Бодууштай үгс
Бүтээлч хөдөлмөрийг
захиргаадахаа багасгаж, захиргааныхаа бүтээлч хөдөлмөрийг ихэсгэ.
Хенри Форд
100% хүсэж, 100% итгэвэл ялна.
Суворов
Хэтийн зорилго үгүй аваас ойрын зовлон оршино.
Чингис хаан
Аливаа зүйлд бүдүүн тойм хандах нь тухайн хүний ирээдүй тодорхой бус байх угтвар нөхцөл юм.
Жуничиро Койзуми
Хүмүүс үргэлжийн мөнх янз бүрийн асуудал, бэрхшээлтэй байдаг нь логикгүй, зүй зохист бус сэтгэдгээс үүдсэн байдаг.
Эллис
Нэг алдаа бол тохиолдох ёстой зүйл, хоёр алдаа бол санамсаргүй зүйл, харин гурав дахь алдаа бол дайсны явуулга.
Гоүлдфингер Ж. Бонд
Хэрвээ тэр бүх дэлхийг эзэлсэн ч энэ үед зүрх сэтгэлээ гээсэн бол түүнд ямар ашиг байх билээ дээ.
Библи
Зөвхөн нэг ялагдлын дараа ч төдийгүй бас зуун ялагдлын дараа ч бууж өгч болохгүй.
Авраам Линкольн
Дайн байлдаан бол нилэнхүйдээ алдаа мөн бөгөөд хамгийн сайн генерал гэдэг бол хамгийн бага алдаа хийсэн байдаг.
Веллингтон
Өөрийн сул газрыг байнга анхаарч дайсан түүнийг олж харахаас өмнө өөрөө олох нь чухал.
Наполеон
Өнгөрсөн бол сургамж, өнөөдөр бол бэлэг, ирээдүй бол боломж.
Махатма Ганди
Би залуудаа миний хийж байгаа 10 зүйлээс 9 нь бүтэлгүйтэж байгааг харж байсан. Гэвч би бүтэлгүй байхыг хүсээгүй. Ийм учраас 10 дахин илүү ажиллах болсон.
Жорж Бернард Шоу
Тугалган жад шантрах нь хурдан
Туйлбаргүй хүн урваж буцах нь олон.
Данзанравжаа
Зарим хэрэгт өвс мэт доош дарагдаж байвал зохино
Зарим хэрэгт гал мэт дээш бадран байвал зохино
Зарим хэрэгт зарц мэт хүчлэн зүтгэж байвал зохино
Зарим хэрэгт уул мэт бат сууж байвал зохино
XIV далай лам
Зан байдал хувь заяатай тэнцүү
Гераклит
Санаа суулгавал үйл сургана, үйл суулгавал зуршил сургана, зуршил суулгавал зан чанар ургана, зан чанар суулгавал хувь заяа ургана
Английн
зохиолч Уйльям Теккерей
Агуу их зүйлийн тухай бодвол агуу их болно.
Рей
Крок
Урагшлахын тулд эхлэх хэрэгтэй. Эхлэхийн тулд нүсэр том ажлыг жижигхэн хэсгүүдэд хуваагаад эхнийхээс нь эхлэх хэрэгтэй.
Марк
Твен
Хятад мэргэд юу
өгүүлэв?
·
Одоо цаг сохор хүн ч
гэсэн хас шиг цагаан, хөө шиг хар гэж ярьдаг болжээ. Хичнээн хурц нүдтэй хүн ч
түүний үгийг үгүйсгэж үл чадна. Харин сохор хүний өмнө хар цагаан 2 зүйл тавиад
аль хэрэгтэйг нь ав гэх юм бол ямрыг нь авах ёстойгоо үл мэднэ.
·
Хаан хүн нүд рүү нь
эгц ширтэж байгаад үнэнийг хэлдэг зарц нартай байх ёстой.
·
Ургац сайтай жил
хүмүүс сайхан сэтгэлтэй, өгөөмөр байдаг. Ургацгүй жил бол ааш муутай, хэрцгий
болдог юм.
