Tuesday, February 28, 2012

афоризм


  Боэцийн хэлсэн үгс
ü        Намайг хилсээр шийтгэсэн байхад би гэмээ хүлээх гэж үү? Хэрэв тэгвэл гүтгэлгийн эсрэг тэмцэхээс татгалзана гэсэн үг.
             Бенджамин Франклин түүний хэлсэн сургамжит афоризм
ü    Ёс суртахуунгүй бол улс төрчид хуулийг яаж хийх вэ?
ü           Хэрвээ чи ухаарлыг олохгүй бол тэр чамаас заавал өшөөгөө авна.
ü            Анхныхаа хүслийг гүйцэлдүүлэх нь дараагийн ирэх хүслийг гүйцэлдүүлэхээс хавьгүй     амархан.
ü           Цамаан хүслээ гүйцэлдүүлэхийн оронд мөнгөний түрүүвчтэй харьцах хэрэггүй.Бээлий доторх хулганыг муур барьж чадахгүй.
ü            Харьцаж буй хүмүүстэйгээ болон гэр бүлийнхэнтэйгээ эелдэг найрсаг бай.
ü             Залхуу бол зэвтэй төмөртэй ижил,тэр зэвэнд хялбархан идэгдэж үгүйрүүлдэг.
ü              Мэргэжилтэн бол эвийг амархан олж хардаг. Харин мэргэжилтэн болох хэцүү.
ü             Эзний нүд  үргэлж хоёр гараас илүү ихийг хийдэг.
ü            Ажилчидыг харж ажиглахгүй байна гэдэг нь түрүүвчээ тэдэнд онгорхой орхисонтой адил.
ü             Гурван удаа дахиж явах нь нэг түймэртэй тэнцэнэ.

      Алдарт Цицероны онч үгс
ü         Төгс дээд оюун ухаан гэж байдаггүй
ü           Худал буруу үзлийг устгах хэрэгтэй.
ü            Би олон агуу хүмүүсийн үзэл санаа дүгнэлтэнд итгэдэг. Гэхдээ өөрийнхөө бодол эргэцүүлэлд бүр ч илүү найддаг.
ü          Би хэнийг ч сохроор даган захирагдахгүй, хэнд ч тээр саад болохгүй.
ü           Агуу их үйл хэргийг бүтээхэд зохистой нас, зохистой цаг хугацаа хэрэгтэй. /  Плутарх/
ü           Хүнийг магтан өөгшүүлэх нь сайн шинж чанартай нь хөгжүүлж , муу шинж чанартай нь доройтож байдаг. / Плутарх/
ü          Бүх нөхцөл байдал тэгш үед ялагчид бүхнээс хүчирхэг болдог. 
                                                       /   Плутарх/
ü          Сайн сайхан хүн болох гэж хуурмаг зан гаргах нь түүнд зохицохын тулд хичээхэд өөрийн эрхгүй хүргэдэг. /   Плутарх/
ü           Ухаан муутай хүмүүс бүгд цагийн урсгалыг дагаж явдаг бөгөөд юуг ч хуримтлуулж эд баялгийг хурааж чаддаггүй. Тэд оршиж байгаа амьдралаа ажиглахгүй зөвхөн ирээдүйдээ итгэдэг. /   Плутарх/
ü           Хэн энх амгалан сайн сайхан амьдрахыг хүсч байна. Тэр амьдралын ухаанд суралцах хэрэгтэй. /   Плутарх/
ü            Уур хилэн бол хүнийг муу муухайд түлхэж байдаг. /   Плутарх/
ü           Зовлон үзэх гэдэг нь бусдын азжаргалгүй байдлын талаар санаа зовох явдал юм.Харин атаархал бол бусдын аз жаргалтай байхыг харж зовох явдал юм. . /   Плутарх/
ü             Үглэх нь ямар ч ашиггүй тиймээс дуугай байх нь илүү дээ.
ü             Хэн магтаалаар харам байна . Тэр гавъяагаар дутмаг байна. /  Плутарх/
ü              Хэрцгий мөн аймхай байх нь мэдлэг муутайн шинж
ü              Хүний мөн чанар нь өөрчлөлтгүй үлддэг бөгөөд Харин хувь заяа нь өөрийн бат бөх биш байдалдаа ямарч үед шинэ итгэлээр гоочилж, мөн шинэ эхлэлрүү түлхэж байдаг. . /   Плутарх/

No comments: