алдаа гаргасан бол буруутныг бүү хай. Тэртэй тэргүй олдохгүй
6.     Ямар ч бин битүү холболт аль нэг газраа алдаж л байдаг
7.     Санамсаргүй алдсан багаж ямагт их хохирол үзүүлэхээр газар унадаг
8.     Түр зуурын байгууламж шиг бөх зүйл үгүй
11.                        Джонсоны 3-р хууль
Хэрэггүй гээд хаясан сэтгүүлд танд яг одоо хэрэг болж байгаа мэдээлэл байсан байдаг
12.                        Джонсон ба Лэрдийн хууль
Шүд баасан гаригийн оройноос л мэдсэн юм шиг өвдөж эхэлдэг
13.                        “Харперс Мэгэзин” сэтгүүлийн хууль
Алга болсон зүйл шинээр худалдаж авсны дараа олддог
14.                        Ричардын дүрэм
1.     Удаан хадгалсан бол хаях цаг болсон
2.     Хаясны дараа хэрэг болдог

15.                        Мескимений хууль
Ямар нэг зүйлийг гүйцэтгэхэд цаг хугацаа хүрэлцдэггүй ч засаж янзлахад хангалттай олддог
16.                        Паркинсоны 2-р хууль
Орлогыг гүйцэхийн тулд зарлага байдаг
17.                        Грехэмийн хууль
Энгийн асуудлыг шийдэхэд амар. Чухал асуудлыг хэзээ ч шийдэж чаддаггүй
18.                        Хеопсын хууль
Ямар ч ажил төлөвлөсөн хугацаа, төсөвтөө багтдаггүй
19.                        Поттерийн хууль
Барааг сурталчлах хэмжээ нь түүний үнэ өртөгтэй урвуу хамааралтай
20.                        Вейлерийн хууль
Өөрөө гүйцэтгэдэггүй хүнд хийж чадахгүй ажил гэж үгүй
21.Шинэ хууль
Хэрэв таны өндрийн харайлтын багт ялалт хэрэгтэй бол 2м дээгүүр гарах нэг л хүн хэрэгтэй болохоос 1м дээгүүр гарах 2 хүний хэрэггүй
22.                        Джексоны хууль
Шинэ санаа бүгдэд ойлгомжтой болоод ирэхэд түүнийг өөрчлөх цаг аль хэдийн болсон байдаг
23.                        Беллингсийн хууль
Ихэнх бэрхшээлийн үндэс нь бид “үгүй” гэж хэлэхээсээ илүү “за” гэж хэлсэнтэй холбоотой
24.                        Ропжерийн постулат
Бүгд тэнэг мунхагууд. Гэхдээ салбар бүртээ

25.                        Фортений хууль
Өөдрөг үзэлтнүүд онгоц бүтээдэг бол гутранги үзэлтнүүд шүхэр зохион бүтээдэг
26.                        Линчийн хууль
Үйл явдал муугаар эргэхэд бүгд өөр өөрсдийн “арьс”-ыг боддог
27.                        Эванс ба Бьерний хууль
Ямар нэг золгүй зүйл тохиолдоход түүнийг урьдчилан мэдсэн “их мэдэгчид” заавал байдаг
28.                        Илрүүлэлтийн хууль
Нууц зүйл хэзээ нэг цагт илэрдэг
29. Хелрангийн хууль
Хүлээж чадвал муу зүйл аяндаа өөрөө алга болно
30. Хир хадгалагдах хууль
Нэгийг цэвэрлэж нөгөөг бохирдуулдаг
31. Бубын хууль
Бүгдийг орвонгоор нь эргүүлж байж хайсан зүйлээ олно
32.                        Хайлтын хууль
Хайх зүйлээ байх боломжгүй гэсэн газраас эхэл
33.                        Мэрианний хууль
Хайгаагүй зүйл олдохдоо хялбар
34.                        Руны дүрэм
Та хаана байгаа нь сонин биш бол та төөрөөгүй байна гэсэн үг
35.                        Борооны хууль
Машин угааж дууссаны дараа бороо оромтгой
36.                        Дэлгүүрийн хууль
Үзүүлэнд байгаа таны сонирхсон зүйлийг яг таны өмнөх хүн худалдаж авдаг
37.                        Брайений хувилбар
Та өөр дараалалд шилжмэгц таны зогсож байсан хуучин дараалал хурдан явж эхэлдэг
38.                        Хүлээлтийн зарчим
Таны зогссон дараалал удаан явж байвал та буруу дараалалд зогссон гэсэн үг
39.                        Уиттений хууль
Хумсаа авч дуусмагц хумсны хэрэг зайлшгүй гарна