·
Хэрэв морины нүд хялар
байвал түүнийг хялар морь гэнэ. Харин морины нүд том байхад хэн ч том морь
гэдэггүй.
Мо
Ди
·
Өндөр дээд нь өөртөө
нам дордыг харьялдаг. Чанга дуу зөөлөн авиатай хоршиж байж зохиролт аялгуу
үүсгэдэг. Урьд болсон явдал үйл удаахь үйлээ дагуулж, басхүү дагаж явдаг.
·
Дугуйны гол дээр гучин
хигээс тулдаг. Гэвч дугуйг дугуй болж байгаа зүйл нь гагц тэр хигээсүүд бус,
хигээсийн завсрын хоосон зай ч мөн.
·
Хүндлэл өргөмжлөл
гэдэг ухаантай хүний хувьд доромжлолоос ялгаагүй. Тиймээс өргөмжлөл хүндлэл
ирэхийн цагт тэр эгээ л тунгалаг хоосон зүйлийг нэвт харж буй мэт хэнэггүй
байдаг. Хүндлэл үгүй болоход ч мөн ер үл ажирна. Ийм учраас ухаантай хүн
ертөнцийг захирахаас айж байгаа үед түүнд энэ хариуцлагыг үүрүүлж болно. Бас
бүгдийг захирч байгаадаа харамсч буй үед нь ч үүнийг даалгаж болно.
·
Ер нь өөрийгөө аугаа
их гэж огтхон ч боддоггүйд л чухамхүү аугаа их чанар оршдог.
·
Загас усны дунд байх
тусмаа аюулгүй байдгын адил улс орон захирч засаглах арга хэлбэрээ ард олонд
нэн үзүүлэхгүй байх тусмаа баттай оршин тогтноно.
·
Хүн чанартай хүмүүс эр
зоригтон байдаг. Ариг гамтай хүмүүс өгөөмөр байдаг.
·
Хүлцэнгүй буюу бүх
дэлхийг захирахыг хүсдэггүй хүмүүс он удаан жил бусдад хэрэгтэй байдаг.
Лаоз
·
Мэдэх зүйлээ л ярьдаг,
мэдэхгүй юмандаа оролцдоггүй хүн л мэргэн болой.
·
Мэдэж таньж баршгүйг
ухаараагүй хүнд зөвхөн урмыг нь бодоод аливааг бүү заа!
·
Хэлж болохгүй үг гэж
байдгийг ухаараагүй хүнд үг бүү заа!
·
Бусад гурван зүгийг
таниагүй хүнд нэгэн зүгийг мөн бүү зүсэлж өг!
·
Дээд хүний ёс салхи
мэт, дорд хүний авир өвс мэт.
·
Мөхөс хүн хэргэм
суудал үгүйд эс олдох вий хэмээн байж ядах, олсны хойно алдах вий хэмээн байж
ядах, түүнийхээ улмаас алив муу арга бүхнийг сэдэх.
·
Эгэл ард түмнийг
удирдан дагуулж болох ч ухааруулан сэхээрүүлэх боломж үгүй.
·
Шударга хүн бусдын
мөрөөр явдаггүй.
·
Жинхэнэ эр хүн хоол
бус, аян зам боддог. Тариа тарина гэдэг өлсөхөөс айсных. Суралцана гэдэг цалин
хөлс горилсных. Ноён нуруутай хүн аян зам л бодож уйтгарлахаас биш, амьдрал
зүдүү байна гэж шаналдаггүй.
·
Зовлонд унахгүйн тулд
ертөнцийн жамыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бусад хүний амжилт хийгээд сүйрлийг
юман чинээнд тоохгүй явбаас жинхэнэ зол жаргалыг олно.
Күнз
·
Тэнгэрийн доор хоёр их
хууль цааз оршино. Нэг нь хувь тавилан, нөгөө нь шударга ёс бөлгөө.
Жуанз
·
Нүдэнд өртөх хэлбэртэй
бол тэр өчүүхэн, тоймлож багтаах хэлбэр үгүй бол тэр аугаа.
·
Байгаль бол зарчим.
Жинхэнэ төгс зарчимд муу юм байдаггүй.
Хуэ
Ши
·
Ургахад нь тарианд
туслах хэрэггүй.
Мэнз
Майклууд
Шөнийн 04 цаг болж байна. Та бүгддээ шинэ 7 хоногийн мэндтэй цуг
2 ишлэл хүргэе. Нэг нь миний шүтээн Майкл Жорданых шүү. МЖ-ны үед сагс гэдэг
агуу тоглоом байлаа.
"Би тоглох хугацаандаа есөн мянга гаруй удаа бөмбөг алдаж, гурван зуу гаруй тоглолтонд хожигдсон юм. Хорин удаа надад шийдвэрлэх бөмбөг шидэх итгэл хүлээлгэсэн ч би оноогүй билээ. Би дахин дахин бүтэлгүйтэж байлаа. Яг л ийм учраас би амжилтанд хүрсэн юм."

Майкл Жордан, Сагсан бөмбөгч
"Хүмүүс амьдралыг гол төлөв холын зайн марафон гүйлттэй зүйрлэдэг, харин би бол богино зайн гүйлт буюу урт удаан хөдөлмөр, хичээл зүтгэлийн дараа юу чаддагаа үзүүлэх богинохон мөч гэмээр байдаг".
Майкл Жонсон, Гүйлтийн тамирчин
Хамгийн хамгийн
Хамгийн хортой зуршил
бол санаа зовох
Хамгийн сайхан баяр бол хүнд баяр хөөр өгөх
Хамгийн их хоосролт өөрийгөө хүндлэх сэтгэлээ алдах
Хамгийн том асуудал бол айдас
Хамгийн сайхан нойр бол оюун санааны амгалан байдал
Хамгийн их хүч бол хайр
Хамгийн хэрэггүй сэтгэлийн хөдлөл бол өөрийгөө өрөвдөх
Хамгийн дэгжин хувцаслалт инээмсэглэл
Хамгийн үнэтэй өмч шулуун шудрага зан
Хамгийн найдвартай сэтгэл урам зориг
Хамгийн хөнөөлтэй зэвсэг бол буруу үг яриа гэнээ.

Ойрд номын сандаа
салхи оруулан, үүгээрээ тархиндаа салхи оруулахыг хичээж буй болно. Уг номыг
уншаад товч тэмдэглэл үйлдсэнээ та бүгдтэй хуваалцаж байна.
Энэхүү уншсан ном нь Цахар гэвш Лувсанчүлтэмийн орчуулга ба тайлбар бөгөөд Ц.Дамдинсүрэн, Ж.Дүгэржав нар ариутган зассанаар Улсын хэвлэлийн газар 1990 онд эрхлэн хэвлүүлсэн байх юм. Уг номны оршилд зохиогчийг товч танилцуулсныг мөн сонгон буулгалаа.
Сажа бандид Гунгаажалцан Төвдийн Зан мужийн хүн, 1182 онд төрөөд, 1251 онд нас баржээ... Саж Бандидыг XIII зууны дундуур үед Өгөдэйн хүү Года, Хөх нуурт нутаглаж байхдаа анх залж авчирсан байна. Тэгэхдээ Сажа Бандид ач хүүгээ дагуулж ирсэн, тэр нь алдарт Пагба лам болно... Сажа бандид, XIII зууны эхний үед Субашид гэдэг шүлэглэлийг төвд хэлээр зохиожээ. Энэ номын бүтэн нэр нь ... монголоор Сайн үгт эрдэнийн сан гэдэг байна...