40.                        Сэтгүүлчийн хууль
Гамшиг,зовлон,золгүй явдал болсон газраас холдох тусам шархадсан, нас барсан хүмүүсийн тоо өсдөг
41.                        Захидлын хууль
Захиагаа дуусгаж дугтуйлсны дараа бичих гол зүйлээ мартсанаа санадаг
42.                        Зоопаркын хууль
Хамгийн сонирхолтой үзмэр тайлбаргүй байдаг
43.                        Джоунсын хууль
Хэвлэлтээс гарсан номонд хэний ч анзаарамгүй алдаа байж л байдаг
44.                        Вудын дүрэм
1.     Хувилж болох зүйлийг хэзээ ч бүү зур
2.     Хүрээлж болох зүйлийг хэзээ ч бүү хувил
3.     Хайчилж, нааж болох зүйлийг хэзээ ч бүү хүрээл

45.                        Фотозургийн хууль
1.     Зайлшгүй авахаар зураг таарсан үед сүүлчийн хальс л үлдсэн байдаг
2.     Хамгийн гоё зургийг дурангаа нээлгүй дарчихсан байдаг
3.     Авч чадсан гоё зурагнууд угаах үед гэрэл цохисон байдаг
46.                        Уолтерийн хууль
Тамхи, түүдэгний утаа нүдэнд орох нь таны утаанд дасах чадвартай шууд хамааралтай байдаг
47.                        Роджерсийн хууль
Онгоцны үйлчлэгч кофе өгч эхлэх үед онгоц чичирч эхэлдэг
48.                        Перкинсийн постулат
Нам дор суух тусам хүчтэй цохилтонд өртдөг
47.Харрисоны постулат
Ямар ч үйл ажиллагаанд түүнтэй таарсан шүүмж байдаг
48.                        Лофтусын 5-р хууль
Номынхоо нэр, зохиогчийг мэдэхгүй ч түүнийг удирдлага болгон ажилла
49.                        Дарга болох 1-р дүрэм
Та даргаасаа ухаантай ч үүнийгээ түүнд бүү мэдэгд
50.                        Уистлерийн хууль
Хэний зөв гэдгийг хэн ч мэддэггүй, харин хэний буруу гэдгийг бүгд мэднэ
51.                        Готлибын дүрэм
Хэрэв дарга чинь эрэг, шургийг хүртэл мэдэж тайлбарлаж байвал тэр машин хийхээ мэдэхгүй байна

52.                        Мэдрэхүйн 1-р дүрэм
Та гүүрээр гараад түүнийгээ шатаачихвал бодох юмгүй, санаа амарлаа гэсэн үг
53.                        Дрюгийн хууль
Бусдаас бага төлсөн нь үргэлжид гомдолтой байдаг
54.                        Макдональдын 2-р хууль
Зөвлөх гэдэг компаний ажилчдаас олж мэдсэнээ тайланд хавсаргадаг хүмүүс
55.                        Динглийн хууль
Хүний унагасан зүйлийг бусад хүмүүс өшиглөхөөс бус авч өгөхгүй
56.                        Кушнерийн хууль
Ямарваа ажлыг гүйцэтгэх чаламж гүйцэтгэгчийн тоотой урвуу хамааралтай
57.                        Гурдын аксиом
Хурал гэдэг минутыг хэмнэж цагийг үрдэг
58.                        Өвчтөний хуулиуд
1.     Зурагт үргэлжид таны эсрэг буланд байдаг
2.     Эмчийн авьяас, түүнд үзүүлэх өвчтөний дараалал хоёр урвуу хамааралтай
3.     Шархны лент огт наалддагүй ба наалдсан бол салдаггүй гэж 2 янз байдаг
4.     Бүх өвчтөнүүд гэнэт сэрсэн юм шиг нэгэн зэрэг тариа хийхийг шаарддаг