Эрдэмт мэргэн хүн
хэдий арга мухардавч
Эгэл тэнэгүүдийн явдал
занд үл орох
Эрэг дэх үхэр хараацай
хэдий ундаасавч
Эгнэгт газар дахь
урсгалаас үл уух адил
Үнэн ухаант хүнийг
хэдүй эргүүлэн шавдавч
Үйлдэх хэрэгтээ үл
мунхрах больюу
Өчүүхэн шоргоолж
нүдгүй боловч
Өөр нүдэт хорхойгоос
харин хурдан явдаг адил
Үтэл гэм эрдэм хоёрыг
олонхиор мэдэх боловч
Өчүүхэн хольцсоныг
сайн ухаант танина за
Үнээнээс сүүг нь
бүгдээр саан чадах боловч
Өчүүхэн усанд хольсон
сүүг, ганц галуу ялгах мэт
Хэлж дурдан захирваас
л
Хэлгий адгуусанд ч
болов мэдэл төрөх
Хэлж дуртган
сануулалгүй
Хэрэг бүхнийг мэдвэл
цэцэн гэж өгүүльюү
Үргэлжид хэнтэй ч
болов ханилан чадах ба
Үнэхээр эвийг нь олж
явбал цэцэн буй за
Өөрийн зохиолдох
харьяатантайгаа ханилахын төдий нь
Үзтэл адгуусанд ч
болов байдаг бус буюу?
Язгуураас мунхарсан
тэнэгүүд жаргахыг дурлавч
Ямагт биедээ зовлон
болох үйлийг үйлдэх бүлгээ
Ирээдүй хойд төрлийн
зовлонг үл мэдэгч заримууд
Илт энэ насны өчүүхэн
хэрэгт цухалдаад амиа хорлох адил
Өчүүхэн ухаантан
хэдийгээр олноороо цуглавч
Үлэмж их хэргийг
бүтээж үл чадах
Үлгэрлэвэл олон нарийн
өвсийг яаж баглавч
Үнэхээр бөх байшингийн
нуруу үл болох мэт.
Онц муу улс нийлэн
цугласан тийм газар
Огоот их эрдэмтэн ч
болов үл хүндлэгдьюү
Олон хорт могой байсан
газар зул шатавч
Огт гэрэл нь үл бадран
сүүмэлзэх адил
Учиртай учиргүй
бүхнийг хамаагүй хэлэх нь уршгийн шалтгаан
Огоот хэрэггүй үг үл
хэлэх нь амар явахын орон
Ухаантан тоть хэлж
чадах тул хоригдоод
Ухаангүй шувууд хэлгий
тул амар явах мэт.
Цээжиндээ эс авсан,
судраар мэдэх ухаан ба
Чинээнд хүртэл
бясалгаж эс бүтээсэн тарни ба
Чадалгүй мартамтгай
хүнд захисан хэргүүд
Чухам хэрэглэх цагт
тус үл болох олон.
Муу юм ертөнцөд олон
боловч
Муу хүнтэй адил аюулт
юм ер үгүй
Муу эд малыг шинэтгэх
ба арилжиж болно
Муу хүнийг захирах
засах тутам улам дордъюу.
Зөрчин харшилсан
хүнийг хорлон чадагч хүн
Зөөлөн шударга
ханилсан нөхөртөө тусалж чадах
Зүггүй буруу явагчдыг
засаглаж алан чадагч хаан
Зөв зохистой явагчдыг
дэвшүүлэн зэрэг өгч чадъюу
Огоот өөрийн эрхээр
явах нь ер жаргалан
Онц бусдын эрхээр явах
нь зовлон
Олон хүн нэг өмчтэй
бол тэмцэхийн орон
Олны үйлсийг хүлээн
авах нь төвийн шалтгаан
Ер тэнэг хүн үг цөөн
бол зохистой
Ихэс ноёд, хаад далд
суувал хүндтэй
Илбийн наадам өнө удаж
үзвэл сонин
Ерөнхий сайн юм чухаг
бол үнэтэй
Алалдах цагт зэр
зэвсгээ дэмий зүлгэх
Аюул хэцүү юм
тохиолдвол яаран амиа зулбах
Ашид ханилсан нөхрөө,
хар бодон хор хийх
Алалдах мэсээ дайсны
гарт хаяж орхин зугтах
Үтэл муу хүн хэрэггүй
юмыг дэмий нуух
Үргэлж нуух хэрэгтэй
юмаа харин бусдад хэлэх
Үнэн ухаант хүн хэрэггүй
юмаа үл нуун
Үнэхээр нуух хэрэгтэй
юмаа аминд хүрэвч сахих
Муу хүн хэзээд эс
тэнхэрвэл
Магад тэр болтлоо сайн
зантай байх
Муу хорт өргөсүүд эс
хатталаа
Машид зөөлөн ногоо мэт
байх
Огоот бодлогогүй
заримууд өөрийн нутгаа орхиод
Учиргүй өөр газар дэмий
бүрлэж явах ч байдаг
Ухаан муут ховдог
чононууд энгэсгийн цэцэг
Улаан өнгөтэй байхыг
үзээд мах гэж гүйх мэт
Аливаа нэг хэргийг
төгстөл бүтээхгүй болоод
Аливаа болох ба үл
болох, ном ертөнц бүхэнд хүрэгч хүн
Айлын хоорондын дэмий
гүйгч золбин нохойтой адил
Ашид энд тэнд хэссээр
явж насаа барах
Үсэд холын нэгэн
хэргийг дэмий их бодолгүй
Үйлдэхэд ойртсон
хэргийг сайтар шинжилж бодтугай
Үлгэрлэвэл гэтлэх усны
захад хүрч гутлаа тайлах бий за.
Үзээгүй холоос дэмий
гутлаа үл тайлах мэт.
Ер алсдаа бүтээж үл
чадах үйлийг
Их сайн мөн боловч
хийж үл болох
Ер махбодод зохиолдож
үл болох идээг
Их амттай боловч идэж
үл болох мэт.
Хэдий юм бий боловч
эдэлж заралгүй хадгалагч хүн
Хэд дахин өөрийгөө
түлэх түлээ хураасан мэт болно за
Хэдэр харамч зөгий,
балаа идэлгүй хурааг
Ухаантан мэргэд хэдий эрдэмтэй боловч
Улам улам мэрэгжихийн тулд ном судар цуглуулъюу
Урсах мөрөн бүгд уламжлан дамжсаар
Усны сан болсон их далайд цутгах адил.
Хортой тустай олон зүйл үйлсийн дотроос
Хойшид тустай сайныг ялгаж авагч мэргэн бөгөөд
Хог сагийн дотор байсан төмрийн үртсийг
Холимоггүй соронзон гүр ялгаж татах мэт.
Үнэн мэргэн ухаантан номын утгыг мэднэ за
Үтэл мунхагууд хаанаас мэдэх
Үлэмж гэрэлт нар ургаваас л
Үзтэл шар шувуу тэргүүтэн харин балайрах адил.
Мэдэл чадал төгсвөөс гэмээ арилгана за.
Мэдэл багат мунхаг хүн хаанаас чаднам.
Мэх хүчин төгөлдөр гарди хорт могойг ална за
Мэнжлэгч муу хар хэрээ хүчин үл хүрэх адил.
Асар сайн ухаантан эд мал доройтовч
Ашид ухаан нь сайнаар байх бий.
Араатны хаан арслан өлсвөөс л
Асар түргэнээр зааны толгойг хагалъюу.
Сайтар эсэргүүцэж эс асуутал
Санаагаар хүний эрдмийг дэмий бүү цэнэ.
Сайн дуут хэнгэрэг боловч эс дэлдвэл
Сац бас өөрөө дуу үл гарах мэт.
Олон зүйл эрдэм бүхэнд төгссөн мэргэн
Огт ганцаар боловч шашин амьтныг гийгүүльюү.
Олон муу ухаантан дэмий цуглавч
Од мэт гийгүүлж тун үл чадъюу
Ухаан муутан эе эвдрэн хямарвал
Оюун төгөлдөр хүн аргаар амаржуулъюу
Усан мөрөн булингараар зүдэг болсныг
Усыг тунгаагч чандманиар тунгалаг болгох мэт.
Эрдэмт мэргэн хүн хэдий арга мухардавч
Эгэл тэнэгүүдийн явдаг занд үл орох.
Эрэг дэх үхэр хараацай хэдий ундаасавч
Эгнэгт газар дахь урсгалаас үл уух адил.
Үнэн ухаант хүнийг хэдүй эргүүлэн шавдавч
Үйлдэх хэрэгтээ үл мунхрах больюу
Өчүүхэн шоргоолж нүдгүй боловч
Өөр нүдэт хорхойгоос харин хурдан явдаг адил.