59.                        Бараашигны дүрэм
Архичин хүн гэдэг эмчээсээ илүү их уудаг хүн
60.                        Засварчны зарчмууд
1.     Таны гар дор хайж байгаа багаж, түлхүүр, өрмийн аль алин нь хэрэгцээт цагт байдаггүй
2.     Засвар хийх явцад зайлшгүй 3 дахь гар хэрэг болдог
3.     Хамгийн сүүлд үлдсэн эрэг, шураг хоорондоо таардаггүй

61.                        Рейгийн дүрэм
Микрометрээр хэмж. Шохойгоор тэмдэглэ. Сүхээр тасал
62.                        Засварын 1-р хууль
Эвдрээгүй л бол засвар авдаггүй
63.                        Ухаалаг засварчны 1-р дүрэм
Юуг ч битгий хая
64.                        Гэнэтийн шалгалтын онол
Бүтэн өдөр тавхайгаа эргэтэл гүйж ажилласаар хөлөө амраахаар түр суух үед л таны дарга орж ирдэг

65.                        Лабораторийн 1-р хууль
Халуун хуруун шил яг хүйтэн шигээ харагддаг
66.                        Финейглийн 8-р дүрэм
Багаар ажиллах нь буруугаа бусдад нялзаах ашигтай
67.                        Орчин үеийн шинжлэх ухааны тодорхойлолт
1.     Ногоон бөгөөд хөдөлж байвал-биологи
2.     Муухай үнэртэж байвал-хими
3.     Огт ажиллахгүй байвал-физик

68.                        Лерманы хууль
Мөнгө, цаг хугацаа хоёр байхад бүх асуудлыг шийдвэрлэж болно
69.                        Робертийн аксиом
Амьдрал тэр аяараа алдаа
70.                        Найдваргүй ажиллагааны 5-р хууль
Хүн эндэж алдаж болно. Компьютер харин алдвал холион бантан хутгадаг
71.                        “Хиамны” дүрэм
Хэн хиаманд дуртай бөгөөд хуулиа хүндэлнэ, түүнд энэ 2 хэрхэн “төрж” гарсныг харсны хэрэггүй
72.                        Тоддын 2 зарчим
1.     Танд юу ярьж байгаа нь сонин биш. Тэртэй тэргүй бүх үнэнийг хэлэхгүй
2.     Юуны тухай ярьж байгаа нь ч сонин биш. Тэртэй тэргүй мөнгөний тухай

73.                        Уотергейтийн зарчим
Төр засаг авилгалын тухай дандаа өнгөрсөн цаг дээр ярьдаг
74.Майлсын хууль
Ямарваа зүйлд хандах хандлага албан тушаалаар илэрдэг
     “Алтан хошуу”-ны дүрэм
Цэвэрлэгчээс эхэлсэн мэдээлэл даргад хүрэхдээ “хулгана”-аас “заан” болтлоо өсөж очдог
76.                        Түүхийн 1-р дүрэм
Түүх давтагддагүй. Харин түүхчид нэг нэгийгээ давтдаг
78.                        Мейерийн хууль
Юмыг төвөгтэй болгох амархан. Харин хялбар болгох хэцүү
77.                        Хлейдийн хууль
Хүндэвтэр даалгаврыг залхуу ажилчиндаа өг. Тэр хялбар хийх аргыг хурдан олно
78.                        Үндсэн теорем
Хүндэвтэр систем өөрөө хэцүү асуудлыг бий болгодог
79.                        Хеблохын хууль
Хэрэв эд бараа чанартай, гүйлгээ сайтай бол түүнийг үйлдвэрлэхээ больдог
80.                        Хедлийн хуулиуд
1.     Танд нэг костюм таалагдсан бол таны размер байхгүй байна
2.     Костюм таалагдаад размер тохирсон ч өмсөхөд нэг л биш
3.     Тохирсон, таарсан ч та үнийг нь дийлэхгүй
4.     Тохирсон, таарсан, үнэ нь ч боломжийнх бол өмсөх үед аль нэг талдаа ханзарсан байна