Шудрага сайн ухаантан хоёр, хүн нийлэн хэлэлцвэл
Шалгадаг нэгэн сайн бодлого гарах болно за.
Шар улаан хоёр зүйл будгийг нийлүүлэн зуурвал
Шинэ өөр нэгэн өнгө гарахтай адил.
Агуу цэцэн ухаантай бөгөөд буянт хүн нь
Анханд ганцаар боловч олон бүгдийг бөхийлгөн чадах.
Араатны хаан хүчит цагаан арслан хийгээд
Алтан хүрдэт чагарвардын хаан, нөхрийг
Хар ухаан аргад мэргэн болбол их хүчтэнийг ч
Хуурч боол болгон зарахад ер хэцүүгүй.
Хан гарди шувуу дэмий их хүчтэй боловч
Хууртаж Вишнүүгийн уналга болсон үлгэр мэт.
Баатар болоод, хүчин чадал их боловч
Балмад тэнэг болбол дэмий их үл дээшильюү
Баян болоод нэр жаргал хотол төгсөвч
Батдахын хишиггүй болвол даруй бууран одъюу.
Үтэл гэм эрдэм хоёрыг олонхоор мэдэх боловч
Өчүүхэн хольцсоныг сайн ухаант танина за.
Үнээнээс сүүгий нь бүгдээр саан чадах боловч
Өчүүхэн усанд хольсон сүүг, ганц галуу ялгах мэт.
Бодлого ухаан сайн болбол эс хэлэлцэвч
Бусдын дүр байдлаар санаагий нь мэднэ за.
Болсон алим тэргүүтэн жимсийг эс идэвч
Болгоомжит хэрсүү хүн амттайгий нь мэдэх мэт.
Аливаа мэргэд эрдэм сурах цагтаа өчүүхэн зовно за
Амраа харж дэмий суувал мэргэн үл болъюу.
Амар суухын төдийхэнд дурлагч тэр хүн
Ашдын их амгаланг ер үл олъюу.
Аугаа хүчин бага боловч ухаан бэлэг сайн болбол
Асар хүчит дайсанд ч үл дийлэгдьюү
Араатны хаан их хүчит цагаан арсланыг
Аргат өчүүхэн туулай хуураад алсан үлгэр мэт.
Өчүүхэн хүүхэд хэлсэн боловч сайн үг мөн болбол
Үнэн ухаантай мэргэд нь түүнийг тогтоон авна.
Үнэр сайт заарийг хэрэглэн дурласан хүн
Өмхий хүдрийн хүйснээс ч жигшилгүй авах мэт
Эрдэмтэй болоод сайн хүнийг ноён болговол
Yүрд хэрэг үйлс бүтээд, нийтээр амаржъюу
Ээрлийг ханхагч чандманыг тугийн үзүүрт тахивал
Энэ насны хүсэл бүгдийг хангах хэмээн алдаршсан мэт
Yнэн дээд номчин эд малаар үгүйрэвч
Yлэмжид номын үйлсэд харин хичээх болно за
Yлгэрлэвэл ноцсон галыг уруу хандуулавч
Yзүүр нь улам дээш бадран ноцох мэт.
Ургамал модны мөчир бөхийсөн нь жимстэйн тэмдэг
Уран эгшигт тогос номхон нь өд сайхантайн тэмдэг
Ухаант агт морь номхон нь хурдны тэмдэг
Оюун сайн чанарт дээдэс номхон нь мэргэний тэмдэг.
Сайн овог язгуурт хүн явдлаа сахих хэрэгтэй
Самуун шалиг явбал түүний уг язгуур хэрэггүй болъюу.
Сайхан үнэрт занданд улс дурладаг боловч
Сац түүний түлсэн нүүрсийг хэн ч үл хэрэглэх мэт
Шалгадаг сайн хүн, хазгай явснаа гэмд бодно
Шившигт муу хүн хэдий цалгайравч үл ажиглаюу
Шүр сувд тэргүүтэн цавтай болбол эвдэрхийд бодно за
Шилээврийн модон хэдий хагаравч үл хэрэгдэх мэт

No comments:
Post a Comment