81.                        Финмэний үндсэн зарчим
Танд таалагдсан бараа агуулахад байдаггүй
82.                        Синтетогийн 1-р хууль
60 хоногийн баталгаат хугацаа гэдэг 61 дэхь өдрөө таг болно гэсэн үг
83.                        Льюсийн хууль
Бараа ганц ширхэг үлдсэн үед бүгд худалдан авахыг хүсдэг
84.                        Томын хууль
Хуримын үргэлжлэх хугацаа түүний зардалтай урвуу хамааралтай
85.                        Хөршийн зарчим
Хэн хурхирна тэр түрүүлж унтдаг
86.                        Кольвардын томьёо
Бүх зүйлийн магадлал тэнцүү 50%. Эсвэл болж бүтнэ, эсвэл болж бүтэхгүй
87.                        Чейтсийн таамаглал
Найз нөхрөө ядарч явах үед нь та тусалсан бол тэр дахин ийм байдалд орохдоо таныг бас л дурсах болно
88.                        Мидерийн хууль
Хамгийн сүүлд инээсэн хүн онигоог гүйцэд ойлгоогүй
89.                        Уолкерийн хууль
Хиртэй цагаан хэрэглэл цэврээсээ үргэлжид их байдаг
90.                        Скоффын хууль
Бохир шалыг хүүхэд хэзээ ч бохиртуулахгүй
91.                        Бессийн зарчмууд
1.     Хаалганы цоож гацсан үед телефон утас байдгаараа дуугарна
2.     Гүйхээрээ очоод харилцуурыг авахад нөгөө тал тавьсан байдаг

92.                        Байгалийн хууль
Талхаа зүсэх үед аль талд нь цөцгий тавихаа урьдчилан мэдэх боломжгүй
93.                        Таталцлын хууль
Ямар нэг зүйлийг унагаахад хамгийн их хохирол үзүүлэхүйц газар унадаг
94.                        Дженингийн хууль
Цөцгий түрхсэн талх аль талаараа унах нь хивсний үнээс шууд хамаардаг
95.                        Шалны хууль
Хүн шалнаас унана гэж үгүй
96.                        Каны аксиом
Юу ч тус болохгүй бол одоо зааврыг нь унш
97.                        Янгийн хууль
Бүх агуу нээлтүүд алдаанаас үүдэлтэй
98.                        Феттийн хууль
Амжилттай болсон туршилтыг дахиж бүү давт
99.                        Хэрүүлийн 1-р хууль
Тэнэг хүнтэй бүү марга. Бусад чинь та хоёрын ялгааг олж харахгүй шүү
100.                   Свикплийн дүрэм
Хэн хамгийн чанга хашгирна тэр үг хэлэх эрх олж авдаг
101.                   Виверийн хууль
Олуулаа такси барихад урд суусан нь тооцоо хийдэг
102. Шредерийн хууль
Тайлбаргүй байна гэдэг нь уян хатны шинж
102.                   Берклийн дүрэм
Үр дүн нь тодорхой зүйлтэй бүү зууралд
103.                   Эсрэгийн хууль
Зөвшөөрөл авахаас уучлал гуйх нь хялбар
104.                   Лемм Гроссманы хууль
Сая тулгарсан асуудлыг өчигдөр шийдвэрлэчих боломж байсан
105.                   Ярукийн хууль
Хэрэв шинэ төхөөрөмж хямд бол хаа нэгтээ хуучин юм цохиж явна гэсэн үг
106.                   Наггийн хууль
Төлөвлөгөө нүсэр, төвөгтэй болох тусам нурах магадлал төдий чинээ
их

No comments: